Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2016/0075/Э |
Дугаар | 73 |
Огноо | 2016-07-26 |
Зүйл хэсэг | 099.2., |
Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 73
MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Н.Бишгарав, Н.Төмөрхуяг, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугтан овогт Нинагийн Бишгарав, Гөрөөчин овогт Настын Төмөрхуяг нарт холбогдох 201626011044 дугаартай, 188/2016/0075/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, Тийрэг гэх газар оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 3-339 тоотод түр оршин сууж байгаа гэх,ял шийтгэлгүй, Тугтан овогт Нинагийн Бишгарав /РД:ОИ78091116/
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2-27а тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдэн уг ялаа эдэлж байгаад 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2006 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 10 сар 15 хоногийн хорих ялаас өршөөн сулласан, Гөрөөчин овогт Настын Төмөрхуяг /РД:ХЖ84032738/
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Н.Бишгарав, Н.Төмөрхуяг нар 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс” дэлгүүрийн орчим “Ш.Шинэтуяаг хоргоогоод зүгээр явуулсангүй” гэсэн шалтгааны улмаас Д.Цэдэндамба-г бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Бишгаравын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд амьдраад 8 жил бож байна. Манай эгч Орломын охин Шинэтуяа манай гэрт амьдраад 4 жил болж байна. ...Тухайн өдөр манай дүү Шинэтуяа 22 цагийн үед би гэртээ байж байсан чинь утсаар залгаад би цамбагаравын автобусны буудлын энд байна намайг энд нэг залуу хоргоогоод явуулахгүй байна та намайг ирээд аваач гэхээр нь би юу болсон юм бэ гэж асуухад гэрлүүгээ явах гэтэл намайг таксинд чирж суулгах гээд байхаар нь зугтаад автобусанд суусан чинь араас дагаад суучихлаа гэж хэлэхээр нь би одоо очлоо наанаа байж байгаарай гэж хэлээд хамт ажилладаг Хуягаатай хамт явсан. Очоод үзтэл “Макс” нэртэй дэлгүүрийн шатан дээр уйлчихсан сууж байсан, би Шинэтуяад хандан юу болсон бэ гэж асуухад юм дуугараагүй уйлаад суугаад байхаар нь автобусны буудлын тэр хавиар хайж үзтэл гэрлэн дохион дээр шаргал өнгийн өмдтэй дээгүүрээ бараан өнгийн хүрэмтэй залуу явж байхаар нь дүүгээсээ чамайг явуулахгүй байсан залуу энэ мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь машинаасаа буугаад тэр залууг зогсож бай гэж хэлээд тэр залууд хандан яагаад охин хүүхэд хоргоогоод зүгээр явуулахгүй байгаа юм бэ гэж хэлэхэд та над шиг залуу байгаагүй юу тань шиг хүн зав гаргаж явж чадахгүй л дээ гэх мэтээр миний өөдөөс хэл амаар доромжлоод байхаар нь хоёулаа машин руу орьё очдог газар нь очьё гэж хэлсэн чинь зугтаах гээд байхаар нь би барьж аваад машин руу ор гээд нүүр лүү нь баруун гараараа 1 удаа аль талын хөмсөг гэдгийг нь мэдэхгүй байна цохисон. Дараа нь аль хөл рүү гэдгийг нь санахгүй байна тэр залуугийн хөл рүү би хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Хуягаа хүзүүнээс нь боогоод бид хоёр хамт машин руу оруулсан. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн гадаа ирээд орьё би өргөдөл гаргана гэсэн чинь ахаа би төгсөх курсын оюутан би дахиж танай дүүтэй уулзахгүй зүгээр байлгана гэж амлаад явсан. ...Хуягаа тэр залуугийн нүүр ам руу цохиогүй. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, охин дүүгээ өмөөрөөд л ийм асуудалд болчихлоо. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүгдэгч Н.Төмөрхуягийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр өөрийн найз Бишгаравын дүүгийн хашаанд машин янзлаад сууж байсан чинь Бишгарав ирээд хоёулаа цамбагарав автобусны буудал орчихоод ирье гэхээр нь би тэгье гэж хэлээд бид хоёр Бишгаравын портер машинд суугаад явсан. “Макс” дэлгүүрийн шатан дээр Бишгаравын дүү болох Шинэтуяа уйлчихсан сууж байсан тэгэхээр нь яасан юм гэж Бишгарав асуухад юм дуугарахгүй уйлаад суугаад байсан. Бид хоёр Шинэтуяаг машинд суулгаад тэр хүн чинь хаана байна гэж Бишгарав асуухад мэдэхгүй явчихсан байх гээд юм яриад явж байтал энэ байна гээд шар өмдтэй бараан өнгийн хүрэмтэй эрэгтэй хүнийг заасан. Бишгарав шууд машинаа зогсоох үед бид хоёр буугаад тэр залууд хандан яагаад эмэгтэй хүүхэд өдөж хоргоогоод айлгаад байгаа юм бэ гэсэн чинь та нарт ямар хамаатай юм залуу хүн яасан ч яадаг юм гэх мэтийн зүйл яриад байсан. Бишгарав цагдаа руу очьё тэндээ наад үгээ хэлээрэй машин руу суу гэсэн чинь тэр залуу эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн өмсөж явсан цамцнаас нь хоолойг нь боогоод машин руу суулгах гэтэл явахгүй байсан, энэ үед Бишгарав тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Шинэтуяа машин дотор сууж байсан. ...Хохирогч залуугийн нүд нь хавдсан байх шиг байсан өөр зүйл анзаараагүй. Тэр залууг дагуулж цагдаагийн хэлтсийн гадаа авч ирсэн, дотор нь ороогүй, тэгсэн хохирогч залуу дахиж Шинэтуяаг өдөр хоргоохгүй битгий цагдаад өгөөч гэж гуйсан тэгэхээр нь бид хоёр түүнийг явуулсан. ...Бишгарав бид хоёр тухайн үед эрүүл байсан, хохирогч залуу эрүүл байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Д.Цэдэндамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Шинэтуяатай өвөл танилцаж байснаа санаж байна. Манай найз Сүхболдтой хамт Шинэтуяа манай гэрт анх ирж танилцаж байсан. Тухайн үед Шинэтуяагаас утасных нь дугаарыг аваад маргааш нь утсаар яриад үүнээс хойш утсаар холбоотой байсан. Дараа нь Шинэтуяаг хөдөө аж ахуйн автобусны буудалд уулзъя гэж гуйсан чинь зөвшөөрөөд ...манай гэрт очсон. Бид хоёр жаахан юм ярьж байгаад хамт хэвтсэн. Тэгээд би Шинэтуяагаас хоёулаа унтах уу гэж асуухад миний сарын тэмдэг ирчихсэн гэж хэлэхээр нь би болиод гэр лүү нь автобусанд суулгасан. Энэ өдрөөс хойш 4-5 хоногийн дараа утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан, 2 цагийн дараа өөрөө надруу залгаад чи залгасан юм уу гэж байсан. Тэгэхээр нь би өнөөдөр миний төрсөн өдөр хоёулаа уулзья гэж хэлсэн чинь за тэгье би хичээлээ тараад яваад очье гэсэн. Тэгээд хөдөө аж ахуйн автобусны буудалд уулзаад манай гэр лүү такси бариад явсан чинь Шинэтуяа танай гэрт очихгүй гээд таксинаас буухаар нь би дагаад буусан. Тэгээд би Шинэтуяаг манай гэрт хамт орьё гэж хоргоосон гэрт чинь орохгүй гээд байхаар нь би явуулахгүй гээд Шинэтуяагийн хойно урд нь орсоор байгаад Шинэтуяа харилаа гээд автобусанд суух гээд байхаар нь би суулгахгүй гээд гарнаас нь 2, 3 удаа татаж чангаасан. Тэгээд автобусанд суух гээд гүйхээр нь би хойноос нь дагаж ороод гэрт чинь хүргээд өгье гэсэн чинь дургүйцэж байсаар байгаад Цамбагарав автобусны буудалд буухаар нь би дагаад буусан энэ үед цаг 22 цаг болж байсан. Шинэтуяа буугаад “Макс” дэлгүүрийн үүдэнд очоод ах руугаа залгаад байгаа бололтой хүрч ирээд авчих гээд яриад байсан. Би жаахан харж зогсож байгаад автобусны буудал орчихоод эргээд “Макс” дэлгүүр лүү очсон чинь байхгүй байсан тэгэхээр нь би буцаад замын хойноос автобусанд суух гээд гарцаар гарч байсан чинь Бонго маркийн хөх өнгийн портер машинаас 2 эрэгтэй хүн бууж ирээд надад хандан яах гээд охин хүүхэд зүгээр явуулахгүй байгаа юм гэхээр нь хэн тэгсэн юм гэсэн чинь хар өнгийн хувцастай саравчтай малгайтай хүн энгэрээс заамдаж авсан чинь бараан өнгийн хувцастай 30-40 орчим насны залуу ирээд машин руугаа намайг нийлж чирээд баруун талын хаалга руу шахаад миний баруун хөмсөг рүү гараараа 2 удаа цохисон дараа нь миний 2 талын хөл рүү 2 удаа өшиглөөд бас хавирга хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Нөгөө залуу нь миний энгэрээс бариад л зогсоод байсан. ...Охин хүүхэд зүгээр явуулахгүй чамайг цагдаад өгнө гэсэн тэгэхээр нь би одоо охин дүүг чинь зүгээр явуулна уулзахгүй гэж хэлээд салцгаасан. ...Би Шинэтуяатай нэг унтаад үзчихье гэсэн санаатай байсан. Сүхболд гээд манай найз наад Шинэтуяа чинь бэлэн охин гээд байсан юм.…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10 х/
Гэрч Ш.Шинэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын үеэр найз болох Сүхболдтой хамт Цэдэндамбын гэрт анх очиж танилцаж байсан. ...Түүнээс хойш Цэдэндамбатай хааяа утсаар яридаг байж байгаад 03 дугаар сарын дундуур анх удаа Өргөө кино театрын урд уулзаад Цэдэндамбын гэр лүү нь хамт явсан. Гэрт нь ороод 30 минут болоод гарсан. ...Дараа нь 04 дүгээр сарын 02-ны өдөр надруу Цэдэндамба залгаад уулзья гээд байхаар нь би хичээлтэй байна гэсэн чинь сургууль дээр чинь яваад очьё гээд байсан. Би өмнө нь уулзаж байхдаа автобусны виза картыг нь авсан байсан болохоор тэрийг нь өгье гэж бодоод бөхийн өргөөний урд 20 цагийн үед уулзсан. ...Цэдэндамба би гар утас авах гэсэн юм чи хамт хараад өгчих тэгэх үү гэхээр нь би тэгье гээд хамт 13 автобусны буудалд байдаг “Номин” орсон чинь хаалттай байсан. Тэгэхээр нь би харилаа гээд автобусанд суух гэсэн чинь хоёулаа манай гэр лүү явья гээд байхаар нь би айлд очихгүй гэсэн чинь тэгвэл манай гэрийн доор билльярд байгаа хамт тоглоё гээд байхаар нь би тоглож чадахгүй гэж хэлээд халдвартын автобусны буудал руу алхаад явж байсан чинь миний араас дагаад манай гэр лүү явья гээд миний араас татаж чангаагаад байсан. Автобусны буудлын урд намайг явуулахгүй би чамайг хүргээд өгье гээд такси барисан тэгэхээр нь би суусан чинь манай гэр лүү биш өөрийнхөө гэр лүү яваад байхаар нь би буулаа гээд буцаж автобусны буудал явсан чинь бас араас дагаад хоёулаа манай гэрт хамт хоноё чи гэрийхэндээ манай найзын төрсөн өдөр гээд хэлчих тэгэх үү гээд намайг ерөөсөө зүгээр байлгахгүй байсан. Удалгүй “Өнөр хороолол” гэсэн автобус ирэхээр нь суусан чинь бас араас дагаж орж ирээд гарнаас тавихгүй байсан. Тэгээд цамбагарав автобусны буудалд буугаад “Макс” нэртэй дэлгүүр лүү орсон чинь араас дагаж ороод буцаад гараад явсан. Би ах Бишгарав, Хуягаа нар луу залгаад энд намайг эрэгтэй хүн дагаад явуулахгүй байна намайг ирээд аваач гэж хэлсэн чинь удахгүй очлоо гээд 5 минутын дараа ирээд тэр залуу чинь хаана байна гэж асуухаар нь би явчихсан байхаа гэсэн чинь ямар хувцастай юм бэ гэхээр нь бор шаргал өнгийн өмдтэй, хар өнгийн куртиктэй байсан гэж хэлчихээд бид гурав машиндаа суугаад явж байтал гэрлэн дохион дээр Цэдэндамба явж байсан. Манай ах Бишгарав энэ мөн үү гэхээр нь би мөн байна гэсэн чинь Бишгарав, Хуягаа ах нар буугаад явсан, би машин дотор үлдсэн. Би Бишгарав, Хуягаа ах хоёрыг Цэдэндамбын хаана нь цохисон гэдгийг хараагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 х/
Гэрч М.Оюунтунгалагын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Бишгаравын эхнэр болох Чимгээгийн төрсөн эгч нь байгаа юм. ...Бишгаравын эгчийнх нь охин болох Шинэтуяа гээд төгсөх курсын оюутан охин Бишгаравын гэрт амьдраад 2-3 жил болж байгаа байх. Бишгарав их даруу зантай, хүний үгэнд сайн орно, хүнд их тусархуу зантай, үнэнч байж чаддаг. Архи хэрэглэдэггүй харин тамхи татдаг. Миний мэдэхээр хүнтэй маргалдаж зодоон хийж байгаагүй. ...Шинэтуяаг нэг залуу хоргоогоод байхаар нь өмөөрөөд хэд цохичихсон чинь цагдаад өргөдөл өгсөн байна гэж надад хэлсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 х/
Гэрч Н.Санжийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Төмөрхуягийн төрсөн ээж, Төмөрхуяг нь айлын 5 дахь хүүхэд. ...Манай хүү 2006 онд хүчингийн хэрэгт ороод 2006 ондоо гарсан, хэдэн сар шоронд байсан гэдгийг нь мартсан байна. 2007 онд хот тохижуулах баазад ажилд ороод 2010 онд ажлаасаа гарсан. Түүнээс хойш тогтсон ажилд ороогүй дандаа хувийн байгууллагад ажилласан. Манай хүү эхнэр хүүхэдтэй болоогүй ганц бие, ааш зангийн хувьд муухай аашгүй, хүнтэй их сайхан нөхөрлөдөг хүү байгаа юм. ...2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төмөрхуяг гэрээсээ ажил олж хийнэ гээд гарсан. Тухайн өдөр би Өвөрхангай аймаг руу явсанТөмөрхуяг гэртээ хэд гэж ирсэн хаана байсан талаар мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 х/
Шинжээчийн ¹4706 тоот дүгнэлт
1.Д.Цэдэндамба-н биед хөмсөгний няцарсан шарх, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл /хх-ийн 17 х/
Н.Бишгаравын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 х/
Н.Төмөрхуягийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 х/
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-47 х/
Зарлагын баримт /хх-ийн 54 х/
Хохирол хүлээн авсан тухай баримт гэх зэрэг нотлох баримтууд болно.
Н.Бишгарав, Н.Төмөрхуяг нар 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс” дэлгүүрийн орчим “Ш.Шинэтуяаг хоргоогоод зүгээр явуулсангүй” гэсэн шалтгааны улмаас Д.Цэдэндамба-г бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Н.Бишгаравын “...тэр залууд хандан яагаад охин хүүхэд хоргоогоод зүгээр явуулахгүй байгаа юм бэ гэж хэлэхэд та над шиг залуу байгаагүй юу тань шиг хүн зав гаргаж явж чадахгүй л дээ гэх мэтээр миний өөдөөс хэл амаар доромжлоод байхаар нь хоёулаа машин руу орьё очдог газар нь очьё гэж хэлсэн чинь зугтаах гээд байхаар нь би барьж аваад машин руу ор гээд нүүр лүү нь баруун гараараа 1 удаа аль талын хөмсөг гэдгийг нь мэдэхгүй байна цохисон. Дараа нь аль хөл рүү гэдгийг нь санахгүй байна тэр залуугийн хөл рүү би хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Хуягаа хүзүүнээс нь боогоод бид хоёр хамт машин руу оруулсан. ....”
Шүүгдэгч Н.Төмөрхуягийн “... бид хоёр буугаад тэр залууд хандан яагаад эмэгтэй хүүхэд өдөж хоргоогоод айлгаад байгаа юм бэ гэсэн чинь та нарт ямар хамаатай юм залуу хүн яасан ч яадаг юм гэх мэтийн зүйл яриад байсан. Бишгарав цагдаа руу очьё тэндээ наад үгээ хэлээрэй машин руу суу гэсэн чинь тэр залуу эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн өмсөж явсан цамцнаас нь хоолойг нь боогоод машин руу суулгах гэтэл явахгүй байсан, энэ үед Бишгарав тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон ....” гэсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
Хохирогч Д.Цэдэндамбын “...Бонго маркийн хөх өнгийн портер машинаас 2 эрэгтэй хүн бууж ирээд надад хандан яах гээд охин хүүхэд зүгээр явуулахгүй байгаа юм гэхээр нь хэн тэгсэн юм гэсэн чинь хар өнгийн хувцастай саравчтай малгайтай хүн энгэрээс заамдаж авсан чинь бараан өнгийн хувцастай 30-40 орчим насны залуу ирээд машин руугаа намайг нийлж чирээд баруун талын хаалга руу шахаад миний баруун хөмсөг рүү гараараа 2 удаа цохисон дараа нь миний 2 талын хөл рүү 2 удаа өшиглөөд бас хавирга хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Нөгөө залуу нь миний энгэрээс бариад л зогсоод байсан....” гэсэн мэдүүлэг,
Шинжээчийн ¹4706 тоот “Д.Цэдэндамба-н биед хөмсөгний няцарсан шарх, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... уг гэмтэл нь хөнгөн гэмтэл болно ...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Прокуророос Н.Бишгарав, Н.Төмөрхуяг нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тэдний үйлдэлд тохирсон, дээрх зүйл ангиар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Н.Төмөрхуяг нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 45-47 х/ хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч түүний ялтайд тооцох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаа дууссан байна.
Н.Бишгарав, Н.Төмөрхуяг нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэдэ зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.Цэдэндамба эмчилгээний зардалд баримтаар нийт 546,000 төгрөгийг нэхэмжилсэн /хх-ийн 54 х/, шүүгдэгч нарын зүгээс 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байгаа тул Н.Бишгарав, Н.Төмөрхуяг нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Бишгарав, Н.Төмөрхуяг нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Н.Бишгаравыг 260 /хоёр зуун жаран/ цаг, Н.Төмөрхуягыг 260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан Н.Бишгарав, Н.Төмөрхуяг нарт мэдэгдсүгэй.
4.Н.Бишгарав, Н.Төмөрхуяг нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 600,000 төгрөг хохиролд төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бишгарав, Н.Төмөрхуяг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ