Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            3            07                                  2022/ШЦТ/176

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205001440210 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Архангай аймагт төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, хувиараа Турк болон Швед улсаас бараа оруулж ирж зардаг, ам бүл , эх,  хүүхдийн хамт Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 105-61 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны Баянгол 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00-р байрны 0 тоотод  төрсөн хүүхэд болох насанд хүрээгүй 17 настай Ж.Ш-  руу тогооны таг шидсэний улмаас толгойн тус газар нь онож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй.“ гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2205 0014 40210 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Ж.Ш- ын хохирогчоор өгсөн:

 “Тухайн өдөр би хичээлээ тараад оройн 21 цагт гэртээ ирж, оройн хоолоо идэх гэтэл ээж *******-чи маргааш хичээлээсээ чөлөө аваад дүүгээ хар гэхээр нь би чадахгүй шүү дээ маргааш улирлын шалгалттай гэсэн чинь ээж манай Цэгмид рүү хандаж нэг зүйл хэлсэн би юу гэж хэлснийг санахгүй байна. Ээж уурлаад байсан болохоор нь би ээжийг та чимээгүй байж бай би хоолоо идье гэхэд чи миний өөдөөс үг хэлээд яасан том юм бэ гээд  хөлдөөгчний дээр байсан тогооны таг аваад над руу шидсэн. Шидсэн тогооны таг нь миний духыг оноод дух шалбараад цус гарсан. Тэгэхээр нь би ээжийг барьж аваад газар унагаасан чинь ээж миний зүүн шилбэнээс хазсан би хөлөө авах гэтэл ээж хөлөөс бариад тавихгүй байсан. Би хөлөө сугалж авахын тулд ээжийн бие рүү нь цохиод хөлөө сугалж авсан чинь ээж хувцсаа өмсөөд гэрээс гараад явснаа хэсэг хугацааны дараа цагдаа дагуулж орж ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Ц-ийн гэрчээр өгсөн:

 “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад өөрийн хүүгийн байрны цэвэрлэгээнд очиж туслаад 21 цагийн үед гэртээ ирэхэд *******-охин Хулангоог хооллоод сууж байсан. Ингээд би хоолоо халааж идэх гээд байж байтал манай ач хүү Ж.Ш-мөн гаднаас орж ирээд бид хоёр хоолоо халаагаад идэх гээд байж байтал Ж.Ш-*******-хэдэн цагт ирэх талаар нь асуугаад Ж.Ш-17 цагт ирэх талаар хэлэхэд Ж.Ш-загнаад дараа нь намайг хүүхэд харж өгсөнгүй гээд над руу уурлаад миний охин Хулангоод хоол өгдөггүй гээд маргалдаж байхад Ж.Ш-гэнэт уурлаад таны ийм ууртай байдлаас дүү ийм болж байгаа хэлэхэд чи миний өөдөөс ингэж ярьдаг чи хэн юм гээд тогооны таг аваад миний дээгүүр давуулаад Ж.Ш-руу шидээд духыг нь оноод цус гарахад та яагаад ингэдэг юм гээд уурлаад Батцэцэгийг цээжнээс нь бариад газарт унгаахад *******-Ж.Ш-хөлөөс зуураад байсан. Харин би жижиг өрөөнөөс тэлээ авчраад гарыг нь хүл миний хүү гэхэд Ж.Ш-гэнэт орилоод хөл тавиач гээд байсан. Намайг харахад хөлөөс нь хазчихсан би салгах гээд дийлээгүй. Ж.Ш- *******- хөлийг нь хазаад байхаар нь толгой нуруу руу нь цохиж тавиулсан. Тэгээд *******-би гарлаа гээд гарч яваад цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

            3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 880 дугаартай:  

“Ж.Ш- ын биед духны сорви /шарх/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

 

             4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн:

“2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ хоолоо хийчхээд хүүхдээ хараад байж байтал хүү Ж.Ш-20 цаг өнгөрч байхад гаднаас орж ирсэн...Би Ж.Ш-дүүг чинь харах хүн хэрэгтэй байна гэхэд 18 цагт тарна гэхээр нь эрт тарж болохгүй юу гэхэд Ж.Ш-дүү Б.Х-руу дуугүй бай гээд чанга хашхираад байсан. Би яагаад орилоод хашхираад байгаа юм бэ гэхэд яадаг юм гээд өөдөөс хэлэхээр нь би гал тогооны өрөөний хөлдөөгч дээр байсан тогооны тагийг автал Ж.Ш-наадхаараа цохиоч гэхээр нь цохисон ч яадаг юм гээд далайсан. Тэгтэл Ж.Ш-миний гараас бариад авахаар нь би тогооны тагаар Ж.Ш-цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дахь тал), шүүгдэгч *******-ийн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 53 дэх тал),  насанд хүрээгүй хохирогч Ж.Ш- ын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн насанд хүрээгүй хохирогч Ж.Ш-  нь учирсан хохирол, хор уршгаа баримтаар нэхэмжлээгүй бөгөөд, гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хавтаст хэргийн 53 дахь тал) 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-т холбогдох эрүүгийн 2205001440210 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******- нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах к105-р байрны 61 тоот гэртээ  төрсөн хүүхэд болох 17 настай Ж.Ш-  руу тогооны таг шидсэний улмаас толгойн тус газар нь онож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ж.Ш-миний гараас бариад авахаар нь би тогооны тагаар Ж.Ш-цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Насанд хүрээгүй хохирогч Ж.Ш- ын “...Ээж уурлаад байсан болохоор нь би ээжийг та чимээгүй байж бай би хоолоо идье гэхэд чи миний өөдөөс үг хэлээд яасан том юм бэ гээд  хөлдөөгчний дээр байсан тогооны таг аваад над руу шидсэн. Шидсэн тогооны таг нь миний духыг оноод дух шалбараад цус гарсан. Тэгэхээр нь би ээжийг барьж аваад газар унагаасан чинь ээж миний зүүн шилбэнээс хазсан би хөлөө авах гэтэл ээж хөлөөс бариад тавихгүй байсан. Би хөлөө сугалж авахын тулд ээжийн бие рүү нь цохиод хөлөө сугалж авсан чинь ээж хувцсаа өмсөөд гэрээс гараад явснаа хэсэг хугацааны дараа цагдаа дагуулж орж ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

Гэрч Л.Ц-ийн “...Ж.Ш-гэнэт уурлаад таны ийм ууртай байдлаас дүү ийм болж байгаа хэлэхэд чи миний өөдөөс ингэж ярьдаг чи хэн юм гээд тогооны таг аваад миний дээгүүр давуулаад Ж.Ш-руу шидээд духыг нь оноод цус гарахад та яагаад ингэдэг юм гээд уурлаад Батцэцэгийг цээжнээс нь бариад газарт унгаахад *******-Ж.Ш-хөлөөс зуураад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 880 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал)зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Ж.Ш- ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн толгойн тус газар нь тогооны тагаар цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Ж.Ш- ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Ж.Ш- , түүний хууль ёсны төлөөлөгч  нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Насанд хүрээгүй хохирогч Ж.Ш-  нь хэрэгт гомдол саналгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 51 дэх тал) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******-ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 40 дэх талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон насанд хүрээгүй хохирогч Ж.Ш-  нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Ж.Ш-  нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. *******-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ