| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00447/И |
| Дугаар | 130/ШШ2017/00479 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00479
| 2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 130/ШШ2017/00479 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлсэнийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, утас ******, РД:БГ***** Жантекей овогт Х.Е ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургууль /захирал Г.Амантай, утас 99429316/-д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Архив, бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Е шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Х.Е нь тус шүүхэд Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуульд холбогдуулан Бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай тухай нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн захирал миний энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай тушаалаар намайг Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн Архив, бичиг хэргийн ажилтан-ны орон тоонд 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн томилсон болно. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн захирал нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 61 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Еыг архив, бичиг хэргийн ажилтнаар 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн томилон нэхэмжлэгч Х.Еы нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн, Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын тухай тайлбар болон ажилд томилсон тушаалын хуулбарыг нэхэмжлэгч тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан хариуцагч Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн захирал нь нэхэмжлэгч Х.Еыг Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн архив, бичиг хэргийн ажилтнаар томилж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК