| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0014/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/27 |
| Огноо | 2022-01-20 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.8.3.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр
Шүүгдэгч М.М************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М****************н М************ холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2021 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч М.М************ нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг 05-02 тоот хохирогч Б.Б************гийн байшингийн цонхыг хагалж дотогш нэвтэрч орон байрны халдашгүй байдалд халдаж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, мөн бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэмтээж эд хөрөнгө устгах, гэмтээх хэргийг үйлдэж, 26,749,273 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.М************ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Б************гийн гэрт гал түлэх гэж байснаа бүдэг бадаг санаж байсан. Харин яаж байгаад гал алдсанаа санахгүй байна....Тамбарын цонхоор ордог байсан...Түлээ хөрөөдөж байгаад утас руу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь хамт ажилладаг багш руу нь залгаж асуухад утсаа нойл руу унагаасан гэхээр нь би утсыг нь авч өгөх гээд урдаас нь явж байсан...Тэгээд гудамжинд тааралдаад маргалдсан....Миний гэм буруутай үйлдлээс болсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Хохирлыг ах дүү нараасаа авч мөнгийг данс руу хийлгэсэн. Б************ намайг хотоос олж ирээд өөрөө янзалж өгөөрэй гэсэн. Хэнтий явж ажиллаж байгаад ирээд буцаж явах гэж байгаад ийм зүйл болсон. Хохирлын мөнгийг данс руу нь хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-5х), Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-06- 11х),
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-12- 14х) Хохирогч Б.Б************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн орой би Галт сумын төвд байрлах өөрийн гэртээ 2 хүүхдийнхээ хамтаар унтаж амарч байхад үүрийн 04 цагийн орчимд М************баяр 3 манай үүдний цонхоор манай гэрт орж ирсэн. Тухайн шөнөдөө М************баяр манай гэрт хоносон. М************баяр намайг ажил дээр байхад над руу залгаснаа би танай түлээг чинь хөрөөдөж байна гэж ярьсан. Тэгэхээр нь би чамайг түлээ хөрөөдөөд өгчих гэж хэлээгүй биз дээ, чи өнөөдөр аймаг руу явна гээд байсан яасан юм бэ гэхэд би өнөөдөр явахгүй, маргааш явна гэж хэлж байсан. Тэгж утсаар ярихдаа М************баяр чиний ямар хүн чинь ирэх гээд намайг хөөгөөд байгаа юм бэ гэсэн утгатай зүйл ярьж байсан...Манай хажуу талын айлын охин Намуундарь над руу залгаад эгчээ танай байшингийн цонхыг хага цохиод байна шүү дээ, юмыг чинь эвдээд болохоо болилоо гэж залгахаар нь би “цагдаад нь хэлчихсэн байгаа" гэж хэлээд утсаа салгасан. Төд удалгүй Намуундарь над руу дахиж залгаснаа танай байшинг чинь шатаагаад байна ш дээ гэж хэлсэн. Би тухайн үед Гончиг багшийн хамтаар гэр лүүгээ очсон. Очих замдаа Гончиг багшийн охиныг сумынхаа онцгой байдлын газрын үүдэн дээр буулгасан. Намайг гэртээ очиход манай байшингийн дотор тал дотроосоо шатаж байсан. Би байшингаа шатаж байхыг хараад Гончиг багшийн охин Баасандорж руу залгаад нээрээ манай байшин шатаж байна, гялс ороод хэлээрэй гэж хэлсэн. Удалгүй галын машин ирээд шатаж байсан байшингийн маань галыг унтраасан, Намайг гэртээ очиход М************баяр байхгүй байсан.... Шатсан байшин нь миний өөрийн гэр орон байгаа юм. Тухайн байшин нь миний талийгаач нөхөр Ц.Нямдорж болон миний нэр дээр бүртгэлтэй. Тухайн байшин нь 8х12 хэмжээтэй, мансардтай байшин байсан. Байшин доторх эд зүйлүүдийг би өөрийнхөө мөнгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (хх-22-23, 25-26, 30, 139х),
Гэрч Х.Намуундарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Хашаа руу орсон ах Б************ эгчийн байшингийн хаалгыг татсанаа Б************, Б************ гэж орилсон. Тэгээд удаагүй байж байтал тэр хүн Б************ эгчийн байшингийн хажуу талын цонхыг хагалсан... Тэр хүн байшингийн цонхыг нь хагалчхаад байшингийн цонхоор дотогш орсон. Оронгуутаа таамбарын гэрлийг асаасан. Тэр хүн байшин дотор ороод нэлээн удсан, Тухайн үөд Б************ багшийн гал тогооны гэрлийг хэсэг асаачихаад буцаагаад унтраасан... Б************ эгч рүү 20 цаг 49 минутад залгаад танай байшинд гал гарч байна гэж хэлсэн Гал тогооны өрөөнд гал гарч байхад үүдний таамбарын өрөөнд хүн байсан. Тухайн хүн орсон цонхоороо буцаж гарч ирээд хашааны хаалгаар гараад явсан... Алтангэрэл бид хоёр Б************ эгчийн байшинг 20-оос 30 метрийн зайнаас харсан. Харин байшингийн дээврээс утаа гараад байхаар нь хашаа руу нь дөхөж очоод гал тогооны арын цонхоор харахад гал гарч байсан. Гал тогооны цонхоор харахад зуухны ойр орчмоос гал гарч байгаа 4 харагдсан. Гал гарч байхыг хараад Б************ эгчийн хашаа руу явж ороод таамбарын цонхоор дотогш харахад том өрөөний газраар гал гарч байсан....” гэх мэдүүлэг (хх-32-33х),
Гэрч П.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Машинаас нэг хүн буугаад Б************ багшийн хашаа руу явж орсон. Тэр хүнийг Б************ багшийн хашаа руу орсны дараа приус маркийн машин хөдлөөд явсан. Тэр хүнийг хашаа руу явж орсны дараа байшингийн цонхны шил хагарах чимээ сонсогдсон. Тухайн үед Намуундарь Б************ багш руу залгаж хэлсэн. Тухайн үед юм түжигнэх чимээ гараад байхаар нь Намуундарь бид хоёр сууж байсан газраас холдоод өөр газар руу явсан. Намуундарь бид хоёр хальт цаашаагаа явчихаад буцаад нөгөө газартаа очиход байшингийн дээврээс утаа гарч байсан. Тэгж байхад Б************ багшийн хашаанаас нэг хүн гараад хойшоогоо өгсөөд явсан. Би тухайн үед утаа гарч байхыг хараад шууд Б************ багшийн гэр лүүгээ гүйгээд хашааных нь хаалгаар ороод таамбарын хагархай цонхоор харахад доторх хаалга онгорхой. том өрөө нэлэнхийдээ шатаад угаар болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-35х),
Насанд хүрээгүй гэрч Н.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Намайг эргээд гэртээ очиход миний түлсэн гал унтарчихсан байсан. Би тухайн үед дахиж гал түлэлгүй шууд эмээгийнхээ гэр лүү явсан. Эмээгийнхээ гэрт очоод улавч, балаа мартсаныг санаад гэрээсээ очиж авахаар гэр лүүгээ дахиад явсан. Ингэж явахдаа хамаатны хүн болох Нямжаргал, Ган-Эрдэнэ нарын хамт явсан. Баярын талбайн хажууд явж байхад манай байшингийн цонх хагарах чимээ гарсан. Тухайн үед Нямжаргал, Ган-Эрдэнэ бид гурав айгаад манай гэр лүү орж чадаагүй. Би хашааныхаа завсраар гар утасныхаа гэрлийг тусгаж харахад Мянгаа ах байсан. Мянгаа ах ногоон цоохор өнгийн хувцастай байсан. Нямжаргал, ГанЭрдэнэ бид гурав буцаад эмээгийн гэр лүү явсан. Би буцаж явах замдаа ээж рүүгээ залгаад манай байшингийн цонхыг Мянгаа ах хагалаад байна ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд ээж маань цагдаад хэлнэ гээд утсаа тасалсан...Манай байшин хойд хэсгээрээ хашаатайгаа ойрхон зайтай байдаг. Би Мянгаа ахыг ойролцоогоор 5-6 орчим метрийн зайнаас харсан. Мянгаа ахаас өдөр түлхүүр авахаар очиход ногоон алаг өнгийн хувцас өмссөн байсан ...” гэх мэдүүлэг (хх-38-39х),
Гэрч Н.Отгон-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 03 дугаар сарын 15-нд 21 цагийн үед иргэн Г.Баасандорж өөрийн биеэр Галт сум дахь 76-р анги дээр ирж иргэн Б************гийн байшин шатаж байна гэсэн дуудлага өгөөд гэрийн хаягийн зааж өгчхөөд явсан. Би гал гарсан дуудлагад жолооч, 3 гал сөнөөгчтэй хамт очсон. Яг тухайн гал гарсан газар дээр очиход гал жигд тарсан 5 галыг ямар нэг газраасаа гарсан гэж үзэх боломжгүй байсан. Дуудлагад очиж ажиллаад гал гарсан голомтыг 13 минутад бүрэн унтрааж дуусаад үнс нурмыг шалгаж байхад зууханд гал түлсэн ямар нэгэн байдал ажиглагдаагүй. Зуухан доторх үнс хүйтэн байсан...” гэх мэдүүлэг (хх-42-43х),
Гэрч П.Энх-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тэмүүлийн надад хэлэхдээ энд айлын байшин шатсан энэ асуудлыг шалгахаар төвөөс цагдаагийн бүрэлдэхүүн ирж ажиллаж байна. Гал тавьсан эзэн холбогдогч нь тогтоогдсон гэж хэлсэн...Тухайн байшинг шатаасан эзэн холбогдогч нь тодорхой байсан учраас манай байгууллагаас гал түймрийн улсын хяналтын байцаагч очоогүй...” гэх мэдүүлэг (хх-45х),
Гэрч Х.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шиг санагдаж байна орой 17 цагийн үед Б************ багшийн хамтаар дэлгүүр орох гээд сургуулиас гарч явахдаа сургуулийн үүдэнд Б************ багшийн найз М************ гэх ахтай таарсан. Б************ багш М************ ахтай маргалдаад хоцорсон. Намайг дэлгүүрт ороод байж байхад Б************ багш, М************ ах хоёр араас орж ирсэн. Дэлгүүр дотор байхад М************ ах Б************ багшийн хувцаснаас татаж чангаагаад, зодох гээд байгаа байдал гаргаж байсан. Ингээд байж байхад хэсгийн төлөөлөгч ирсэн. Хэсгийн төлөөлөгч ирээд Б************ багш, М************ ах хоёрыг цагдаагийн байр руу дагуулаад явсан. Харин би дэлгүүр дотор Б************ багшийг хүлээгээд л байж байсан. Б************ багш гарч ирэхгүй удаад байхаар нь хэсгийн төлөөлөгчийн байр руу ороод Б************ багшийг явах болж байгаа юм уу гэж асуухад Б************ багш удахгүй гарлаа гэж хэлсэн. Тухайн үед М************ нь Б************ багш руу дайрч давшилж байсан ба хэсгийн төлөөлөгч дундуур нь орчихсон болиулж байгаа харагдсан. Төд удалгүй Б************ багш гарч ирсэн. Түүнийг гарч ирэхээр нь гэр рүүгээ дагуулаад явсан. Тухайн өдрийн орой Б************ багшийг манай гэрт байхад хажуу айлынх охин Б************ багш руу залгаад “танай байшингийн цонхоор нэг хүн ороод гал тавиад гараад гүйчихлээ гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хх-142х),
2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №2145617200271 дугаартай хохирлын үнэлгээний тайлан (хх-51-55х),
Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг 801 тоот иргэн Б.Б************гийн сууцны засварын ажлын төсөвт өртгийн нэгдсэн товчоо (хх-56-63х),
№000304144 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ( хх-64х ), №000403389 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын 6 бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-65х),
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт (хх144- 145х),
Гал түймрийн бүртгэл, гал түймэр унтраасан тухай нотломж (хх-116-122х), Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Өөлд овогт Мөнх-Очирын М************ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-80х), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-81х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-82х), шийтгэх тогтоолын хуулбар (хх-83-114х), М.М************ нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай Хөсгөл аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот (хх-149х), М.М************ы эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй гэх Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн албан тодорхойлолт (хх-150х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “эд хөрөнгө гэмтээх” гэж ойлгох ба тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг. Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд хуульчилсан байна.
Эрүүгийн 2238000000002 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, 7 хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М************ нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг 05-02 тоот хохирогч Б.Б************гийн байшингийн цонхыг хагалж дотогш нэвтэрч орон байрны халдашгүй байдалд халдаж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, мөн бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэмтээж эд хөрөнгө устгах, гэмтээх хэргийг үйлдэж, 26.749.273 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-5х), Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-06- 11х), Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-12-14х) Хохирогч Б.Б************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-22- 23, 25-26, 30, 139х), Гэрч Х.Намуундарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-32- 33х), Гэрч П.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-35х), Насанд хүрээгүй гэрч Н.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-38-39х), Гэрч Н.Отгон-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-42- 43х), Гэрч П.Энх-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-45х), Гэрч Х.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-142х), 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №2145617200271 дугаартай хохирлын үнэлгээний тайлан (хх-51-55х), Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг 801 тоот иргэн Б.Б************гийн сууцны засварын ажлын төсөвт өртгийн нэгдсэн товчоо (хх-56-63х), №000304144 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-64х), №000403389 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-65х), Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар Гал түймрийн хяналтын улсын 8 байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт (хх144-145х), Гал түймрийн бүртгэл, гал түймэр унтраасан тухай нотломж (хх-116-122х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.М************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө, устгах гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх” хуулийн дагуу шүүх үнэлээгүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна. Иймд шүүгдэгч М.М************ нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг 05-02 тоот хохирогч Б.Б************гийн байшингийн цонхыг хагалж дотогш нэвтэрч орон байрны халдашгүй байдалд халдаж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, мөн бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэмтээж эд хөрөнгө устгах, гэмтээх хэргийг үйлдэж, 26.749.273 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх”, 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө, устгах гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу мөн зүйл хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч М.М************ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б************д 26.749.273 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч М.М************ нь тус хохирлыг төлж барагдуулсан гэх хохирогчийн нотариатаар батлуулан ирүүлсэн 9 хохирол төлсөн тухай баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.М************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.М************ нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-82х)-аар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч М.М************ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч М.М************ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч М.М************ эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 хэсгийн 3.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэх мөн 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан:...Шүүгдэгч М.М************ нь 2006 оны Өршөөл үзүүлэх хуулиар 29 хоногийн баривчлах ялаас өршөөгдсөн...2021 оны Өршөөл үзүүлэх хуульд зааснаар өмнө нь хорих ялаас өршөөгдсөн хүнд үйлчлэхээргүй байгаа....Харин М.М************ нь 2006 онд баривчлах ялаас өршөөгдөж байсан тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэх санал зэрэгт шүүх дүгнэлт хийн дараах шийдвэр гаргалаа. 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлд “Баривчлах” мөн зүйлийн 51.1-д “Энэ хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг баривчлах ял гэнэ” мөн зүйлийн 51.2-т “Баривчлах ялыг нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар оногдуулна” гэж заажээ.
Мөн хуулийн 52 дугаар зүйлд “Хорих” мөн зүйлийн 52.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ хуульд заасан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорих анги, гянданд байлгахыг хорих ял гэнэ”, мөн зүйлийн 52.2-т “Хорих ялын үндсэн хугацаа нэгээс арван таван жил хүртэл байна” гэж заажээ.
Шүүгдэгч М.М************ нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2006 оны Өршөөлийн тухай хуулиар 29 хоногийн баривчлах ялаас өршөөн сулласан байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ, мөн зүйлийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар 11 сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заажээ.
Шүүгдэгч М.М************ нь 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хууль хамрагдаж баривчлах ялаас өршөөгдсөн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд “...хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заасан байх тул шүүгдэгч М.М************ыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.М************ нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар баг 05-02 тоот хохирогч Б.Б************гийн байшингийн цонхыг хагалж дотогш нэвтэрч орон байрны халдашгүй байдалд халдаж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, мөн бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэмтээж эд хөрөнгө устгах, гэмтээх хэргийг үйлдэж, 26.749.273 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан ба шүүгдэгч М.М************ы үйлдсэн гэмт үйлдэл нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна.
Иймд шүүгдэгч М.М************ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” гэж, мөн зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх ба шүүгдэгч М.М************ хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул түүнд 12 холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч М.Мянгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 хэсгийн 3.1-т зааснаар хорих ялаар шийтгэх, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан /Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/ ... заасан “гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заажээ.
Шүүгдэгч М.М************ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Мөнх-Очирын М************ оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000537 дугаар хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч М.М************ хохирол 26.749.273 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан түүний өмсөж явсан ногоон алаг өнгийн куртик, өмдийг буцаан олгох, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт М****************н М************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Мөнх-Очирын М************ холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Мөнх-Очирын М************ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.М************ оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийг өршөөн хасч ялаас хэлтрүүлсүгэй.
6. Шүүгдэгч М.М************ нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 26.749.273 /хорин зургаан сая долоон зуун дөчин есөн мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн өмсөж явсан ногоон алаг өнгийн куртик, өмдийг буцаан олгох, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М************ шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН