Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

            Улсын яллагч М.Берикбол,

            Хохирогч Д.Б*****************,

            Шүүгдэгч Л.Г***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л**********ийн Г*****************т холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                        Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

            Шүүгдэгч Л.Г***************** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газраас Д.Б*****************ын бэлчээрээс 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 тооны 1,200,000 төгрөгийн үнэ бүхий хонгор халзан морийг нь хулгайлж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Л.Г***************** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газраас Д.Б*****************ын бэлчээрээс 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 тооны 1,200,000 төгрөгийн үнэ бүхий хонгор халзан морийг нь хулгайлж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ***************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Л.Г*****************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Би 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар баг Бийж гэдэг газарт болсон адуучин тэмцээнд оролцчихоод буцаад гэр лүү гээ явж байхад Бийжийн хөндийд хэдэн морьд байсан. Би тухайн үед хэний морьд гэдгийг мэдээгүй.Тэгээд тэдгээр моринуудаас би хонгор халзан зүстэй морийг нь бугуйлдаж аваад ногтлоод хөтлөөд явж байтал миний таньдаг хоёр залуу надтай замд таараад хаашаа явах гэж байгаа талаар асуутал аймгийн төв орно гэхээр нь би хамт явъя өөрийнхөө хонгор морийг зарах гэж явна гэж хэлсэн. Тэгээд би тухайн хоёр залуутай хамт шууд Мөрөн сум руу ороод хонгор халзан морийг хөх толгойд нэг танихгүй хүнд 500,000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (хх-31-35х),

            Хохирогч Д.Б*****************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би адуунаасаа хонгор халзан морь хулгайд алдсан тухай цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай морь алдагдах үеэр манай сумын Л********** гэдэг хүний хүү Г***************** үл таних хоёр залуутай морьтой өдөр манай хажуугаар хонгор зүсмийн морь хөтлөөд явж байсан ба тухайн үед анзаарсан боловч өөрийн морийг таниагүй юм. Учир нь би адуу малд явдаггүй болохоор, тэр өдөр нь Г***************** үл таних хоёр залуутай Мөрөн сумын төв орох замд манай хүргэн Б********** морь унасан 1 хонгор халзан морь хөтөлсөн хүмүүстэй таарлаа танай хонгор халзан морь мөн байсан. Морь зарсан юм уу гэж асуусан. ...тэгээд манай хүү адуугаа бүртгээд хонгор халзан морь байхгүй байсан. ... ” гэх мэдүүлэг (хх-8-9х),

            Хохирогч Д.Б*****************ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3 морьтой залуу хонгор халзан морийг минь хөтлөөд явж байсан. Тухайн үед би өөрийн морь байна гэж таниагүй. Л.Г*****************ийг аймгийн төв рүү морийг минь хөтлөөд явж байхад манай хүргэн таараад таньсан байсан. Нас нийлсэн морь байсан учир 1,000,000 төгрөгөөр үнэлсэн. Цагаан сарын өмнө Л.Г***************** ирээд та бүдүүн морь авах уу гэхэд нь цагаан сар дөхөөд мөнгө хэрэгтэй байгаа учир бэлэн мөнгийг нь авна гэж хэлсэн. ... Мөнгө авна. Би илүү мөнгө нэхээгүй. Одоогийн зах зээлийн ханшаар жирийн бага морь 1,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. ... Тийм. Л.Г***************** нь боломжтой үедээ бэлэн мөнгөөр өгч болно гэв.

            Гэрч Д.**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 15-нд Түнэл сумын 4 дүгээр баг Үертийн таг гэх газар зуслангийнхаа гэрийн үүдэнд сууж байхад хонгор халзан морь хөтөлсөн 3 морьтой эрэгтэй хүн Мөрөн сум руу чиглэлтэй явж байсан. Тэр 3-н залууг хонгор халзан морь хөтөлж явсныг Б***************** ч харсан. Тэгсэн тэр өдөр манай хүргэн Б********** Мөрөн сум ороод буцаад гарч ирж яваад дээр хэлсэн 3-н залуу хонгор халзан морь хөтлөөд явж байгааг Мөрөнгийн ард талын овгор шорооны ард таарсан байгаа юм. Тэгээд Б********** манай хүү Мягмарнарантай уулзаад чи хонгор халзан морио зарсан юм уу Мөрөн лүү гурван залуу хөтлөөд явж байна лээ гэж хэлээд явсан. Тэгэхээр нь Мягмарнаран адуугаа очиж бүртгэхэд хонгор халзан морь байхгүй байсан. ... ” гэх мэдүүлэг (хх-11-13х),

            Гэрч П.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:” ... 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шиг санаж байна. Би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн пронтер маркийн машинтайгаа Мөрөн сум ороод эргээд гараад явж байсан тухайн үед би Мөрөн сумын ард байдаг үертийн далангийн хажууд явж байсан чинь үл таних хоёр залуу бараан зүсмийн морьтой Г***************** хонгор морь унасан хонгор морь хөтөлсөн тод өнгийн дээл өмссөн явж байсан. Г***************** манай хадам ээжийн хонгор морийг хөтөлсөн явж байсан. Тэгээд би хадам ээж Б***************** дээр орой нь ирээд танайх хонгор морь зарсан уу гэж асуусан чинь үгүй гэхээр нь танай хонгор морийг Г***************** хөтөлсөн Мөрөн сумын хойд талд явж байсан гэж хэлсэн чинь ээж тэр үед нь Мягмарнарангаар адуугаа бүртгүүлэхэд хонгор морь байхгүй байсан. “... гэх мэдүүлэг (хх-15-16х),

            Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:” ... Би 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багт болсон адуучин тэмцээн оролцоод буцаж явахдаа Г*****************тэй тааралдсан. Тэрнээс хойш дахин тааралдаагүй. Тэр үед нутгийн дүү Шонхоо гэдэг залуутай тэмцээнд оролцоод буцаж явсан. Г***************** тэр үед ганцаараа нэг хөтөлгөө морьтой явж байсан. Тэгээд та хоёр Мөрөн рүү явах гэж байгаа юм бол хамтдаа явъя гэсэн.Тэгээд л бид гурав хамт Мөрөн лүү орсон. ... Би тэр үед Г*****************өөс хэний морь гэж асуугаагүй.Г***************** гэх залуу өөрөө л миний морь Мөрөн оруулж зарах гэсэн юм.Мөнгөний хэрэг гарчихлаа гэж ярьж байсан.Г*****************ийн хөтөлж явсан морь хонгор зүстэй халзан морь байсан. ... Г***************** гэх залуу миний морь мөнгөний хэрэг гарчхаад зарах гэж байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-18-19х),

            2021 оны 12 дугаар 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-02х),

            2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №2145617200595 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-22-23х),

            Шүүгдэгч Л.Г*****************ийн хувийн байдлыг тогтоосон:

            Хул азрагат Л**********ийн Г*****************ийн байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-39х), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-40х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-41х), 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0372 дугаартай эвлэрлийн гэрээ (хх-47х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Эрүүгийн ***************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Л.Г***************** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газраас Д.Б*****************ын бэлчээрээс 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 тооны 1,200,000 төгрөгийн үнэ бүхий хонгор халзан морийг нь хулгайлж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Г*****************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

            Хохирогч Д.Б*****************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-8-9х),

            Гэрч Д.**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-11-13х),

            Гэрч П.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-15-16х),

            Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-18-19х),

            2021 оны 12 дугаар 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-02х),

            2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №2145617200595 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-22-23х), 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0372 дугаартай эвлэрлийн гэрээ (хх-47х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Г*****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчын зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

            Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Л.Г***************** ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Шүүгдэгч Л.Г***************** нь хохирогч Д.Б*****************ын хонгор халзан морийг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлоо 2022 оны 01 дүгээр сарын 24-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан боловч эвлэрлийн гэрээнд заагдсан хугацаанд хохирлыг нөхөн төлөөлгүй байх тул  шүүгдэгч Л.Г*****************өөс 1,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б*****************д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Г*****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлсний эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүгдэгч Л.Г***************** нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г*****************т 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

            Эрүүгийн ***************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Л.Г***************** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Баянбулаг гэх газраас Д.Б*****************ын бэлчээрээс 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 тооны 1,200,000 төгрөгийн үнэ бүхий хонгор халзан морийг нь хулгайлж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”  ялд хамаарч байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй байх тул шүүгдэгч Л.Г*****************ийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Хул азаргат овогт Лйийн Г*****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л**********ийн Г*****************ийг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих  эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Л.Г*****************ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Түнэл сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд тус сумаас гадагш явахыг хориглосугай.

 4. Шүүгдэгч Л.Г***************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Г*****************өөс 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б*****************д олгосугай.

    6. Эрүүгийн ***************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г*****************т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

                  

               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН