Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2017/00496

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2017/00496

Баян-Өлгий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Хас банкны Баян-Өлгий салбар /захирал Х.Сьезгүл/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух, Молхы овогт Б.Н, Уах овогт Х.М нарт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Н, Х.М нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 39766026 /гучин есөн сая долоон зуун жаран зургаан мянган хорин зургаан/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Н, X М нар нь 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ХасБанкнаас 1260008554 тоот Зээлийн гэрээгээр 50000000 /тавин сая/ төгрөгийг 48 сарын хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэй үндсэн хөрөнгийн зориулалтаар 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлж дуусгах хуваарьтай уг зээлийг зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1260008554 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 34638111 /гучин дөрвөн сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун арван нэгэн/ төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусгахаар зээлийн дансаа 1260013394 болгож өөрчлөн сунгуулсан болно.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

1. 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Барьцааны 1260008554 тоот гэрээгээр АЯ-0107654 гэрчилгээтэй 52-52 БӨТ, Nissan Sotari маркийн, хар саарал өнгийн суудлын машин.

2.Баталгаат ипотекийн 1260008554-01 тоот дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-0213000692 дугаартай Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 01-р баг Хуст арал 7-14 тоотод байрлалтай амины сууц, үйлчилгээний байр, улсын бүртгэлийн Ү-0213003697 дугаартай Байн-Өлгий аймаг, Өлгий сум 01-р баг, Хуст арал 7-14 тоотод байрлалтай үйлчилгээний байр, 031302830 нэгж талбарын дугаартай Баян-Өлгий аймаг, Өлгий сум 01-р багт байрлалтай эзэмших эрхийн газрын хамт барьцаалсан болно. Зээлдэгч нь зээлийн 1260008554 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгөнүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийн дагуу төлбөрөө төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй болно. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Б.Н, Х.М нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн бизнесийн ашиг орлогоор зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тул цаашид зээлийн 1260008554 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцалж байна. Зээлдэгч Б.Н, Х.М нарын зээлийн үлдэгдэл 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар:

Үндсэн зээл 34636889 төгрөг, үндсэн хүү 5027762 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101375 төгрөг, нийт 39766026 /гучин есөн сая долоон зуун жаран зургаан мянга хорин зургаан/ төгрөг байна.

Иймд зээлийн нийт төлбөр болох 39766026 /гучин есөн сая долоон зуун жаран зургаан мянга хорин зургаан/ төгрөгийг Б.Н, Х.М нараас гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н, Х.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н, М нар Хас банкны нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бид хамт 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 50000000 /тавин сая/ төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, 1.8 хувийн хүүтэй зээл авсан нь үнэн болно. Хас банкны бид хоёроос нэхэмжилж байгаа зээлийн нийт төлбөр болох 39766026 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв уг төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл барьцаанд тавьсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно. Иймд энэ асуудлыг Н, М бид хоёрын хүлээн зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Энэ талаар ямар нэгэн маргаангүй. Бид хоёр хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, Х.М нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 39766026 /гучин есөн сая долоон зуун жаран зургаан мянган хорин зургаан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н, Х.М нар нь нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 39766026 төгрөгийг Хас банкны Баян-Өлгий салбарт төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Б.Н, Х.М нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Н, Х.М нар нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 39766026 төгрөгийг сайн дураараа төлөхгүй бол 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1260008554-01 дугаартай баталгаат ипотекийн болон 1260008554 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баян-Өлгий аймаг, Өлгий сум 01 дүгээр баг, Хуст арал 7-14 тоотод байрлах 200 м.кв талбайтай /Ү-0213000692/ 2 давхар, 10 өрөө бүхий байшин, 110 м.кв талбайтай /Ү-0213003697/ 2 тасалгаатай Махпал ХХК-ийн авто засварын үйлчилгээний байр, 480 м.кв талбайтай 50 жилийн эзэмших эрхтэй газар /нэгж талбарын 031302830, №0236858/, АЯ0107654 гэрчилгээний дугаартай Nissan Sofari маркийн БӨТ-5252 улсын дугаартай автомашин, АЯ0246034 гэрчилгээний дугаартай, Toyota Will маркийн БӨТ-2152 улсын дугаартай автомашин зэрэг барьцаат хөрөнгөнүүдийг дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй байна

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Н, Х.М нар нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 39766026 /гучин есөн сая долоон зуун жаран зургаан мянган хорин зургаан/ төгрөгийг нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356780 төгрөгийн тал нь болох 178390 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 178390 төгрөг, мөн хариуцагч Б.Н, Х.М нараас 178390 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н, Х.М нарын 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1260008554-01 дугаартай баталгаат ипотекийн болон 1260008554 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баян-Өлгий аймаг, Өлгий сум 01 дүгээр баг, Хуст арал 7-14 тоотод байрлах 200 м.кв талбайтай /Ү-0213000692/ 2 давхар, 10 өрөө бүхий байшин, 110 м.кв талбайтай /Ү-0213003697/ 2 тасалгаатай Махпал ХХК-ийн авто засварын үйлчилгээний байр, 480 м.кв талбайтай 50 жилийн эзэмших эрхтэй газар /нэгж талбарын 031302830, №0236858/, АЯ0107654 гэрчилгээний дугаартай Nissan Sofari маркийн БӨТ-5252 улсын дугаартай автомашин, АЯ0246034 гэрчилгээний дугаартай, Toyota Will маркийн БӨТ-2152 улсын дугаартай автомашин зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий аймаг дахь салбарыг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ