| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00443/И |
| Дугаар | 130/ШШ2017/00466 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2017/00466
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 130/ШШ2017/00466 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт орших, Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршоо /гүйцэтгэх захирал А.Ж/-ийн нэхэмжлэлтэй,
- гийн Цэнгэл сумын 6 дугаар багт оршин суух, утас 9*******, РД:БЛ***** Харахас овшгт Д.Ед холбогдох нэхэмжлэлийг 2017 6 дугаар 16-ны
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, хүүгийн хамт нийт 1940000 /нэг сая есөн зуун дөчин мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршоо гүйцэтгэх захирал А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Е нь Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооноос 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлдсэн боловч гэрээт хугацаанд зээлээ төлөөгүй болно. Уг зээл нь хугацаа хэтрээд 193 хоног болж байна. Байгууллагын зүгээс удаа дараа шаардаж, холбоо барихад элдэв шалтаг тоочиж үл тоомсорлож байна. Иймд Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооноос авсан үндсэн зээл, хүүгийн хамт нийт 1940000 /нэг сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршоо гүйцэтгэх захирал А.Ж шүүхэд гаргасан хүсэлтэд: Хариуцагч Д.Е нь үндсэн зээл, хүүгийн хамт нийт 1940000 /нэг сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийг Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооны 5192064911 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн тус хоршоос авсан үндсэн зээл, хүүгийн хамт нийт 1940000 /нэг сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийг хариуцагч Д.Е нь бүрэн төлж барагдуулсан тухай тайлбараа нэхэмжлэгч тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45990 төгрөгийн тал нь болох 22995 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 22995 төгрөг, мөн хариуцагч Д.Еаас 22995 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршоонд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл, хүүгийн хамт нийт 1940000 /нэг сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийг хариуцагч РД:БЛ***** Харахас овшгт Д.Е нь төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45990 төгрөгийн тал нь болох 22995 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 22995 төгрөг, мөн хариуцагч Д.Еаас 22995 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Малчны хөгжил Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК