Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 73

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,

Хохирогч:Н.*******,

Шүүгдэгч: П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******т холбогдох 201616000100 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

П.******* нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын *******, *******од хамтран амьдрагч Н.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн гар руу нь цохиж, зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл бие махбодид нь санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* мэдүүлэхдээ: “2016 оны 04 дүгээр сарын 3-нд намайг өвгөн зодсон тэр цагаас хойш бид тусдаа амьдарч байгаа. Өвгөн түүнээс болоод Ханбогд сум руу шилжих гээд бид хоёр салах гээд хамаг хөрөнгөө ялгаж байсан. Тэгээд өвгөн хоёулаа архи авч уух уу чи бид хоёр стресстэй байх шиг байна гэсэн тэгээд л архи авч уусан. Архинд яваад ирэхдээ мотоциклиос уначихлаа гэж хэлсэн тэгэхээр нь би “өө болгоомжтой явахгүй яасан юм бэ” гээд өнгөрсөн. Би гэмтэл учруулсандаа эргэлзэж байгаа. Би зодсон юм байхгүй би түлхээд гарсан. Өөр үйлдэл хийгээгүй. Гар хөндчихлөө гэж хэлж байсан. Хохирогчид учруулсан гэмтлийг би хүлээн зөвшөөрөхгүй, эргэлзэж байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.******* мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хөгшин намайг нэг удаа гараараа цохиж, түлхсэн. Цохилтоос болж гар эвгүй болсон. Би мотоциклиос унаж гараа гэмтээсэн зүйл байхгүй түргэн дээр очоод хань ижлээ хэрэгт хийгээд яахав гээд тэгж хэлсэн юм. Одоо 2, 3 сар хөгшинийхөө асрамжинд байж асруулж байна. Эмчилгээ сувилгаанд гарсан зардлыг хөгшин өөрөө гаргаж намайг асарч байсан. Одоо гомдол саналгүй. Энэ хүнийг ял шийтгэлгүй гаргаж өгнө үү гэж хүсч байна” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт: “2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг 30 минутын үед би Өмнөговь аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* хашаанд байрлах пиндээ өөрийн эхнэр *******тэй ойр зуурын юм янзалж байгаад би хөгшиндөө хоёулаа архи авч уух уу гэж хэлэхэд манай эхнэр ******* тэгье гэсэн.

Тэгээд ******* миний хувцасны халаасанд 10.000 төгрөг байгаа түүнийг аваад яв гэсэн би хашаан дотор байсан цэнхэр өнгийн Ява мотоциклоор ганцаараа яваад гэрийн зүүн хойно байдаг “*******” бөөний дэлгүүрээс 0,5 литрийн нэг шил ерөөл архийг 6.800 төгрөгөөр худалдаж аваад гэртээ ирээд авсан архиа задлаад нэг, нэг удаа тойруулж уугаад хөгшин бид хоёр гэрээс гараад пин саваа янзлаад байж байтал миний утас руу Батхуяг залгаад бид хоёр хашаа газраа зарах талаар хоорондоо ярьж байтал манай хөгшин ******* намайг гэрт ороод ир гэхээр нь гэрт ортол нөгөө архинаас нэмээд уучихсан чи надад хэлэхгүй хашаа газраа 10 сая төгрөгөөр зарах гэж байгаа юм байна гээд уурлаад хэрүүл маргаан болсон. Тэгээд намайг гэрийн зүүн хойно зогсож байхад манай эхнэр миний өмнө зогсож байгаад ******* баруун гараараа миний зүүн гар руу нэг удаа цохисон тэр үед миний гар их өвдөөд эвгүй болчихсон миний нүүр амыг самардчих гээд байсан. Бид хоёрыг гэрт байж байхад манай хүү ******* хүрч ирээд намайг авч яваад аймгийн эмнэлэг дээр ирж түргэний эмчид үзүүлэхэд зүүн гарын шууны нэг яс нь хөндлөн хугарсан, цуураагүй байна гэж хэлээд гарыг шохойдож боолгоод гэртээ ирсэн...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, санал байхгүй” гэжээ. /хх-ийн 20-21/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.гийн мэдүүлсэн мэдүүлэгт: “2016 оны 04 дүгээр сарын 22-нд би Өмнөговь аймгийн БОЭТөв дээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад эмнэлгийн хүлээн авах дээр 22 цагийн орчимд зүүн гараа урдаа барьчихсан шуугаар их хүчтэй өвдөж байна гэсэн зовиуртай харааны шил зүүсэн 60 гаран настай хүн ирж үзүүлсэн үзлэгийн явцад гэмтсэн шалтгааныг асуухад унаж гэмтээсэн гэж хэлж байсан. Би тэгээд уг хүний гарыг рентген харалт хийхэд уг хүний зүүн гарын шууны нэг яс нь хөндлөн хугарсныг оношлон хэлсэн. Тэгээд зүүн гарын үед нь гөлтгөнөн боолт хийж зөвлөгөө өгөөд явуулсан” гэжээ. /хх-ийн 22х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: “Гэрт ороход тэнд ээж ******* байхаар нь та хоёр юу болоод байгаа юм гэхэд ээж миний өөдөөс *******тай хэрэлдэж маргалдчихаад байж байна гэсэн. Би тэгэхээр нь гэрээс гараад нөгөө гэрт ороход гэрийнхээ баруун орон дээр хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад бас л хоорондоо хэрэлдсэн тухай хэлж байсан. Би тэгээд *******тай ойр зуурын юм ярьж байтал ******* миний зүүн гар өвчтэй эвгүй болчихлоо гэхээр нь би *******гаас гараа яачихсан юм гэхэд ******* түрүүн жаахан эвгүй болгочихсон юм гэж хэлсэн. Ээж ******* над руу утсаар залгаад ******* унтаж чадахгүй байна түргэн дээр очиж үзүүлье гэхээр нь би өөрийнхөө авто машинаар хүрч очоод *******г аваад бид хоёр хамт аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн жижүүр дээр очоод түргэний эмч нэг залуу үзээд *******г гарын зургийг авна гэж хэлээд 2 давхар руу аваад явсан. Тэгээд удалгүй хүрч ирээд *******гийн зүүн гарын дотор талын нэг яс нь хугарсан байна, зөрсөн юм байхгүй байна гээд намайг яваад гипс, уян боолт аваад ир гэсэн. Жижүүр дээр нь ирээд түргэний жижүүр эмч, нэг сувилагчтай хамт гарыг нь гипсдэж боогоод бид хоёрыг явуулсан. Тэр эмч 3 ширхэг өвчин намдаах эм бичиж өгөөд 1 дэх өдөр ирж үзүүлээрэй гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 23 /

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Бийн мэдүүлсэн мэдүүлэгт: “Намайг Өмнөговь аймгийн төвд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн үед гэртэй байж байхад манай ээж Дулмаа над руу залгаад ах *******гийн гэрт нь хүрээд оч гараа хугалуулсан юм шиг байна гэхээр би өөрийн машинтайгаа ирээд хашааны гадаа нь хүрч очоод зогсоход ******* ах гэрээс гараад ирэхээр нь би юу болов гараа яасан юм бэ гэхэд ах манай хөгшин ******* гараа зангидаж байгаад цохисон тэгээд гараа хугалчихсан гээд зүүн гараа шохойдуулчихсан байсан. Би тэгээд ах *******г машиндаа суулгаж яваад Шүүх эмнэлэг дээр хүрч очоод гэмтэл гаргуулах гэсэн чинь цагдаагаас бас нэг бичиг авч ирж гэмтлийн дүгнэлт нь гаргуулдаг гэхээр ******* ах цагдаагаар явсан. ...******* ахын рентген зургийг авахуулж зөвлөгөө авч эм бичүүлж аваад рентген зургаа аймгийн шүүх эмнэлгийн эмчид үзүүлчихээд ******* ахыг гэрт нь хүргэж өгөөд би гэртээ харьсан” гэжээ. /хх-24/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 210 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1.Н.*******гийн биед зүүн шуу ясны хугарал, хуйхны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-28/, Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар П.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт: “2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* хашаанд манай нөхөр ******* Ханбогд сум руу шилжин явах гээд би пин саваа янзалж цэвэрлэж байтал ******* хүрч ирээд чи бид хоёрын сэтгэл адилхан тавгүй стресстэй байх шиг байна. Өвгөн нь дэлгүүр яваад нэг шил юм аваад ирье гэхээр нь би архи уухаараа аягүй бол чи бид хоёр хоорондоо муудалцана, дэмий биз дээ гэж хэлэхэд зүгээрээ өвгөн нь яваад ирье гээд ******* ганцаараа Ява мотоциклийг унаад архинд явсан. Удаагүй буцаад ирэхдээ нэг шил 0,5 литрийн ерөөл архи аваад ирсэн. Тэгээд манай нөхөр мотоцикльтой явж байгаад гараа эвгүй болгочихлоо гэхэд би өвгөндөө өө яасан болгоомжгүй юм бэ гэж хэлсэн. Манай нөхөр намайг гэрт ороод ир гэхээр би гэрт ороод бид хоёр нөгөө 0,5 литрийн Ерөөл архинаас нэг жижиг рүнкэнд хийж 3 удаа бид хоёр уусан, Тэгээд одоо дахиж уухгүй гээд өвгөн архиа далд хийгээд утсаа бариад яриад гарахад нь би араас нь гараад гэрийн баруун талд байдаг пинд орсон. Манай өвгөн утсаар хүнтэй ярихдаа 1 дэх өдөр миний тэтгэврийн зээлийг төлөөд үлдсэн мөнгийг нь чи надад суваргаад өг гээд хүнтэй ярьж байхыг сонссон. Тэгээд өвгөнийг гэрт ороход би пингээс гарч гэрт ороход өвгөн ууж байсан архиа гаргаж ирээд тэр архинаас хоёр удаа жижиг рүнкээр бид хоёр хийж уучихаад би өвгөндөө та сая юу ярив, та чинь хашаа газраа хүүдээ 3 саяаар өгөх хэвээрээ биз дээ гэхэд өвгөн надад би хашаа газраа төрсөн эгчийнхээ хүү Батхуягт 10 сая төгрөгөөр зарсан, би энэ тухай чамд хэлж чадахгүй байсан юм гэж хэлэхээр нь би энэ талаар мэдээд түүнээс болоод нөхөр бид 2 хоорондоо маргалдсан тэгж байтал манай нөхөр уурлаад над руу жижиг модон сандал аваад шидэх гэхээр нь та урд өмнө нь намайг хэвтэрт ортол нь зодож байсан одоо дахиад зодох нь уу гэж хэлтэл манай нөхөр миний үснээс гараараа зулгаагаад дарахаар би өөдөөс нь гараараа зүүн мөр рүү нь түлхэх үед өвгөн арагшаа гэрийн хана руу налаад унасан тэр үед намайг түлхэх явцдаа миний гар өвгөний зүүн гаранд цохигдсон байх. Тэгээд өвгөн босч ирээд гар хөндчихлөө гар өвдөөд байна гэж хэлсэн. Би уйлаад сууж байгаад зүүн гэртээ ороод унтаж ганцаараа амарсан. Тэгээд орой 21 цагийн үед сэрээд нөгөө баруун гэртээ ороход манай нөхөр гар өвдөөд байна гээд сууж байсан. Би хүү ******* руу 21 цаг өнгөрч байхад утсаар нь залгаж дуудаж ирүүлээд өвгөний гар нь өвдөөд эвгүй байна гээд гэж хэлээд байна гэж хүүгээ дуудаж ирүүлээд өвгөнийг 103-т аваачиж үзүүлэхэд манай өвгөнийг эмч нар нь үзээд гар нь хугарсан байна гэсэн. ******* хэлэхдээ эмчээр зүүн гараа гипестэж боолгуулчихаад өвчин намдаах эм аваад явж байна гэж хэлсэн” гэжээ. /хх-33-36/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Н.*******гийн өргөдөл /хх-4/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-12/, Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-29-31/, Өмнөговь аймгийн ******* сумын *******ийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104 тоот албан бичиг /хх-37/, Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-39/, Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын лавлагаа /хх-41/, Өмнөговь аймгийн 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-42/, П.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-43/, Банкуудын тодорхойлолт /хх-45-48/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/,

Шүүгдэгч П.ийн чадамжийн гэрчилгээний хуулбарууд, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, сертификат, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно. Шүүгдэгч П.******* нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын *******, *******од хамтран амьдрагч Н.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бие махбодид нь зүүн гар руу нь цохиж, зүүн шуу ясны далд хугарал, хуйхны зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.*******гийн “...тухайн өдөр ******* бөөний дэлгүүрээс 0,5 литрийн нэг шил ерөөл архийг 6.800 төгрөгөөр худалдаж аваад гэртээ ирээд авсан архиа задлаад нэг, нэг удаа тойруулж уугаад хөгшин бид хоёр гэрээс гараад пин саваа янзлаад байж байтал миний дугаар руу Батхуяг залгаад бид хоёр хашаа газраа зарах талаар хоорондоо ярьж байтал манай хөгшин ******* намайг гэрт ороод ир гэхээр нь гэрт ортол нөгөө архинаас нэмээд уучихсан чи надад хэлэхгүй хашаа газраа 10 сая төгрөгөөр зарах гэж байгаа юм байна гээд уурлаад хэрүүл маргаан болсон.

Тэгээд намайг гэрийн зүүн хойно зогсож байхад манай эхнэр ******* миний өмнө зогсож байгаад баруун гараараа миний зүүн гар руу нэг удаа цохисон тэр үед миний гар их өвдөөд эвгүй болчихсон миний нүүр амыг самардчих гээд байсан. Бид хоёрыг гэрт байж байхад манай хүү ******* хүрч ирээд намайг авч яваад аймгийн эмнэлэг дээр ирж түргэний эмчид үзүүлэхэд зүүн гарын шууны нэг яс нь хугарчихсан байна, хөндлөн хугарсан цуураагүй байна гэж хэлээд гарыг шохойдож боогоод гэртээ ирсэн...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Д.гийн “...22 цагийн орчимд зүүн гараа урдаа барьчихсан шуугаар их хүчтэй өвдөж байна гэсэн зовиуртай харааны шил зүүсэн 60 гаран настай хүн ирж үзүүлсэн үзлэгийн явцад гэмтсэн шалтгааныг асуухад унаж гэмтээсэн гэж хэлж байсан. Би тэгээд уг хүний гарыг рентген харалт хийхэд уг хүний зүүн гарын шууны нэг яс нь хөндлөн хугарсныг оношлон хэлсэн. Тэгээд зүүн гарын үед нь гөлтгөнөн боолт хийж зөвлөгөө өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч Б.*******ын “...Би тэгээд *******тай ойр зуурын юм ярьж байтал ******* миний зүүн гар өвчтэй эвгүй болчихлоо гэхээр нь би *******гаас гараа яачихсан юм гэхэд ******* түрүүн жаахан эвгүй болгочихсон юм гэж хэлсэн. Ээж ******* над руу утсаар залгаад ******* унтаж чадахгүй байна түргэн дээр очиж үзүүлье гэхээр нь би өөрийнхөө автомашинаар хүрч очоод *******г аваад бид хоёр хамт аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн жижүүр дээр очоод түргэний эмч нэг залуу үзээд *******г гарын зургийг авна гэж хэлээд 2 давхар руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Бийн “...******* ах гэрээс гараад ирэхээр нь би юу болов гараа яасан юм бэ гэхэд ах манай хөгшин ******* гараа зангидаж байгаад цохисон тэгээд гараа хугалчихсан гэж зүүн гараа шохойдуулчихсан байсан. Би тэгээд ах *******г машиндаа суулгаж яваад Шүүх эмнэлэг дээр хүрч очоод гэмтэл гаргуулах гэсэн чинь цагдаагаас бас нэг бичиг авч ирж гэмтлийн дүгнэлт нь гаргуулдаг гэхээр ******* ах цагдаагаар явсан. ...******* ахын рентген зургийг авахуулж зөвлөгөө авч эм бичүүлж аваад рентген зургаа аймгийн шүүх эмнэлгийн эмчид үзүүлчихээд ******* ахыг гэрт нь хүргэж өгөөд би гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-24/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 210 тоот шинжээчийн “...Н.*******гийн биед зүүн шуу ясны хугарал, хуйхны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-28/, яллагдагч П.*******ийн “...нөхөр бид 2 хоорондоо маргалдсан тэгж байтал манай нөхөр уурлаад над руу жижиг модон сандал аваад шидэх гэхээр нь та урд өмнө нь намайг хэвтэрт ортол нь зодож байсан одоо дахиад зодох нь уу гэж хэлтэл манай нөхөр миний үснээс гараараа зулгаагаад дарахаар би өөдөөс нь гараараа зүүн мөр рүү нь түлхэх үед өвгөн арагшаа гэрийн хана руу налаад унасан тэр үед намайг түлхэх явцдаа миний гар өвгөний зүүн гарт цохигдсон байх...Тэгээд орой 21 цагийн үед сэрээд нөгөө баруун гэртээ ороход манай нөхөр гар өвдөөд байна гээд сууж байсан. Би хүү ******* руу 21 цаг өнгөрч байхад утсаар нь залгаж дуудаж ирүүлээд өвгөний гар нь өвдөөд эвгүй байна гэж хэлээд хүүгээ дуудаж ирүүлээд өвгөнийг 103-т аваачиж үзүүлэхэд манай өвгөнийг эмч нар нь үзээд гар нь хугарсан байна гэсэн. ******* хэлэхдээ эмчээр зүүн гараа гипестэж боолгуулчихаад өвчин намдаах эм аваад явж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-35-36/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №210 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.*******гийн биед зүүн шуу ясны хугарал, хуйхны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна /хх-ын 28-р хуудас/ гэсэн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч П.*******ийн гэм буруутай үйлдэл нь хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч П.*******ийг хохирогч Н.*******гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “... би хохирогч Н.*******д гэмтэл учруулсандаа эргэлздэг. Мотоцикльтой гаднаас орж ирэхдээ гар эвгүй болчихлоо гэж хэлж байсан...” гэж мэдүүлдэг боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.******* нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба хавтаст хэрэгт хууль санаж гарын үсэг зурж мэдүүлэг өгсөн хохирогч Н.*******,

гэрч Б.*******, Б нарын мэдүүлэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогч Н.*******гийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтлийг шүүгдэгч П.******* учруулсан нь хөдөлбөргүй тогтоогдож байна. Шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-51/ тогтоогдож байна. Шүүгдэгч П.*******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн “...П.******* надад эмчилгээ хийлгэж, эм тариа авч өгсөн. Одоо биеийн байдал хэвийн болсон, энэ хүнд гомдол санал байхгүй...” гэснийг харгалзан гэм хорыг арилгасан зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Харин шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, биеийн эрүүл мэнд, насны байдлыг нь харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж, хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүгдэгч П.*******т оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч П.******* нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс батдан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Н.******* нь шүүгдэгч П.******* нь надад эмчилгээ хийлгэж, эм тариа авч өгсөн, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр хохиролгүй гэж үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овгийн *******гийн *******ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар П.*******т 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.*******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. П.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.*******т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч П.*******т мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.*******т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ