Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/718

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч А.Сайнбаяр

шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006025772983 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 03-нд ******* аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* ******* тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, /РД:ГЮ*******/, ******* овогт *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Э.******* нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Баянбүрдийн тойргийн урд ерөнхий боловсролын 50 дугаар бүрэн дунд сургуулийн ард байрлах цахим тоглоомын газарт байхдаа Хаан банкны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэх огноотой ******* гэсэн дугаартай “Авто тээврийн үндэсний төвд” гэж хаягласан, “тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай” гэх тэргүүтэй “...тээврийн хэрэгслийн гэрчилгээг гээгдүүлсэн тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг Хаан банкны нэр дээр гаргаж өгнө үү” гэх агуулгатай, ******* улсын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн, тоот арлын дугаартай, “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх олгосон шинжтэй уг баримт бичгийн агуулгыг “...тээврийн хэрэгслийн гэрчилгээг гээгдүүлсэн тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг ******* Баттулгын нэр дээр гаргаж өгнө үү” гэж хуурамчаар үйлдсэн;

-2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гийн эзэмшлийн УНР улсын дугаартай “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг худалдаж авна хэмээн хуурч, Хаан банкнаас Авто тээврийн үндэсний төвд хандсан албан бичгийг гээр дамжуулан гаргуулан аваад, уг бичгийг хуурамчаар үйлдэн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр д 35.000.000 төгрөгийг түүний дансаар дамжуулан төлснөөр цаашид үлдэгдэл төлбөрөө төлж худалдан авах мэт ойлголтыг төрүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсны улмаас д 127.300.000 /нэг зуун хорин долоон сая гурван зуун мянга/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Иргэний нэхэмжлэгч ийн төлөгдөөгүй үлдсэн хохиролд 37.000.000 төгрөг төлнө.  Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна.” гэв.  

Иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр УНР улсын дугаартай “Toyota Land cruiser 200” загварын автомашиныг *******ас 115.000.000 төгрөгөөр худалдан авсан.  Зуучилсны  хөлсөнд 5.000.000 төгрөг авсан. ээс би 5.000.000 төгрөгөө буцааж авсан. гээс 35.000.000 төгрөг дансаар орж ирсэн. Иргэний хариуцагч гээс 38.000.000 төгрөг авах ёстой боловч 2016 онд үйлдвэрлэгдсэн Мерседес бенз маркийн автомашиныг 40.000.000 төгрөгөнд тооцон авахаар тохирч би өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Одоо машины үлдэгдэл төлбөрт 35.000.000 төгрөг дээр  уг автомашинд нэмэлтээр 5 ширхэг дугуй 2.500.000 төгрөгөөр, агаар шүүгч 100.000 төгрөг, салоны агаар шүүгч 100.000 төгрөг, салхивч 200.000 төгрөг, цахилгаан засвар 150.000 төгрөг, кузов засвар 700.000 төгрөг, ченж угаалга 350.000 төгрөг, худалдан авсан эд зүйл болон засвар үйлчилгээний нийт  4.100.000 төгрөгийг нэхэмжилнэ. Миний хувьд *******ас нийт 39.100.000 төгрөг нэхэмжилнэ. Би сүүлийн нэг жил гаруй хугацаанд маш их хохирч байна. Гомдолтой байна. ” гэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд  Э.******* анх тэй уулзаж, түүний /Хаан банктай хийсэн зээлийн гэрээгээр авсан/ ******* улсын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг “би таны тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хаячихаж шинээр гэрчилгээг чинь аваад тээврийн хэрэгслийг чинь аваад ирье гэж хэлж гээр  Хаан банкинд хүсэлт гаргуулж банкны  албан тоот хийлгэж аваад...таны банкинд өмнө нь төлсөн 50.000.000 гаруй сая төгрөгийг төлье. Үүнээс цааш банкны зээлийн төлбөрийг би төлөөд танд туслаад явъя...” гэж хэлж, д 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 35.000.000 сая төгрөг шилжүүлсэн;

Хаан банкны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэх огноотой ******* дугаартай “Авто тээврийн үндэсний төвд” гэж хаягласан, “тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай” гэх тэргүүтэй“...тээврийн хэрэгслийн гэрчилгээг гээгдүүлсэн тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг Хаан банкны нэр дээр гаргаж өгнө үү” гэх агуулгатай, ******* улсын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн, тоот арлын дугаартай, Toyota Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх олгосон шинжтэй уг баримт бичгийн агуулгыг “...тээврийн хэрэгслийн гэрчилгээг гээгдүүлсэн тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг ******* Баттулгын нэр дээр гаргаж өгнө үү” гэж хуурамчаар үйлдэж, уг хуурамч бичиг баримтаа ашиглаж  2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Да хүрээ” зах доторхи Авто тээврийн үндэсний төвийн салбараар үйлчлүүлж дээрхи автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан;

улмаар ******* улсын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн, тоот арлын дугаартай, Toyota Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг өөрийн үеэл ах энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон гээр дамжуулан Ч.ээр зуучлуулан иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон өд 115.000.000 төгрөгөөр худалдсан хэргийн үйл баримт авагдсан байна.

Дээрх хэргийн үйл баримтууд нь мөрдөн байцаалтанд хохирогч гийн “Би өөрийн нэр дээр Хаан банкны зээлээр 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр УНР улсын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл авсан бөгөөд тухайн өдрөөс хойш унаагүй хамт ажилладаг гэх Э.д түр хугацаагаар унуулсан. Тэгтэл 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр найз оос “ чиний машиныг унахаа больсон бөгөөд зүс таних Э.******* гэх залууд өгсөн байсан. Тэр чиний машиныг зарна гээд явж байсан” гэсэн мэдээлэл авсан тул би зүс таних дуудан машинаа авахаар уулзсан. Тэгтэл ******* надад хандан удахгүй өгнө ах гэж хэлээд явсан. Ингээд тэр өдрөөс хойш ******* нь надтай өдөр болгон утсаар холбогдож байгаа бөгөөд миний машиныг хаана байгаа талаар надад огт хэлэхгүй мөн удахгүй өгнө гэж худал хэлэн яваад байна. Иймээс миний зөвшөөрөлгүй хууль бусаар миний өөрийн эзэмшлийн машиныг хулгайлж авч явсан тул тухайн хүнд хариуцлага тооцож өгнө үү. Мөн нэн даруй тухайн тээврийн хэрэгслийг олж тогтоохгүй бол ******* нь зарж борлуулсан байх магадлалтай болчихоод байна. *******ын ******* гэдэг бөгөөд 1986.11.03-ны өдөр ******* аймагт төрсөн. Би тухайн залууг өөрийн компанидаа ажилд авахаар төлөвлөж байсан бөгөөд ах ыг нь таньдаг.  Түүний ах нь намайг дүүгээ ажилд авах талаас санал болгосны дагуу таньдаг болсон. Би гомдолтой байна.”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-35/

Хохирогч мөрдөн байцаалтанд дахин өгсөн “2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр УНР улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг анх Хаан банкны зээлээр авсан юм. УНР улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг манай уурхайн дарга ажил эрхэлдэг байсан одоо ажлаасаа гарсан Э.д хэрэглүүлж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр найз надтай уулзахдаа чиний 36-51 УНР улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг Э.******* унаад явж байна гэж хэлсэн. Э.******* нь манай хамгаалалтын албыг хариуцаад ажиллана гэж байсан. Би Э.Баттулгын ах Э.ыг таньдаг бөгөөд ахаар нь дамжуулж Э.*******тай танилцаж байсан. Э.Баттулгын дугаар руу залгаад чи миний машиныг авчихсан юм уу, хаана байна гэсэн. Тэгтэл Э.******* би таны машиныг авчихсан байгаа, удахгүй аваачиж өгнө, ахынхаа хашаанд байрлуулсан байгаа гэсэн. Удаа дараа тээврийн хэрэгслээ авъя гэж хэлэхэд худлаа яриад өгдөггүй байсан. Тэгээд надад худлаа яриад миний тээврийн хэрэгслийг өгөхгүй байхаар нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өргөдөл өгч шалгуулсан. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Э.******* манай оффис дээр ирж уулзаад би таны ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ахынхаа гараашид хийлгээд мөнгө авчихсан байсан юм. Ингэхдээ гэрчилгээг нь хаячихаж шинээр гэрчилгээг чинь аваад тээврийн хэрэгслийг чинь аваад ирье гэсэн. Би тэгэхээр нь Хаан банкинд хүсэлт гаргаад Улаанбаатар Галлериа төвлөрсөн тооцооны төвийн захирал аас албан тоот хийлгэж аваад Э.*******д өгөөд явуулсан. Э.******* надад хэлэхдээ би гэрчилгээг чинь дахин гаргуулж аваад тээврийн хэрэгсэлтэй чинь хамт Маршалын гүүрний хажууд аваачаад өгье гэсэн. Орой 21 цагийн орчимд Маршалын гүүрний хажууд Э.*******тай уулзахад Э.******* миний ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч ирээгүй байсан. Тэгэхээр нь миний машин хаана байна гэхэд би таны машиныг унаж байя, таны банкинд өмнө нь төлсөн 50.000.000 гаруй сая төгрөгийг төлье. Үүнээс цааш банкны зээлийн төлбөрийг би төлөөд танд туслаад явъя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн ба дугаарын дансыг Э.*******д хэлж өгөөд явуулсан. Э.******* 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр над руу залгаагүй. Тэгэхээр нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Э.******* руу залгахад би таны данс руу мөнгийг чинь хийчихсэн шүү одоо машиныг чинь унаад явж байна гэсэн. Тэгэхээр нь дансаа шалгахад 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Э.Баттулгын дугаарын данснаас 4 удаагийн гүйлгээгээр 35.000.000 төгрөг  шилжүүлсэн байсан. Би тэгэхээр нь чи ямар учраас дутуу мөнгө хийчихсэн байгаа юм бэ 50.000.000 төгрөг гэж тохирсон шүү дээ. Энэ мөнгөө гүйцээж хийгээд тээврийн хэрэгслээ авч ирээд гэрээгээ хийгээч гэсэн. Тэгсэн Э.******* одоо удахгүй очлоо гээд дахиад алга болсон. Э.******* руу залгахаар удахгүй очно гээд худлаа яриад байдаг байсан. 2020 оны 6 дугаар сар гэж санаж байна миний тоот арлын дугаартай тээврийн хэрэгсэл ийн гэх хүний нэр дээр шилжсэн байсан. 2020 оны 7 дугаар сард тоот арлын дугаартай тээврийн хэрэгсэлд УНС улсын дугаар зүүчихсэн хөдөлгөөнд оролцож байхад нь дагаж яваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Оргил стар төвийн гаднаас эрүүгийн мөрдөгч Х.Билэгбаярт хүлээлгэж өгсөн. Би энэ мөнгийг Э.******* гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдээгүй. Энэ мөнгийг би буцааж гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Э.*******ас УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг бодит байдлаар олж авахын тулд аман хэлцэл хийсэн. Э.******* нь надад миний тээврийн хэрэгслийг гэрчилгээг дахин гаргуулаад авчих юм бол надад тээврийн хэрэгслээ авч ирээд өгчихнө гэхээр нь итгээд Хаан банкны албан бичгийг Э.*******д өгсөн. Би Э. Хаан банкны албан тоотыг хуурамчаар үйлдсэнийг мэдээгүй. Би тоот арлын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг зээлийн төлөлтийг хэвийн төлж байгаа тул тухайн тээврийн хэрэгслийг өөртөө ашиглаж үр шимийг нь хүртмээр байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 165-167/

Гэрч мөрдөн байцаалтанд “2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллагын харилцагч гэх хүн харилцааны менежер ажилтай гэх хүнтэй уулзаад УНР улсын дугаартай “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ хаясан гэж хэлээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг дахин авах шаардлагатай байна гээд манай Хаан банкны нэр дээр байсан УНР улсын дугаартай “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг Хаан банкны нэр дээр гаргаж өгнө үү гэсэн утга бүхий албан бичгийг харилцааны менежер бэлдэж би уг албан бичгийг нь хянаж өөрийн гарын үсгийг зурж, байгууллагын тэмдгийг дарсан. Тухайн боловсруулсан албан бичгийн эх хувийг харилцагч д өгсөн. Манай байгууллага албан бланк тоо ширхэгтэй байдаг учир байгууллагын 1 хувь албан бланк дээр гадагш явах албан бичгийг хэвлэж үлдэх хувь нь хоосон бичгийн цаасан дээр хэвлэж үлддэг. Үлдэх хувь дээрээ албан бланкийн баруун доод буланд байрлах дугаарлалтыг гараар бичиж тэмдэглэж авдаг.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-49/

Иргэний нэхэмжлэгч   мөрдөн байцаалтанд “2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зүс таних нэг машин зардаг залуу залгаад “Toyota Land cruiser 200” загварын машин 125.000.000 төгрөгөнд авах уу гэхээр нь орой 20 цагийн орчим 19-р хороололд байдаг Интермэд эмнэлгийн хойд талын зогсоол дээр очиж үзэхэд УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхаар нь үзэж хараад 115.000.000 төгрөгийг найз гоор // шилжүүлсэн. интернэт банк ашиглан 90.000.000 саяыг, АТМ-р дамжуулан 25.000.000 төгрөгийг Хаан банкны данс руу хийсэн дансыг нь мэдэхгүй байна. Мөнгөө шилжүүлчихээд ******* гэх залуугаас машины түлхүүрийг аваад би унаад явсан. 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр *******тай уулзаад Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн ард тал дунд голын замын ар талд байх нотариатын газар руу орж тээврийн хэрэгслийг Баттулгын нэр дээр байсныг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Улсын дугаарыг нь өөрчлөөгүй. Намайг авахад урд хойд гупер хагархай, дөрвөн дугуй нь өөр, хяналтын гэрлүүд нь бүгд асчихсан байдалтай байхаар нь 5 ширхэг шинэ дугуйг 2.500.000 төгрөгт авч тавин, Вьетнам засварт 800.000 төгрөгт урд хойд гуперийг засуулан, ченж угаалгад, 350.000 төгрөгт угаалгаж, дотор гадна агаар шүүгчийг 100.000 төгрөгт сольж, түлшний шүүр 100.000 төгрөг, салхивчийг 200.000 төгрөгөөр сольж, чек инженерийг 150.000 төгрөгт оношлуулан янзлуулсан байгаа. Би тээврийн хэрэгслийг янзлуулсан өртөгтэйгөө нийлүүлээд 125.000.000 төгрөгийг ******* гэх залуугаас нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41/

Гэрч мөрдөн байцаалтанд “Би гэх хүнийг танихгүй. гэх манай найз “Toyota Land cruiser 200” загварын УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг надаас 115.000.000 төгрөгөөр худалдан авсан. ямар хүнтэй уулзаж хэрхэн худалдан авсан талаар нь мэдэхгүй. Би худалдан авах үед нь тээврийн хэрэгслийг нь хараад мөнгөө шилжүүлээд явсан. Тэгээд 6 дугаар сарын дундуур яг хэдний өдөр байсан болохыг нь мэдэхгүй байна надад энэ “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгсэл асуудалтай машин юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд уг тээврийн хэрэгсэл нь бичиг баримтын асуудалтай байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг зуучилж өгсөн хүмүүс болох Хадаа, Билгээ гэх хүмүүст асуудалтай тээврийн хэрэгсэл зарсан байна гэж уулзаж хэлсэн байсан. Тэгээд “" авто машины худалдааны төв дээр байрлуулсан байсан “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэх “” автомашины худалдааны төв дээр ирж очоод явж байдаг танил наадмаар явган болчихлоо. Машин тэрэг хэрэгтэй болоод байна, энэ машинаа өгчих гэж гуйж байгаад 130.000.000 төгрөгөөр авъя гэж хэлээд 60.000.000 төгрөгийг миний Хаан банкны дугаарын данс руу гэх хүн шилжүүлсэн. Тэгээд 70.000.000 төгрөгийг нь 7 дугаар сарын 21-ний өдөр төлнө гэж хэлээд “Toyota Land cruiser 200” загварын УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явсан. Тухайн үед бичиг баримтыг асуудалтай тээврийн хэрэгсэл гэдгийг нь мэдэж байсан. Тэгээд өөрөө зохицуулна гэж ярьж байсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэх хүн над руу залгаад цагдаа зогсоогоод машин аваад явлаа гэсэн утгатай юм ярьсан. Би тэр үед гэх хүнийг мэдсэн. Өөрийгөө гийн таньдаг дүү нь гэж хэлсэн. Би гэх хүнтэй уулзаж тээврийн хэрэгсэл зарсан зүйл байхгүй. Тэгээд гэх хүн надаас 60.000.000 төгрөгөө буцааж авъя гэх зүйл ярьсан. Тэгэхээр нь би гэх хүнийг танихгүй болохоор өөртэй нь ярихгүй гэж хэлсэн. Яагаад надаас мөнгө нэхээд байгаа талаар нь мэдэхгүй байна. Би гэх хүнээс 60.000.000 төгрөгийг авч  “Toyota Land cruiser 200” загварын УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45-47/           

Гэрч мөрдөн байцаалтанд дахин өгсөн “2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “” авто зах дээр явж байгаад Б., Б. гэх Б.ийн төрсөн ах, буюу Дамбий ах бас нэг залуу дөрвүүлээ байхад нь таарсан. Тэр дөрөв нэг шил архи задалчихсан байхаар нь би тэрнээс нь 2-3 хундага татсан. Тэгтэл Б. надад 36-51 УНР улсын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг 130.000.000 төгрөгт худалдаж авъя гэсэн. Урьдчилгаа 60.000.000 төгрөгийг шилжүүлчихье. Үлдэгдэл 70.000.000 төгрөгийг 7 дугаар сарын сүүлээр өгнө гэсэн. Тухайн үед хөдөө байсан учир 88119222 дугаарын утсаар залгаж ярьсан. Ингэхдээ 36-51 УНР улсын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн машиныг чинь Б. сонирхоод байна. 130.000.000 төгрөгөөр авъя гээд байна. Урьдчилгаа 60.000.000 төгрөгийг нь одоо шилжүүлээд үлдэгдэл 70.000.000 төгрөгийг 7 дугаар сарын сүүлээр шилжүүлье гэж байна гэсэн. Тэгтэл манай найз зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Энх-амгалангаас 60.000.000 төгрөгийг дугаарын данс руу шилжүүлж аваад тээврийн хэрэгслийг Б.д өгөөд яваад өгсөн. Би өд зээлсэн 115.000.000 төгрөгөө буцааж авсан. Б.гаас 60.000.000 төгрөгөө буцааж 5130022779 дугаарын данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 178-180/           

Гэрч Б. мөрдөн байцаалтанд “2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай хуурай дүү гэх хүн өөрийн тээврийн хэрэгсэл буюу “Mercedes-Benz GLS” загварын тээврийн хэрэгслээ зарахаар ирсэн. Тэгээд тээврийн хэрэгслийг нь би таньдаг хүндээ зараад 60.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан. Уг урьдчилгаа мөнгийг нь би өөрийн дансандаа авсан. Тэгээд тухайн мөнгийг нь би д өгөх гэхэд одоо машин авах юм чинь байж байг гэсэн. Би 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэх хүнээс “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг урьдчилгаа 50.000.000 төгрөг төлөөд худалдан авсан боловч цагдаа дээр асуудалтай гэж байсан учир буцаагаад өгсөн. Ямар асуудалтай байгаа талаар нь огт яриагүй. Тэгээд нэг өдөр ямар ч асуудалгүй асуудлыг нь шийдсэн гэж ярьж байсан. Тэгэхээр нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би гоос дүү машинаа зарчихлаа. Урьдчилгаа өгөөд “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг нь худалдаж авъя гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа 60.000.000 төгрөгийг өгч худалдан авахаар тохирсон. Тэгээд би өөрийн данснаас ы 60.000.000 төгрөгийг руу шилжүүлсэн. тэр үед надтай цуг той уулзсан. тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авах гэж байгааг мэдэж байсан. намайг мөнгийг нь шилжүүлчихээрэй гээд “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг унаад явсан. , , бид 4 архи уугаад үлдсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-52/          

Гэрч С. мөрдөн байцаалтанд “2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг танил ах гаар 190.000.000 төгрөгт заруулж өгөөд түүний урьдчилгаа мөнгө болох 60.000.000 төгрөг нь гийн данс руу орсон юм. Би ахад “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгсэл сонирхож байгаа талаараа хэлэхэд “” дээрээс машин харж байгаад авъя гээд бид хоёр “” ороод Энх-амгалан, гэдэг хүнээс “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгсэл 130.000.000 төгрөгт худалдан авахаар болоод урьдчилгаа мөнгө болох 70.000.000 төгрөгийг нэг сарын дараа шилжүүлэхээр болсон. гэх хүнийг танихгүй. Сүүлд сонсоход гийн доор ажилладаг хүн гэж байсан гэхдээ намайг машин авахад харагдаагүй наймаанд ерөөсөө оролцоогүй харин машины гэрчилгээ нь гэх хүний нэр дээр байсан бөгөөд мөнгөө бүрэн шилжүүлж дууссаны дараа машины нэр шилжин гэж байсан. “Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг авахдаа би ахтай хамт явж байсан. Машин авахдаа д ах надад авч байгаа гэдгийн хэлж байсан. Мөнгөө шилжүүлсний дараа би машиныг унаад явсан харин Энх-амгалан , Билгээ бас нэг машины ченж залуу байсан тэр хэд архи ууна гээд үлдсэн. Асуудалгүй тээврийн хэрэгсэл гэж байсан тийм болохоор нь  худалдан авч байсан. Хэрэв тийм асуудалтай тээврийн хэрэгсэл байсан бол би өөр машин  авах байсан. 130.000.000 төгрөгөөр ямар нэгэн асуудалгүй тээврийн хэрэгсэл авч болно шүү дээ.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-54/           

Гэрч мөрдөн байцаалтанд “2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкийг төлөөлөл Улаанбаатар галерейн тооцооны төвийн захирал нь тэй зээлийн гэрээ байгуулсан гэрээ нь 164.475.000 төгрөгийг бараа бүтээгдэхүүн худалдан авах зориулалтаар 96 сарын хугацаатай нэг жилийн 15.6 хувийн хүүтэй олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээ байгуулж зээлийн хөрөнгөөр худалдан авсан. “Toyota Land cruiser 200” загварын  тоот арлын дугаартай тээврийн хэрэгслийг Хаан банкны нэр дээр зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаатай байгуулсан юм. Гэтэл 2020 оны 5 дугаар сард тухайн тээврийн хэрэгсэл нь Хаан банкны нэрээс ******* гэх хүний нэр дээр шилжүүлсэн болохыг 2020 оны 7 дугаар сард мэдсэн. нь өөрийн зээлийн дансаараа хийж байгаа гэхдээ 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хийх ёстой зээлийн төлөлтийг одоогоор хийгээгүй байгаа. Зээл төлөгдөж дуусаагүй тохиолдолд эзэмшигчийг шилжүүлэх тохиолдол гарна гэж байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-63/           

Гэрч мөрдөн байцаалтанд “Энэ дансыг би мэднэ, дугаарын данс нь Хаан банк дахь миний дансны дугаар байна. Би энэ дансыг 2006 оноос хойш өдийг хүртэл ашиглаж, эзэмшиж байна. Манай нөхөр Э.******* нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр миний цалин орсон чиний данс руу шилжүүлчихье гээд миний дугаарын данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ мөнгийг хүүхдийн дайх үргээх найрны хүнсэнд зарцуулсан. нь манай нөхөр Э.*******тай өмнө нь хамт ажиллаж байсан хуурай ах нь байгаа юм. нь Э.Баттулгын багын найз нь байгаа юм. Б.Хишигтөр бас хуурай ах нь юм. , , нарыг би танихгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168-170/           

Гэрч мөрдөн байцаалтанд “2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дотор байрлах салбартаа ажиллаж байсан. Тэгтэл Хаан банкны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай албан бичгийн дагуу тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийж арлын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн Хаан банкны албан тоотод бичигдсэн Э.Баттулгын нэр дээр шилжүүлж өгсөн. ******* дугаартай албан бичиг манай архивын тасагт эх хувиараа архивлагдсан байгаа. Би ******* дугаартай албан тоотыг хуурамч гэдгийг мэдээгүй. Манай мэргэжилтнүүд албан тоотын тамга, тэмдгийг нь нүдээрээ харж л авдаг. Бид нарт тоотын хуурамч эсэхийг шалгах тусгай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байхгүй. Би тухайн үед арлын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн Хаан банкны албан тоотыг нь хараад өмчлөгчийн нэрийг шилжүүлсэн. Манайх ачаалал ихтэй байдаг учир бичиг баримтыг нэг бүрчлэн шалгахад хэцүү байдаг. Өмчлөгчийн мэдээлэл тээврийн хэрэгслийн арлын дугаар, улсын дугаарыг тулгаж хараад шилжилт хийсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 172-173/           

Гэрч Ч. мөрдөн байцаалтанд “2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчимд гэрээсээ гараад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “” авто зах дээр очсон. Тэгтэл тээврийн хэрэгсэл зардаг танил ганцаараа над дээр ирээд мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн машин байна, зарах гэсэн юм үзэх үү гэсэн. Би тэгэхээр нь гараад үзтэл урд гупер болон хойд гупер хагархай, 4 дугуй халзан, засвар хийж зарагдахаар машин байсан. Энэ машиныг хэдээр зарах юм гэтэл 125.000.000 төгрөгөөр зарна гэсэн. Тухайн үед мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа уначихсан явж байсан. Би наад машин чинь 120.000.000 төгрөгөөс доош байвал авч болох юм нэлээд засвар хийж зарагдах юм байна гэсэн. Тэгээд үнэ тохирохгүй байгаад за тэгвэл яръя гээд машинаа унаад явсан. Үдээс хойш 16 цагийн орчимд Хан-Уул дүүрэгт найзындаа байхад 88002014 дугаарын утсаар залгаад өдөр үзүүлсэн машин чинь 120.000.000 төгрөгөөс доош орох юм байна, чи авах юм уу гэсэн. Би тэгэхээр нь найзад нь мөнгө алга, би машиныг чинь авах хүн явуулж болох юм гэж хэлсэн. Тэгтэл хамаагүй ээ явуулчих гэсэн. Би тэгэхээр нь , хоёрыг та хоёр дээр очоод машиныг нь жаахан доош нь хийж байгаад гайгүй үнээр авчихгүй юу, сүүлд нь ахынхаа юмыг гаргаарай гэсэн. Бид нар нэг нэгнийхээ машиныг зарах юм уу, зуучилж өгсөн тохиолдол урамшуулал гэж ашгаас нь хэдэн төгрөг өгдөг юм. 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр манай дүү залгаад машинаа худалдаад авчихсан. Надад урамшуулал гэж 5.000.000 төгрөг өгсөн. Би таны данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлье гэсэн. Тэгээд Хаан банк дахь миний 5082023301 дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “” авто экспо тээврийн хэрэгслийн худалдааны төв дээр байхад ганцаараа ирсэн. Над дээр ирээд “Hennese” нэртэй каннек уунгаа би ийн авсан мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг аваад уначихмаар байна. Таны үгэнд орж магадгүй, та хэлээд өгөөч гэсэн. Тухайн үед худалдаж авсан “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг хийгээд цэмбэгэр машин болгочихсон байсан. надад 60.000.000 төгрөг байна, наадмаар унах унаагүй болчихоод байна, нэрийг нь шилжүүлэхгүй, урьдчилгаанд нь 60.000.000 төгрөг өгөөд энэ “Toyota Land cruiser 200” маркийн машиныг аваад үлдэгдлийг удаахгүй гүйцээж өгөөд нэрээ шилжүүлээд авъя гэсэн. Тухайн үед миний хажууд , , манай найз нар байсан. Тэгтэл удалгүй талийгаач ирсэн. Би гаас “Toyota Land cruiser 200” маркийн машиныг чи авах гээд байгаа юм уу гэтэл би авахгүй харин д авч өгөх гэж байгаа юм гэсэн. Би тэгэхээр нь д хэлээд мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн машиныг улсын дугаарыг нь мэдэхгүй байна д авч өгсөн. д авч өгч байсан юм байна лээ. Тэгээд “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслээ унаад явсан. Сүүлд “Toyota Land cruiser 200” машинаа унаж явж байгаад цагдаад хураалгасан. Хэргийн холбогдолтой машин гэж сонсогдож байсан. над дээр ирэхдээ мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг уначихсан ганцаараа ирсэн. Орой нь , хоёр “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг очиж авахад ах машины эзэн гэх  өндөр махлаг залуутай байсан гэж ярьж байсан. Одоо бодоход энэ залуу тэй хамт байсан байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 175-177/           

Гэрч Ч. мөрдөн байцаалтанд “2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” авто худалдааны төвийн тээврийн хэрэгсэл зардаг хэсэгт мөнгөлөг саарал өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг 125.000.000 төгрөгөөр зарна гээд 185-190 см өндөртэй, махлаг бор залуу явж байсан. Надтай хамт зогсдог ченжүүд үзчихээд нэлээд үнэтэй машин байна гэж ярилцаад байсан. Би “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл зардаггүй /Benz,BMW/ маркийн тээврийн хэрэгсэл зардаг болохоор сонирхоогүй. Орой 17 цагийн орчимд манай ах ийн найз ирээд манай дүү тээврийн хэрэгслээ зарах гээд зарагдахгүй байна. Чи зараад өгөөч гээд тоёота “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл надад үзүүлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь өглөө зарах гээд яваад байсан залуугийн уначихсан байсан мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн машин байсан. Би тэгэхээр нь нөгөө машиныг хамт машин зардаг найз өд энэ машиныг чи аваад зарахгүй юм уу, манай ахын найз гийн танил машин байгаа юм гэсэн. Тэгээд машиныг үзээд 115.000.000 төгрөгөөр авахаар тохиролцсон. гоос мөнгө зээлээд Хаан банк дахь миний   дугаарын данс руу эхний гүйлгээ нь 95.000.000 төгрөг дараа нь 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ах надад чи энэ машиныг 110.000.000 төгрөгөөр зарахад болно гэсэн. Харин 115.000.000 төгрөгөөр авна гэсэн учир би тэр хоёрт хандаад би 5.000.000 төгрөгийг зуучилж өгснийхөө хөлсөнд авчих уу, гэхэд хоёулаа хүлээн зөвшөөрсөн. Миний дансанд орсон 115.000.000 төгрөгөөс өөрийн зуучлалын хөлс болох 5.000.000 төгрөгийг дансандаа үлдээгээд 72.000.000 төгрөгийг “Toyota Land cruiser 200” маркийн машин зарсан залуугийн дугаарын данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 38.000.000 төгрөгийг ахын дугаарын данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 181-183/

Гэрч мөрдөн байцаалтанд “2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд гэж санаж байна. Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Тайм Скуар хотхоны 501-301 тоот гэртээ байхад манай үеэл Э.******* над руу дугаараас залгаад гараад ир гэсэн. Би гараад очтол 36-51 УБР улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг зармаар байна гэж ирсэн. Тэгээд намайг та 110.000.000 төгрөгөөр авахгүй юм уу, би танаас зээлсэн 38.000.000 төгрөгөө хасаад өгчихнө гэсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учир өөрийн танил тээврийн хэрэгсэл зардаг гэдэг хүн рүү залгасан. ийн дугаар руу залгаад манай дүү “Toyota Land cruiser 200” яаралтай хямд зарах гээд байгаа. Мөнгө нь даруйхан хэрэг болоод байгаа юм байна гэж хэлсэн. Тэгсэн найзад нь мөнгө алга би таньдаг хүмүүсээсээ асууя гэж хэлсэн. Тэгээд буцааж над руу залгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэдэг авто зах дээр хүрээд ир гэсэн. Би “” зах дээр Э.*******тай хамт очоод ийн танил гэдэг залууд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарахаар болсон. нь манай дүү Э.*******тай наймаагаа тохиролцоод зарсан ба ******* улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг худалдсан. Тэгээд ийн дүү Хаан банк дахь миний дугаарын данс руу 38.000.000 төгрөгийг шилжүүлээд үлдсэн мөнгийг нь Э.Баттулгын данс руу шилжүүлсэн. Тэгээд би харих гээд гэр рүүгээ, Э.******* ажил руугаа явна гээд явсан. Манай дүү Э.******* өмнө нь надаас 2020 оны 4 дүгээр болон 5 дугаар сард бэлнээр болон дансаар 3 удаа нийт 38.000.000 төгрөг зээлж авсан. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр над дээр ирээд та ******* улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авах уу, би зээлсэн мөнгөө хасаад үлдэгдлийг аваад өгчихнө гэсэн. Би мөнгөгүй байсан учир тухайн тээврийн хэрэгслийг найз т авах хүн байна уу, гэж ярьж өгсөн. авах хүн байна гээд “” авто зах дээр тээврийн хэрэгслээ аваад ир гэсэн. Э.******* надад энэ тээврийн хэрэгслийг зарах юм бол таны мөнгийг өгнө гэсэн. Тэгээд тээврийн хэрэгслээ зараад надаас зээлсэн 38.000.000 төгрөгийг Б.ийн дугаарын данснаас дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Би шаардлагатай гэвэл дансны хуулгыг нь гаргаж өгч болно.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 185-187/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 337 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “20-1462” дугаартай Хаан банкны албан бланк 1 ширхэг, “ХААН БАНК, ХТО0938” гэсэн бичиглэлтэй тэмдгийн дардасны туршилтын загвар 3 хуудас болон Авто тээврийн үндэсний төвийн архивд хадгалагдаж байх “Шилжилт хөдөлгөөн” гэсэн хавтаст баримтын “134” гэж дугаарласан хуудсанд 2020.05.27-ны өдрийн огноотой, “5115/20/” дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай” албан бичиг зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. Харин харьцуулах загвараар ирүүлсэн ын гэх гарын үсгийн туршилтын загвар 3 хуудас нь адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй, нэмэлтээр А.Түвшинжаргалын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10/407 тоот албан бичгээр хүсэхэд ирүүлээгүй тул шинжилж буй 2020.05.27-ны өдрийн огноотой, “5115/20/” дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай” албан бичиг дээрх гарын үсэгт адилтгалын шинжилгээ хийх боломжгүй. Авто тээврийн үндэсний төвийн архивд хадгалагдаж байх “Шилжилт хөдөлгөөн” гэсэн хавтаст баримтын “134” гэж дугаарласан хуудсанд 2020.05.27-ны өдрийн огноотой, “5115/20/” дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай” албан бичгийн тэргүү нь харьцуулах загвараар ирүүлсэн албан бланктай тохирохгүй, хуурамч. Авто тээврийн үндэсний төвийн архивд хадгалагдаж байх “Шилжилт хөдөлгөөн” гэсэн хавтаст баримтын “134” гэж дугаарласан хуудсанд 2020.05.27-ны өдрийн огноотой, “5115/20/” дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай” албан бичгийн доод хэсэгт байх тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн тэмдгийн дардастай нэг бараар дарагдаагүй, хуурамч. Авто тээврийн үндэсний төвийн архивд хадгалагдаж байх “Шилжилт хөдөлгөөн” гэсэн хавтаст баримтын “134” гэж дугаарласан хуудсанд байх 2020.05.27-ны өдрийн огноотой, “5115/20/” дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай” албан бичгийн тэргүү нь Ink jet төрлийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 202-205/, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 206-209/, Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1хх-ийн 194-196/

Э.******* мөрдөн байцаалтанд “2020 оны 4 дүгээр сард миний менежер хийж байсан “Техно перспектив” ХХК-ийн “Toyota Land cruiser 200” загварын УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хуучин ажиллаж байсан гэх залуу унаж байхаар нь машинаа буцааж компанид өг гэж хэлэн авсан ба тухайн тээврийн хэрэгслийг 5 дугаар сар хүртэл өөрөө унаж хэрэглэж байгаад компани үйл ажиллагаанд зарцуулах мөнгө хэрэг болсон учраас тээврийн хэрэгслийг зарахаар шийдээд Хаан банкны нэр дээр байхаар нь компанийн захирал   ахад бичиг баримтыг нь хаячихлаа та Хаан банкнаас Авто тээврийн үндэсний төвд хандсан гэрчилгээ дахин гаргаж өгөх бичиг гаргуулаад өгөөч гэж гуйтал 2020 оны 5 дугаар сарын эхээр Хаан банкнаас Авто тээврийн үндэсний төвд хандсан улсын дугаарын гэрчилгээ дахин гаргаж өгөх талаар дурдсан захирал Түвшинжаргал гэх хүний гарын үсэгтэй тоотыг аваад “Photoshop” гэх программ ашиглан тоотыг нь Хаан банкны нэр дээрээс *******ын Баттулгын нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн утгатай болгон засаж тухайн бичиг баримтаа ашиглан Авто тээврийн үндэсний төв дээр очин тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Улмаар өөрийн нэр дээрээс ******* гэх авто машины ченж залууд 115.000.000 төгрөгт зараад тухайн мөнгөнөөс 35.000.000 төгрөгийг ахын данс руу шилжүүлж үлдсэн мөнгийг өөрөө авч үрсэн. ахаас өмнө 35.000.000 төгрөг зээлсэн байсан бөгөөд зээлээ дарсан юм. Үлдэгдэл 80.000.000 төгрөгийг компани үйл ажиллагаанд зарцуулаагүй хувьдаа зарцуулаад дуусгасан. Өөрийн тээврийн хэрэгсэл гэж хэлж зарсан тээврийн хэрэгслийг гэрчилгээ нь миний нэр дээр байсан болохоор тухайн бичиг баримтыг асуудалгүй гээд шууд худалдан авсан. Машин авсан хүнийг танихгүй “” гэх машин зардаг газар зогсдог машины ченж залуу байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55-56/

Автомашин техникийн үнэлгээний “....“Toyota Land cruiser 200” маркийн автомашины үнэлгээ 162.300.000 төгрөг...” гэсэн тайлан /1хх-ийн 63-64/

Авто тээврийн үндэсний Төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 376 дугаартай албан бичгээр ирүүлсэн УНР улсын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /1хх-ийн 70-80/

Э.*******, нарын Хаан банк дахь дансны хуулга /1хх-ийн 91-104/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.       

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь хуурамч баримт бичиг үйлдсэнээр болон түүнийг ашигласнаар төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд заавал

бодит хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч энэ гэмт хэргээс улбаатайгаар өөр төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэх нөхцөл бүрддэгт хор уршиг, үр дагавар нь оршино.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.*******  нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, танилын харилцаатай тэй уулзаж, түүний /Хаан банктай хийсэн зээлийн гэрээгээр авсан/ ******* улсын дугаартай “Toyota Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг “би таны тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хаячхаж шинээр гэрчилгээг чинь аваад тээврийн хэрэгслийг чинь аваад ирье гэж худал хэлж хуурч гээр  Хаан банканд хүсэлт гаргуулж  Хаан банкны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэх огноотой ******* дугаартай “Авто тээврийн үндэсний төвд” гэж хаягласан, “тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай” гэх тэргүүтэй “...тээврийн хэрэгслийн гэрчилгээг гээгдүүлсэн тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг Хаан банкны нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн банкны албан тоот гаргуулж...таны банканд өмнө нь төлсөн 50.000.000 гаруй сая төгрөгийг төлье. Үүнээс цааш банкны зээлийн төлбөрийг би төлөөд танд туслаад явъя...” гэж итгүүлэн цаашид үлдэгдэл төлбөрөө төлж худалдан авах мэт ойлголтыг төрүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан хохирогч д 127.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хаан банкны ******* дугаартай дээрх албан бичгийн агуулгыг “...тээврийн хэрэгслийн гэрчилгээг гээгдүүлсэн тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг ******* Баттулгын нэр дээр гаргаж өгнө үү” гэж хуурамчаар үйлдэж, уг хуурамч бичиг баримтаа ашиглаж  2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Да хүрээ” зах доторх Авто тээврийн үндэсний төвийн салбараар үйлчлүүлж дээрх автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч  улмаар ******* улсын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн, тоот арлын дугаартай, Toyota Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг өөрийн үеэл ах энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон гээр дамжуулан Ч.ээр зуучлуулан иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон өд 115.000.000 төгрөгөөр худалдсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон.

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “эрх олгосон мэтээр баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 Хохирол төлбөрийн талаар:

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар  “******* улсын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн, тоот арлын дугаартай, Toyota Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг үнэлгээг  162.300.000 төгрөгөөр...” үнэлэгдсэн /1хх-ийн 64/ байх ба  хяналтын прокурор 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай тогтоолоороо хохиролын хэмжээнд өөрчлөлт оруулж шүүгдэгч Э.*******ас хохирогч д төлөгдсөн 35.000.000 төгрөгийг хасаж  тооцож,  127.300.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна. /2хх-ийн 28/

Э.******* дээрх тээврийн хэрэгслийг өд худалдсан 115.000.000 төгрөгөөс 35.000.000 төгрөгийг хохирогч д, 5.000.000 төгрөгийг автомашин зарж борлуулахад зуучилсан Ч.т, иргэний хариуцагч гийн данс руу Ч.ийн дансаар 38.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэх хэсгийг гэр бүлийн болон бусад хүмүүс рүү дансаар шилжүүлсэн  байна. ******* улсын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн, тоот арлын дугаартай, Toyota Land cruiser 200 загварын тээврийн хэрэгсэл мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон өөс хураагдаж хохирогч д биет байдлаар олгогдож, 2021 оны 3 сарын 10-нд гээс 35.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч ийн данс руу шилжүүлсэн байна. /2хх-ийн 40/

Хохирогч гийн өмгөөлөгч С.Чинзориг “хохирогч автомашинаа эргүүлж авсан тул бодит хохирол төлөгдсөн. Харин автомашинаа *******ас олж аваагүй байх хугацаанд өөр автомашин түрээсэлсэн хор уршиг учирсан. Өнөөдөр энэ талаар шүүхэд гаргах баримтгүй байгаа ч миний үйлчлүүлэгч баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжилнэ гэж хэлдэг. Иймд жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн санал хэлж оролцлоо.

Хохирогч гийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авч хохирогч нь энэ хэрэгт хамааралтай хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний нэхэмжлэгч нь дээрх тээврийн хэрэгслийг худалдан авахад зуучилсан Ч.ээс зуучлалын хөлсөнд өгсөн гэх 5.000.000 төгрөгийг буцаан авсан, хохирогч 35.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн, хэрэг шүүхэд хянагдах явцад иргэний хариуцагч гээс  40.000.000 төгрөгт тооцож “Мерседес бенз” маркийн автомашиныг би өөрийн нэр дээр  шилжүүлэн авсан. Одоо машины үлдэгдэл төлбөрт 35.000.000 төгрөг дээр  уг автомашинд нэмэлтээр 5 ширхэг дугуй 2.500.000 төгрөгөөр, агаар шүүгч 100.000 төгрөг, салоны агаар шүүгч 100.000 төгрөг, салхивч 200.000 төгрөг, цахилгаан засвар 150.000 төгрөг, кузов засвар 700.000 төгрөг, ченж угаалга 350.000 төгрөг, худалдан авсан эд зүйл болон засвар үйлчилгээний нийт 4.100.000 төгрөгийг нэхэмжилнэ. Миний хувьд *******ас нийт 39.100.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүллээ. 

ийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох 39.100.000 төгрөгийн нэхэмжлэлээс уг автомашинд нэмэлтээр хийсэн үйлчилгээний хөлс болох 4.100.000 төгрөгийн нэхэмжлэлээс ченж угаалга 350.000 төгрөг, кузов засвар 700.000 төгрөг гэх (350.000+700.000)= 1.050.000 төгрөгийн баримтууд нь /1хх-ийн 148-149/ он сар, тамга тэмдэг, гарын үсэггүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, автомашины үлдэгдэл төлбөрийн 35.000.000 төгрөг дээр нэмэлт үйлчилгээний хөлс 3.050.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримт нь /1хх-ийн 150/ нотлох баримтын шаардлага хангаж байх тул 35.000.000+3.050.000=38.050.000 төгрөгийг шүүгдэгч Э.*******ас гаргуулж иргэний нэхэмжлэгч өд олгохоор шүүх шийдвэрлэв.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн  өмгөөлөгч У.Хүрэлсүх “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2021 оны 11  дүгээр сарын 12-ны  өдрийн 08 цаг 30 минут  хүртэл завсарлуулав. 

Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд шүүгдэгч Э.******* нь 38.050.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч өд төлөөгүй болно.

 Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт “5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах”, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хорих ялаар сольж 60 хоногийн буюу 2 сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Э.******* гэм буруу дээр маргаагүй хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан хорих ялыг 2 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* “хохирлоо төлнө” гэж үгээр илэрхийлсэн боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан их хэмжээний хохирлыг хэзээ, хэрхэн, яаж нөхөн төлөх бодит боломжийг нотолсон баримт шүүхэд гаргаагүй тул өмгөөлөгчийн гаргасан “хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Э.******* хувийн байдлын хувьд урьд нь ял шийтгэгдэж байсан талаарх цагдаагийн байгууллагын ял шалгах хуудас /1хх-ийн 217/ болон шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 223-229/ хэрэгт авагджээ.

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Э.Баттулгын хувьд энэ шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан, хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан хэргүүд нь 2020 оны 5 дугаар сарын 27-ноос 28-ны  өдрүүдэд үйлдэгдсэн байх ба 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 415 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдлүүд байна.

Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, “ тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан эрх зүйн үр дагаврууд үүсэхгүй.

Нөгөөтээгүүр 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “....Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д “энэ хуулийн 5.1, 5.2-д заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан байна.

Иймд Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй юм.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 3 /гурав/ жилийн  хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэв.

Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Э.*******д холбогдох хэрэг тус шүүхэд хянагдах явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлагдсан.  

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Баттулгын үйлдсэн “хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах” гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Э.*******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэв.

Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг түүний үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг шүүх харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Баттулгын цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын  зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

-эрх олгосон мэтээр баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн  хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Баттулгын цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хохирогч хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.*******ас нийт 38.050.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч өд олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ДАЙРИЙЖАВ