Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарган Н.Алтанхундага,

            Улсын яллагч М.Берикбол,

            Шүүгдэгч Б.Б********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б************ийн Б**********д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар) Шүүгдэгч Б.Б********* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр урсах Дэлгэрмөрөн голоос 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон “тул” загас 1 ширхгийг зөвшөөрөлгүйгээр агнаж амьтны аймагт 422,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүгдэгч Б.Б********* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр 2 урсах Дэлгэрмөрөн голоос 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон “тул” загас 1 ширхгийг зөвшөөрөлгүйгээр агнаж амьтны аймагт 422,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Б********* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс урсах Дэлгэрмөрөн голоос 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон “тул” загас 1 ширхгийг зөвшөөрөлгүйгээр агнаж амьтны аймагт 422,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

            Шүүгдэгч Б.Б**********йн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Нисэхийн чиг урд талд байрлах Дэлгэрмөрөн голоос загас агнасан. Загасыг агнахдаа уурга ашигласан...Улаан сүүлт гэдэг загасыг тулын төрөлд хамаардаг гэдгийг мэдэж байсан бол агнахгүй байсан... Загас агнахдаа зөвшөөрөл аваагүй...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх93-94х/,

            Иргэний нэхэмжлэгч Ч.Хөхрийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....миний хувьд төрийн албан хаагч гэдэг утгаараа Мөрөн сумын засаг даргын тамгын газрын дарга Нэргүйгээс өгсөн үүргийн дагуу төрийн байгууллагыг төлөөлж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...”гэх мэдүүлэг /хх-39х/,

            Гэрч Ж.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгэрмөрөн гол руу хүргэн Б**********йн хамт загас барихаар 16 цагийн үед явсан. Загасанд явахдаа Б********* хотоос авчирсан уургаа аваад явсан ба гол дээр очоод 3 ширхэг загасыг дараа өдрийн үүрээр буюу 04 цаг хүртэл барьсан. Тэгээд 2 булуу цагаан нэртэй загасаа хамтарч цэвэрлэж янзлаад шөл хийж уусан. Үлдсэн нэг загас буюу Улаан сүүлтэйг авч харьсан. Тэгээд 07 дугаар сарын 15,16-ны үед замдаа шөл хийж идсэн. ...Улаан сүүлт болон 1 булуу цагаан загасыг нь Б********* барьсан. 1 булуу цагаан загасыг миний бие барьсан...”гэх мэдүүлэг /хх-43х/,

            Гэрч Л.Эрхэмсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүүлд л 3 өөрийнхөө фэйсбүүк дээр л загасанд явсан гээд загас барьчихсан зургаа тавьсан байхаар нь загасанд явсныг мэдсэн. Б********* нь улаан сүүлт загас агнаад урдаа бариад зогсчихсон зургийг л харсан. Тэгж зургаа авахуулахдаа 1 ширхэг улаан сүүлт л агнасан байсан....”гэх мэдүүлэг /хх-44х/,

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31х/, Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл прокурорын зөвшөөрөл /хх-32-34х/,

            Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт: ...1-р зураг 7,8-р хуудсанд фотогоор авагдсан авагдсан загас болох тул загас нь Монгол Улсын загасны улаан дансанд бүртгэгдсэн “Ховор” загас юм. Амьтны тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны тоонд оруулсан...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-49-52х/,

            Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтэд: ...Монгол улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор загасны экологи эдийн засгийн үнэлгээг “эр, эм”-ээр нь тогтоогоогүй байдаг. Тул загасны экологи эдийн засгийн үнэлгээ 211,000 төгрөгөөр тогтоосон байдаг,...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4,2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 ширхэг тул загас 211,000 төгрөг хоёр дахин нэмэгдүүлэхэд 422,000 төгрөг хохирол учирсан байна гэх дүгнэлт /хх-59-61х/,

             Шинжээч Д.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тул загасны биеийн хэлбэр, хэмжээнээс хамаарч дүгнэлт гаргасан. Тул загасыг бусад загаснаас Ялгах гол шинж нь биеийн урт, толгой, амны хэмжээ, биеийн өнгө зэрэг шинж тэмдгүүдийг үндэслэж тул загас мөн болохыг тогтоосон. Энэ загас нь бол 7-8 орчим настай өсвөр Тул загас юм. Өсвөр Тул загас нь сүүл хэсгээрээ улаан туяатай байдаг. Иргэдийн дунд улаан сүүлт загас гэж нэрлэдэг боловч монгол орны загасны төрөлд зүйлд улаан сүүлт гэсэн шинжлэх ухааны бүртгэлтэй загас байдаггүй. Улаан сүүлт гэж нэрлэгддэг загас бол Тул загасыг л хэлдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69х/,

             Ашид Билгүүн ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ТХҮ- 4 921/2690 дугаартай DL200 загварын уурганы зах зээлийн үнэ цэнийг 25,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 72- 73х/,

            Иргэний нэхэмжлэгч Ч.Хөхрий нь шүүгдэгч Б.Б*********той 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, /хх-ийн 113-114х/,

            Экологи эдийн засгийн хохирол нөхөн төлсөн талаарх 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Төрийн банкны татвар төлсөн тухай баримт /хх-ийн 112х/,

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

            Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 1-р хорооны засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181 дугаартай тодорхойлолт (хх-101х), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-103х), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх104-106х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-111х), 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, /хх-ийн 113-114х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Б.Б********* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр урсах Дэлгэрмөрөн голоос 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон “тул” загас 1 ширхгийг зөвшөөрөлгүйгээр агнаж амьтны аймагт 422,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.Б**********йн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Ч.Хөхрийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг 5 /хх-39х/, Гэрч Ж.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-43х/, Гэрч Л.Эрхэмсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-44х/, Шинжээч Д.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ххийн 68-69х/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31х/, Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл прокурорын зөвшөөрөл /хх-32-34х/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-49-52х/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаартай дүгнэлт /хх59-61х/, Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 72-73х/, Иргэний нэхэмжлэгч Ч.Хөхрий нь шүүгдэгч Б.Б*********той 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, /хх-ийн 113-114х/, Экологи эдийн засгийн хохирол нөхөн төлсөн талаарх 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Төрийн банкны татвар төлсөн тухай баримт /хх-ийн 112х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б**********йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

             Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Хууль бусаар ан агнах гэмт хэргийг шүүгдэгч Б.Б********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч Б.Б********* нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, экологи эдийн засагт хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Шүүгдэгч Б.Б********* ховор амьтан болох “тул” загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж нь экологи эдийн засагт 211.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлөх хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б********* нь амьтны аймагт учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж 422,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн сангийн 1001172200946 дугаарын дансанд 422,000 төгрөгийг төлсөн тухай Төрийн банкны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн татвар төлсөн баримт /хх-112х/,

            иргэний нэхэмжлэгч Ч.Хөхрий нь шүүгдэгч Б.Б*********той 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 113-114х/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б**********йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Б.Б********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

            Шүүгдэгч Б.Б********* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон өмгөөлөгч нарын саналд дүгнэлт хийн, шүүгдэгч нарын 7 үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ялын саналыг шүүгдэгч Б.Б********* нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DL 200 гэсэн бичиглэлтэй, хар өнгийн пивор бариултай, дамар хэсэгтээ нарийн утастай, урагшаа сунах, агших зориулалтаар хийгдсэн загас барих бүхий уурга 1 устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Өндөр Жамцаа овогт Б************ийн Б**********йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б************ийн Б**********йг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Б**********д хяналт тавихыг Улаанбаатар хот нийслэлийн Чингэлтэй дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б********* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DL 200 гэсэн бичиглэлтэй, хар өнгийн пивор бариултай, дамар хэсэгтээ нарийн утастай, урагшаа сунах, агших зориулалтаар хийгдсэн загас барих бүхий уурга 1 устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б**********д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 9 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.БЭЭЖИН