Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

                      

 

 

 

 

 

 

     2022          02         17                                     2022/ШЦТ/115

 

 

                    

                               

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000000003 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо бэлхийн 36 дугаар гудамж 203 тоотод оршин суух хаягтай,

улсаас авсан шагналгүй, урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй;

       -2006 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн,

-2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

-2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн /РД: /, *******.  

 

                     Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо, “ТБД” андуудын автобусны буудлаас хохирогч А.Э-ыг автобусанд суух үед нь түүний эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 7 plus” загварын гар утсыг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2205000000003 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “А.Э-аас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо ТБД андуудын автобусанд суух үед халааснаасаа гар утсаа алдсан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

 

2. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дахь тал) 

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Э-ын хохирогчоор өгсөн:

         “Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ТБД андуудын автобусны буудлаас “Зүүн салаа-Халдварт” явах чиглэлийн автобусанд суугаад чихэвчээрээ дуу сонсож байтал чихэвч тасалдаад дуу явахаа болихоор нь би гар утсаа халаасандаа үзтэл байхгүй болсон байсан. Тэгээд би сууж явсан автобуснаасаа буусан чинь буцаад чихэвч сонсогдоод байхаар нь тэр хавиар хайж байгаад “Орбит-Ард” чиглэлийн автобусанд суугаад буцаж буугаад гар утсаа алдсанаа мэдээд Улаанбаатар их дэлгүүр рүү алхаад ах Билгүүн дээр очиж ахын утсаар өөрийнхөө утас руу залгатал миний гар утас хулгайд алдагдсан цагдаагийн албан хаагчид олсныг нь мэдсэн...30 орчим насны махлагдуу эрэгтэй хүн миний урд зогсож байгаад тэр автобусанд суулгүй үлдсэн тэр хүнийг байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал)

 

4. “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “Iphone 7 plus маркийн гар утас 1 ширхэг 450.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн тайлан (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* яллагдагчаар өгсөн:

“Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 08:00 цагийн үед ТБД андуудын автобусны буудлаас офицер орох гээд явж байхдаа 25-30 орчим насны нэг эрэгтэйг автобусанд суух үед нь гадуур хувцасных нь баруун талын халааснаас гар утсыг нь хулгайлан авсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал)

 

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо, “ТБД” андуудын автобусны буудлаас хохирогч А.Э-ыг автобусанд суух үед  нь “Iphone 7 plus” загварын гар утсыг  нь хулгайлсан болох нь:  

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******ийн “Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 08:00 цагийн үед ТБД андуудын автобусны буудлаас офицер орох гээд явж байхдаа 25-30 орчим насны нэг эрэгтэйг автобусанд суух үед нь гадуур хувцасных нь  баруун талын халааснаас нь гар утсыг нь хулгайлан авсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал), хохирогч А.Э-ын “би сууж явсан автобуснаасаа буусан чинь буцаад чихэвч сонсогдоод байхаар нь тэр хавиар хайж байгаад “Орбит-Ард” чиглэлийн автобусанд суугаад буцаж буугаад гар утсаа алдсанаа мэдээд Улаанбаатар их дэлгүүр рүү алхаад ах Билгүүн дээр очиж ахын утсаар өөрийнхөө утас руу залгатал миний гар утас хулгайд алдагдсан цагдаагийн албан хаагчид олсныг нь мэдсэн гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал), Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дахь тал), Хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч ******* нь хохирогч А.Э-ын хувцасны халааснаас түүний эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 7 plus” загварын гар утсыг  хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”  шинжийг бүрэн хангасан байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаархи дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав . Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал дүгнэлтийг гаргаж оролцлоо. 

 

            Шүүгдэгч *******т Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршиг, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шүүх оногдуулав.

 

*******ийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг *******т анхааруулав.

 

Зургаа. Бусад асуудлын талаар:

 

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч А.Э-ын эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 7 plus” загварын гар утсыг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал)-д авагджээ.

Иймд шүүгдэгч *******ийг бусдад төлбөргүйд тооцож, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. *******ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

        2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /06/ зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

        3. *******ийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

        5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдсугай.

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

  

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ