| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00779/и |
| Дугаар | 854 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 854
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1982 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич, эрүүл ахуйч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 34а дүгээр гудамжны 06 тоотод оршин суух, РС82101527 дугаар регистртэй, Мээрэн овогт Тэрбишийн Бадмаарагийн нэхэмжпэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, РЭ85011671 дугаар регистртэй, Жагарган овогт Баяраагийн Мөнхбатад холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2017/00779/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Т.Бадмаараг нар оролцпоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бадмаараг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхбат бид хоёр 2004 онд танилцан үерхэж байгаад 2007 онд албан ёсоор гэр бүл болсон. Энэ үеэс эхэлж хамтран амьдарсан бөгөөд 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр охин Энхзаяа төрсөн. 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын хугацаанд би Солонгос улсад эмчилгээ хийлгэж байсан ба энэ хугацаанд Б.Мөнхбат надтай нэг удаа ч холбоо бариагүй. Эмчилгээ дуусаж гэртээ ирэхэд үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Мөн хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, охин Энхзаяаг өөрийн асрамждаа авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Б.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Бадмаарагта/ танилцаж 2004 онд танилцан үерхэж байгаад 2007 онд гэрлэсэн билээ. 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б-298 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Энхзаяаг Т.Бадмаарагийн асрамжид өгөхийг
надаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг тус тус хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжпэгч Т.Бадмаараг нь хариуцагч Б.Мөнхбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардпага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Т Бадмаараг, Б.Мөнхбат нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаанд 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр охин М.Энхзаяа төрсөн болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон 0049183/353 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 0339341/465 дугаартай төрсний гэрчилгээ зэрэгбаримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон учир 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.Энхзаяаг эх Т.Бадмаарагийн асрамжид үлдээв.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдаж байна.
Нэхэмжлэгч Т.Бадмаарагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхбатаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Б.Мөнхбатад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*
|
|


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119 4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-тзааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 1/4 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.|
|
