Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2017/00459

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2017/00459

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, БЮ***** регистрийн дугаартай, Молхы овогт Е.Ды хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Е.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай захирамжаар М.Аыг өвөг эцэг Е.Д, эмэг эх Х.Гнарт үчрлүүлсэн үрчлэлтийг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Е.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2014 оны 7 дугаар сарын 02-нд төрсөн Аыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өлгий сумын Засаг даргын 15 тоот захирамжаар өөрийн хүү болох Маас үрчилж авсан болно. Гэвч улсын бүртгэлийн бүртгэгчид 2017 оны 02 дугаар сарын 04-нд Аын эмээ нь болох Х.Ггийн насан эцэс болсныг шалтаглаж, улсын бүртгэлд бүртгэж авч, үрчилж авсны гэрчилгээ олгоогүй болно. Иймд Өлгий сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 тоот захирамжаар Аыг надад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Е.Д шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай захирамж хүчин төгөлдөр гэж үзээд шүүхээр баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Би 2016 оноос эхлээд хүүхэд үрчилж авахаар холбогдох материалаа бүрдүүлээд 2017 оны 01 дүгээр сард Өлгий сумын Засаг даргад хүсэлт гаргасан. Өлгий сумын Засаг даргын захирамж гаргахаас өмнө бүх материалаа бүрдүүлж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн байсан. Эхнэр бид хоёрын өргөдлийг үндэслэж 2017 оны 01 дүгээр сарын дундуур Өлгий сумын Засаг даргын захирамж гаргасан. Тэр үед миний гэр бүлийн хүний бие нь гэнэт өвдөөд бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Би Монгол Улсын гавьяат багш Е.Д гэдэг хүн байгаа. Эхнэр бид хоёр Улаанбаатар хотод 2 дугаар эмнэлэгт үзүүлэхэд 2 дугаар үед орсон ходоодны хорт хавдар гэсэн онош гарсан. Тэгээд тэрийг эмчлүүлээд хагалгаанд орсон. Харамсалтай нь хагалгаанаас болж эхнэр маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тухайн үед Засаг даргын захирамж гарсан, Цагдаагийн газраас бичиг нь ирсэн байсан. Улмаар би бүртгэл хийлгүүлэх гэхэд эхнэр чинь нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд ч би үхэл хагацал болоод дахиж очиж чадаагүй. Эхнэрийнхээ 40 хоногийг нь өнгөрүүлээд өөрийн биеэр очиж бүртгүүлэх гэхэд бүртгэх боломжгүй гэж хариу өгсөн. Би бас ходоодны шархтай болоод 2 дугаар эмнэлэгт 2 сар эмчлүүлээд ирсэн гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, РД:БЮ85073018 Молхы овогт Дөрветханы М, РД:БВ******* Байхара овогт Ханайн Назгүл нар 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэрлэж хууль ёсны эхнэр, нөхөр болох нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэж олгосон №99 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр,

-Д.М, Х.Н нарын гэр бүлд БЮ******* регистрийн дугаартай, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр охин М.А төрсөн болох нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 231/003261 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж олгосон №8301000515 дугаартай Төрсний гэрчилгээгээр,

-2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.Аыг өвөө, эмээ нь Е.Д, Х.Гнар үрчлэн авсан болох нь Хүүхэд үрчлүүлэх тухай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай захирамж, үрчлэн авагч Е.Д, Х.Гнарын ач охиноо үрчилж авахыг хүссэн болон үрчлүүлэгч Д.М, Х.Н нарын охин Аыг үрчлүүлэхийг хүссэн өргөдлөөр тус тус нотлогдон тогтоогдож байна.

-БЮ***** регистрийн дугаартай Молхы овогт Е.Д, БЮ47112505 регистрийн дугаартай Аргын тобогт овогт Хусаяны Гүлзада нар 1969 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрлэж хууль ёсны эхнэр, нөхөр болох нь 1970 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж олгосон №212 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр, Аыг үрчлэн авсан үрчлэгч Х.Г2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 231/003266 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Хүүхэд үрчлэн авагч Е.Д, Х.Гнар нь Өлгий сумын хүүхэд үрчлүүлэх тухай захирамж гаргахаас өмнө аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөдөл гаргасан болох нь тус шүүхийн аймгийн Улсын бүртгэлийн газрын бичиг хэргийн өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үрчлэгч нарын гаргасан өргөдлийг хүлээж авсан бүртгэл хяналтын карт, өргөдөл, тэдний цахим иргэний үнэмлэх, М.Аын төрсний гэрчилгээ зэргийн хуулбар, өргөдлийг бүртгэсэн өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн бүртгэлийн хуудас, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Эрүүл мэндийн үзлэг, мөн Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн хүүхэд үрчлэн авагч Е.Д, Х.Гнар нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвөөс тодорхойлолт гаргуулж өгөхийг хүссэн ба уг өргөдлийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 0003615, 0003616 дугаартай Цагдаагийн газрын тодорхойлолт гарч шийдвэрлэгдсэн талаарх бүртгэл хяналтын картад шийдвэрлэсэн хэсэг дээр үйлдсэн албан тушаалтны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас дүгнэхэд хүүхэд үрчлэн авагч Х.Гнас барахаас өмнө хуулийн дагуу үрчлэлт хийгдсэн байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн,... хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэж заасан ба хүүхэд үрчлэн авагч Е.Д нь 1944 онд төрсөн 2017 онд 73 настай хэдий боловч хүүхэд үрчлэн авах үедээ эхнэр Х.Гамьд байсан мөн эхнэр нь нас барахаас өмнө ач охин М.Аыг үрчилж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хуулийн дээрх заалт хүсэлт гаргагч Е.Ды хүүхэд үрчлэн авах үйл явдалд хамааралгүй гэж үзлээ.

Иймд дээрх нотлох баримтууд болон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай захирамжаар БЮ******* регистрийн дугаартай, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.А нь өвөг эцэг Е.Д, эмэг эх Х.Гнарт үрчлэгдсэн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан БЮ******* регистрийн дугаартай, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн М.А нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өвөг эцэг Е.Д, эмэг эх Х.Гнарт үрчлэгдсэн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Е.Ды улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ