Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

иргэдийн төлөөлөгч Ц.Ганчимэг,

улсын яллагч Ц.Гансүлд,

насанд хүрээгүй хохирогч А.Хулан, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа /ҮД:0-170/,

хууль ёсны төлөөлөгч О.Батсуурь, “Өнөр бүл” төвийн ахлах нийгмийн ажилтан Т.Нямтогоо,

шүүгдэгч А.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг /ҮД:1056/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаанаахан овогт Ариунбилэгийн Мөнхбаярт холбогдох 201626011011 дугаартай, 188/2016/0097/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 16-188 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хаанаахан овогт Ариунбилэгийн Мөнхбаяр /РД:ОЮ96092939/ 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Мөнхбаяр нь  2015 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хайртхаан амралтын газрын  орчим байх эмээ Баясгалангийн үхрийн байранд, 2015 оны 09 болон 2015 оны 10 дугаар саруудад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Дарь-Эхийн 1-37 тоот нийтийн байранд оршин суух Б.Нямзаяагийн гэрт 2 удаа, нийт 3 удаагийн давтан үйлдлээр бага насны буюу өөрийн төрсөн дүү 12 настай А.Хуланг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2015 оны 08 дугаар сарын суүлээр санагдаж байна яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг 361 дүгээр гарамын цаана Хайртхаан амралтын хойшоо хадлангийн хашаа манадаг газар эмээ Баясгалангийн гэрт өөрийн төрсөн дүү Мөнхбат, Хулан, өвөө Билээ, эмээ Баясгалан нартай байж байсан ба тэр өдөр орой харанхуй болсон байхад дүү Хуланг хоёулаа хамт гаръя гэж хэлээд гэрээс дагуулж гараад хойно байдаг үхрийн амбаар луу дагуулж ороод дүү Хуланг өмдөө тайл гэж хэлсэн чинь манай дүү Хулан тэр үед зүгээр уйлаад байсан. Би дуугуй бай гэж хэлээд хүчээр өмдийг нь тайлаад доош нь тонгойлгож байгаад хойноос нь бэлэг эрхтэн лүү нь өөрийн бэлэг эрхтэнээ хийж хөдөлсөн ба энэ үед дүүгийн бэлэг эрхтэнээс цус гараад байсан. Надад өвдөж байна гэж хэлэхээр нь чимээгүй байгаарай гэж хэлээд бэлгийн ажил нэг удаа хийсэн. Тэр үед харанхуй байсан болохоор тэнд байсан нэг даавуу шиг юмаар арчаад хаясан. Тэр үед манай дүү Хулан миний гарыг холдуулаад эсэргүүцэл үзүүлж байсан, дуусчихаад чи энэ тухай хэнд ч битгий хэлээрэй гэж хэлээд гэртээ ороод унтсан. Тэрнээс хойш 2015 оны 10 дугаар сарын орчим байхаа Улаанбаатар хотод Дарь-эхэд Нямзаяа гээд эгчийнхээ гэрт байсан, дүү Хулан мөн сургуульд орох гээд байдаг байсан. Орой 23 цагийн орчим байсан санагдаж байна манай эгч энэ тэр гараад явсан би дүү Хулантай хоёулаа байж байхдаа дүүгийхээ өмдийг хүчээр тайлаад араас нь бэлэг эрхтэн лүү нь өөрийн бэлэг эрхтэнээ хийгээд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. Би тэр үед согтуу архи уусан байсан. Мөн дараа нь хэзээ билээ он сарыг нь санахгүй байна Нямзаяа эгчийн гэрт нь байхдаа дахиад дүү Хулантай бэлгийн харьцаанд орсон. …Би яагаад ийм үйлдэл гаргасанаа мэдэхгүй байна. …Би дүүгээ ерөөсөө зодоогүй харин хэнд ч битгий хэлээрэй л гэж хэлсэн.

…2015 оны 08 дугаар сарын үеэр байх яг өдрийг нь санахгүй байна нэг өдөр орой 23 цагийн орчим гэрт байж байгаад дүү Хуланг хоёулаа хамт гараадахъя гэж хэлээд гэрээс дагуулж гараад эмээгийн гэрийн хойно байдаг үхрийн амбаар луу дагуулж ороод дүүгийнхээ өмдийг хүчээр тайлаад бэлэг эрхтэн лүү нь өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн ба тэр үед Хулан миний гарыг түлхээд та яагаад байгаа юм бэ гэж хэлээд уйлаад байсан ба би больчихоод чи энэ талаар хэнд ч битгий хэлээрэй гэж хэлээд гэр лүүгээ орсон, тэр үед дүүгийн бэлэг эрхтэнээс цус гараад байх шиг бололтой нойтон оргиод байсан яг юун дээр гоожсоныг мэдээгүй харанхуй байсан болохоор харагдаагүй. Би түүнээс хойш эмээгийнд байхаа болиод хот руу явж ажил хийж байгаад 2015 оны 09 дүгээр сарын үеэр Дарь-Эхийн дунд буудал гэдэг газар байдаг ээжийн төрсөн дүү Нямзаяа эгчийн гэрт дүү Хуланг ганцаараа унтаж байхад нь нийтийн байрны өрөөнүүдийг шалгаад дүүгийн унтаж байсан Нямзаяа эгчийн гэрт нь ороод хажуугаар нь орж хэвтээд өмдийг нь тайлаад бэлгийн ажил хийсэн. Тэрнээс хойш дахин би дүүтэйгээ бэлгийн ажил хийгээгүй. …Миний бодлоор би дүүтэйгээ хоёр удаа л хурьцал үйлдсэн. …Гэхдээ яг юу бодож байгаад энэ үйлдэлийг гаргаснаа санахгүй байна. …Би үерхдэг найз охин одоогоор байхгүй урд нь 2013 оны үеэр Гэрэлээ гээд надаас 2 насаар эгч эмэгтэйтэй үерхэж байсан тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байсан. …Намайг бэлгийн ажил хийх үед яг дуртай байсан үгүйг нь мэдэхгүй намайг хүчиндэх үед эсэргүүцэл үзүүлдэггүй дуугуй л уйлаад байдаг байсан. …Би эцэг эхээс дөрөвүүлээ намайг 4 настай байхад манай ээж Ариунбилэг одоо хойд аав Батсуурь гэж хүнтэй суугаад 3 хүүхэд гаргасан юм. Манай дүү Хулан ээж аав суугаад гарсан эхний хүүхэд байгаа юм. Бид хоёр эцэг өөр эх нэгтэй ах дүү хоёр байгаа юм. Манай хойд аав Батсуурь гэр бүлийн маргаанаас болж удаа дараа маргалдаж л байсан намайг тэрнээс зодож цохиж байсан зүйл байхгүй ээжтэй их хэрэлддэг байсан. …Би эхлээд 361-ийн гарамын тэнд эмээгийн үхрийн байшинд дүүтэйгээ унтах үедээ эрүүл байсан. Дараа нь Дарь-Эхэд унтах үед найзуудтайгаа боргио 2 том савтайг уусан байсан. Би тэр үед ганцаараа дүүгээ унтаж байхад нь орж хүч хэрэглэж унтсан.

…Би дүү Хуланг 3 удаа хүчирхийлээгүй 2 удаа хүчирхийлсэн нь үнэн. Эхнийх нь 2015 оны 8 сард хэдний өдрийг нь санахгүй байна орой ажил тараад
манай ээжийн дүү Нямзаяа эгч түүний нөхөр болох Адъяабаатар 1 ойтой хүүгийнхээ
хамт бид нар Сонгинохайрхан дүүргийн нутаг 61-ийн гарамын цаана ногоон талбайн тэнд гэр нь байдаг эмээ Баясгалангийнд очсон. Ингээд орой 23 цаг өнгөрч байхад эмээ, Адъяабаатар, Нямзаяа нар унтаад өгсөн Хулан ч гэсэн орондоо орчихсон хэвтэж байсан тэгэхээр нь дүү Хуланг дуудаад цуг гадагш гаръя үхрийн амбаар луу оръё гэж хэлсэн. Ингээд үхрийн амбаарт Хуланг оруулаад /үхрийн амбаар нь эмээгийн гэрээс хойш 50 метр орчим зайтай байдаг/ дүүгийн өмдийг тайлсан тэгсэн миний гарыг түлхэхээр хүчээр цааш нь харуулж байгаад араас нь өөрийнхөө бэлэг эрхтэнг Хулангийх руу оруулсан. Тэгэнгүүт би болиод Хуланд хэнд ч битгий хэлээрэй гэж хэлсэн. Харанхуй байсан болхоор юу болсныг би мэдэхгуй ямар ч байсан дүүгийн бэлэг эрхтэн нойтон болсон байсан цус болсон юм уу юу болсон юм би мэдээгүй. Тэгээд би шууд Адъяабаатарын машинд ороод унтаад өгсөн тэгэхэд машинд манай бага дүү одоо 8 настай Мөнхбат унтаж байсан. Би жолооч талын суудал дээр унтсан. Маргааш нь өдөр тийшээ бид нар явцгаасан гэрт эмээ, дүү Хулан, дүү Мөнхбат нар үлдсэн. Үүний дараа 2015 оны 9 дүгээр сард хэдний өдрийг нь санахгүй байна Дарь эхэд приус машин засварын газар 2 давхарын нийтийн байранд Нямзаяа, Адъяабаатар нарын байсан байранд цуг амьдарч байсан. Дүү Хулан сургуульд орохоор бидэн дээр ирсэн байсан. Нэг орой Нямзаяа нь хүүхэдтэйгээ унтчихсан байсан нөхөр болох Адъяабаатар нь гараад явчихсан байсан, Хулан матрасан дээр унтаж байсан тэгэхээр нь араар нь орж хэвтээд өмдийг нь тайлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг Хулангийх руу хийсэн, Хулан уйлаад байсан би хийж дуусчихаад хажуугаар нь унтаад өгсөн. Ингэж 2  удаа хүчирхийлсэн үнэн юм.

…2015 оны 10 дугаар сард би хүчирхийлснээ санахгүй байна, 3 дахь удаагаа хүчирхийлсэн гэж Хулан ярьж байгаа бол хийсэн байх, би архи уусан үедээ санахгүй байж болох юм. …Би хааяа л архи уудаг гэхдээ их уудаггүй , жоохон уучихаараа согтчихдог тэгээд л мартсан байж магадгүй. …Би дүү Хулантай ямар нэгэн өс хонзон маргаантай зүйл байхгүй дүү Хулангийн буруу болон түүнээс шалтгаалсан зүйл байхгүй бүгд миний буруу гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. …Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна харин аманд нь бэлэг эрхтэнээ хийгээгүй. …Би дүү нартаа ах шиг нь харьцдаг байсан өөр ямар нэгэн сургуульд сураагүй цэрэгт яваагүй хувиараа барилгын гарааш барих ажил хийж байсан юм. Ээж хойд ааваас салаад ингээд манай гэрийхэн тал тал тийш болцгоосон би бараг өөрийн гэртээ амьдраагүй ажил хийж байсан газраа байр хөлсөлж амьдарч байсан дүү нартайгаа ч гэсэн би байнга уулздаг
байсан. Би дүү нартайгаа болон ялангуяа Хулантай ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргаж байгаагүй ах дүүс шиг байдаг байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86, 88-90, 91-93 х/

 

            Насанд хүрээгүй хохирогч А.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 08 дугаар сарын үеэр яг өдрийг нь сайн санахгүй байна Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг болох төмөр 361 дугаар гармаас цаашаа Хайртхаан гээд нэртэй амралтын газрын орчим манай ээж Ариунбилэгийн аав, ээж нь буюу манай эмээ өвөө байдаг газар эмээ Баясгалан, ээжийн хамгийн бага дүү Нямзаяа, нөхөр нь Адъяабаатар, дүү Доржоо, Нямзаяа эгчийн хүүхэд Намуундарь мөн ах Мөнхбаяр нарын хамт байсан. Нэг орой 23 цагийн орчим гэрт унтаж байсан чинь манай ах Мөнхбаяр хоёулаа гарч тахиа хооллоё гээд намайг гэрээс аваад гарсан ба үхрийн байшин луу орж хивэг аваад ир гэж хэлснээ намайг үхрийн байшин луу орсон чинь араас дагаж орж ирээд хаалга дотроос нь түгжсэн ба байшингийн дотор буланд байсан майханыг газар шалан дээр дэвсээд шууд ямар нэгэн зүйл хэлэлгүй энд хэвт гээд шалан дээр дэвссэн майхан луу заагаад миний хувцасыг болон дээгүүр өмсөж байсан цамц тайлаад агаа мөн өөрийнхөө өмдийг тайлаад миний өмдийг хүчээр тайлахад нь би та яагаад байгаа юм бэ гэж хэлтэл дуугуй бай гэж хэлээд энэ асуудлыг хүнд хэлэх юм бол чамайг ална шүү, хүнд хэлсэн ч бүгдээрээ миний талд орно гээд байсан. Би тэр үед туслаарай гэж орилсон чинь миний амыг гараараа дараад газар хэвтүүлээд өөрөө дээр гарч хэвтээд бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн лүү хийсэн. Би тэр үед нь эсэргүүцэл үзүүлээд дийлээгүй. Агаа намайг гараараа баруун хацар луу алгадаад дуугуй бай яах гээд муухай орилоод байгаа юм гэж хэлээд намайг хүчиндсэн ба тэр үед миний бэлэг эрхтэнээс цус гоожсон ба агаа намайг наад цусаа арилгачихаад унтаарай гэж хэлээд үхрийн амбаарт агаа үлдсэн би гэртээ ороод унтсан, энэ болсон асуудлыг хэнд ч хэлээгүй. Өглөө нь би явж чадахгүй байсан чинь намайг чи зүгээр яваач гээд загнаад байсан. Тэрнээс хойш 2015 оны 09 дүгээр сарын үеэр Улаанбаатар хотод Дарь-Эхэд ээжийн төрсөн дүү Нямзаяа эгчийн гэрт байхад Мөнхбаяр ах намайг ганцаараа унтаж байсан чинь дээр хөдөө болсон асуудлыг хүнд хэлээгүй биз гэж хэлээд намайг юм дуугарахгүй байсан чинь чи яагаад байгаа юм хэл чинь татчихаа юу гэж хэлээд миний хувцасыг хүчээр дахин тайлаад миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн лүү хийгээд намайг хүчиндсэн. Эхлээд миний дээрээс хийж байгаад дараа нь намайг босгож ирээд доош тонгойлгож байгаад араас миний бэлэг эрхтэн лүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд намайг хүчиндсэн. Би тэр үед эсэргүүцэл үзүүлээд түлхээд дийлээгүй. Үүнээс хойш дахин 2015 оны 10 дугаар сарын үеэр яг хэдний өдрийг нь санахгүй байна мөн Дарь-Эхэд байхад Нямзаяа эгчийн гэрт намайг байхад Мөнхбаяр ах гаднаас халамцуу орж ирээд дахиад намайг хүч хэрэглэн хүчиндсэн. Энэ талаар 2016 оны 03 дугаар сарын үеэр аавын эгч Байгаль гээд эгчийн хүүхэд болох Мөнжин гээд эгчдээ хэлсэн. Тэрний дараа мөн аавдаа энэ болсон асуудлын талаар захиа бичээд аавынхаа цамцны халаасанд хийгээд үлдээсэн, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. …Би Мөнхбаярын төрсөн дүү нь гэхдээ манай ах өөр аавтай нэг эээжтэй. …Намайг анх Хайртхааны амралтын тэнд эмээгийн үхрийн байшинд хүчиндэх үедээ нэг удаа алгадаж авсан, тэрнээс өөр зодож цохисон зүйл байхгүй. 2015 оны 10 дугаар сарын үеэр Дарь-Эхэд Нямзаяа эгчийн гэрт хүчиндэхдээ Мөнхбаяр ах өөрийнхөө бэлэг эрхтэнг хөхүүлэх гэж оролдсон. Тэр үед хаалга тогшсон чинь болиод өөрийнхөө хувцасаа өмсөөд намайг хувцасаа өмс унтаж байгаа дүр эсгэ гээд байсан. Энэ үед Мөнхбаяр ахын ажлынх нь дарга орж ирсэн тэр хүнд болсон асуудлыг хэлээгүй, тэр хүн мэдээгүй. …Мөнхбаяр ах дандаа хүчээр намайг хүчиндсэн. …Мөнхбаяртай бэлгийн харьцаанд орохоос өмнө хэн нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан зүйл ерөөсөө байхгүй. …Би маш их гомдолтой байна. …Мөнхбаяр ах намайг 3 удаа хүчирхийлсэн. …Эхнийх нь 2015 оны 08 дугаар сард Хайртхаан амралтын газрын наана байдаг эмээгийнд байхад намайг үхрийн тэжээл  өгдөг байшинд оруулж хүчирхийлсэн, хоёр дахь нь 2015 оны 09 дүгээр сард Нямзаяа эгчийнд намайг унтаж байхад Мөнхбаяр ах гаднаас орж ирээд миний хувцасыг хүчээр тайлаад намайг хүчиндсэн, гурав дахь нь 2015 оны 10 дугаар сард Нямзаяа эгч, Адъяабазар ахын байранд гаднаас архи уусан халамцуу орж ирээд хүчиндсэн. …2014 оны 11 дүгээр сард аав хэдүүлээ Сүхбаатар аймагт очиж амьдаръя гээд намайг 2 дүүгийн хамт авч явсан. Тэнд сургуульд сурч байсан, ангийн багш Болормаа гэж хүн байсан. 2015 оны 4 дүгээр сард ээж биднийг очиж авч ирээд 7-н буудалд 35 дугаар сургуульд 6Г ангид оруулсан. …Сүхбаатар аймагт байхад би ямар нэгэн хүчирхийлэлд өртөөгүй. …Надад эрэгтэй дотно харьцаатай найз байхгүй. …Би Мөнхбаяр ахад их гомдож байна. Мөнхбаяр ах ирээд намайг алах гэж байна гээд зүүдлээд байдаг болсон. Би агаагаас их айж байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-25 х/

 

            Насанд хүрээгүй хохирогч А.Хулангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 8 дугаар сард Хайртхаан амралтын газрын наана Эмээгийнд Мөнхбаяр ах хотоос ирээд хоночихоод явсан. Тухайн өдөр орой, ах намайг дуудаад тахиа хооллоё гэж дуудаад, үхрийн хашаанд дагуулж ороод намайг хүчиндсэн. Мөн 2015 оны 9 дүгээр сар, 10 дугаар сард Мөнхбаяр ах намайг 2 удаа дахин хүчиндсэн. Нийт 3 удаа намайг хүчиндсэн. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батсуурийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр миний цамцны халаасанд нэг бичиг байхаар аваад дэлгээд уншсан миний охин Хулан “ааваа намайг ах Мөнхбаяр удаа дараа хүчиндсэн надад амьдрах сонирхол алга байна амьдрал муухай юм байна гэсэн утгатай юм бичсэн байсан” тэгэхээр нь би гэр лүүгээ ороод өөрөөс нь асуусан чинь тийм гэж хэлсэн. Би хоолой зангираад уйлсан, би өөрөө Мөнхбаярыг хайсан надад Менхбаяр олдоогүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. …Би Мөнхбаярын ээж Ариунбилэгтэй 2002 онд Мөнхбаярыг 7-8 настай байхад нь сууж гэр бүл болсон ба бид хоёрын дундаас 3 хүүхэд гарсан. Салаад одоо жил гаруй болж байгаа. Манай эхнэр өөр хүнтэй суугаад хүүхэд гаргасан байгаа. Би өөрийнхөө хоёр охин болох Хулан, Халиун хоёртой хамт амьдардаг. Миний хүү Мөнхбат, Мөнхбаяр нар ээж дээрээ байдаг юм. …Хэргийн талаар надад мэдэж байсан зүйл байхгүй. …Миний охин их дуугуй хүүхэд хүний өөдөөс бараг юм ярьдаггүй гадуур тэнээд байдаггүй, надтай хамт амьдарч байхдаа хичээл сургууль, гэр гээд л явж байдаг хүүхэд. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 х/

 

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батсуурийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гомдолтой байна.…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нямтогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Монгол Улсын хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд 2014 оноос хойш хүүхэд хамгаалал оролцоо хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Манай төвд 2016 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн Х.Солонгоцацрал утсаар холбогдож Хулангийн талаархи мэдээлэл өгсөн. Ингээд манайх дотроо ярилцаж байгаад яаралтай хамгаалалтанд авах ёстой юм байна гэж шийдвэр гаргаад Хуланг дүү Халиуны хамтаар манайх хүлээн авсан. Манайд ирэхдээ Баянгол дүүргийн хүүхэд гэр бүл хөгжпийн төвийн албан тоот, үнэлгээ хийсэн баримт, хүүхдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудастай хүлээж, үүнээс 7 хоногийн дараа Баянгол дүүргийн засаг дарга захирамжийг манайх хүлээж авсан . Үүнээс хойш Хулан нь манайхаас эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээнд хамруулсан голдуу сэтгэл зүйн үйлчилгээг хүүхдэд түлхүү үзүүлж байгаа. Хүүхэд анх ирэхдээ эрүүл мэндийн хувьд харьцангуй зүгээр, сэтгэл зүйн дарамттай хямралтай байсан манайхаас охидын үзлэгт хамруулсан одоогоор онц ноцтой бэлгийн замын халдварт өвчин байхгүй. …Хулангийн аав нь Батсуурь гэж хүн ирдэг энэ хүн одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй архины хамааралтай хүн байсан, ээж Ариунбилэг нь нэг ч удаа ирж уулзаагүй ер нь хүүхдийг 18 нас хүртэл манайд байх ёстой. Аав нь ажилтай гэр оронтой болоод тодорхой хэмжээний өрхийн орлоготой болох юм уу Хулан өөрөө аавтайгаа цуг байна гэсэн хүсэлт гаргавал манайх аавд нь хүлээлгэж өгч болно. Нэгэнт манайд хүргэгдэж ирсэн болхоор манай төв төрийн нэрийн өмнөөс Хуланд бүх үйлчилгээг үзүүлэх ёстой ямар нэгэн гэмт хэргийн хохирогч буюу холбогдогч болсон тохиолдолд манайх эрх зүйн талаас хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно гэсэн үг. …Хулан нь төрсөн ахдаа хүчиндүүлсэн талаар манайд нууцлалтай манай төвөөс сэтгэл зүйч, хэлтсийн дарга, бид гурав л энэ талаар танайхаас тодорхой мэдээлэл авсан болхоор би энэ хэрэгт “Өнөр бүл” төвөөс Хуланг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. …Хулан нь одоогийн байдлаар нээлттэй биш дотогшоо харьцаатай, бусад найз нөхөдтэйгээ хурдан дассан, хувийн зан чанар нь их нийтэч зантай ямар нэгэн муу зуршил ажиглагдаагүй их ажилсаг хүүхэд гэж ажиглагдсан. …Нэгэнт Хулан нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон тул хүүхдийг хүчиндсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулах саналтай , Хулан нь сэтгэл санаа, бие сэтгэлээр асар их хохирол үзсэн байгаа шүү дээ. …Манайх төрийн зүгээс үйлчилгээг охинд үзүүлэх болохоор бидэнд нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авхуулах саналтай байна. ...” /хх-ийн 34-35 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч М.Ариунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Мөнхбаяр, Хулан нарын төрсөн ээж байгаа юм. Манай хүү Мөнхбаяр нь 1996 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн миний том хүү, харин миний охин Хулан миний хоёр дахь хүүхэд буюу миний том охин байгаа юм. 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Би О.Батсуурь гэж хүнтэй 1995 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр гэр бүлээ батлуулж гэр бүл болсон. Миний том хүү Мөнхбаяр нь намайг Батсуурьтай танилцан суух үед гарчихсан байсан. Өөрөөр хэлбэл миний дагавар хүү байгаа юмаа. Би Батсуурьтай гэр бүл болоод 3 хүүхэд гаргасан тэрний нэг нь Хулан. Сүүлийн 7 жил гаруй Батсуурь гэр орондоо ирэхгүй гадуур ажилтай гээд гараад явдаг байсан. Сүүлийн 2 жил бүр гэртээ ирэхгүй алга болчихоод байсан, идэвхигүй амьдархаар салъя гэж бодоод тусдаа амьдарч байгаа. Батсуурь бид хоёр тусдаа амьдархаар шийдэх үедээ хоёр хүүгээ би авахаар харин голын хоёр охиноо аав нь авахаар амаар тохиролцоод тусдаа амьдарч эхэлсэн. Тэрнээс шүүхээр шийдсэн асуудал байхгүй. Том хүү Мөнхбаяр маань приус засварын газар ажиллаж тэндээ байрлаж байсан. Надтай хааяа уулзаад заримдаа утсаар яриад л явдаг байсан. …Би энэ талаар ерөөсөө мэдээгүй. Саяхан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аав Батсуурь нь надад согтуу хэлж байсан би тэр үед нь худлаа юм яриад байна гэж бодсон. Уг нь миний хүү чинь их сайн тийм зүйл хийхээр хүүхэд биш байгаа юм би гайхаад л байгаа юм.

…Мөнхбаяр 2011 он хүртэл бидэнтэй амьдарч байгаад түүнээс хойш манай дүү Ариунтуяагийхаар голдуу байдаг байсан. Манай эрэгтэй дүүг дагаад барилгын ажил хийгээд явчихдаг болсон. Хулан 2014 он хүртэл бид цуг амьдарч байсан манайх Баянгол дүүргийн 22 дугаар хорооны 13-158 тоотод амьдарч байсан. …2014 оны 10 дугаар сард Батсуурь 3 хүүхдээ авч явна гээд аваад явсан тэгсэн Батсуур том охин Хуланг Сүхбаатар аймгийн төвд нэг сургуульд оруулж дотуур байранд оруулсан байсан дараагийн охин Халиуныг Дорнод аймаг руу ээждээ өгөөд явуулсан тэнд сургуульд оруулсан байсан. Бага хүү Мөнхбатыг хамаатныхаа айлд өргүүлсэн байсан. Би тэгэхэд өөр хүнтэй суусан жирэмсэн болоод 5 сартай байсан үед буюу 2015 оны 5 дугаар сард Хулан нь Сүхбаатар аймгаас надтай утсаар яриад ээжээ “надад энд байх хэцүү байна аав хот руу явчихсан нэг дүү Дорнод аймагт байгаа нэг дүү хаана байгаа мэдэхгүй уулзаж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би Сүхбаатар аймагт яваад очтол Хулан ангийхаа охиныд байсан, намайг тосч уулзсан. Ингээд маргааш нь ангийн багштай нь уулзсан бага хүү Мөнхбатыг морин уралдааны холбоонд ажилладаг айлд өргүүлсэн тэр айл нь хурдан морь унадаг хүүхэд болгосон байсныг Сүхбаатар аймгийн цагдаагаар яриулж хүүгээ авахуулж хүүхдүүдээ авч ирсэн. Ингэж ирээд Хуланг 35 дугаар сургуульд оруулсан, 1 сар сураад сургууль тарсан. Ингээд өнгөрсөн намраас Батсуурь нь Хуланг буцааж хажуудаа аваад хуучин 113 дугаар сургуульд нь оруулсан юм. Өнгөрсөн 4 сараас эхлээд Хуланг “Өнөр бүл” гэж хүүхэд асрахын газар луу дүү Халиуны хамтаар очсон байгаа. Миний хувьд өнгөрсөн зун /2015 онд/ би 2 охиныг асарч хамгаалж чадахгүй болсон, яагаад гэвэл би жирэмсэн том гэдэстэй байсан. Дараа нь төрөөд 3 ихэр хүүхэд гаргасан ингээд аав нь хүүхдүүдээ авч явна гэхээр 2 охиныг өгч явуулсан юм. …2015 оны 8-аас 10 дугаар сард би тэр эмнэлэгт байсан, охин Хулан зуны амралтаар 61-ийн гарамын тийш манай ээж аавынд очсон байсан. Мөнхбаяр нь Дарь эхэд приус машины засварын газар ажилладаг, тэндээ нийтийн байранд байрладаг байсан. Хааяа 61-ийн гарамын тийш ээж аав дээр очдог байсан байх. …Мөнхбаяр нь Хулангаас 8 насаар ах хоорондоо 2011 он хүртэл цуг амьдарч байсан. Ах дүү шиг бие биенээ хүндэлдэг хүүхдүүд байсан. 2011 оноос хойш Мөнхбаяр нь манай ах дүү нарыг дагаад ажил хийгээд явчихдаг болсон, гэртээ бараг ирдэггүй. Ер нь Мөнхбаяр нь түүнээс хойш хааяа ирэхдээ надад мөнгө авч ирж өгөөд дүү нарт хувцас авч өгөөрэй гээд л өгчихөөд явдаг байсан. Хоорондоо ямар нэгэн буруу зөрүү харьцаа байгаагүй. …Миний хүү Мөнхбаяр нь хүнд их тусархаг элдэв ааш зан, муу зуршил байхгүй, 1-2 дугаар ангидаа 13 дугаар сургуульд сураад дахиж сураагүй сургуулиа орхисон. Аав болох Батсуур нь бага байхад нь согтуу ирж чи миний хүүхэд биш гэж зоддог хөөдөг зэрэг байдал гаргадаг хар багаасаа хүчирхийллийг амссан хүүхэд юм. Батсуур нь Хулан болон дүү нарыг нь хүртэл согтуу ирж агсам тавьж хөөдөг байсан. Мөнхбаяр хүртэл би том болохоороо ийм муухай хүн болохгүй гэж хүртэл ярьдаг байсан. Хуланг хүртэл аав нь чи миний хүүхэд биш гэж байнга уйлуулдаг байсан. Мөнхбаярын хувьд сайн уншиж бичиж чадахгүй 15 наснаасаа эхлээд ажил хийгээд тусдаа манай эрэгтэй дүүтэй ажил хийгээд явсан.  Цэргийн албанд яваагүй, өөр ямар нэгэн сургуульд сураагүй, манай аав ээж ахдүү нар дээр хааяа очдог ийм л хүүхэд. …Хулан нь бид цуг амьдарч байхдаа хичээл сургуульдаа идэвхтэй явдаг аав ээж дүү нартаа харьцаа сайтай байдаг сурлагадаа нэг их сайн биш хүүхэд байсан, 2 дүүгээ сайн хардаг, гадуур тэнэж явдаггүй сайн охин байсан. 2014 оны намар Сүхбаатар аймаг руу аав нь авч яваад 2015 оны хавар намайг очиж авахад Хулан нь үг яриа нь замбараагүй байдалтай болсон том хүн эрэгтэй хүүхэд харахаараа инээгээд үйл хөдлөл, хэл ярианд өөрчлөлт орсон байсан. Би охины шилжилтийн юм ирээд үг яриа үйл хөдлөл нь их өөрчлөгдсөн юм байна даа гэж бодож байсан. …2015 оны 9-10 сард Хулан нь аав дээрээ очоогүй, Дарь эхэд манай дүү болох Нямзаяа, түүний нөхөр Адъяабаатар нартай цуг нэг хэсэг гэрт нь байдаг байсан. …Манай том хүү Мөнхбаяр нь мөн энэ байранд тусдаа нэг байранд амьдардаг байсан. …Би ийм хэрэг болсон гэхэд итгэхгүй байна. Батсуурийн дарамтан дор гэр бүлийн хүчирхийлэлд өссөн хүүхдүүд шүү дээ миний хүүхэд арай ийм хэрэг хийхгүй байх гэж бодож байна. Үнэхээр би итгэхгүй байна. Хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан гаргаж байхыг би хараагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-40 х/

 

Гэрч О.Байгальмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Батсуурийн төрсөн эгч нь юм. Батсуурь нь 2001 онд Ариунбилэг гэдэг эмэгтэйтэй танилцаад анх манайд ирж байсан. Надад Батсуурь хэлэхдээ энэ эмэгтэй байгаа айлаасаа хөөгдөөд очих газаргүй явж байна гэж цүнхтэй хувцсыг нь барьсан ирсэн. Ингээд хоорондоо байн байн уулздаг байсан юм шиг байна лээ. Батсуурь нь манайд амьдардаг байсан, би түүнийг сайн сайхан яваасаа ажил мэргэжилтэй болоосой гэж хүсдэг болхоор Батсуурьт битгий яарч хүнтэй суугаарай хүнийг таньж мэдэж байж хүнтэй суугаарай гэж хэлдэг байсан. Дараа нь Ариунбилэг гэж эмэгтэйг орж ирхээр нь чи хаанахынх юм бэ гэж асуухад Увс аймгийнх, Хятадын үйлдвэрт оёдолчин хийдэг гэж ярьж байсан. Ариунбилэг нь нэг гаран дээрээ том шивээстэй үг яриа нь танхай байрын яриатай хүн байсан тухайн үед би түүнийг нилээн юм үзсэн эмэгтэй байна даа гэж бодож байсан. Ингээд энэ хоёр уулзаж явсаар нэг мэдэхэд суухаар болсон байсан. Сууснаас нь хойш Хулан, Халиунаа гэж хоёр охин гарсан, яалт ч үгүй Батсуурийн хүүхэд мөн. …Дараа нь бас нэг эрэгтэй хүүхэд гарсан тэр нь одоо 8 настай, Батсуурь ярихдаа энэ хүүхэд миний хүүхэд биш гэж яридаг болхоор би Ариунбилэгийг нилээн завхай хүүхэн байна гэж дотроо бодож явдаг. Батсуурь нь барилгын хар бор ажил хийж амьдралаа авч явсан. Ариунбилэгтэй суухад Батсуурь нь архи уудаг байгаагүй сүүлд архи уудаг болсон. Ингээд манайхтай хамт айл хөрш байсан болохоор Ариунбилэгийг ямар хүн гэдгийг би сайн мэдэх болсон. Ариунбилэг Батсуурьтай суухдаа нэг дагавар хүүхэдтэй ирсэн, тэр хүүхдийг Мөнхбаяр гэдэг хүүхэд юм байна лээ. Энэ хүүхдээ сүүлд Увсаас авч ирсэн байсан. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд нь аавыг байхгүйд манайд нэг ах ирж хонодог болсон гэж яридаг болсон. Ингээд тэд байнгын хэрүүлтэй таагүй харьцаатай болж эхэлсэн. Батсуурийг халамцуу ирэхэд нь хүүхдүүдээ аваад эгч рүүгээ яв гэх зэргээр хөөдөг болсон. Тэр нь манайх ойрхон болохоор надад сонсогддог болсон. Хулан, Халиунаа хоёр охин ээж бид хоёрыг аавыг дагаад яв гээд хөөгөөд байна гээд манайхаар байнга орж ирэх болсон. 2014 оны намраас эхлээд өөр хүнтэй уулзаж учираад жирэмсэн болоод л манай дүү Батсууриас салсан юм байна лээ. Салахдаа гэр орон хашаа байшингаа бүгдийг зараад хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон. Хуланг 2 дүүтэй нь ээж дээрээ орхиод явсан байсан. Хулангаас ээж нь хаачсан гэхэд ээж өөр хүнтэй Ганданд амьдарч байгаа гэж ярьдаг. …Жаахан хүүхдүүд байсан болохоор ер нь ах дүү шиг харьцаатай байдаг байсан, би байнга дотно байдаггүй болхоор сайн мэдэхгүй. Мөнхбаяр нь сургууль төгсөөгүй, олон хоногоор алга болчихдог, сүүлийн жилүүдэд гэртээ бараг ирдэггүй болсон. Хулангийн хувьд намайг аавын эгч гэж хүндэлдэг байнга орж гардаг байсан. Аав ээж нь салснаас хойш манайхаар бараг ирдэггүй болсон. Ингээд 2014-2015 онд 61-ийн гарамын тийшээ байдаг ногооны газар гэх шиг болсон тэнд байгаа сонсогдсон. Тийм болохоор өвлийн хүйтэн ороод хүүхдүүдээ Сүхбаатар аймагт ээж дээр аваачиж тэнд сургуульд оруулна гээд аваад явсан ингээд Сүхбаатар аймагт аваачаад хүүхдүүдээ сургуульд оруулсан Сүхбаатар аймагт манай ээж Отгонбор амьдардаг ингээд ээж дээр Хуланг бага дүүтэй нь байлгаж Халиунааг Дорнод аймаг руу манай багш дүүгийнх рүү явуулсан юм. Ингээд Батсуурь нь хотод ирж ажил хийхээр ирэх хоорондоо манай ээж өвчтэй өндөр настай тул тэр хүн дээр дарамт үүсгэхгүй гэж Хуланг дотуур байранд оруулсан байсан. 2015 оны хавар нь Ариунбилэг Сүхбаатар аймагт очиж хүүхдүүдээ авч ирсэн байсан. …Хулан манайд 2016 оны 3 дугаар сард ирэхэд Хулангаас нэг их эвгүй үнэр үнэртсэн тэгэхээр нь би Хулангаас чиний сарын тэмдэг ирээд чи угааж цэвэрлэхгүй яваад байгаа юм уу гэж асуухад миний бэлэг эрхтэний дээд тал дээр хатиг гарчихаад тэр хагараад муухай үнэртэж байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл манай охин Мөнхжин нь намайг боль гэж болиулаад өөрөө Хулантай уулзсан байсан тэгээд жорлонд оруулж үзсэн ямар ч байсан бэлгийн харьцаанд орсон юм байна гэдгийг мэдсэн. Энэ талаар манай охин Мөнхжин тодорхой ярина. Үүнээс хойш Хулан дүүтэйгээ аав дээрээ байсан тэгэхдээ Хулан нь бусдад хүчиндүүлсэн тухай захиа бичсэн байсныг аав нь аваад надад уншиж өгөөд уйлж байсан юм.  Ингээд бид цагдаад хандсан. …Хулан нь дүүгээ дагуулаад Сэлэнгэ аймгийн Бугант сум руу явсан байсан. …Батсуурь араас нь явж 2 хүүхдээ олж ирсэн. Тэгэхдээ бас хүнд хүчиндүүлсэн байсан. Батсуурь надад ярьсан, энэ талаар Сэлэнгэ аймгийн цагдаа шалгаж байгаа. …Хулан нь хүнд хэлэх гэсэн үгээ нээж хэлэх дургүй дотроо их юм бодож явдаг нээлттэй биш дотогшоо хандлагатай хүүхэд байна лээ. Гэр бүлийн хүнд хэцүү байдал дунд их эмзэглэж явдаг хүүхэд байна гэж ойлгодог. Ээж аавых нь талаар ярих гэхээр нүднээс нь нулимс цийлэгнээд юм ярьж чаддаггүй их гомдсон сэтгэлтэй хүүхэд байсан. Мөнхбаяртай тийм ойр дотно биш хүн харахад инээсэн л хүүхэд явдаг. …Ээж нь л байнга загнаж дарамталж байдаг юм байна лээ. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43 х/

 

Гэрч Б.Мөнхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Батсуурь ах манай ээжийн төрсөн дүү юм. Эхнэрийг нь Ариунбилэг гэдэг байсан. Одоо салсан тусдаа байгаа хүүхдүүдээс том хүүг нь Мөнхбаяр гэдэг дараагийх нь Хулан, Халиунаа. Хамгийн бага нь Мөнхбат гэж хүүхдүүдийг танина. Өөр би эдний амьдралын нарийн байдлыг сайн мэдэхгүй. …Хулан нь хааяа манайхаар дүүгээ дагуулаад ирдэг. Саяхан 2016 оны 3 дугаар сард өдрийг нь санахгүй байна Хулан манайд дүүгээ дагуулаад ороод ирсэн. Тэгсэн Хулангаас сонин үнэр үнэртээд байсан, яачихсан юм чи гэсэн чинь хатиг гарчихсан гэж хэлсэн. Тэгээд 2 тийшээ алцаганаж яваад байхаар нь хоёулаа гарч ноль оръё гэж дагуулж гараад би бэлэг эрхтэнийг нь шээж байхаар нь харсан чинь юм гарчихсан байхаар нь чи хүнтэй унтсан уу гэж асуусан тэгсэн би ерөөсөө хүнтэй унтаагүй гэж хэлсэн. Хүнтэй унтахаар ийм юм гардаг байхгүй юу чи үнэнээ хэл гэж хэлсэн чинь манай ах Мөнхбаяр 61-ийн гарамын тэнд эмээ дээр байхад тахианы байранд авч ороод ам дарж байгаад надтай унтсан гэж хэлсэн. Мөн дараа нь Дарь эхийн байранд Нямзаяа эгчийнд байхад надтай бас тэгсэн гээд доошоо хараад уйлаад байсан. Аавд битгий хэлээрэй гээд байсан. Энэ байдлыг ээж дээ би хэлсэн ээж Батсуурь ахтай ярьж ингээд цагдаад мэдэгдсэн байх ёстой. …Би өөр хүнтэй чи унтсан байна ганцхан ахтайгаа унтаагүй байна гэх зэргээр Хуланг загнаж зөндөө асуусан тэгэхэд би өөр хүнтэй унтаж хэвтээгүй ганцхан Мөнхбаяр ах л намайг тэгсэн гээд уйлагнаад яриад байсан юм. …Аав ээж нь салснаас хойш Хулан нь эрэгтэй хүн харахаараа инээгээд янз бүрийн үйлдэл гаргаж маягалдаг болсон байсан. Энэ байдлыг нь хэлэхээр их хурцаар тусгаж авч уйлдаг эсвэл гараад гүйчихдэг байсан. …Дарь эхэд ээжийнхээ дүү Нямзаяа гэж эмэгтэйтэй амьдарч байхдаа Нямзаяа нь сайнаар нөлөөлж байгаагүй болов уу гэж бодож байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 х/

 

Гэрч У.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Увс аймгийн харъяат манайх 2010 онд УБ хотод шилжиж ирсэн, Ариунбилэг нь манай том охин юм. Ариунбилэгээс 5 хүүхэд гарсан хамгийн том нь Мөнхбаяр. Манай охин Ариунбилэг нь Мөнхбаярыг гаргаад хүүхэдтэй байхдаа Батсуурь гэж хүнтэй суусан, Батсуурьтай суугаад 3 хүүхэд гарсан түүний том нь Хулан гэдэг. Мөнхбаяр нь багадаа над дээр өссөн хүүхэд. …Хуланг бага байхад нь би өсгөж байсан миний зээ хүүхдүүд юм. …2015 оны 4 дүгээр сард ээж нь Сүхбаатар аймагаас хүүхдүүдээ авч ирсэн ингээд 35 дугаар сургуульд оруулсан. Сургууль тараад өнгөрсөн зун манайд байсан юм. Ингээд 8 дугаар сарын 20 доор билүү өдрийг санахгүй байна сургуульд оруулахаар бага охин Нямзаяагийнх руу явуулсан. 2015 оны зун буюу Хуланг манайд байх хугацаанд Мөнхбаяр нь хотод Дарь-Эхэд приус машин засварын газар ажиллаж байсан, манайхаар бараг ирдэггүй байсан. …2015 оны зун 8 дугаар сард билүү сайн санахгүй байна Мөнхбаяр нь Нямзаяа, түүний нөхөр Адъяабаатар нарын хамтаар түүний машинтай ирж манайд хоноод маргааш нь явсан. Манайд Хулан дүү Мөнхбат бид гурав байсан ингээд орой нь унтацгаасан, Мөнхбаяр нь машинд хонохоор дүү Мөнхбатаа дагуулаад гарсан. Тэр шөнө ямар нэгэн юм болсон эсэхийг би мэдээгүй. …Тахианы хоол тийм орой өгдөггүй би хүүхдүүдийг тахианы хоол өг гэж хэлээгүй, намайг унтахад Хулан гэрт л хэвтэж байсан. …Дарь-Эхэд байхад бага охин Нямзаяа нөхөртэйгээ нийтийн байранд байсан би тэнд байхад нь хэдэн удаа очиж байсан. Мөнхбаяр нь тэр нийтийн байранд өөр өрөөнд амьдардаг байсан, хажууд нь приус машин засварын газар нь байдаг байсан юм. …Мөнхбаяр нь их даруухан хүүхэд байсан бага ангид сургуульд сурч байгаад гарчихсан дахиж сургуульд сураагүй, энд тэнд барилга дээр хувиараа ажил хийдэг байсан. Ямар нэгэн муу зуршил байхгүй,  багаасаа сонин зардаг, зах дээр зогсоод гэрийнхээ хоол ундыг залгуулдаг хүүхэд байсан. …Хулан нь бас их хөөрхөн ааштай гэрийн ажилд их сайн надад тусалдаг хүүхэд байсан гэрийнхээ хоол ундыг бүгдийг хийдэг муу зуршил байхгүй хүүхэд байсан. Сүхбаатар аймаг явж ирээд яриа нь их сонин том хүн шиг яриатай болсон байсан би тэгээд түүнийг чи зүгээр ярихад яадаг юм гээд загнадаг байсан. …Хулан Мөнхбаяр хоёр хоорондоо ах дүү шиг л сайхан л харьцаатай байдаг байсан хоорондоо хэрэлдэж маргаж байхыг би лав хараагүй, Мөнхбаяр нь дүү нараа дагуулж яваад хувцас авч өгөх кино үзэх зэрэг байдал ер нь би хараагүй харин бүгдийх нь дунд чихэр зайрмаг  гэх мэт зүйл хааяа авч ирж өгдөг байсан. …Манай өвгөнийг Бэлбаатар гэдэг одоо 60 гарч байгаа манай өвгөн энэ хүүхдүүдийн талаар сайн мэдэхгүй сүүлд надтай суусан манай хүүхдүүдийн аав нь биш болохоор хүүхдүүдийн талаар сайн мэдэхгүй өнгөрсөн зун манай өвгөн нутаг руугаа явсан байсан юм. …Энэ 2 хүүхдийн хооронд болсон асуудал юунаас болсон юм мэдэхгүй, энэ хүүхдүүдийн ээж Ариунбилэг Батсууриас салаад өөр хүнтэй суугаад 3 ихэр хүүхэд гараад 2 нь хүн болоогүй одоо нэг хүүхэдтэйгээ байгаа гэр бүл салснаас болж хүүхдүүдийн хооронд ийм асуудал болсон байх гэж бодож байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48 х/

 

Гэрч Б.Нямзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний том эгч Ариунбилэгийн том хүүг нь Мөнхбаяр гэдэг дараах охиныг нь Хулан гэдэг, бид хоорондоо холбоотой байдаг байсан болохоор би сайн танина. …2015 оны 08 дугаар сард би нөхөр болох Адъяабаатар, 1 настай охины хамтаар Дарь-Эхэд манай нөхөр приус машин засварын газрын 2 давхарт нийтийн байранд амьдардаг байсан. …Тэгэхэд Мөнхбаяр манай нөхөртэй цуг уг машин засварын газар ажилладаг манай хажуугийн өрөөнд амьдардаг байсан. Хулан тэр үед манай ээжийнд буюу Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам өнгөрөөд байдаг ээжийнд байдаг байсан. …2015 оны 08 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна би нөхөр Адъяабаатар, охинтойгоо Ариунбилэг эгчийн том хүү Мөнхбаяр нарыг дагуулаад ээжийндээ очсон тэгэхэд тэнд манай ээж Баясгалан, Хулан, дүү Мөнхбат нар байсан бид нар очоод тэнд хоноод маргааш өглөө нь буцсан. …Тэр өдрийг санаж байна тэр орой зурагтын кино үзээд унтацгаасан манай нөхөр охин бид гурав нэг орон дээр унтсан, Хулан тэр үед унтана гээд хэвтэж байсан харин Хулангийн ах Мөнхбаяр нь машинд бага дүү Мөнхбаттайгаа унтана гээд Адъяабаатарын машинд унтахаар гарсан бага дүү Мөнхбат нь одоо 6 настай байх ёстой. …Тэр орой юу болсныг бид мэдээгүй. …Дээрхи явдлын дараа буюу 2015 оны 8 дугаар сарын сүүлээр Хулан нь Дарь-Эхэд манайд ирээд 9-10 сар гартал байсан, 10 сарын дундуур ээж нь ирээд Хуланг сургуульд оруулна гээд аваад явсан түүнээс хойш манайд ирээгүй. 2015 оны 10 дугаар сарын 20-доос хойш би нөхөртэйгээ маргаад бид хоёр салсан би өөр тийшээ явсан түүнээс хойш Хулан тэнд очоогүй байх гэж бодож байна. …Манайхыг Дарь-Эхэд байхад хоорондоо зүгээр л байдаг байсан гэхдээ нэг их дотно биш мөртлөө бие биенээ ахаа, дүү гэж дууддаг ердийн харьцаатай байсан, хоорондоо хэрэлдэж маргаж байхыг би лав хараагүй, тийм байдал гаргадаггүй байсан, би ёстой мэдэхгүй юм тийм юм болно гэж баймааргүй юм даа Мөнхбаяр ажил ихтэй завгүй байдаг, Хулан нь надад их дотно байдаг ээжийнхээ ах дүү нар дотроос надад илүү дотно нээлттэй байдаг байсан, өөрийнхөө бүхий л муу, сайн юмыг надад ярьдаг байсан. Энэ явдлыг яагаад яриагүй юм бол би гайхаж байна. …Мөнхбаяр нь багаасаа амьдрал үзсэн их ухаантай хүүхэд бага байхдаа бид хоёр гадуур их цуг явдаг байсан дүү нараа сайн хардаг дүү нараа их өмөөрдөг хүүхэд байсан биднийг хүүхэд байхад Ариунбилэг эгчийн нөхөр Батсуурь нь архи их уудаг гэрийхнийхээ их зовоодог байсан хүүхдүүд нь хоолгүй хоосон байхад согтуу дандаа ирдэг эгч Ариунбилэгийг их зовоодог байсан. Хүүхдүүдээ их ялгаж харьцдаг. Мөнхбаярыг миний хүүхэд биш гээд үздэггүй дандаа гадуурхаж байсан, Хулангийн бага дүү Мөнхбатыг хүртэл миний хүү биш гэдэг байсан, Хулангийн хувьд их хөөрхөн ааштай хүүхэд байсан манай эгч өөр хүнтэй суугаад явсан тэгэхэд Хуланг 2 дүүтэй нь Батсуурь ах авч яваад Сүхбаатар аймагт авч явсан байсан. Сүхбаатар аймгаас эргэж ирэхэд Хулан нь сэтгэлээр их унасан их юм боддог юманд их санаа зовдог хүүхэд болсон. …Мөнхбаяр манайхаар орж гардаг байсан, Хулантай ойр зуур энгийн юм яридаг, бие биендээ ямар нэгэн дургүйцсэн байдлаар уурлаж уцаарлаж харьцдаггүй байсан, Адъяабаатар Мөнхбаяр нар нь цуг ажилладаг болохоор гайгүй харьцаатай байсан. …Би Мөнхбаярыг дүү Хулангаа хүчиндсэн гэхэд итгэхгүй байна. Хулангийн хувьд надад энэ байдлаа яагаад хэлээгүй юм бол гэж гайхаж байна. Аав ээж нь салснаас болж Хулан нь ааш зан өөрчлөгдсөн байх гэж боддог, тэр хүүхэд сэтгэлээр унаж байгаа нь илт мэдэгддэг энэ байдлууд хэн хэнд нь нөлөөлсөн байх гэж бодож байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 х/

 

Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Баянгол дүүргийн 113 дугаар сургуульд орос англи хэлний багшаар ажилладаг. 2014 оны 09 дүгээр сарын 01-ээс тус сургуулийн 6-А ангийг анги удирдсан багш нь болж хүүхдүүдийг хүлээн авсан. Тэгэхэд манай ангид Ариунбилэг овогтой Хулан гэж ирсэн. Хулан нь бусдаас онц ялгарах юмгүй ердийн л охин байсан би ангиа хүлээж аваад эцэг эхийн хурал хийсэн. Тэгэхэд А.Хулангийн ар гэрээс хүн ирээгүй, хүүхдээс ээж аав нь яагаад ирээгүй вэ гэж асуухад ар гэрийхнийхээ тухай тодорхой юм яриагүй, аавыгаа Зайсанд барилга дээр ажилладаг ээж нь хороонд хэсгийн ахлагч хийдэг одоохондоо ажлаа хийхгүй байгаа гэж охин хариулсан. Тэгэхээр нь ээж рүү нь залгаад ирж уулз гэж хэлүүлсэн тэгэхэд ээж нь 2 хоногийн дараа ирж надтай уулзсан. Ээж Ариунбилэг нь ярихдаа Хулангийн ааваас нь салсан тусдаа амьдарч байгаа гэж хэлсэн. Аав руу нь мөн утсаар хэлж хүүхэддээ анхаарал тавих талаар сануулж хэлсэн. Ингээд эцэг эхүүдтэй нь багаар ажиллах болоод аавд нь энэ арга хэмжээнд ирж оролцохыг хэлсэн тэгэхэд аав нь Батсуурь гэж хүн ирж уулзсан. Ингээд үүнээс хойш 2-3 хоногийн дараа Хулан болон 2 дүүгийнхээ хамтаар ямар ч харж хандах хүнгүй байна гэсэн яриа гарсан. Тэгсэн аав Батсуурь нь ирж уулзаад Хулан болон 2 дүү нь харж хандах хүнгүй задгай зогсоолын манаачийн путкэнд хүүхдүүдийг орхиод явсан байна. Би ерөөсөө хүүхдүүдээ аваад Сүхбаатар аймаг руу явна шилжүүлэг хийлгэе гэж хэлсэн. Би Сүхбаатарт ямар хүн байдаг юм гэж лавлаж асуухад манай ээж байдаг гэж Батсуурь хэлсэн тэгээд сургалтын менежер дээр дагуулж ороод шилжүүлгийг нь хийлгэж өгсөн. Батсуурь халамцуу ирсэн байсан. Сүхбаатар аймаг руу явсны дараа Хулантай утсаар ярьсан ямар байна яаж байна гэж асуухад бага дүүг нь сургууль авахгүй байна би өөрөө сургуульд орчихсон гэж хэлсэн. Би бага сургуулийнх нь багштай ярьж Хулангийн бага дүүг сургуульд авах ёстой та нар ав гэж хэлсэн ингээд дараа нь дахиад нэг удаа Хулантай утсаар ярихад би хичээлдээ явж байгаа багшаа гэж байсан ингээд дараа нь он гаргаад ярихад Хулангийн утас холбогдохгүй болсон байсан. 2015 оны 6 дугаар сард Хулан нэг өдөр сургууль дээр над дээр гэнэт орж ирсэн тэгэхээр нь яасан бэ юу болоо вэ гэж асуухад Хулан нь ээж намайг өөрөө асарч халамжилна гээд аваад ирсэн гэж хэлсэн сургуульд орсон уу гэж асуухад нэг сургуулийн нэр хэлсэн гэхдээ Хулан нь сургуульд яваагүй худлаа яриад байгаа шинжтэй байсан. Би Сүхбаатар аймгийн сургуулийнх нь нийгмийн ажилтантай утсаар ярихад тиймээ Хуланг ээж нь ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэр өдөр би Хулангаас чи хэнтэй явж байгаа юм гэхэд эмээтэйгээ явж байна гэсэн тэгээд ээжийнх нь ээж бололтой тэр хөгшинтэй уулзсан. Тэр хөгшинд би хэлэхдээ ээж нь орхиод явсан гэтэл буцаагаад аваад ирсэн аав нь ажилгүй хүн энэ хүүхдүүдийг яах юм бэ гэж тэр эмээд нь анхааруулж хэлсэн. Эмээ ярихдаа ээжийг нь төрчихсөн нялх биетэй байгаа гэж хэлсэн. Зуны амралт болоод хичээл тарсан түүнээс хойш чимээгүй байж байгаад 2016 оны 3 дугаар сард Хулангийн аав Батсуурь манай менежертэй уулзаад сууж байсан. Хуланг хаана сурч байгаад ирсэн гэхэд Чингэлтэйн сургуульд сурч байгаад ирсэн гэсэн. Хулангийн зан чанар биеэ авч яваа байдал их өөрчлөгдсөн байна гэж ажиглагдсан. Хуланг дуудаад уулзаж багшдаа янз бүрийн асуудал тохиолдвол илэн далангүй яриарай гэж хэлсэн. …Хулан нь нэг л сэтгэл гундуу байдалтай харагдаад байсан 2 удаа хичээл тасалсан тэгээд би Хулантай ганцаарчилсан уулзсан чинь “Багшаа намайг манай ээжийн дагавар хүүхэд хүчиндсэн” гэж хэлсэн тэгхээр нь аав ээж чинь мэдэж байгаа юм уу гэж асуухад “аав мэдэж байгаа би аавд энэ тухай захиа бичиж өгсөн Сонгинохайрхан дүүргийн цагдаад аав бид хоёр өргөдөл бичиж өгсөн” гэж хэлсэн. Би ээж Ариунбилэгтэй нь утсаар яриад энэ хүүхэд хэцүүдлээ чи бас хүүхэд гаргасан юм уу гэж асуухад миний хүүхэд гаргах гаргахгүй чамд хамаагүй гээд утсаа тасалсан. Ингээд аав руу нь утсаар ярихад Налайхад ажилтай байна гэхээр нь тэр тухай яриагүй. Маргааш нь Хулан хичээлдээ ирээгүй тэгхээр нь Хулангийн гэрт нь яваад очсон чинь гэрт нь идэж уух юм байхгүй охин дүү Халиунаатайгаа цуг байсан та хоёр хоол унд байгаа юм уу гэхэд аав дэлгүүрээс зээлээд хоол аваад идэж бай гэсэн гэж хэлсэн. Ингээд энэ хоёр хүүхдийг гэр бүл хөгжлийн төвд аваачиж өгье эсвэл хүүхэд асрамжийн газар хүргүүлэх арга хэмжээ авъя гэж бодсон тэгтэл тэр хоёр Дүүргийн гэр бүл хүүхдийн хөгжлийн төв дээр очсон судалгаа хийгдэж байсан. Би энэ хоёр хүүхдийг хүүхдийн асрахад өгвөл яадаг юм бэ гэхэд Гэр бүл хүүхдийн хөгжлийн төвийнхөн бид бас ийм гарц хайж байна гэж хэлсэн. Үүнээс хойш Хулан хичээлдээ 2 хоног ирээгүй ааваас нь асуухад харин тиймээ манай хоёр хүүхэд гэртээ байхгүй байна. Дарханд явж байгаа сураг байна гэсэн тэгхээр нь нь цагдаа, гэр бүл сургалтын төв рүү ярьж сануулсан ингээд дараа нь хэд хоногийн дараа аав нь явж авч ирсэн гэж хэлсэн. ингээд хоёр хүүхэд “Өнөр бүл” асрахын газар луу шилжсэн. Хулан нь ангийг хүлээж авахад их даруу төлөв, үг дуу цөөтэй хүүхэд байсан хүнтэй тулаад ярих юм бол өөрийгөө илэрхийлдэг юм байна гэж ойлгосон, сая 2016 оны 3 дугаар сард манай ангид эргэж ирэхэд Хулан нь нилээн их өөрчлөгдсөн, ярианых нь байдал эрэгтэй хүүхдүүд голдуу яридаг байдал ажиглагдсан. Энэ байгаа амьдралаасаа их л халширсан байдалтай санагдсан. …Хулан нь биеийн хөгжлийн хувьд их өсгөлүүн биш, анги дотроо дундаж хэмжээнд байдаг хүүхэд. Манай ангийхан Хуланг ирэхээс өмнө он гарсны дараа манай ангийн охидууд анх удаа сургуулийн эмчийн үзлэгээр орсон харин Хулангийн хувьд энэ үзлэгт хамрагдаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54 х/

 

Гэрч О.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Би Баянгол дүүргийн 113 дугаар сургуульд 2009 оноос хойш бага ангийн багшаар ажиллаж байна. …Манай ангид А.Хулан гэж охин анх сургуульд элсэж орсон. Хуланг 5 дугаар анги төгстөл анги даасан багш нь байсан. Хулан нь сурлагандаа их тааруу, ар гэрийн анхаарал халамж сул байдаг, эцэг эхийн хуралд нь их ховор ирдэг, 4-5 дугаар ангиас эхлээд аав нь хааяа ирж уулздаг болсон. …Миний мэдэхээр 5 дугаар анги төгсөх үед ээж аав 2 нь салж байгаа гэж яригдсан, 6 дугаар ангид орох жилээ аавтайгаа Сүхбаатар аймаг руу шилжлээ гэж яригдсан. Сүхбаатар аймагт очсон жилээ надтай 2-3 удаа холбогдоод би Сүхбаатар аймагт байна шинэ найзуудтай болсон гэж ярьж байсан. Ер нь 5 дугаар ангид байхыг бодвол их яриатай болсон юм шиг санагдсан. Тэгээд ангийнхаа хүүхдүүдийг хүртэл асуугаад л яридаг байсан. 1-5 дугаар ангид байхдаа их дуу цөөтэй өөрийгөө илэрхийлэх чадвар дунд зэрэг гоц авъяас, муу зуршил байхгүй. Ээж аав нь ажилтай үед 2 дүүгээ хараад л байж байдаг хүүхэд байсан. Гэр нь Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг байсан. Аав нь барилгын ажил хийдэг, ээж нь Хуланг 5 дугаар ангид байхад хорооны хэсгийн ахлагч нэг хэсэг хийгээд явж байсан. …Хулан нь бие томтой махлагдуу хүүхэд байсан.  Саяхан хуучин ангидаа эргэж шилжиж ирсэн …Хулан надтай уулзсан ангийхныгаа их санасан гэж байсан их яриа болсон инээж хөөрсөн хүүхэд болсон байна лээ. …Гэр орныхоо амьдралын талаар надад ямар нэгэн зүйл ярьдаггүй. …Хуланг би дээрээ ахтай гэдгийг ёстой мэдээгүй. Харин доороо 2 дүүтэй гэдгийг мэднэ, 5 дугаар анги төгсөх үед Хулангийн ээж нь салаад явсан гэдгийг мэдсэн ээжээс чинь сураг байна уу гэж асуухад ээж сураг байхгүй өөр хүнтэй суугаад явчихсан гэж ярьдаг байсан. …Бага ангийн хүүхдүүд сургуулийн эмнэлгийн зүгээс ерөнхий үзлэгт хамрагдаж охидын үзлэг нь ахлах ангид орсны дараа хамрагддаг. Манай анги хамрагдаж байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 х/

 

Гэрч Б.Адъяабаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2012 онд Улаанбаатар хотод Дундговь аймгаас шилжиж ирээд Буянаагийн Нямзаяа гэж эмэгтэйтэй танилцаад нэг гэрт орж …бид хоёр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн 1-36 тоотод амьдарч эхэлсэн. Тэнд би Приус машин засварын газар ажилд ороод уг засварын газрын 2 давхарт нийтийн байранд амьдарч байсан. 2015 оны 10 дугаар сарын эхээр Нямзаяа бид хоёр салж 2 тусдаа амьдрах болсон. Би приус машин засварын газар 2016 оны 2 сарын сүүл хүртэл ажиллаад энэ ажлаасаа гарсан …Нямзаяагийн ах дүү нарыг бүгдийг танина. Нямзаяагийн том эгч Ариунзаяа гэж хүний том хүүг Мөнхбаяр, охиныг нь Хулан гэдэг. …Мөнхбаяр нь 2015 оны 7 дугаар сард надтай цуг миний ажиллаж байсан приус машин засварын газар ажилд орсон, сая 2016 оны 2 дугаар сард энэ ажлаас гарсан. Ажиллаж байх хугацаандаа миний амьдарч байсан нийтийн байрны 12 тоотод амьдарч байсан манайх 9 тоотод байсан. Хулангийн талаар би сайн мэдэхгүй ямарч байсан 2015 оны 8 дугаар сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн нутаг 61-ийн гарамын цаад талд ногоо тарьдаг газар эмээгийндээ байж байгаад 8 сарын дундаас хойш 9 сар гартал манайд байж байгаад ээж нь аваад явсан. …Манай эхнэр байсан Нямзаяа манай 1 настай хүүхэд Мөнхбаяр бид нар Нямзаяагийн ээжийнд 2015 оны 8 дугаар сарын дундуур очсон өдрийг нь санахгүй байна тэнд очиж бид нар хоноод явсан. …Бид очоод би эхнэр хүүхэдтэйгээ гэрт хоносон Мөнхбаяр нь машинд хоносон санагдаж байна. Мөнхбаяр Хулан нарын хооронд юу болсныг би ёстой мэдэхгүй, ямар ч байсан Хулан нь бага дүүтэйгээ эмээгийндээ байсан. …Мөнхбаяр нь Дарь эхэд нийтийн байранд манай хажуу өрөөнд байсан өглөө босоод л доор нэг давхарт машин засвар дээр өглөө 10-аас орой 21 цаг хүртэл ажилладаг байсан, ийш тийш юманд явахдаа Мөнхбаяр нь байнга л надтай цуг явдаг байсан. Хуланг манайд байх хугацаанд Хуланг ч гэсэн ганцааранг нь үлдээж байснаа санахгүй байна. Ганц нэг үлдээж байсан байж магадгүй,  ер нь Мөнхбаяр нь Хулантай ах дүү шиг их дотно биш санагддаг, гэхдээ Хулан Мөнхбаярыг агаа гэж дууддаг Мөнхбаяр нь ч агаан дүү гээд л харьцдаг байсан. Хулан Мөнхбаярын өрөөнд нэг их ороод байдаггүй байдаг байсан. …Мөнхбаярын зан чанарын хувьд их сайн хүүхэд гэж боддог ажилд ч сайн хүүхэд байсан, Хулан нь сүүлд манайд байх хугацаанд жоохон ааштай юм уу гэж ажиглагдсан, өөр надад тэр хүмүүсийн талаар мэдэх зүйл байхгүй гэснээр дуусгав. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59 х/

 

            Шинжээчийн ¹4739 тоот дүгнэлт

            -Хулан-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

            -Хулангийн охин хальс хуучин урагдалтай байх ба хэзээ гэмтсэн эсэхийг тогтоох боломжгүй.

            -Охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох тохиолдол байдаг.  

            -Хулан нь 4-р бүлгийн цустай, бэлгийн замын халдварт өвчингүй байна. Шинжээч эмч Б.Ганзориг /хх-ийн 65 х/

 

            Шинжээчийн ¹3063 тоот дүгнэлт

             -А.Хулангийн гэх цус нь АВ /IV/ бүлгийн харъяалалтай байна.

             -А.Хулан нь ДОХ-гүй, тэмбүү өвчингүй, бэлгийн замын халдварт өвчингүй байна. Биологийн шинжээч М.Өнөржаргал /хх-ийн 66 х/

 

            Шинжээчийн ¹6932 тоот дүгнэлт

             -А.Мөнхбаяр нь хурьцал үйлдэх чадвартай.

             -А.Мөнхбаяр нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

             -А.Мөнхбаяр нь III бүлгийн цустай байна. Шинжээч эмч Ц.Ганболд /хх-ийн 68 х/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-16 х/

Насанд хүрээгүй хохирогч А.Хулангийн бичсэн гэх захидал /хх-ийн 17 х/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 26-29 х/

Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹497 тоот дүгнэлт /хх-ийн 71-72/

Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹579 тоот дүгнэлт /хх-ийн 143-145 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 х/

А.Мөнхбаярын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 103 х/

А.Хулангийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 105 х/

О.Батсуурийн гэрт хийсэн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 126-127 х/

Нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 128-129 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

            А.Мөнхбаяр нь  2015 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хайртхаан амралтын газрын  орчим байх эмээ Баясгалангийн үхрийн байранд нэг удаа, 2015 оны 09 болон 2015 оны 10 дугаар саруудад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Дарь-Эхийн 1-37 тоот нийтийн байранд оршин суух Б.Нямзаяагийн гэрт хоёр удаа, нийт 3 удаагийн давтан үйлдлээр бага насны буюу өөрийн төрсөн дүү 12 настай А.Хуланг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч А.Мөнхбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2015 оны 08 дугаар сарын суүлээр санагдаж байна яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг 361 дүгээр гарамын цаана Хайртхаан амралтын хойшоо хадлангийн хашаа манадаг газар эмээ Баясгалангийн гэрт өөрийн төрсөн дүү Мөнхбат, Хулан, өвөө Билгээ, эмээ Баясгалан нартай байж байсан ба тэр өдөр орой харанхуй болсон байхад дүү Хуланг хоёулаа хамт гаръя гэж хэлээд гэрээс дагуулж гараад хойно байдаг үхрийн амбаар луу дагуулж ороод дүү Хуланг өмдөө тайл гэж хэлсэн чинь манай дүү Хулан тэр үед зүгээр уйлаад байсан. Би дуугуй бай гэж хэлээд хүчээр өмдийг тайлаад доош нь тонгойлгож байгаад хойноос нь бэлэг эрхтэн лүү нь өөрийн бэлэг эрхтэнээ хийж хөдөлсөн ба энэ үед дүүгийн бэлэг эрхтэнээс цус гараад байсан. Надад өвдөж байна гэж хэлэхээр нь чимээгүй байгаарай гэж хэлээд бэлгийн ажил нэг удаа хийсэн. Тэр үед харанхуй байсан болохоор тэнд байсан нэг даавуу шиг юмаар арчаад хаясан. Тэр үед манай дүү Хулан миний гарыг холдуулаад эсэргүүцэл үзүүлж байсан, дуусчихаад чи энэ тухай хэнд ч битгий хэлээрэй гэж хэлээд гэртээ ороод унтсан. Тэрнээс хойш 2015 оны 10 дугаар сарын орчим байхаа Улаанбаатар хотод Дарь-эхэд Нямзаяа гээд эгчийнхээ гэрт байсан, дүү Хулан мөн сургуульд орох гээд байдаг байсан. Орой 23 цагийн орчим байсан санагдаж байна манай эгч энэ тэр гараад явсан би дүү Хулантай хоёулаа байж байхдаа дүүгийхээ өмдийг хүчээр тайлаад араас нь бэлэг эрхтэн лүү нь өөрийн бэлэг эрхтэнээ хийгээд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. Би тэр үед согтуу архи уусан байсан. Мөн дараа нь хэзээ билээ он сарыг нь санахгүй байна Нямзаяа эгчийн гэрт нь байхдаа дахиад дүү Хулантай бэлгийн харьцаанд орсон. …Би яагаад ийм үйлдэл гаргасанаа мэдэхгүй байна. …Би дүүгээ ерөөсөө зодоогүй харин хэнд ч битгий хэлээрэй л гэж хэлсэн.

…2015 оны 10 дугаар сард би хүчирхийлснээ санахгүй байна, 3 дахь удаагаа хүчирхийлсэн гэж Хулан ярьж байгаа бол хийсэн байх, би архи уусан үедээ санахгүй байж болох юм. …Би хааяаа л архи уудаг гэхдээ их уудаггүй , жоохон уучихаараа согтчихдог тэгээд л мартсан байж магадгүй. …Би дүү Хулантай ямар нэгэн өс хонзон маргаантай зүйл байхгүй дүү Хулангийн буруу болон түүнээс шалтгаалсан зүйл байхгүй бүгд миний буруу гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. …Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86, 88-90, 91-93 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Насанд хүрээгүй хохирогч А.Хулангийн: “…2015 оны 08 дугаар сарын үеэр яг өдрийг нь сайн санахгүй байна Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг болох төмөр 361 дугаар гармаас цаашаа Хайртхаан гээд нэртэй амралтын газрын орчим манай ээж Ариунбилэгийн аав, ээж нь буюу манай эмээ өвөө байдаг газар эмээ Баясгалан, ээжийн хамгийн бага дүү Нямзаяа, нөхөр нь Адъяабаатар, дүү Доржоо, Нямзаяа эгчийн хүүхэд Намуундарь мөн ах Мөнхбаяр нарын хамт байсан. Нэг орой 23 цагийн орчим гэрт унтаж байсан чинь манай ах Мөнхбаяр хоёулаа гарч тахиа хооллоё гээд намайг гэрээс аваад гарсан ба үхрийн байшин луу орж хивэг аваад ир гэж хэлснээ намайг үхрийн байшин луу орсон чинь араас дагаж орж ирээд хаалга дотроос нь түгжсэн ба байшингийн дотор буланд байсан майханыг газар шалан дээр дэвсээд шууд ямар нэгэн зүйл хэлэлгүй энд хэвт гээд шалан дээр дэвссэн майхан луу заагаад миний хувцасыг болон дээгүүр өмсөж байсан цамц тайлаад агаа мөн өөрийнхөө өмдийг тайлаад миний өмдийг хүчээр тайлахад нь би та яагаад байгаа юм бэ гэж хэлтэл дуугуй бай гэж хэлээд энэ асуудлыг хүнд хэлэх юм бол чамайг ална шүү, хүнд хэлсэн ч бүгдээрээ миний талд орно гээд байсан. Би тэр үед туслаарай гэж орилсон чинь миний амыг гараараа дараад газар хэвтүүлээд өөрөө дээр гарч хэвтээд бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн лүү хийсэн. Би тэр үед нь эсэргүүцэл үзүүлээд дийлээгүй. Агаа намайг гараараа баруун хацар луу алгадаад дуугуй бай яах гээд муухай орилоод байгаа юм гэж хэлээд намайг хүчиндсэн ба тэр үед миний бэлэг эрхтэнээс цус гоожсон ба агаа намайг наад цусаа арилгачихаад унтаарай гэж хэлээд үхрийн амбаарт агаа үлдсэн би гэртээ ороод унтсан, энэ болсон асуудлыг хэнд ч хэлээгүй. Өглөө нь би явж чадахгүй байсан чинь намайг чи зүгээр яваач гээд загнаад байсан. Тэрнээс хойш 2015 оны 09 дүгээр сарын үеэр Улаанбаатар хотод Дарь-Эхэд ээжийн төрсөн дүү Нямзаяа эгчийн гэрт байхад Мөнхбаяр ах намайг ганцаараа унтаж байсан чинь дээр хөдөө болсон асуудлыг хүнд хэлээгүй биз гэж хэлээд намайг юм дуугарахгүй байсан чинь чи яагаад байгаа юм хэл чинь татчихаа юу гэж хэлээд миний хувцасыг хүчээр дахин тайлаад миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн лүү хийгээд намайг хүчиндсэн. Эхлээд миний дээрээс хийж байгаад дараа нь намайг босгож ирээд доош тонгойлгож байгаад араас миний бэлэг эрхтэн лүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд намайг хүчиндсэн. Би тэр үед эсэргүүцэл үзүүлээд түлхээд дийлээгүй. Үүнээс хойш дахин 2015 оны 10 дугаар сарын үеэр яг хэдний өдрийг нь санахгүй байна мөн Дарь-Эхэд байхад Нямзаяа эгчийн гэрт намайг байхад Мөнхбаяр ах гаднаас халамцуу орж ирээд дахиад намайг хүч хэрэглэн хүчиндсэн. Энэ талаар 2016 оны 03 дугаар сарын үеэр аавын эгч Байгаль гээд эгчийн хүүхэд болох Мөнхжин гээд эгчдээ хэлсэн. Тэрний дараа мөн аавдаа энэ болсон асуудлын талаар захиа бичээд аавынхаа цамцны халаасанд хийгээд үлдээсэн, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. …Би Мөнхбаярын төрсөн дүү нь гэхдээ манай ах өөр аавтай нэг эээжтэй. …Намайг анх Хайртхааны амралтын тэнд эмээгийн үхрийн байшинд хүчиндэх үедээ нэг удаа алгадаж авсан, тэрнээс өөр зодож цохисон зүйл байхгүй. …Мөнхбаяр ах дандаа хүчээр намайг хүчиндсэн. …Мөнхбаяртай бэлгийн харьцаанд орохоос өмнө хэн нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан зүйл ерөөсөө байхгүй. …Би маш их гомдолтой байна. …Мөнхбаяр ах намайг 3 удаа хүчирхийлсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-25 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батсуурийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр миний цамцны халаасанд нэг бичиг байхаар аваад дэлгээд уншсан миний охин Хулан “ааваа намайг ах Мөнхбаяр удаа дараа хүчиндсэн надад амьдрах сонирхол алга байна амьдрал муухай юм байна гэсэн утгатай юм бичсэн байсан” тэгэхээр нь би гэр лүүгээ ороод өөрөөс нь асуусан чинь тийм гэж хэлсэн. ... гомдолтой байна …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч О.Байгальмаагийн: “…Хулан манайд 2016 оны 3 дугаар сард ирэхэд Хулангаас нэг их эвгүй үнэр үнэртсэн тэгэхээр нь би Хулангаас чиний сарын тэмдэг ирээд чи угааж цэвэрлэхгүй яваад байгаа юм уу гэж асуухад миний бэлэг эрхтэний дээд тал дээр хатиг гарчихаад тэр хагараад муухай үнэртэж байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл манай охин Мөнхжин намайг боль гэж болиулаад өөрөө Хулантай уулзсан байсан тэгээд жорлонд оруулж үзсэн ямар ч байсан бэлгийн харьцаанд орсон юм байна гэдгийг мэдсэн. Энэ талаар манай охин Мөнхжин тодорхой ярина. Үүнээс хойш Хулан дүүтэйгээ аав дээрээ байсан тэгэхдээ Хулан нь бусдад хүчиндүүлсэн тухай захиа бичсэн байсныг аав нь аваад надад уншиж өгөөд уйлж байсан юм.  Ингээд бид цагдаад хандсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43 х/

 

Гэрч Б.Мөнхжингийн: “…Саяхан 2016 оны 3 дугаар сард өдрийг нь санахгүй байна Хулан манайд дүүгээ дагуулаад ороод ирсэн. Тэгсэн Хулангаас сонин үнэр үнэртээд байсан, яачихсан юм чи гэсэн чинь хатиг гарчихсан гэж хэлсэн. Тэгээд 2 тийшээ алцаганаж яваад байхаар нь хоёулаа гарч ноль оръё гэж дагуулж гараад би бэлэг эрхтэнийг нь шээж байхаар нь харсан чинь юм гарчихсан байхаар нь чи хүнтэй унтсан уу гэж асуусан тэгсэн би ерөөсөө хүнтэй унтаагүй гэж хэлсэн. Хүнтэй унтахаар ийм юм гардаг байхгүй юу чи үнэнээ хэл гэж хэлсэн чинь манай ах Мөнхбаяр 61-ийн гарамын тэнд эмээ дээр байхад тахианы байранд авч ороод ам дарж байгаад надтай унтсан гэж хэлсэн. Мөн дараа нь Дарь эхийн байранд Нямзаяа эгчийнд байхад надтай бас тэгсэн гээд доошоо хараад уйлаад байсан. Аавд битгий хэлээрэй гээд байсан. Энэ байдлыг ээж дээ би хэлсэн ээж Батсуурь ахтай ярьж ингээд цагдаад мэдэгдсэн байх ёстой. …Би өөр хүнтэй чи унтсан байна ганцхан ахтайгаа унтаагүй байна гэх зэргээр Хуланг загнаж зөндөө асуусан тэгэхэд би өөр хүнтэй унтаж хэвтээгүй ганцхан Мөнхбаяр ах л намайг тэгсэн гээд уйлагнаад яриад байсан юм. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 х/

 

Гэрч Д.Уранчимэгийн: “…Хулан нь нэг л сэтгэл гундуу байдалтай харагдаад байсан 2 удаа хичээл тасалсан тэгээд би Хулантай ганцаарчилсан уулзсан чинь “Багшаа намайг манай ээжийн дагавар хүүхэд хүчиндсэн” гэж хэлсэн тэгхээр нь аав ээж чинь мэдэж байгаа юм уу гэж асуухад “аав мэдэж байгаа би аавд энэ тухай захиа бичиж өгсөн Сонгинохайрхан дүүргийн цагдаад аав бид хоёр өргөдөл бичиж өгсөн” гэж хэлсэн. Би ээж Ариунбилэгтэй нь утсаар яриад энэ хүүхэд хэцүүдлээ чи бас хүүхэд гаргасан юм уу гэж асуухад миний хүүхэд гаргах гаргахгүй чамд хамаагүй гээд утсаа тасалсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54 х/

 

            Шинжээчийн ¹4739 тоот дүгнэлт

            -Хулан-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

            -Хулангийн охин хальс хуучин урагдалтай байх ба хэзээ гэмтсэн эсэхийг тогтоох боломжгүй.

            -Охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох тохиолдол байдаг. 

            -Хулан нь 4-р бүлгийн цустай, бэлгийн замын халдварт өвчингүй байна. Шинжээч эмч Б.Ганзориг /хх-ийн 65 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

            А.Хулан нь хүчингийн гэмт хэргийн хохирогч болох үедээ буюу 2015 оны 08 сард 12 нас 1 сартай байсан болох нь түүний төрсний гэрчилгээгээр тогтоогдож байгаа.

 

А.Мөнхбаяр нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг  судлалын ¹497 тоот “... А.Мөнхбаяр сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Болсон явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-72/, урьд ял шийтгэгдэж байгаагүй болох  ял шийтгэгдсэн эсэхийг

шалгах хуудас /хх-ийн 101 х/-аар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас А.Мөнхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

А.Мөнхбаяр нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хүчиндэх гэмт хэрэг давтан үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон.

 

            Насанд хүрээгүй хохирогч А.Хулан, түүний хууль ёсны төлөөлөгч О.Батсуурь,  нарын зүгээс эрүүл мэндэд учруулсан хохирол түүнтэй холбоотой зардлыг нэхэмжлэхгүй, харин өмгөөлөгчид төлсөн зардал 500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн тул дээрх төлбөрийг  А.Мөнхбаяраас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

            Шүүгдэгч А.Мөнхбаярын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нийт 92 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хаанаахан овогт Ариунбилэгийн Мөнхбаярыг бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар А.Мөнхбаярыг 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар А.Мөнхбаярт оногдуулсан 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар А.Мөнхбаярын цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. А.Мөнхбаярын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар А.Мөнхбаяраас 500,000 төгрөг гаргуулж хохирогч Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 208 тоотод оршин суух ОЮ03270300 регистрийн дугаартай Хаанаахан овогт Ариунбилэгийн Хулан-д олгосугай.

 

  1. .Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.     

 

  1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мөнхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ

 

 

                                              ШҮҮГЧИД                            Л.БААТАР

 

 

                                                                                                     Г.МӨНХЗУЛ