Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2017/00475

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2017/00475

Баян-Өлгий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Тайлах овогт Х.Б ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Б, гэрч Ө.А, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний газар, Асем хоршоонд 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 20-ний өдөр хүртэл гутал засварчнаар ажиллаж байсан байдлыг, 1983 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн 037243 дугаартай Хуралхаан овогтой Баялхаан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Тайлах овогт Х.Б мөн болохыг тус тус тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 130 тоот тушаалаар гутал засварчнаар анх ажилд орсон юм. Ажилд орсон тушаалууд байгаа юм. Би Ахуй үйлчилгээний газарт 1994 оны 05-р сарын 20-ний хүртэл ажиллаж байгаад ажлаас халагдсан юм. Аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын архивыг аймгийн архивын тасагт тушаагаагүй тул ажлаас гарсан тушаал олдохгүй байна. Иймд 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 20-ний хүртэл аймгийн Ахуй үйлчилгээний газарт гутал засварчнаар бүгд 9 жил 03 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Х.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие Баян-Өлгий аймгийн ахуй үйлчилгээний комбинатад 1985 оноос 1994 он хүртэл гуталчнаар ажилласан. Энэхүү 9 жилийн хөдөлмөрөө тогтоолгох хүсэлттэй байна. Би тухайн үед Ахуй үйлчилгээний газарт ажиллаж байхад олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Хуралхаан овогтой Баялхаан гэж бичсэнийг сүүлд анзаарч мэдсэн. Иймд тус 037343 дугаартай Хуралхаан овогтой Баялхаан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Хуралхан овогтой Байлхан мөн болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Х.Б нь анх шүүхэд Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний газар, Асем хоршоонд 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 20-ний өдөр хүртэл гутал засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлж 1983 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн 037243 дугаартай Хуралхаан овогтой Баялхаан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Тайлах овогт Х.Б мөн болохыг тус тус тогтоолгохыг хүсжээ.

1. 1983 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн 037243 дугаартай Хуралхаан овогтой Баялхаан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Тайлах овогт Х.Б мөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Монгол Улсын иргэний үнэмлэхэд: овог Тайлах, эцгийн нэр Хуралхан, нэр Байлхан, хүйс эрэгтэй, төрсөн, он, сар, өдөр 1957/09/10, регистрийн БЮ57091013 дугаартай, олгосон он, сар, өдөр 2012/09/05, хүчинтэй хугацаа 0000/00/00 гэж бичигдсэн байдал,

Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан Х.Алтанцэцэг, Ө.А, Т.Маншук нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлаж байгаа байдал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.

2. Хүсэлт гаргагч Х.Б нь Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний газарт 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 20-ний өдөр хүртэл гутал засварчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 285 дугаартай АУҮГ-ын даргын 1986-1989 оны тушаалыг шүүн үзэхэд Х.Бд холбоотой баримт гараагүй, 1985, 1990, 1991 оны баримтыг хуулбарлаж хүргүүлэв гэх архивын лавлагаа,

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 273 дугаартай Ахуй үйлчилгээний удирдах газар нь 1991 онд, Асем хоршоо нь 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх албан бичгийн хуулбар,

Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 165 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын 59 дугаарт Баялхан гэж бичигдсэн бичилт,

Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай Ажлаас чөлөөлж тарифт зэргээр цалинжуулах тухай Наурыз АСТ-ын тэмцээнд ололцох дараах ажилчдыг 3-р сарын 18-аас 21-нийг дуустал үүрэгт ажлаас чөлөөлж цалинг тарифт зэргээр олгохыг санхүү /Н.Сауле/-д зөвшөөрсүгэй. Үүнд ... Байлхан гуталчин гэх бичилттэй тушаалын хуулбар,

Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 276 дугаартай Урамшуулах тухай тушаалын хавсралтад Хүмүүсийн нэрс ... Байлхан, мөнгө 100 гэж бичигдсэн бичилт,

Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1985 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай 1. Тус газрын уурын зуухны машинист Хуралханы Баялханыг 1985 оны 5-р сарын 15-аас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ахуй үйлчилгээний комбинатын мэдэлд шилжүүлсүгэй гэх бичилттэй тушаалын хуулбар,

Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1985 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаартай тушаалын хавсралтын 20 дугаарт Баялхан ... 500 төгрөг гэж бичигдсэн бичилт,

Х.Бы №515232 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхэд 1985 оноос 1990 он хүртэл тасралтгүй татвар төлж байсан тухай бичилтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ө.Аийн мэдүүлгийг тус тус үндэслэн Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний газар, Асем хоршоонд 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 20-ний өдөр хүртэл гутал засварчнаар ажиллаж байсан байдлыг, 1983 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн 037243 дугаартай Хуралхаан овогтой Баялхаан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Тайлах овогт Х.Б мөн болохыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтаар бичигдсэн бичмэл нотлох баримтыг чухам хэн үйлдсэн нь тодорхойгүй, ямар нэгэн тамга тэмдэггүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний газар, Асем хоршоонд 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 20-ний өдөр хүртэл гутал засварчнаар ажиллаж байсан байдлыг, 1983 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн 037243 дугаартай Хуралхаан овогтой Баялхаан гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Тайлах овогт Х.Б мөн болохыг тус тус тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН