| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01481/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01306 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01306
2017 оны 05 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2017/01306 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, БСБ Мегастор Их дэлгүүрт байрлах, БСБ Финанс ББСБ ХХК /РД: 5443598/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Хөвхөг овогт Төгсжаргалын Эрдэнэхорол /РД:ВН81022601/, Манан баарин овогт Нанжидын Ариунболд /РД:УС84110132/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Эрдэнэхорол, Н.Ариунболд нар нь БСБ финанс ББСБ ХХК-иас 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 0641 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1.969.800 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч Т.Эрдэнэхорол нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 52 дугаар сургууль байр, 1а тоотод, Н.Ариунболд нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 33 дугаар гудамж, 805 тоотод тус тус амьдарч байсан. Гэтэл зээлдэгч Т.Эрдэнэхорол, Н.Ариунболд нар нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2014 оны 7 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Одоо Т.Эрдэнэхорол, Н.Ариунболд нарын оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нарыг эрэн сурвалжлах нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Т.Эрдэнэхорол, Н.Ариунболд нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт байрладаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд хариуцагч нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулгаар Т.Эрдэнэхорол, Н.Ариунболд нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтоор хариуцагч болох Т.Эрдэнэхорол нь зээлийн гэрээнд дурдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 52 дугаар сургууль, 1а хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолтоор хариуцагч болох Н.Ариунболд нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 33 дугаар гудамжны 8054 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдож, хариуцагч нар хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болж нэхэмжлэгчид эрэн сурвалжлах үндэслэл бий болжээ.
Иймд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 52 дугаар сургууль байр, 1а тоот хаягт оршин сууж байсан Хөвхөг овогт Төгсжаргалын Эрдэнэхорол /РД: ВН81022601/, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 33 дугаар гудамж, 805 тоот хаягт оршин сууж байсан Манан баарин овогт Нанжидын Ариунболд /РД:УС84110132/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 52 дугаар сургууль байр, 1а тоот хаягт оршин сууж байсан Хөвхөг овогт Төгсжаргалын Эрдэнэхорол /РД: ВН81022601/, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 33 дугаар гудамж, 805 тоот хаягт оршин сууж байсан Манан баарин овогт Нанжидын Ариунболд /РД:УС84110132/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Т.Эрдэнэхорол, Н.Ариунболд нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосноо нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК /утас:302767/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан /утас:91919560/ нарт мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ