Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2017/00495

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2017/00495

Баян-Өлгий аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Молхы овогт С.Ты нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг /дарга Т.Серикжан/-т холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус эмнэлгийн Төрөх тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Т би Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1982 оны 01 дүгээр сарын 12-наас эхлэн олон үйлчлэгчийн ажилд томилогдож эдүгээ хүртэл ажиллаж байгаа юм. С.Т би тус байгууллагад ажиллаж байх хугацаанд хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд чанартай хэрэгжүүлж байсан юм. Гэтэл ажил олгогч нь С.Т намайг өндөр насны тэтгэвэрт гарах болсон гэсэн үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн үйлчлэгчийн ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь 55 насанд ч хүрээгүй, өндөр насны тэтгэвэрт гарах тухай ажил олгогчид амаар болон бичгээр ямар ч хүсэлт гаргаагүй юм. Ингэхээр ажил олгогчийн тушаал хууль бус гэдэг нь тодорхой байна. Иймд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 102 тушаалыг хүчингүй болгон С.Т намайг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Т тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус эмнэлгийн Төрөх тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Би энэ асуудлаар Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжантай харилцан тохиролцож, цаашид ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болсон байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзсанаас гарах үр дагавар, энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг бүрэн ойлгосон болно. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ты нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус эмнэлгийн Төрөх тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Т уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Ты шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус эмнэлгийн Төрөх тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ты шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН