Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00486

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00486

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, утас 9*****, РД:БЭ***** Ители тажи овогт Х.Бын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 2001 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн РД:БЮ****** Б.Аийг Х.Х, Х.Б нарт үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаар "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, охин Агылагийг төрсөн эцэг эхийн асрамжид буцаах тухай.

Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие 2001 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Агылаг 2002 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Өлгий сумын Засаг даргын 14 тоот захирамжаар өөрийн эцэг эх болох Х.Х, нарт үрчлүүлсэн болно. Эцэг эх маань өндөр настай хөгширлөө, охиноо дараа жилээс сургууль төгсөөд их дээд сургуульд сургаж чадахгүй гээд охиныг маань буцааж бидний асрамжид өгсөн. Иймд Агылыг өвөө эмээд нь үрчлүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн 14 дугаартай захирамжийг хүчингүй болгож, охиноо бидний асрамжид буцааж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд хүсэлт гаргагч Х.Бын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч РД:БЭ***** Ители тажи овогт Х.Б, РД:БЭ74050606 Молхы овогт Хавдсалемийн Амангүл нар хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь 1997 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгосон ПА№63 дугаар Гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний дундаас 2001 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр охин Агылаг төрсөн болох нь түүний ХААТР-11 Төрсний бүртгэлийн анкет №276 маягтаар тус тус нотлогдож байна.

2001 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн РД:БЮ01240107 Б.Аийг өвөг эцэг Х.Х, эмэг эх Х.Б нарт үрчлүүлсэн болох нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаар Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 231/003558 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Үрчилсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-12 (Б) Хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас №12 маягтаар тус тус нотлогдож байна.

Охин Агылаг үрчлэн авагч РД:БЭ47051516 Х.Х, РД:БЭ55122506 Х.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Бид төрсөн хүү Болашахын охин Агылагыг 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өлгий сумын Засаг даргын 14 тоот захирамжаар үрчилж авсан. Одоо 67 нас хүрч хүүхэд асрах боломжгүй болсон тул Эхнэр Х.Б бид хоёр хамтран зөвшилцөөд ач охин Агылагийг төрсөн эцэг, эхийн асрамжид шилжүүлсэн болно. Иймд ач охин Агылагийг үрчлэн авсан Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, Агылагийг төрүүлсэн эцэг, эхийн асрамжид үлдээж өгөхийг хүсье гэсэн байна.

2001 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн РД:БЮ01240107 Б.А нь одоо төрүүлсэн эцэг эхийн асрамжид байгаа ба тэд өсгөн хүмүүжүүлж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, үрчлэн авагч нарын тодорхойлолтоор бүрэн нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Х.Бын хүсэлтийг хүлэн авч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2001 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн РД:БЮ01240107 Б.А Х.Х, Х.Б нарт үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, охин Агылагийг төрсөн эцэг эхэд буцааж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-ийг баримтлан 2001 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн РД:БЮ**** Б.Аийг Х.Х, Х.Б нарт үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаар "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-ийг баримтлан 2001 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн РД:БЮ01240107 Б.Аийг төрүүлсэн эцэг, эх РД:БЭ***** Ители тажи овогт Х.Б, РД:БЭ74050606 Молхы овогт Хавдсалемийн Амангүл нарт буцааж, тэдний асрамжид үлдээсүгэй.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК