| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00470/И |
| Дугаар | 130/ШШ2017/00478 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00478
| 2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 130/ШШ2017/00478 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, утас *******, РД:******** Узынмылтых овогт Б.Хын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах, Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургууль /захирал Х.Хайрат, утас 99422705/-д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Тус сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай 55 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бага ангийн сургалтын менежрийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Миний бие Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай 55 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бага ангийн сургалтын менежрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай тус шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ талаар дахин нэхэмжлэл гаргахгүй. Иймд миний бие нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай 55 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бага ангийн сургалтын менежрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Б.Хын тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай 55 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бага ангийн сургалтын менежрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч РД:******** Узынмылтых овогт Б.Х нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК