Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2017/00461

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2017/00461

Баян-Өлгий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9-д байрлах Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багт оршин суух, Санырау овогт Х.Бт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага:Х.Бээс 98670391 дугаарыг ашигласны төлбөр, алдангийн хамт нийт 65987 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Х.Б нь манай байгууллагатай 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 98670391 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан ба энэхүү дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 43991 төгрөгийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Иймд алданги 21995 төгрөг, үндсэн төлбөр 43991 төгрөг, нийт 65987 төгрөгийгХ.Бээс гаргуулж өгнө үү гэжээ..

ХариуцагчХ.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний биеХ.Б Жи мобайл компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Жи мобайл компанитай гэрээ байгуулж 98670391 дугаарыг ашигласан нь үнэн. Жи мобайл компанийн надаас нэхэмжилсэн үндсэн төлбөр 43991 төгрөг, алданги 21995 төгрөг, нийт 65987 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй. Би эрх, үүргээ ойлголоо. Иймд энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагчХ.Бт холбогдох 98670391 дугаарыг ашигласны төлбөр, алдангийн хамт нийт 65987 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчХ.Б нь нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 65987 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагчХ.Бт холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагчХ.Б нь нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 65987 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас 2275 төгрөг, мөн хариуцагчХ.Бээс 2275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ