| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 168/2017/0216/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/33 |
| Огноо | 2022-01-07 |
| Зүйл хэсэг | 265.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/33
2022 01 07 2022/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн
улсын яллагч Ж.Энхжаргал
хохирогч байгууллагын өмгөөлөгч Ц.Дэлгэрням
шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал
шүүгдэгч С.Т-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
шүүгдэгч З.О-, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Т-, З.О-, Г.Б- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201711000194 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -нд Сүхбаатар аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эх, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум дүгээр баг тоотод оршин суудаг, урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын16-ны өдрийн 106 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж 1.6 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн, /РД: /, Г.Б-.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг, Эвээлийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, З.О-.
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -нд Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын зам барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, С.Т-.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Б-, С.Т-, З.О- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүхээс тогтоосон үйл баримт:
1. Шүүгдэгч С.Т- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч даргаар ажиллаж байхдаа тус тасгийг хариуцсан хяналтын ахлах байцаагч З.О- болон түүний хадам ах Г.Б- нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мөргөцөг” гэх газарт байрлах “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авах ажлыг өөрийн удирдлагад ажилладаг замчдад үүрэг даалгавар өгч, улмаар хяналтын ахлах байцаагч З.О-аар шалгуулан, тээвэрлүүлж, өөрийн үүсгэн байгуулсан хамаарал бүхий “Энх Очир Баян Мөнх” ХХК-д 17.000.000 төгрөгөөр худалдахыг зохион байгуулж, өөрийн ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй байгууллага “Улаанбаатар төмөр зам” ХНН-д үлэмж хэмжээний буюу 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан;
2. Шүүгдэгч З.О- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Баянтүмэн тасгийг хариуцсан хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус тасгийн орлогч дарга С.Т- болон өөрийн эхнэрийн төрсөн ах Г.Б- нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авах ажлыг өөрөө шалгаж, тээвэрлэн, ашиг орлогыг хуваарилсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж, өөрийн ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй байгууллага “Улаанбаатар төмөр зам” ХНН-д үлэмж хэмжээний буюу 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан;
3. Шүүгдэгч Г.Б- өөрийн төрсөн дүүгийн нөхөр З.О- түүнтэй хамт нэг байгууллагад ажилладаг С.Т- нартай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийг хуулан авах, олсон орлогыг хуваах талаар урьдчилан үгсэн тохиролцож “Улаанбаатар төмөр зам” ХНН-д үлэмж хэмжээний буюу 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон хэргийн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Хэргийн үйл баримт нь эрүүгийн 201711000194 дугаартай хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хууль ёсны төлөөлөгч Д.С- мөрдөн байцаалтанд “2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 10/1050 дугаар замын даргын итгэмжлэлээр хуульч Д.М-ын хамт намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон. Замын 1 дүгээр орлогч даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А-344 тоот тушаал, Дотоод аудит, хяналтын албаны даргын СТ-61/01/60 тоот удирдамжийн дагуу ажлын хэсэгтэй хамт газар дээр нь очиж шалгасан. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Дорнод аймагт очсон. Маргааш өглөө нь эрт машинаар Мөргөцөг гэдэг газрын 103-р км Замын 4 дүгээр хэсэг дээр очиж, замыг нэг бүрчлэн хэмжилт хийхэд салаа замын нийт 606 м замаас 125 м, мөн сул 31 м суман шилжүүлгийг үлдээж, 450 м замыг хуулсан байсан...Зам авчихсан гэдгийг анх Л.Э-дарга анх мэдээлсэн юм. С.Т-нь намайг ирэнгүүт нууцаар шалгаад байна гээд эмзэглээд байсан. Намайг өрөөндөө уулзъя гээд уулзсан. Тэгэхэд би Г.Б-эс тэр замыг би худалдан авсан гээд надад баримтаа үзүүлээч, хэдэн төгрөгөөр авсан юм бэ гэхэд би суман шилжүүлгийг 17.000.000 төгрөгөөр авсан гэсэн. Тэгээд би тэрийг чинь авъя гээд авсан эхнэрийнх нь дүүгийн нэр дээр зам барих гэрчилгээтэй юм байна. Эхнэр Ц.Э- нь гэрээг хийсэн байсан. Маш их айдастай, ууртай байсан. Би олон юм ярихгүй гараад ирсэн. З.О-бид нар хэрэгт орчихлоо гэж байсан. Г.Б- нь З.О-ын эхнэрийн төрсөн ах нь байсан. З.О-ын эхнэр нь тасагт хүний нөөцийн ажилтан байсан. Л.Э-дарга 2 ахлах нягтлан бодогчтой нэг нь эхнэр нь нөгөө нь төрсөн дүүгийнх нь охин байсан. Төмөрхуягийн эхнэр нь тасгийн үйлдвэрчний хорооны дарга ажилтай. Төмөрхуягийн төрсөн дүү Төмөрбаатар нь замын мастер ажилтай байсан. Төмөрбаатарын эхнэр нь замчин ажилтай байсан. С.Т-нь “Сод Монгол” ХХК-д зам барьж өгсөн гэсэн. Мөн 3.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулгаа над руу шидээд байсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 24-25 дахь тал)
2. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М- мөрдөн байцаалтанд “...2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/344 дугаар тушаалаар дотоод аудит хяналтын албаны дарга Ж.Пунцагийн СТ-61/04/53 тоот удирдамжийн дагуу ажлын хэсэг томилогдон Дорнод аймгийн Баянтүмэн тасагт 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шалгалт хийсэн байсан. Шалгалтаар Баянтүмэн тасаг дахь Мөргөцөг гэх газрын төмөр замын 103 дугаар км-ийн замын 4 дүгээр хэсэгт замын хэмжилт хийхэд салаа 606 метр замаас 125м зам болон сул 31 м суман шилжүүлэг үлдээж 450м замыг хуулан авч гадны этгээдэд зарж борлуулсан байсан. Уг хуулж авсан зам нь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн блансад ААН Мөргөцөгийн зам гэсэн бүртгэлтэй байсан. Энэ замыг Баянтүмэн тасгийн орлогч дарга буюу ерөнхий инженер Төмөрхуяг, хяналтын байцаагч З.О- нарын зааварчилгаагаар 2016 оны 7 дугаар сард хуулсан байдаг. С.Т-зам хуулсан тайлбараа хэлэхдээ манай зам биш “Шидэт чулуу” ХХК-ийн зам учраас өөрсдийн замаа авсан гэдэг. Манай УБТЗ-ын зам гэдэг нь УБТЗ-аас гарсан тушаалаар, үндсэн хөрөнгийн санхүүгийн бүртгэлээр, тухайн үед ажиллаж байсан ахмад замчдын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Манайх өөрийн хөрөнгөөр барьсан зам байсан. Хуулж авсан замаа суман шилжүүлгийг нь “Шидэт чулуу” ХХК-ийн төлөөлөл гэх Г.Б- нь “Энх-Очир, Баянмөнх” ХХК-д буюу С.Т-ийн дүүгийн компанид 17.000.000 төгрөгөөр зарсан байдаг. Худалдах худалдан авах гэрээг хийхдээ С.Т-ийн эхнэр Ц.Э- нь Г.Б-тэй гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн байсан. “Сод Монгол” ХХК нь Дорнод аймагт салбар зам байгуулахдаа хуулсан замын материалыг ашигласан гэж мэдээлэл сонссон гэж шалгалтаар очсон комиссынхон хэлсэн...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 156 дахь тал)
3. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Т- “мөрдөн байцаалтанд “Урьд нь Дорнод аймгийн Баянтүмэнд байрлах алдагдсан 450 метр зам төмрийг Р-43 загварын зам төмөр гэж ойлгож байсан. Шалгалтын явцад тухайн зам төмөр нь 2-А-М загварын зам төмөр болж таарсан. Тэгэхлээр манай зүгээс 450 метр 2-А-М загварын зам төмөр дээр үнэлгээг гаргуулж түүн дээрээ хохирол нэхэмжилнэ. Уг үзлэгээр зам төмрийг 2-А-М загварынх болохыг мэдээд шууд Сод монгол шатахуун түгээх станцын замыг очиж үзэхэд 2-А-М загварын зам төмөр байсан...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 191-192 дахь тал)
4. Гэрч Л.Э- мөрдөн байцаалтанд “...2016 оны 4 дүгээр сарын эхээр байсан өдрийг нь санахгүй манай байгууллагын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагч З.О- миний өрөөнд хэд хэдэн удаа орж ирээд Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Мөргөцөгийн салаа замд тавьсан жоншны уурхайн ачилтын талбайн 100 ширхэг хавтан нь миний хадам ах Г.Б-н эзэмшлийнх юм байна түүнийг нь татаж авъя гэж хэлэхээр нь би Г.Б-гээ надтай уулзуул гэж хэлсэн. Тэгээд Г.Б- гэдэг залуу надтай ирж уулзахад 1998, 1999 онуудад хятадын хөрөнгө оруулалттай “Шидэт чулуу” ХХК-ний Мөргөцөгийн жоншны уурхайд ажиллаж байсан юм. Тэгэхдээ 2000 оны эхээр өөрийн хөрөнгөөр 100 ширхэг цементэн хавтангаар ачилтын талбай барьж байсан юм. Уг талбайг барихдаа хөрөнгө мөнгийг өөрсдөө гаргаад танаар бариулсан шүү дээ. Одоо талбайгаа буулгаж авъя гэсэн. Тэгэхэд нь би түүнд уг талбайг надаар бариулж байсан чинь үнэн гэхдээ чи өөрийн хөрөнгө мөн гэсэн тодорхойлолт гаргаж өг гэхэд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр надад хандаж Мөргөцөгийн жоншны уурхайн ачилтын талбайн хавтанг татаж авах болсон тул тээвэр хийх вагоноор хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу би зөвшөөрөл өгч, хавтанг нь тээвэрлэж авчрах вагон гаргаж өгсөн болохоор манай байгууллагад тээврийн хөлсөө төлөөд журмын дагуу тээвэрлэгээ хийлгэсэн. Үүнээс хойш удалгүй 2016 оны 5 дугаар сарын дунд үеэс эхлэн З.О-надад Мөргөцөгийн жоншны уурхайн салбар зам нь Г.Б- ахын эзэмшлийнх юм байна. Тийм болохоор бид буулгаж авна гэж хэлэхээр нь тэр зам чинь манай байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй болохоор буулган авч болохгүй гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын эхээр З.О-ээлжийн амралтаа аваад амраад явсан. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр би хилийн уулзалтад онгоцоор вагоноор буцаад явж байтал 16:00 цаг өнгөрч байх үеэр З.О-нэг ачааны автомашин, нэг крантай машин аваад очсон Мөргөцөгийн салбар замыг буулгаад ачаад дуусаж байсан. Тэгэхэд би галт тэргийг зогсоолгүй холоос хараад өнгөрсөн. Маргааш нь би З.О-тай утсаар яриад чи яагаад Мөргөцөгийн салбар замыг буулгаж байгаа юм бэ гэж асуухад танай байгууллагын юмыг аваагүй, бид өөрсдийнхөө хөрөнгийг авсан гэж хэлэхээр нь би Улаанбаатар төмөр замын хяналтын албаны дарга Адъяа руу утсаар яриад танай ажилтан З.О-байгууллагын замыг буулгаад авчихлаа, арга хэмжээ авч өгөөч гэж хэлэхэд чи наад болсон асуудлаа цагаан дээр хараар бичээд албан ёсоор ханд гэж хэлсэн. Тэгэхээр нь би байгууллагын архивыг шүүгээд дээрх зам нь хэний эзэмшлийнх болохыг тогтоох гэсэн боловч хөрөнгөтэй холбоотой бичиг баримт байгаагүй тул Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын газар руу албан бичиг явуулсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Мөргөцөгийн салбар замыг байгууллагын хөрөнгөөр барьсан байна гэсэн албан бичиг ирүүлсэн. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би Төмөр замын удирдах газар дээр дээр очиж болсон асуудлыг хэлээд энэ асуудал шалгагдаж эхэлсэн юм. Тэгэхэд Г.Б- миний өрөөнд ганцаараа орж ирээд Мөргөцөгийн жоншны уурхайн ачилтын талбайн хавтанг авах асуудлаар уулзсан. Тэгэхэд бид хоёрын дэргэд өөр хүн байгаагүй. Бид Төмөрхуягийн өрөөнд огт уулзаагүй. Төмөр замтай холбоотой асуудлаар огт яриагүй. Зөвхөн ачилтын талбайн хавтанг л авах асуудлаар ярилцсан...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 61-63 дахь тал)
5. Гэрч А.А- мөрдөн байцаалтанд “...Дорнод аймагт байрлах Мөргөцөгт байх салбар замыг З.О-, С.Т- тэргүүтэй хүмүүс ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хуулж авч байна гэж утсаар мэдэгдсэн. Тэгэхээр нь би энэ асуудлаа бичгээр цагдаа, хууль хяналтын байгууллагад мэдэгдэж өг гэж хэлсэн. Ингээд тэр 2016 оны намар замын даргын үзлэгээр уг замыг очиж шалгахад тухайн замыг хуулж авсан байхаар нь дотоод аудитад үүрэг чиглэл өгсөн байдаг. Тухайн зам хуулсан асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Үндсэн хөрөнгө хасах шийдвэрийг Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас ерөнхий хорооны шийдвэрээр хасдаг.” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 185 дахь тал)
6. Гэрч Т.Б- мөрдөн байцаалтанд “...уг төмөр замыг хуулах орой буюу 2016 оны 7 дугаар сарын 04-ний орой ажлын утсаар С.Т- дарга над руу залгаад маргааш З.О- очиж зам хуулна, одоо замчдаа гаргаж боолтыг нь тайлуул, маргааш хуулахаар очиход хадаасыг нь аваад тусалж өгөөрэй гэж үүрэг даалгавар өгсөн. Маргааш нь буюу 7 дугаар сарын 05-ны өдөр үүрэг өгсний дагуу Борхүү, Отгон-Эрдэнэ, Даваа, Т.Н- нарыг туслуулж замыг хуулсан. Би яг хэний зөвшөөрлөөр авдаг талаар мэдэхгүй байна. Дарга нарын үүргээр хуулах ажилд тусалж өгсөн. Уг хуулсан замыг огт ашигладаггүй байсан юм. Хамгийн сүүлд хэзээ ашигласан талаар мэдэхгүй байна. Г.Б-, З.О- нар огт бичиг баримт үзүүлээгүй бөгөөд З.О- нь дарга байсан учир бид нар бичиг баримт шаардах эрх байхгүй учир хуулсан юм.” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 103-104 дэх тал)
7. Гэрч Т.Н- мөрдөн байцаалтанд “Би Г.Г.Б-г зүс харж байсан. Баянтүмэн тасагт тасгийн даргаар Л.Э-, орлогч даргаар С.Т-, хяналтын албаны байцаагчаар З.О- нар ажиллаж байсан. Хамаатан садан ураг төрлийн холбоо байхгүй. Би 2016 оны 7 дугаар сарын 05-нд Чойбалсан сумын нутаг Мөргөцөг гэх газарт байрлах 450 метр төмөр зам, нэг ком суман шилжүүлэг зэрэг эд ангийг салгаж авахад оролцсон. Тухайн үед бид нарыг хариуцаж байсан хэсгийн мастер Батхүү гэх хүн дээрх замын боолтуудыг тайл гэж С.Т-дарга хэлсэн гэж хэлэхээр нь би хамт ажилладаг замчидтайгаа хамт тус замын боолтуудыг тайлж байгаад сулыг нь тайлаад зэвэрсэн заримыг нь үлдээсэн. Хөлс төлбөр аваагүй. Орой 17 цагаас 19 цаг орчим болтол хийж гүйцэтгэж байгаад больсон...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 107 дахь тал)
8. Гэрч У.М- мөрдөн байцаалтанд “...Би 2016 оны 7 дугаар сарын 05-нд Чойбалсан сумын нутаг Мөргөцөг гэх газарт байрлах 450 метр төмөр зам, нэг ком суман шилжүүлэг зэрэг эд ангийг салгаж авахад оролцсон. Яг хэн гэдэг хүний ямар тушаал, шийдвэрээр хийснийг мэдэхгүй байна. Тухайн үед манай бригадын дарга Т.Н- гэх хүн дээрх замын боолтуудыг тайл гэж хэлэхээр нь би хамт ажилладаг замчидтайгаа хамт тус замын боолтуудыг тайлж байгаад орхисон. Хөлс төлбөр аваагүй.” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 110 дахь тал)
9. Гэрч Ц.Э- мөрдөн байцаалтанд “...Миний нөхөр С.Т- нь 2010 онд дотоод, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр “Энх очир баян мөнх” нэртэй компанийг байгуулж байсан юм...Нөхөр маань өөрөө албаны ажилтай болохоор компанийнхаа үйл ажиллагааг явуулах боломжгүй болоод 2011-2012 оны орчим байсан цаг хугацааг нь санахгүй байна, миний төрсөн эгч Энхтуяагийн охин Магваны М.М-г гүйцэтгэх захирлаар томилон компаниа хариуцуулсан юм...2016 оны 7 дугаар сарын эхээр байсан өдрийг нь санахгүй байна “Сод Монгол” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг нефтийн агуулах руугаа төмөр зам тавиулах санал “Энх очир баян мөнх” ХХК-д тавьсны дагуу М.М- зам барих гэрээг хийсэн байсан. Тэр үед Галбаатарын Г.Б- гэдэг залуу миний нөхөр Төмөрхуягтай уулзаад төмөр замын нэг ком суман шилжүүлэг, зам төмөр зарна худалдаж аваач гэсэн санал тавьсны дагуу 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр би Г.Б-тэй уулзаж худалдах худалдан авах гэрээ байгуулж нэг ком суман шилжүүлгийг 150 метр зам төмрийн хамт 17.000.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд бараа материалаа хүлээж авсны дараа 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Г.Б-д мөнгийг нь бүрэн өгсөн...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал)
10. Гэрч М.М- мөрдөн байцаалтанд “Сүхбаатарын С.Т-нь миний ээж Энхтуяагийн төрсөн дүү Ц.Э-ийн нөхөр байгаа юм...2016 оны зун байсан сар, өдрийг нь санахгүй байна “Сод Монгол” компанийн зүгээс С.Т- ахад Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нефтийн агуулах руугаа төмөр зам бариулах тухай саналыг тавьсан байсан. Тэрний дагуу би компаниа төлөөлж “Сод Монгол” ХХК-тай төмөр зам барьж өгөх тухай гэрээг байгуулсан...гэрээ нь С.Т-ахад байгаа. Энэ ажлыг С.Т-ах өөрөө хариуцан гүйцэтгэсэн. Миний мэдэж байгаагаар манай компани өөрийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөрөөр 2-5 метр замыг барьж өгөхөөр болсон юм. С.Т- ахын эхнэр Ц.Э- эгч манай компанид санхүү хариуцсан нягтлан бодогчоор ажилладаг болохоор бараа материал худалдан авах ажлыг хийсэн. Миний сонссоноор хувь хүнтэй гэрээ хийж нэг ком суман шилжүүлэг, 150м төмөр замд ашиглагдах релс төмөр зэргийг худалдаж авсан гэсэн. Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан “Сод Монгол” ХХК-ний нефтийн агуулах руу явах төмөр замд ашигласан болохоор одоо тэнд байгаа.” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 51-52 дахь тал)
11. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Гэрч С.Т-аас Г.Б-эс худалдан авч, “Сод Монгол групп” ХХК-д барьж өгсөн гэх төмөр зам болон суман шилжүүлгийг газар дээр нь зааж өгнө үү гэхэд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол групп” ХХК-ний нефтийн агуулахын хашааны ертөнцийн зүгээр зүүн талаар хойш, урагшаа чиглэлтэй явах Баянтүмэн тасгийн үйлдвэрийн салбар замаас салаалан баруун урагш чиглэн дээрх компанийн агуулахын хашааны зүүн хойд хэсэг рүү орсон төмөр замыг зааж - Би Г.Б-эс худалдан авсан нэг ком суман шилжүүлэг, 150 метр зам, түүний бэхэлгээгээр энэ салаа замыг барьсан юм...С.Т-ийн заасан иж бүрэн суман шилжүүлэг нь төмөр замаас салаалуулж байгаа хэсгийн 31 метр урттай эд ангиуд байв. Түүнээс үргэлжлэн “Сод Монгол групп” ХХК-ний хашаа руу орж байгаа зам нь 12 метр 50 см урттай 24 ширхэг төмрийг зэрэгцүүлэн 12 үе болгон залгаж тавьсан байлаа. 12 метр 50 см урттай зам төмрийн доод талд 20 ширхэг шинэ модон дэр байрлуулсан байна. Түүнээс цааш дээрх компанийн хашаан дотор 25 метрийн урттай 8 ширхэг зам төмрийг зэрэгцүүлэн 4 үе болгон залгаж бетон дэртэйгээр тавьсан байлаа.” гэсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал)
12. Иргэний нэхэмжлэгч Сод монгол групп ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б- мөрдөн байцаалтанд “...Манай байгууллага 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Эх Очир Баян Мөнх” ХХК-тай Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сод Монгол группийн хашаа руу орох хэсэгт дагнасан хэрэглээний зам, сум барих гэрээ хийж 275 м зам, 1 иж бүрэн сумыг барих ажлыг хийлгэсэн. Гэрээний үнийн дүнд “Эх Очир Баян мөнх” ХХК-д 157.000.000 төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал)
13. Гэрч Д.Н- мөрдөн байцаалтанд “Манай байгууллага ямар нэгэн дагнасан хэрэглээний зам барих шаардлага гарсан үедээ тендер зарлаад тухайн замыг барих компанийг шалгаруулж авдаг. 2016 оны 6 дугаар сарын дундуур Дорнод аймгийн нутаг дэвсвэрт үйл ажиллагаа явуулж буй “Сод Монгол” группийн хашаа руу орох хэсэгт дагнасан хэрэглээний зам, сум барих тендер зарласан. Ингээд тухайн ажлыг хийж гүйцэтгэх тендерийн ажилд “Эх Очир Баян Мөнх” ХХК шалгарсан. Үүний дагуу 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг хийсэн ба ажлын зураг бүхий дагнасан хэрэглээний 275 метр зам, 1 иж бүрэн сумыг барих ажлыг 157.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон. Тухайн замыг тавихад шаардагдах бүх материалуудыг “Эх Очир Баян Мөнх” ХХК өөрөө хариуцан гаргасан байгаа. Манай талаас ямар нэгэн материал гаргаагүй. Манай компани төмөр замын мэргэжлийн хүмүүс биш учир тухайн ажилд нь огт оролцохгүй 157.000.000 төгрөгөө өгөөд зам бариулсан. Бариулсан замаа 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Зам тээврийн хөгжлийн яамны нарийн бичгийн даргын баталсан удирдамжаар томилогдсон ажлын хэсэг гарч салбар замыг бүрэн бүтэн байдлыг үзэж шалгаж хүлээн авсан. Салбар замаа бариж дууссаны дараа гэрээнд заагдсанаар төлбөр мөнгийг бүгдийг шилжүүлсэн. Манай компани “Энх Очир Баян Мөнх” ХХК-ны 401069102 дугаарын дансанд эхлээд 78.500.000 төгрөг дараа нь 47.100.000 төгрөг дараа нь 31.400.000 төгрөг гэж 3 удаа хувааж хийсэн.” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал)
14. Гэрч Х.С- мөрдөн байцаалтанд “...би нөхрийгөө нас барснаас хойш 2011 оноос хойш тухайн “Шидэт чулуу” ХХК-ний өвлөх эрхийг хуулийн дагуу авч жилдээ нэг татварт бага сага 10.000-20.000 төгрөг төлөөд тайлангаа гаргаад явж байгаа. Тухайн үед манай нөхөртэй Жарантай, Энх-Амгалан гээд хоёр геологич байсныг санаж байна. Түүнээс гадна БНХАУ-ийн Лень Шан гэдэг хүн хөрөнгө оруулагчаар ажиллаж байсан. Харин БНХАУ-ын Лень Шан гэдэг хүнийг /Холбоо гэж дуудаг байсан/ бөгөөд хамтарсан кампанийн захирал болоод Жарантай нийлээд манай нөхрийг залилаад компанийнх нь тамга, тэмдгийг аваад алга болсон гэж ойлгож байсан...Би Г.Б- гэдэг хүнийг мэдэхгүй юм байна. Манай нөхөр хэрэв надад тухайн хүнийг ажиллаж байсан юм бол хэлэх байсан байхаа. Тийм хүний талаар надад огт ярьж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 141-142 дахь тал)
15. Яллагдагчаар Г.Б- мөрдөн байцаалтанд “...Мөргөцөгөөс 450 метр төмөр зам, 1 ком суман шилжүүлгийн авсан бөгөөд тэндээс Төмөрхуягийн компани болох “Эх Очир Баян Мөнх” ХХК-нд 150 метр төмөр зам 1 ком суман шилжүүлгийг зарсан...З.О- болохоор манай төрсөн дүүгийн нөхөр нь байгаа юм. Тухайн өдөр 17.000.000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээ хийгээд миний данс руу мөнгө орох үед З.О-т би нотариат дээр байж байхдаа З.О-ын нэр дээр захиран зарцуулах итгэмжлэл хийлгэсэн. З.О-миний хаан банкны виза карт болон иргэний үнэмлэхийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 80-82 дахь тал)
16. Гэрч Д.Ц- мөрдөн байцаалтанд “Би хүү Г.Г.Б-г ямар хэрэгт ороод явж байгааг мэдээгүй байж байтал Г.Б- гэнэт би шүүх хуралд орохоор боллоо гэхэд нь би мэдсэн...Тэгээд би маргааш нь миний хүүгийн шүүх хурлаар орох болсон хэрэгт С.Т-гэх хүн хамааралтай байсныг би мэдсэн бөгөөд өөрөө С.Т-гэх хүнийг утсаар нь дуудаж байгаад машин дотор нь уулзаж ярилцаж манай хүү Г.Б- нь архи уудаг мөн сургуулийн насны 2 хүүхэдтэй, ажилгүй энэ хүн яаж 25.000.000 төгрөг төлөх юм бэ гээд мөн дээрээс 1 жилийн тэнсэн авлаа би бие муутай хүн миний хүү хэдий архи уудаг ч гэсэн үр хүүхэд болон намайг харж хандаад явдаг юм гээд би Төмөрхуягт уйлж байгаад хэлэхэд С.Т-нь надад таныг ойлгож байна бид нар 25.000.000 төгрөгийг төлнө. Тэгээд ч хөөн хэлэлцэх хугацаа дуусаж мөнгөний үнэ цэнэ унана энэ тийм сүртэй юм биш гэсэн. Тэгэхээр нь би тэнсэн гэдэг чинь ял шүү дээ манай хүү шиг архи дарс уудаг хүн өөр ямар нэг хэрэгт ороод ял шийтгэл авбал яах вэ гэхэд С.Т-таныг ойлгож байна санаа зовох юм байхгүй мөнгийг бид нар хуваагаад төлнө энэ бол сүртэй юм биш гээд байсан...” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 183 дахь тал)
17. Г.Г.Б-н Хаан банк дахь дансаар 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 49 минутад “суман шилжүүлгийн үнэ Эх Очир Баян Мөнх ХХК” гэсэн гүйлгээний утгатайгаар орсон 17.000.000 төгрөг тухайн өдрийн 16 цаг 31 минутад зарлагаар гарсан дансны хуулга (3 дахь хавтаст хэргийн 117 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай мөн хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б- мэдүүлэхдээ “...2016 оны 7 дугаар сард З.О- төмөр замын ажилчидтай зам хуулж байна гэж сонссон. Надаар юуг нь мэдэхгүй зүйл дээр гарын үсгээ зур гээд зуруулсан. Тэр нь худалдах, худалдан авах гэрээ байсан юм шиг байна лээ, би согтуу байсан болохоор сайн ойлгоогүй. Намайг гэртээ ээжтэйгээ байж байхад манай төрсөн дүүгийн нөхөр хүргэн З.О-надад 5.000.000 төгрөг авчирч өгсөн. Би шуналаасаа болж 5.000.000 төгрөг авсан үйлдлээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Авсан мөнгөө буцааж төлнө. Энэ хэрэг шийдэгдэхгүй 5 жил боллоо. З.О-аа одоо үнэнээ хэлж болдоггүй юм уу. З.О-өөрийгөө найзыгаа хамгаалахын тулд над руу хэргээ чихэж байна. Эхлээд бол дүүгийнхээ нөхөр З.О-, түүний найз С.Т-нарыг бас ажил төрөлгүй болчих юм бол уу гэж бодоод би энэ хэргийг даагаад Дорнод аймгийн сум дундын шүүхээр хүртэл орсон. Шүүхийн тэр шийдвэрт хохирогч тал гомдол гаргаснаар тэр шийдвэр хүчингүй болсон юм. Тэр шүүх хурал болохын урд өдөр манай ээж Төмөрхуягтай уулзаад манай хүүхэд шоронд орох нь энэ төлбөр мөнгийг нь яах юм бэ гэхэд тэр асуудлыг нь бид шийдээд явна гэж байсан хүн. Өнөөдөр З.О-, С.Т-нар миний настай ээжийг худал хэлсэн мэтээр ярьж байна. Үнэндээ бол би төмөр замын талаар огт мэдлэггүй, тэр замыг хуулаад зарахад хэн авах, хэдэн төгрөг болох талаар би юу ч мэдэхгүй. Тэр зам миний зам биш. Энэ асуудалд С.Т-холбоотой. Хөлс тээврийн зардлыг С.Т-гаргасан гэж надад З.О-хэлж байсан.” гэсэн мэдүүлэг нь хэргийн үйл баримтыг нотолсон дээрх бичгийн баримтуудаар давхар батлагдан нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
Түүний дээрхи мэдүүлэгтэй холбоотойгоор шүүх хуралдаанд Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 147-153 дахь тал), Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт (6 дахь хавтаст хэргийн 78-79 дахь тал), Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж (6 дахь хавтаст хэргийн 105-115 дахь тал), Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоол (3 дахь хавтаст хэргийн 220-228 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтууд шинжлэн судлагдсан болно.
Шүүгдэгч С.Т-, З.О- нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн;
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Т- “ 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдөр Л.Э-дарга томилолтоор явсан гэх зүйлийг ярьдаг. Энэ өдөр Л.Э-дарга ажил дээрээ байсан. 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдөр Л.Э-дарга ажлынхаа өрөөндөө сууж байгаад орой 22 цагийн үед галт тэргээр явсан юм. Энэ яриад байгаа 450 м төмөр зам Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгийн жагсаалтад байхгүй. 2016 онд үндсэн хөрөнгийн жагсаалтад байгаагүй. Өнөөдөр ч байхгүй. Зам хуулж ав гэж би хэнд ч хэлээгүй. Харин З.О-над руу утсаар залгаж Г.Б- замаа авна гэж байна гэхээр нь туслаад өгөөрэй гэж Батхүүд хэлсэн. Би бусадтай бүлэглэж ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй.” гэсэн мэдүүлэг,
Шүүх хуралдаанд шүүгдэгч З.О-: “ Манай эхнэрийн төрсөн ах Г.Б- нь Мөргөцөг дэх замаа авмаар байна, даргатайгаа уулзуулж өгөөч гэж надаас хүссэн болохоор би тасгийн дарга Энхболдтой уулзуулж өгсөн юм. Тэгээд Г.Б- ахыг тасгийн дарга Л.Э-даргатай уулзуулахад “...Танайх замаа ав. Замаа хэзээ авах вэ? Манайх мэргэжлийн байгууллагын хувьд хуулаад өгье” гэсэн. Л.Э-дарга тухайн үед замаа ав гэдэг шийдвэрээ өгсөн. Үүний дараа 7 дугаар сард зам авна гэдэг асуудал яригдсан. 2016 оны 7 сард хүргэн ах Г.Б- замаа хуулж авна, намайг туслаач гэсэн асуудал ярьсан. Би С.Т-даргад Г.Б- замаа авна гэж байна, та хүмүүст хэлж өгөөрэй гэж утсаар хэлсэн юм. Тухайн үед би ээлжийн амралттай байсан. Тодорхой хэмжээний хөлсийг нь аваад өөрийнхөө мэдлэг ур чадвараа ашиглаад ээлжийн амралттай байсан ч гэсэн газар дээр нь очоод арга зүйн зөвлөгөө өгсөн. Би гэмт хэрэг үйлдээгүй. ” гэсэн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.
-Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мөргөцөг” гэх газарт байрлах 450 метрийн урттай зам төмөр 1 ком суман шилжүүлэг нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмч мөн болох, тус байгууллагад учирсан хохиролтой холбоотойгоор талуудын хүсэлтээр дараах бичгийн нотлох баримтууд шинжлэн судлагдав. Үүнд;
1. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хууль ёсны төлөөлөгч Д.С- мөрдөн байцаалтанд “...Замын орлогч дарга Н.Батмөнхийн 1998 оны 9 дүгээр сарын 01-ний А/58 тоот “Салбар зам барьж ашиглах тухай” тушаал гарсан байна. Уг тушаалд замыг өөрийн хүч хөрөнгөөр аж ахуйн аргаар барьж гүйцэтгэх, салбар замын ачилт явуулах талбайг ачилт хийх байгууллагаар бетондуулах, салаа замыг түрээсээр ашиглуулах гэрээг тусад нь хийж ажиллахыг НОД Түмэндалайд үүрэг болгосон байсан. Мөн Баянтүмэн тасгийн 1999 оны 12 дугаар сарын 31-ний Б-326 тоот тушаалаар Салбар зам барих ажилд гарсан түлш болон томилолтын зардал 386.937 төгрөгийг орон нутгийн зардалд тооцох тухай тушаал гарсан байна. Ерөнхий нягтлан бодогч Ариунжаргалын хариуцлагад байгаа 103-р км-ийн салаа замын үндсэн хөрөнгийн шинэ хуучин маягтан дээр бичсэн картуудыг ҮХ-ийн программ хангамжийн үлдэгдэлтэй тулган шалгасан. Дээрх холбогдох бичиг баримтуудаас үзэхэд 103-р км-т байгаа салаа зам Баянтүмэн тасгийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, 1999 онд өөрийн хөрөнгөөр, аж ахуйн аргаар барьсан нь нотлогдсон.” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 24-25 дахь тал)
2. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Т- дахин байцаалтаар “Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “Мөргөцөг” гэх газар баригдсан төмөр зам нь 1998 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргын А/58 дугаартай тушаалын дагуу баригдсан төмөр зам байгаа юм...Мөргөцөгийн зам манай зам болох нь тогтоогддог. Үүнд:
Төрийн бодлого зохицуулалтын газраас манай байгууллагад 2020 оны 02 дугаар сарын 27 А-1/293 тоот дугаартай “Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “Мөргөцөг” гэх газарт байрлах 1999 онд ашиглалтанд орсон 404 төгрөгийн балансын үнэтэй зам нь 2008, 2012, 2016 оны төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогод хамрагдсан бөгөөд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байна” гэсэн албан тоот,
2008 оны Төрийн өмчийн тооллогоор Мөргөцөгийн зам Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасагт бүртгэгдсэн баримт,
2012 оны Төрийн өмчийн тооллогоор Мөргөцөгийн зам Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасагт бүртгэгдсэн баримт,
2016 оны Төрийн өмчийн тооллогоор Мөргөцөгийн зам Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасагт бүртгэгдсэн баримт. Уг баримт жагсаалтын 190 дугаарт бичигдсэн мөргөцөг гэх Зам нь Улаанбаатар төмөр замын өмч гэдгээр бүртгэгдсэн,
1998 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргын А/58 дугаартай тушаал. Тус тушаалд Мөргөцөг гэх газарт зам барихыг зөвшөөрсөн, тухайн замыг ямар материалаар барих талаар зааварчилга хийсэн, уг замын барихад өөрийн хүч, хөрөнгөөр барьж боловсруулах талаар даалгасан байдаг. 1999 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн даргын Б-236 замыг тавих зорилгоор Хавирга- Чингэсвал хоорондын 103 км зуутад гол замд шинээр суман шилжүүлэг тавьж, салбар зам тавих болсонтой холбогдуулж тус замыг 1999-09-18-ны өдрийн 08 цагаас 20 цаг хүртэл цаг хоорондын замын хөдөлгөөнийг хаах тухай тушаал,
Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн даргын 1999 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Б-222 дугаартай тушаал “Замын ангийн ахлах инженер Гарам овогтой Ё-ыг Мөргөцөгийн салбар зам тавихтай холбогдуулан ээлжийн амралтнаас ажилд 1999 оны 9 дүгээр сарын 6-наас эхлэн дуудаж оруулсугай. Замын ангийн ахлах инженер Г. тЁ-ыг дуудагдаж ажилласан хугацааны амралтыг ажил багассан үед нөхөж биеэр эдлүүлсүгэй” гэсэн тушаал (8 дахь хавтаст хэргийн 98 дахь тал)
Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн даргын 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б-226 дугаартай Уг замыг тавихад зарцуулсан түлш, шатахуун, тээврийн хөлс болон томилолтын 386.937 төгрөгийг байгууллагын орон нутгийн зардалд тооцохыг нягтланд зөвшөөрсөн тушаал,
1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатар төмөр замын Мөргөцөгийн замд ажилласан ажилчдын томилолтын гарт нь олгосон гэх хүснэгт Мөргөцөгийн замд ажилласан 33 ажилтанд томилолтын зардал олгосон баримт,
Мөргөцөгийн зам барих ажилд ажилласан хүмүүсийн албан томилолтын 18 хуудас материал,
Мөргөцөгийн зам барих ажилд шаардлагатай материалд нэхэмжилсэн 4 хуудас шаардлагын баримт, үүнд дэр мод, электрод, эдээлсэн дэр мод түлээний мод зэргийг шаардсан тухай,
Мөргөцөгийн зам буюу 103 дугаар замд вагон ачилт буулгалтад тавьж өгсөн хүлээлцсэн буулгаж дууссан санамж тайлан 3 хуудас 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд болон урьд өмнө хавтаст хэрэгт өгөгдсөн бусад материалуудаар тогтоогдож байна.” гэсэн мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 246-247 дахь тал)
3. Гэрч Б.Х- мөрдөн байцаалтанд “...Манай байгууллагад эд хөрөнгийн жагсаалт гэж байдаг. Тухайн жагсаалт дээр Дорнод аймгийн Баянтүмэн тасгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан. Чойбалсан сумын Мөргөнцөг гэх газарт байрлаж байсан төмөр зам байгаа...” гэсэн мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 129-131 дэх тал)
4. Гэрч Б.Т- мөрдөн байцаалтанд “...1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/58 дугаартай Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын орлогч даргын тушаалд...Салбар зам ашиглалтын талбай, авто замын гармын зураг төслийг хийлгэж батлуулж, зам ажлыг техникийн норм стандартын дагуу өөрийн хүч хөрөнгөөр аж ахуйн аргаар гүйцэтгэ гэж дурдсан байсан. Уг тушаалын дагуу 1999 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б-222 дугаар тушаал гаргаад ээлжийн амралт эдэлж байсан Замын ангийн ахлах инженер Г.Ё- гэдэг хүнийг дуудаж ажилд нь оруулан зам тавих ажлыг удирдуулан ажлыг эхлүүлсэн байна. Ажил дууссаны дараагаар 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б-326 дугаартай тушаал гаргаад зам барьсан зардлаа тооцсон. Уг тушаал дурдсаныг харахад 215 дугаар км-ийн зөрлөгийн 3 замын Р43: 1/9 маркийн 2 ком суман шилжүүлэг, Чингэсвал өртөөний Мардайн гол замд тавигдсан Р50:1/2 маркийн сумын шилжүүлгийн мөн сумын 1/9 маркаар сольж тус тус авч 103 дугаар км-ийн гол замд болон, салаа замд шилжүүлэн тавих, Чингэсвал өртөөний ажилгүй болсон уурын зуухны нүүрсний зам, 160 дугаар километрийн зөрлөгийн 2 замаас дэр мод, зам төмөр бэхэлгээний хамт авч мөн салбар замын 1,2 замуудад тавих талаар тушаал гаргаж байсан. Зам тавих зарцуулсан түлш шатахуун, тээврийн хөлс болон томилолтын 386, 397 төгрөгийг орон нутгийн зардалд тооцохыг ерөнхий нягтлан бологч Туяа гэдэг хүн даалгасан. Замыг барьсан зардал мөнгийг манай Баянтүмэн тасгаас гаргаж байсан. Зам барьсан асуудлаар “Шидэт чулуу” ХХК-аас манай тасагт мөнгө төгрөг өгөөгүй. Энэ зам 1939 оны дайны үед ОХУ-аас цэрэг дайны зориулалтаар ашиглах гэж тавьсан зам байгаа. Ингээд дайн дууссаны дараа 1956 онд ОХУ-аас Монгол улсад бэлэглэж байсан. Яг хэзээ хаана үйлдвэрлэсэн эсэхийг сайн мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 07-09 дэх тал)
5. Улаанбаатар Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын А/58 дугаартай “...Энэхүү салбар замын гол замаас салаалсан суман шилжүүлэг нь Мелентьевын цоожоор тоноглогдсон, I/II маркийн, Р-50 маягийн зүүн гарын салбар зам нь тус бүр 170 м ашигтай урттай хоёр салаа замтай, төгсгөл тал руугаа I-I, 5 мянганы уруудууртай, Р-50 маягийн зам төмөртэй, суман шилжүүлгүүд нь I/9 маркийн баруун зүүн тус бүр нэг Р-50 маягийн байхаар тогтоож, замын дээд цогцосын ашиглалтад тэнцэх хуучин материалаар тооцсугай. Салбар зам, ачилтын талбай, авто гармын зураг төслийг хийлгэж батлуулан, зам гарам барих ажлыг техникийн норм, стандартын дагуу өөрийн хүч хөрөнгөөр аж ахуйн аргаар гүйцэтгэж комиссын бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч, уул зам руу сэлгээ хийх ашиглах зааврыг боловсруулан баталж мөрдөх...” гэсэн тушаал (1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал)
6. Улаанбаатар Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын Б/236 дугаартай “...Хоорондын замд салбар зам тавих ажлыг IIД I.2-ын замчдын хүчээр болон бусад хэсгүүдээс шаардагдах хүнийг татан оролцуулах замаар ажлыг удирдаж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг ПЧИС-5 Ё-ад даалгасугай...” гэсэн тушаал (1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал)
7. Улаанбаатар Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын Б/326 дугаартай “...215-р км-ийн зөрлөгийн 3 замын Р43: I/9 маркийн 2 ком суман шилжүүлэг, Чингэсвал өртөөний Мардайн гол замд тавигдсан Р:50 I/II-ийн маркийн суман шилжүүлгийг мөн сумын I/9 маркаар сольж тус тус авч 103 дугаар км-ийн гол замд болон, салаа замд шилжүүлэн тавих. Чингэсвал өртөөний ажилгүй болсон уурын уухны нүүрсний зам. 160 дугаарт км-ийн зөрлөгийн II замаас дэр мод зам төмөр бэхэлгээний хамт авч мөн салбар замын I, II замуудад тавихыг замын ангийн ахлах инженер Ё-ад зөвшөөрсүгэй...” гэсэн тушаал (1 дэх хавтаст хэргийн 44 дахь тал)
8. Үндсэн хөрөнгийн картын дугаар (1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал)
9. Төрийн өмчийн хорооны 2008, 2012, 2016 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн тооллого” бүртгэл, (8 дахь хавтаст хэргийн 84-95 дахь тал)
10. Барилга байгууламжийн 2011 оны бүртгэл (1 дэх хавтаст хэргийн 157-158 дахь тал)
11. Барилга байгууламжийн 2015 оны бүртгэл (1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал) зэрэг
12. Шинжээч О.Г.Б- мөрдөн байцаалтанд “Уг тайланд тухайн эд зүйлийн элэгдэл хорогдлыг тооцохдоо УБ ХНН-н нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, аж ахуйн байгууллагын орлогын албан татварын тухай хууль, Маршал&Свифт, ЕНАО, ОКОФ зэрэг лавлахуудыг ашигласан. Уг материалуудад элэгдэл хорогдлыг хэрхэн тооцох талаар нарийн байдаг, тэрний дагуу гаргасан. Зам төмөр, суман шилжүүлгийг хэдэн жил элэгдлийг тооцдог гээд бүгдийг нарийн заасан байдаг, тэрний дагуу гаргасан УБТЗ ХНН-н нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тодорхой заасан байсан. Үнэлгээний тайланд дэлгэрэнгүй тусгасан байгаа. Ирсэн тогтоолын дагуу гаргасан, уг үнэлгээг хэргийн материал танилцаж гаргасан. Тухайн эд зүйлс биет байдлаар анхны байдалд байхгүй, хэргийн материалд тусгагдсан зүйлстэй нэг бүрчлэн танилцаж гаргасан. Зам төмөр, шилжүүлгүүдийн үйлдвэрлэгдсэн марк, огноо, ашиглагдах боломжтой хугацаа байгаа тул эдгээрт үндэслэж тайлангаа гаргасан. Уг эд зүйлс нь бодитоор ашиглагдаж байсан, суурилагдсан зүйлс болохоор ашиглагдсан хугацаа, ашиглагдсан давтамж нь төмөр замын чанарт нөлөөлнө. Уг төмөр зам нь агуулахад хадгалагдаж байсан эд зүйлс биш суурилагдсан байсан болохоор чанарт нь нөлөөлнө. Ижил стандарт, маркийн, ижил он цагт үйлдвэрлэгдэж, суурилуулагдан ашиглалтад орсон төмөр зам болон суман шилжүүлгүүд нь Улаанбаатар төмөр замын гол замуудад ижил элэгдэлтэй явагдан, суурилагдсанаас эхлээд элэгдэл, хорогдол нь тооцогдож эхэлнэ. УБТЗ-ийн ХНН-н нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт заагдсаны дагуу ашиглалтад орсон хугацаанаас элэгдэл, хорогдол нь тооцогдож эхэлнэ.” гэсэн мэдүүлэг (8 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал)
13. “Виннер вэй” ХХК -ийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан, (8 дахь хавтаст хэргийн 24-44 дэх тал) зэрэг болно.
Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-, С.Т-, З.О- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хохирогч байгууллагын өмгөөлөгч Ц.Дэлгэрням дэмжиж оролцсон.
Шүүгдэгч Г.Г.Б-н өмгөөлөгч Г.Буянбадралаас “...хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч С.Т-ийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас “...С.Т- гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн,
шүүгдэгч З.О-ын өмгөөлөгч Д.Урансувдаас “...шүүхээс З.О-ын холбогдсон хэргийг гэмт хэргийн шинжгүйгээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.
Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоосон бичгийн нотлох баримтуудыг няцааж, үгүйсгэсэн баримт хэрэгт тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан тус тусын санал дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Т- Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн орлогч даргын ажил албан тушаал эрхэлж байхдаа тус тасгийг хариуцсан хяналтын ахлах байцаагч З.О- түүний хадам ах Г.Б- нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мөргөцөг” гэх газарт байрлах “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авах ажлыг өөрийн удирдлагад ажилладаг замчдад үүрэг даалгавар өгч, улмаар хяналтын ахлах байцаагч З.О-аар шалгуулан, тээвэрлүүлж, өөрийн үүсгэн байгуулсан хамаарал бүхий “Энх Очир Баян Мөнх” ХХК-д 17.000.000 төгрөгөөр худалдахыг зохион байгуулж, өөрийн ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй байгууллага “Улаанбаатар төмөр зам” ХНН-д үлэмж хэмжээний буюу 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн шүүгдэгч З.О- Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийг хариуцсан хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдын ашиг хонжоо олох сонирхлын үүднээс С.Т- болон өөрийн эхнэрийн төрсөн ах Г.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авах ажлыг өөрөө шалгаж, тээвэрлэн, ашиг орлогыг хуваарилсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж, өөрийн ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй байгууллага “Улаанбаатар төмөр зам” ХНН-д үлэмж хэмжээний буюу 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч С.Т-, З.О- нарын дээрх үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилготой, өөрсдийн ажиллаж буй цалин хөлс авдаг хөдөлмөрийн гэрээтэй аж ахуй нэгжийн эрх ашгийн эсрэг чиглэсэн үйлдэл байна.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдах, гүйцэтгэх албан тушаал нь төрийн албан тушаалд хамаарахгүй, харин аж ахуй нэгжийн албан тушаалтан гэж үзэхээр байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектэд шүүгдэгч С.Т-, З.О- нар хамаарна.
Харин шүүгдэгч Г.Г.Б-н хувьд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасагт ямар нэгэн ажил, албан тушаал эрхэлдэггүй байх боловч тус байгууллагын ажилтан, албан тушаалтан С.Т-, З.О- нарын хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэлд мөн өөрийн ашиг олох сонирхлын үүднээс өөрт хамааралгүй “Шидэт чулуу” ХХК гэх компанийн нэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмч болох 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийг С.Т-ийн хамаарал бүхий “Энх Очир Баян Мөнх” ХХК-д 17.000.000 төгрөгөөр худалдсан гэх гэрээнд гарын үсэг зурж, уг компаниас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 49 минутад “суман шилжүүлгийн үнэ Эх Очир Баян Мөнх ХХК” гэсэн гүйлгээний утгатайгаар орсон 17.000.000 төгрөг Хаан банк дахь өөрийн дансаар орсон хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б- Эрүүгийн хуульд заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэмт хэргийн субъектэд дангаараа шууд хамаарахгүй боловч энэ гэмт хэргийн субъект болох шүүгдэгч С.Т-, З.О- нартай урьдчилан үгсэн тохиролцож аж ахуй нэгжид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт өөрийн идэвхтэй үйлдлээр бүлэглэж оролцсон байх тул хяналтын прокуророос шүүгдэгч Г.Г.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэрэгт хамтран оролцох зүйл заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Гэм буруугийн хэлбэрийн хувьд шүүгдэгч С.Т-, З.О- нар шууд санаатай шунахай сэдэлтээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйлдэл хийсэн, мөн шүүгдэгч Г.Г.Б-г гэм буруугийн шууд санаатай шунахай сэдэлтээр хууль бус үйлдэл хийсэн гэж үзнэ.
Хяналтын прокуророос нэр бүхий шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт холбогдуулан зүйлчлэхдээ тэдний гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог тодорхойлж шүүгдэгч С.Т-, З.О-, Г.Б- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг хамтран оролцох гэнэ” гэж заасныг мөн шүүгдэгч С.Т-ийг “....зохион байгуулагч” шүүгдэгч З.О-ыг “...гүйцэтгэгч” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд заасан зохих зүйл заалтыг журамласан нь зөв гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Г.Г.Б-г гэмт хэргийн захиалагч гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг журамласан байна.
Энэхүү хэргийн бодит нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Г.Б- хэн нэгнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор бусдад, мөнгө, эд зүйл өгөх, эсхүл түүний хүсэж сонирхсон, санал болгосон зүйлийг нь бүтээж өгөхөөр амлах зэргээр хэлэлцэн тохиролцож, бусдыг хөлслөн авсан этгээд биш байна.
Г.Б- гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зарж, худалсан үйлдэл нь гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэхээр байна.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Г.Г.Б-н гэмт хэрэгт хамтран оролцох оролцоог тодорхойлж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг журамласан хэсгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг гэснийг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэг болгон шүүх өөрчилснийг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ба гэмт хэрэг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцдог. Шүүгдэгч С.Т-, З.О-, Г.Б- нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн учир прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилснийг буруутгах боломжгүй юм.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах гэмт хэрэг нь төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн албан тушаалтан өөрийн эрхэлж буй албан тушаалыг хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор байгууллагын эрх ашгийн эсрэг ашигласан үйлдэл, эс үйлдэхүй байхаас гадна уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг нийлмэл бүрэлдэхүүнтэй.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд “...Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ...тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж, нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг их...” гэж тодорхойлсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсан байна.
Энэ нь 9.600.000-24.000.000 төгрөг хүртэлх хэмжээг үлэмж хэмжээ гэж үзэх хууль зүйн ойлголт тул шүүгдэгч нарыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос “үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй.
Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив болон объектив шинжийг бүрэн агуулж хангасан гэж шүүх дүгнэж, “аж ахуйн нэгжийн албан тушаалтан...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг шүүгдэгч С.Т- зохион байгуулсан, З.О- гүйцэтгэсэн, Г.Б- хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-, С.Т-, З.О- нарт холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх”санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч Г.Г.Б-н өмгөөлөгч Г.Буянбадрал хүлээн зөвшөөрч оролцсон.
Шүүгдэгч С.Т-ийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүгдэгч З.О-ын өмгөөлөгч Д.Урансувд нар “гэм буруугийн асуудлаар маргадаг тул эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлт гаргахгүй.” гэсэн болно.
Шүүгдэгч Г.Б-, С.Т-, З.О- нарын гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял” шийтгэх санкцтай, мөн хуулийн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг ангиллын хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байна.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” талаар хуульчилжээ.
2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилж, үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд тус ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж зохицуулж байв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж баталсан өдрөөс хүчингүй болгосон байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч Г.Б-, С.Т-, З.О- нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгжийн албан тушаалтан...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шүүх шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг,
Шүүх хуралдаанд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.М- “...Улаанбаатар төмөр зам ХНН-д учирсан 11.472.476 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож, мөн сэргээн босголтын ажилд шаардагдах зардлыг тооцоолон гаргахад 24.589.653 төгрөг болохоор байгаа. Үүнийг мөн нэхэмжилж байна.” гэв.
Улсын яллагч хохирол, хор уршгийн талаар гэмт хэргийн улмаас “Улаанбаатар төмөр зам” ХНН-т 11.472.476 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 24 ширхэг зам төмөр болон суман шилжүүлгийг хураан авч битүүмжилсэн. “Виннер вей” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр битүүмжлэгдсэн эд зүйлсийн нийлбэр үнэлгээ 8.393.501 төгрөг болж байгаа. Иймд хохирогч байгууллагад нийт учирсан 11.472.476 төгрөгийн хохиролоос 8.393.501 төгрөгийг хасаж тооцож, үлдэх 3.078.975 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч байгууллагад олгох, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулсан 80.000 төгрөгийг мөн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Виннер вей” ХХК-д олгох саналтай. Битүүмжлэгдсэн эд зүйлс болох “24 ширхэг А II зам төмөр, суман шилжүүлгийг” хохирогч байгууллагад буцаан олгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 17.000.000 төгрөгийг мөн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хурааж улсын орлогод оруулах санал дүгнэлт гаргасныг хохирогч байгууллагын өмгөөлөгч хүлээн зөвшөөрч дэмжиж оролцсон болно.
Хохирол хор уршгийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад учирсан шууд хохирол 11.472.476 төгрөгийн хохиролоос мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн 24 ширхэг А II зам төмөр, суман шилжүүлгийн үнэ нийт 8.393.501 төгрөгийг хасаж тооцон үлдэх 3.078.975 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-, З.О-, Г.Б- нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 1.026.325 төгрөг гаргуулж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт олгох нь зүйтэй.
2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолоор Дорнод аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Сод Монгол групп” ХХК-ийн Дорнод салбарын хашаанд байгаа 24 ширхэг А II зам төмөр суман шилжүүлгийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”
“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.
Шүүгдэгч С.Т-, З.О-, Г.Б- нараас хууль бус орлого болох 17.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 5.666.666 төгрөг гаргуулж улсын орлого болгох ажиллагаа явуулахыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилж, үнэлгээ гаргуулсантай холбогдуулан шинжээчийн дүгнэлт гаргуулсан 80.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Т-, З.О-, Г.Б- нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 26.666 төгрөгийг гаргуулж “Виннер Вэй” ХХК-д олгохоор шүүх шийдвэрлэв.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн “сэргээн босголтын ажилд шаардагдах 24.589.653 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар цаашид шаардагдах зардлыг бодитоор тооцоолон бодох боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдав.
Мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Сод монгол” ХХК иргэний нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлт гаргаагүй байна.
Энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгжийн албан тушаалтан...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулсан,
Г.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгжийн албан тушаалтан...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Б-, С.Т-, З.О- нарын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Г.Б-, С.Т-, З.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, С.Т-, З.О- нараас хохиролд 3.078.975 төгрөгийг хувь тэнцүүлж тус бүрээс 1.026.325 төгрөг гаргуулж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт олгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-, С.Т-, З.О- нараас хууль бус орлого 17.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 5.666.666 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, С.Т-, З.О- нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 26.666 төгрөгийг гаргуулж “Виннер Вэй” ХХК-д олгосугай.
7. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэргээн босголтын ажилд шаардагдах 24.589.653 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Хэрэгт прокурорын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор Дорнод аймгийн 2 дугаар багын нутаг дэвсгэрт байх “Сод Монгол групп” ХХК-ийн Дорнод салбарын хашаанд байгаа 24 ширхэг А II зам төмөр суман шилжүүлгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн битүүмжлэлээс чөлөөлж хохирогч байгууллага болох “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт буцаан олгосугай.
9. Энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ