| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00428/И |
| Дугаар | 130/ШШ2017/00463 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2017/00463
| 2017 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 130/ШШ2017/00463 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багт оршин оршин суух, РД:БЛ******* Санырау овогт Ж.Ж ийн хүсэлттэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Ж ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Ж.Ж, Ж.М нар нь 1999 оны 02 дугаар сарын 7-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Ж.Ж шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1999 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ж.Мтай гэр бүл болсон. Улмаар бид хоёр Үмитжан нэртэй нэг охинтой болсон. Бид хамтран амьдарч байгаад нөхөр Мекенбай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өвчнөөр нас барсан. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтээ батлуулсан боловч бидний гэрлэлтийг журмын дагуу бүртгээгүй, зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Гэвч гэр бүлийн батлахыг хайгаад олоогүй, улсын бүртгэлийн архиваас ч гараагүй, гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иймд С.Жанаргүл миний бие Ж.Мтай 1999 оны 2 дугаар сарын 7-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ж.Жийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний төрсөн дүү Ж.М нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Талийгаачийн эхнэр, хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход Гэрлэлтийн батлах нь хэрэгтэй болсон. Ж.М, Ж.Ж нарын гэрлэлтийн гэрчилгээ нь алга болсон тул тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгөөгүй. Дараа нь нөхөж гэрлэлтийн гэрчилгээ авах гэхэд эдгээр хүмүүсийн гэрлэлтийн талаар лавлагаа гараагүй, мөн гэрлэлтийн бүртгэл мөн байхгүй байсан болохоор шүүхэд хүсэлт гаргасан. Ж.М, Ж.Ж нар нь 1999 оны 2 дугар сарын 7-ны өдөр гэр бүлж болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ нь тэдний ХААТР маягтуудад гэр бүлийн байдал гэдэгт эхнэр, нөхөр гэж тодорхой бичигдсэн ба тэдний дундаас төрсний хүүхдийн Төрсний гэрчилгээ-д эцэг, эх гэж бичигдсэн болно. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ж.М, Ж.Ж нар нь 1999 оны 2 дугаар сарын 7-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд хүсэлт гаргагч Ж.Жийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаар албан бичгээр хүргүүлсэн РД:БЛ******* Ж.Жийн ИУБ-31(Б) маягтын 12 дугаарт нөхөр РД:БЛ***** Жупар Мекенбай, мөн Ж.Жийн ХААТР-21(Б) маягтын 14-д гэрлэсэн, 1 дэх, 1999 он гэж тус тус бүртгэгдсэн байна.
Мөн РД:БЛ***** Ж.Мн ИУБ-31 (Б) маягтын 12 дугаарт эхнэр РД:БЛ******* Ж.Ж, ХААТР-1 (Б) маягтын 10-д гэрлэсэн,17-д эхнэр РД:БЛ******* Ж.Ж гэж тус тус бүртгэгдсэн байна.
Хүсэлт гаргагч РД:БЛ******* Ж.Жийн ИУБ-31(Б) маягтын 12 дугаарт нөхөр РД:БЛ***** Ж.Мнарын дундаас 2006 оны 5 дугаар сарын 07-ны өдөр охин М.Үмитжан (РД:БЛ06250707) төрсөн болох нь түүний 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэний бүртгэлийн ажилтны олгосон №0237940 дугаар Төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Ж.Жийн нөхөр РД:БЛ***** Ж.М2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өвчнөөр гэрт нас барсан болох нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр олгосон №0000199305 Г-15 дугаартай Нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн РД:БЛ******* Санырау овогт Ж.Ж, РД:БЛ***** Санырау овогт Ж.М нар нь гэр бүл болж 1999 оны 02 дугаар сарын 07-ны гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-ыг баримтлан РД:БЛ******* Санырау овогт Ж.Ж, РД:БЛ***** Санырау овогт Ж.М нар нь гэр бүл болж 1999 оны 02 дугаар сарын 07-ны гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Ж.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК