Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00465

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00465

Баян-Өлгий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багт оршин суух, Ш***** овогт Д.Бд холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 1000000 төгрөг, хүү 60000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 61644 төгрөг, нийт 1121644 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Д.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Алтай сумын Сум хөгжүүлэх сангаас бүгд 1000000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай авсан юм. Д.Бд зээл олгох тухай сумын Засаг даргын захирамж гарч улмаар түүнтэй зээлийн гэрээ байгуулсан юм.

Гэтэл Д.Б нь зээл төлөх гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээл 1000000 төгрөг, хүү 60000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 61644 төгрөг, нийт 1121644 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна.

Өнгөрсөн хугацаанд сумын захиргаанаас, сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч Д.Б зээлээ төлөхгүй байна. Ер нь сум хөгжүүлэх сангаас олгосон зээл маань тухайн иргэнд олгосон буцалтгүй тусламж биш, тодорхой хугацаан дараа эргэн төлөгдөж байх ёстой сангийн хөрөнгө юм.

Иймд хариуцагч Д.Бээс үндсэн зээл 1000000 төгрөг, хүү 60000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 61644 төгрөг, нийт 1121644 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Б Алтай сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Би 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Алтай сумын Сум хөгжүүлэх сангаас бүгд 1000000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авч, энэ талаар гэрээн байгуулсан болно.

 

Одоо төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 1000000 төгрөг, хүү 61644 төгрөг, нийт 1121644 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаантай асуудал байхгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Д.Бд холбогдох үндсэн зээл 1000000 төгрөг, хүү 60000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 61644 төгрөг, нийт 1121644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжилсэн 1121644 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжилсэн 1121644 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Дикатаас 15734 төгрөг гаргуулан улсын орлого нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжилсэн 1121644 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Бээс 15734 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК