Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00482

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00482

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Жантекей нура овогт Б.Агийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.А, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 560165 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Б.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний 560165 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтэрт миний нэр А гэж бичигдсэн байх ба бусад баримт бичгүүдэд би А гэдэг нэрээр явдаг. Зөвхөн өндөр насны тэтгэврийн дэвтэрт А гэж буруу бичигдсэн ба миний бие одоо уг буруу бичигдсэн нэрийг А болгон зөвтгөх хүсэлттэй байна. Иймд өндөр насны тэтгэврийн дэвтэрт бичигдсэн А гэдэг нэрийг зөвтгөж А болгон өөрчилж өгөхийг хүсье гэжээ.

Хүсэлт гаргагч Б.А шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний өндөр насны тэтгэврийг 2 сар олголгүй зогсоосон. Учир нь миний А гэсэн нэрийг А гэж янзлуулаарай гэж зөвлөсөн учир шүүхэд хандсан. Би цахим иргэний үнэмлэх авахад миний А гэсэн нэрийг А гээд буруу бичигдсэн байсан. Би тэгээд тэр чигтээ яваад байсан. Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст Улаанбаатар хотоос шалгалт ирэхэд миний тэтгэврийн дэвтэр дээр байгаа нэрээ янзлуулаарай гэж хэлсэн. Иймд өндөр насны тэтгэврийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь миний бие А мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.А нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 560165 дугаартай өндөр насны тэтгэврийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 1972 оны цалингийн түүвэр, 1992 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Саулет ХК-ийн захирлын ажлаас чөлөөлөх тухай 118 дугаартай тушаал, мөн даргын 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ажилласан хугацааг нөхөн сэргээх тухай 37 дугаартай тушаал, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр болон 560165 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтэр зэрэг нотлох баримтад Бахытын А гэж бичигдсэн байна.

Хүсэлт гаргагч шүүхэд зөвхөн 560165 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б.А мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ

1.Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 560165 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтрийн 5 дугаар хуудсанд хүсэлт гаргагчийн нэрийг Бахыт А гэж бичигдсэн боловч уг дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Бахытн А мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх:

-2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 242 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Агийн ХААТР-24, регистрийн дугаар олголтын ХААТР-1 маягтуудад ОЙ53031207 регистрийн дугаартай Бахыт А гэж бичигдсэн мөн түүний иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ИУБ-31 дүгээр маягтад ОЙ53031207 регистрийн дугаартай Бахыт А гэж бичигдсэн байдал,

-2001 оны 7 дугаар сарын 05-ны өдөр олгосон Монгол Улсын Иргэний үнэмлэхэд ОЙ53031207 регистрийн дугаартай Жантекей нура овогт Бахыт А гэж бичигдсэн ба гарын үсэгт А гэж бичсэн байдал,

-2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон иргэний үнэмлэхэд Жантекей нура овогт Б.А, ОЙ53031207 регистрийн дугаартай, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Регистрийн дугаарын 231/003483 дугаартай лавлагаанд Жантекей нура овогт Б.А гэж бичигдсэн байдал,

-1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон ЗА966262 дугаартай иргэний паспортад, ОЙ53031207 регистрийн дугаартай, Бахыт А, 1953 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, эмэгтэй гэх,

-2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр олгосон Е0909088 дугаартай гадаад паспортад Бахыт А, 1953 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ОЙ53031207 регистрийн дугаартай,

-2011 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон Г-450 дугаартай төрсний гэрчилгээнд ОЙ53031207 регистрийн дугаартай, Жантекей нура овогт Б.А, Эрүүл мэндийн Даатгалын гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

-хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 560165 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтэрт бичигдсэн регистрийн дугаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхэд бичигдсэн регистрийн дугаартай тохирч байгаа бөгөөд А, А хоёр нэг хүн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 560165 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ОЙ53031207 регистрийн дугаартай, Жантекей нура овогт Б.А мөн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 560165 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ОЙ53031207 регистрийн дугаартай, Жантекей нура овогт Б.А мөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ