Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01443

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01443

 

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Хилл сайд байр, 2 тоот хаягт байрлах,  “Вэлмот” ХХК /РД:5211433/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 53.216.350 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, хариуцагчийн төлөөлөгч Г.Баатарцогт, төрийн нэрийн өмнөөс Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Вэлмот” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 35.477.567 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь ажиллаж байгаа 15 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлэх боломжгүй болгож байна. Иймд хариуцагчаас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 35.477.567 төгрөг, алданги 17.738.783 төгрөг, нийт 53.216.350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 4.000.000 төгрөгийг хасч тооцон, алдангийн хэмжээг 14.738.783 төгрөгөөр багасгаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 31.447.561 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алдангид 3.000.000 төгрөг, нийт 34.447.561 төгрөгийг хариуцагч “Вэлмот” ХХК нь 2017 оны 5дугаар сарын 27ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэв.

Төрийг төлөөлж Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулиар алдангиас чөлөөлөх асуудал байхгүй бөгөөд харин алдангийн хэмжээгээ багасган эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Вэлмот” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 35.447.561 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 17.738.783 төгрөг, нийт 53.216.350 төгрөгийг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 4.000.000 төгрөг болон алдангийг багасгаж,  нийгмийн даатгалын шимтгэлийн өр 31.447.561 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алдангид 3.000.000 төгрөг, нийт 34.447.561 төгрөгийг хариуцагч “Вэлмот” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулийн дагуу чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “Вэлмот” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 330.188 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Вэлмот” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн төлбөр болон алдангийн хэмжээг багасгаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 31.447.561 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 3.000.000 төгрөг, нийт 34.447.561 төгрөгийг хариуцагч “Вэлмот” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 330.188 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ