| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00309/И |
| Дугаар | 130/ШШ2017/00488 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2017/00488
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 130/ШШ2017/00488 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух, утас 9****, РД:Б***** Жантекей ханкелди овогт Ш.Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: - гийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух, утас 9*******, РД:Б****** Ботахара едил овогт Х.Ад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.А, хариуцагч Х.А, нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Бензиний үнэ 1904050 /нэг сая есөн зуун дөрвөн мянга тавин/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.А нь 2 жилийн өмнөөс манай шаатхуун түгээх станцаас надтай тохиролцон зээлээр бензин авсан юм. Тохиролцсон хугацаа дууссан болвч мөнгийг маань төлж өгөхгүй байна. Иймд миний өгсөн бензиний үнэ болох 1904050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч Х.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Ш.Аийн нэхэмжилсэн бензиний үнэ 1904050 /нэг сая есөн зуун дөрвөн мянга тавин/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Ш.Ат бензиний үнэ 1904050 /нэг сая есөн зуун дөрвөн мянга тавин/ төгрөгийг төлж өгөх тухай тайлбараа шүүхэд бичгээр гаргасан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ш.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Аээс 45415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ат олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч РД:Б****** Ботахара едил овогт Х.А нь Бензиний үнэ 1904050 /нэг сая есөн зуун дөрвөн мянга тавин/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэгч РД:Б***** Жантекей ханкелди овогт Ш.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг нэхэмжлэгч Ш.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Аээс 45415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ат олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК