Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0370

 

2016 оны 6 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0370

Улаанбаатар хот

 

П.А-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагч П.Бат-Өлзий нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар шийдвэртэй, П.А-н нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, П.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А миний бие Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн ба Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасны дагуу 263 сонгогчдын гарын үсэг зуруулсан баримтыг бусад баримтын хамт хуульд заасан хугацаанд аймгийн Сонгуулийн хороонд өгсөн. Сонгуулийн хороо хүлээн авч хянаж үзээд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д-д заасан зөрчилтэй тул бүртгэхээс татгалзсан тухай 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолыг, 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч гомдол гаргаж байна. Үндэслэлийг хянавал насанд хүрээгүй хоёр иргэнээр гарын үсэг зуруулсан байсан ба сараар нь тоолоход 18 нас хүрээгүй байсан. Намайг дэмжиж нэр дэвшүүлсэн иргэдийн итгэл зүтгэлийг хүндэтгэн материалаа байгаа чигээр нь өгсөн. Сонгуулийн тухай хуульд харгалзах үндэслэл байна гэж үзэж байгаа, Улсын Их Хуралд нэр дэвшигч, орон нутгийн хуралд нэр дэвшигчийг ялгасан сонгогч дэмжигчийн эрх ашиг, итгэлийг ялгасан шинжтэй хууль байгаа. Иймд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тухай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, П.А намайг нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад зааснаар Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигч нь нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө зохион байгуулж, тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалтад заасан 3 хоногийн хугацаанд багтаан нэр дэвшигчдийн баримт бичгийг /Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.1-157.3.6/ хууль, холбогдох журмын дагуу бүрдүүлж тухайн шатны Сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан. П.А нь хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, баримт бичгийг ирүүлсэн бөгөөд аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 59 минутад хүлээн авсан. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтад зааснаар бие даагчдын ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан хянаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсны дагуу аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагт 06 дугаар хуралдааныг 100 хувийн ирцтэй зохион байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам, бие даагчаас ирүүлсэн нэр дэвшигчийн баримт бичгийг шалгаж, бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. П.А нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу нийт 263 дэмжигч-сонгогчийн гарын үсгийг зуруулсан бөгөөд үүнээс Х-н А /ЖМ00000000/, М-н А / ЖМ00000000/, Г-н О / ЖМ00000000/ нар нь сонгуулийн эрхгүй буюу 18 нас хүрээгүй этгээд байсан тул Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д заалтад заасан /сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/ нөхцөл байдал үүссэн гэж үзэн хуралдаанд оролцсон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн 100 хувийн саналаар бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор шийдвэрээ баталгаажуулсан. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол улсын иргэн нь төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй хэдий ч энэхүү эрхээ тусгайлан зохицуулсан Сонгуулийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын дүрэм, журмаар тогтоосон хэм хэмжээний хүрээнд эдэлнэ. Нэхэмжлэгч П.А нь хэдийгээр 263 дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулж Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх заалтад /201-ээс дээш гарын үсэг зуруулах/ заасан шаардлагыг хангасан боловч сонгуулийн эрхгүй этгээд буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан бол нийт дэмжигч-сонгогч хэд байхаас үл хамааран Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д заалтад /Сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/ заасан татгалзах үндэслэл үүссэн гэж үзэх хуулийн зохицуулалттай. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлийг тус хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмын хүрээнд хэлбэрэлтгүй мөрдөж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар зөвлөмжид тодорхой тусгасан болно.

Иймд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын дүрэм, журам, зөвлөмжийн хүрээнд гаргасан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул П.А-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2.1, 157 дугаар зүйлийн 157.3, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.4.д-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, П.А-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурал болон орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагааг тус тусад нь бүлэг болгон хуульчилж зохицуулсан бөгөөд Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Сонгуулийн тухай хуулийн 151-164 дүгээр зүйлээр тусгайлан заасан байтал шүүх шийдвэрийн үндэслэлдээ Сонгуулийн тухай хуулийн 125.4 дэх заалтыг барьж тайлбар хийх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйл нь Улсын Их Хурлын сонгуультай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчлагдсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд шууд хамаарах заалт болно.

Мөн П.А-н дэмжсэн нийт 263 сонгогчоос сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй 3 иргэнийг хасахад 260 сонгогч үлдэж байхад аймгийн Сонгуулийн хороо Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хэтэрхий хязгаарласан гэж тайлбарласан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дүгээр заалтад Монгол Улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан хэдий ч энэхүү эрхээ тусгайлан зохицуулсан хууль буюу Сонгуулийн тухай хууль түүнтэй уялдуулан гаргасан эрх бүхий байгууллагын тогтоол, журмаар тогтоосон хэм хэмжээний хүрээнд эдлэх ёстой билээ.

Хэдийгээр П.А нь 263 дэмжигч сонгогчдын гарын үсэг цуглуулж Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан боловч сонгуулийн эрхгүй этгээд буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан бол нийт дэмжигч сонгогчдын тоо хэд байхаас үл хамааран Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д зааснаар татгалзах хуулийн зохицуулалттай. Мөн сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан тохиолдолд аймгийн Сонгуулийн хороо тухайн иргэнийг хасаж тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлийг тус хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмын хүрээнд хэлбэрэлтгүй мөрдөж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар зөвлөмжид тодорхой тусгасан болно. Мөн Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх заалтад зааснаар тухайн бие даан нэр дэвшигчийн дэмжигч сонгогч нь 201-ээс доош байвал Сонгуулийн тухай хуулийн өөр заалтаар бүртгэхээс татгалзахаар хуульчилсан. Гэтэл П.А нь сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулж, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д заасан шууд татгалзах үндэслэл бүхий зөрчлийг гаргасан байтал анхан шатны шүүх дээрх 2 зөрчлийг нэгээс нөгөөд шилжүүлж тайлбарлан хууль буруу хэрэглэн шийдвэр гаргасан.

Иймд шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

            Хариуцагчаас “...шүүхийн шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дүгээр заалтуудаар олгогдсон онцгой бүрэн эрхийг хөндсөн. Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгааг харгалзан үзээд бүрэн эрхийнхээ хүрээнд 8/09 тоот тогтоол гаргасан” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан байна.

            Нэрсийн жагсаалтаас хасах хэмжээний зөрчил биш байна гэж шүүх үзэв.

Ховд аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хайгуулын үйл ажиллагааг зогсоох тухай” 8/09 дүгээр тогтоолоор[1] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт, Б багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн тус сумын Б багийн нутаг дэвсгэр дэх “Б” нэртэй 19692Х дугаартай лицензээр олгосон талбайд хайгуулын ажил явуулахыг хориглосон шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 886 дугаар шийдвэрийн “Хоёр” дахь заалтаар “Л” ХХК-д Ховд аймгийн Алтай сумын нутаг “Б” нэртэй газарт орших 5075.41 га талбайд XV-019692 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг[2] 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаагаар олгосон байх ба олгогдсоноос хойш хугацаанд нэхэмжлэгч дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулж, хээрийн ажлаа эхлүүлээгүй, үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын эрхийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 12.1.2 дахь хэсэгт “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”; 12.1.3 дахь хэсэгт “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”-аар зохицуулснаас үзвэл сумын иргэдийн Хуралд  эрх бүхий этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэр гаргах эрх олгогдоогүй, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулжээ.  

            Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Ховд аймгийн Алтай сумын Б багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоолыг[3] үндэс болгосон байх бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд нутгийн иргэд тухайн газарт зөвшөөрөлгүйгээр хайгуул, олборлолт хийдэг байсан, иргэд бичил уурхайн хэлбэрээр ашиглах талаар орон нутгийн удирдлагаар дамжуулан эрх бүхий байгууллагад хандаж байсан боловч шийдвэрлэх боломжгүй талаар хариу ирж байсантай холбоотойгоор багийн иргэдээс тухайн нутаг дэвсгэр дээр нь хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй байхыг эсэргүүцсэн санал ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргах үндэс болохгүйгээс гадна нэхэмжлэгч “Л” ХХК-ийг хайгуулын үйл ажиллагаагаа эхлээгүй байхад /учир нь сумын Засаг дарга төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс үйл ажиллагаа явуулаагүй байгаа/ зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, тодруулбал тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч ямар нэг байдлаар зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдоогүй байна.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Хурал нь хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан сумын Хуралд олгогдсон бүрэн эрхэд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эрх бүхий этгээдээс сонгон шалгаруулалтаар олгосон тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хориглосон шийдвэр гаргах эрх хамаарахгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь хэсэгт заасны дагуу “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид”-ийн гаргасан захиргааны актад холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байгаа. Зөвхөн тухайн Хурал тогтоолоо хүчингүй болгохоос биш дээд шатны байгууллага, эсхүл шүүх хүчингүй болгоно гэсэн заалт байхгүй” гэх хариуцагчийн тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй байна.         

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:                                  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

[1] Хэргийн 76 дахь тал

[2] Хэргийн 4-6, 41 дэх тал

[3] Хэргийн 77 дахь тал