Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2017/00502

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2017/00502

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Жадик овогт С.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, М.Сд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан барааны үнэ 1809200 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Өлгий сумын 5 дугаар багт оршин суугч М.С нь миний Цамбагарав дэлгүүрээс 2015 оноос хойш үлдэгдэл мөнгө 1809200 төгрөгийн барааг зээлээр авч одоо хүртэл төлж өгөхгүй намайг хохироож байгаа тул хуулийн дагуу дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Хариуцагч М.Сээс барааны үнэ 1809200 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг гаргуулж өгнө үү. Барааг М.С нь өөрөө авсан байдаг. Тооцоо нийлэхэд М.С өөрөө гарын үсэг зурсан гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч С.А нь М.Сээс зээлээр авсан барааны үнэ 1809200 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагч М.Сд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гардуулан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацааны дотор буюу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдэж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч хариуцагч М.С нь энэхүү үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан байх тул хэргийг хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч М.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс асуух үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хариуцагч М.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ тус тус биелүүлээгүй болно.

Иймээс хариуцагч М.С нь оршин суугаа хаягтаа байгаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар нэхэмжлэгчтэй хамт амьдардаг насанд хүрсэн иргэн болох хариуцагч М.Сийн нөхөр Ш.Амантайд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч М.Сээс зээлээр авсан барааны үнэ 1809200 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн ба уг шаардлага нотлох баримтаар М.Стэй тооцоо нийлсэн баримтыг хавсаргаж ирүүлсэн байна. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн тайлбарыг, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг няцаасан баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гаргаж өгсөн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Сээс 1809200 төгрөгийг гаргуулан С.Аад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Мизанайгийн Серикгүлээс 1809200 төгрөгийг гаргуулан Саясатын Айболтад олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43897 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Сээс 43897 төгрөгийг гаргуулан С.Аад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК