Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/207

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            3          15                                  2022/ШЦТ/207

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205000000152 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД: /, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь Баянгол дүүргийн 02 дугаар хороо, Модны хоёрын дунд замаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой таксины үйлчилгээнд явж байсан Ц.П-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд сууж явахдаа “гар утсаа хаячихлаа та өөрийнхөө утсыг түр хэрэглүүлээч” гэж худал хэлж гар утсыг нь авч Ц.П-ын фейсбүүк хаягийг ашиглан түүний найз Ц.Ц-аас Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны гэртээ байхад нь мөнгө зээлээч гэж цахим хэрэгсэл ашиглан 70.000 төгрөгийг Хаан банкны 0000000000 тоот данс руу шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энхжин гэдэг манай найз надад энэ аргыг зааж өгсөн юм. Өөрийн гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа.  “ гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2205000000152 дугаартай хэргээс:

 

           1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ц-ын хохирогчоор өгсөн:

 “Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой гэртээ байхад 22 цаг 57 минутын үед манай төрсөн дүү болох Ц.П-ын “Puujee Mongol” гэх фейсбүүк хаягаас над руу байна уу маргааш өглөө хүртэл та над над руу 100.000 төгрөг зээлээч гэхэд нь надад 100.000 төгрөг байхгүй, 70.000 төгрөг байна юу болов гэхэд за зээлчих хэрэг болоод байна гэж хариу бичихээр нь Хаан банкны 0000000000 тоот дугаарын дансыг өгөхөд өөрийн Хаан банкны 0000000000 тоот данснаас 70.000 төгрөгийг шилжүүлэхэд Бат-Эрдэнэ гэх нэр гарч ирж байна гэж дүү рүүгээ бичихэд мөн наадах руугаа явуулчих гэж хэлэхэд нь тухайн данс руу 70.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө манай гэр бүлийн групп чатад мөнгө зээлээч гэж бичсэн бол заавал над руу залгаж лавлаарай гэж бичсэн учир залилуулсан гэдгээ мэдсэн. Тухайн асуудлыг Пүрэвбаяраас асууж тодруулахад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой цагаан өнгийн “Toyota Fielder” маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан бөгөөд яг тухайн үед 18-20 орчим насны эмэгтэй хүн суугаад ахаа би гар утсаа хаячихлаа таны гар утсаар би өөрийн фейсбүүк хаяг руу ороод хүмүүст хэлье гэхэд нь би зөвшөөрөөд өөрийн гар утсаа өгсөн. Тэр үед хүмүүсээс мөнгө гуйсан юм шиг байсан. Тухайн эмэгтэй хорооллоос сансар чиглэлтэй яваад буусан ба тэр эмэгтэйг сэжиглэж байна гэж Пүрэвням надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.П-ын гэрчээр өгсөн:

 “Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 22 цаг 50 минутын үед эхнэрээ ажлаас нь авах гээд модны хоёрын дунд замын “М Маrt” гэх дэлгүүрийн гадаа машиндаа сууж байхад нэг охин ирээд таксинд явах уу гэхэд нь би явна, чи хаашаа явах вэ гэж асуухад тэр охин Сансар явна гэж хэлээд суусан. Тэр охин “ах аа, би гар утсаа хулгайд алдчихлаа та гар утсаа өгч байгаач” би гар утсаа алдсан гээд чатаар хүмүүст хэлье гэж хэлээд миний гар утсыг авсан. Тэгээд Сансрын туннелд хүргэж ирэхэд таксинд суусан охин заза ахаа, натур оръё гэж хэлээд Натур руу хөдөлсөн. Натур дээр ирээд нөгөө охин Голомт банкны АТМ ороод мөнгө авах гэхэд тус АТМ нь ажиллахгүй байгаа юм шиг байна хоёулаа “Нard Rоск” дотор байдаг Хаан банкны АТМ оръё гэж хэлээд тус Хаан банкны АТМ рүү очиж нөгөө охин ороод гарч ирэхдээ гартаа 20.000 төгрөгийг барьж гарч ирсэн, таксины мөнгө нь 13.000 төгрөг болсон учир би тэр охинд хариулт мөнгө гэж 7.000 төгрөгийг өгөөд цааш хөдөлсөн. Цааш хөдлөөд удаагүй байхад манай эхнэр залгаад чиний фейсбүүкээр хүмүүсээс мөнгө гуйгаад байх шиг байна хүмүүс над руу залгаж асуугаад байна гэж надад хэлэхэд нь түрүүний охин миний фейсбүүкээр ороод хүмүүсээс мөнгө асуусан юм байна даа гэж ойлгосон. Миний төрсөн ах Ц.Ц- нь тухайн хүнд хулхидуулж 70.000 төгрөгийг Бат-Эрдэнэ гэх нэртэй Хаан банкны данс руу шилжүүлж залилуулсан байсан... 18-20 орчим насны, 170см орчим өндөртэй гэхдээ сайн өндрийг нь анзаараагүй би сууж байсан учир, бор шаргал өнгийн үстэй нэхий гэхэд нэхий биш нэг куртик байсан, шар өнгийн ороолттой, цагаан өнгийн арьстай, тайрмал богино үстэй, хуруун дээрээ шивээстэй байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

 

3. Фейсбүүкээр харилцсан чат (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

 

4. Ц.Ц-ын Хаан банкны 0000000000 тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 70.000 төгрөгийг 0000000000 тоот данс руу шилжүүлсэн тухай дипозит дансны дэлгэрэнгүй хуулганы баримт  (хавтаст хэргийн 35 дахь тал)

 

5. Таньж олуулах ажиллагаа явуулсан “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 22 цаг 50 минутын орчимд Модны хоёрын голын замд “M Mart” гэх нэртэй дэлгүүрийн тэр хавьд машиндаа суугаад байж байхад таксинд явах уу гэж асууж суугаад миний гар утсыг гуйж аваад хүмүүс рүү чат бичиж мөнгө залилж авсан гэх эмэгтэй 3 дугаарын эмэгтэй мөн байна. Бусад хүмүүсийг би урьд өмнө харж байгаагүй юм байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 45-52 дахь тал)

 

             6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн:

“Би  2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед такси барих зорилгоор Модны хоёрын дунд замаас цагаан өнгийн дугаарыг нь мэдэхгүй “Toyota Fielder” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Натур руу хүнтэй уулзах гээд хөдөлсөн. Тэгтэл надад мөнгө, утас байхгүй байсан учир таксины жолоочийн утсаар хүмүүсээс мөнгө гуйсан боловч надад мөнгө зээлэх хүн байхгүй болохоор тухайн таксины жолооч ахын фейсбүүк чатаар нь орж хүмүүсээс мөнгө гуйсан бөгөөд нэг хүн 70.000 төгрөг байна гэхээр нь тухайн хүн рүү жолооч ахын фейсбүүк чатаар нь тэр 70.000 төгрөг байна гэсэн хүн рүү өөрийн найз Батбаярын аавынх нь Хаан банкны 0000000000 тоот дансны дугаарыг өгсөн бөгөөд надад виза карт байхгүй байсан тул би тухайн үйл явдал болохоос хэд хоногийн өмнө найз Батбаяраасаа аав Бат-Эрдэнийнх нь виза карт болон дансны дугаарыг нь мэдэж аваад картыг нь ашиглаж байсан. Тэгээд Натур орох гээд явж байтал тухайн 70.000 төгрөг өгөхөөр болсон хүн 70.000 төгрөг шилжүүлсэн гэхээр нь би жолооч ахын фейсбүүкээр бичсэн чатнуудыг устгаад эргүүлээд жолооч ахад утсыг нь өгсөн. Би Натурын “Нard Rоск” дотор байдаг АТМ-аас 70.000 төгрөг аваад жолооч ахад 10.000 төгрөгийг таксины мөнгө гэж өгөөд буугаад явсан. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), шүүгдэгч *******-ын өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ц.Ц-т учирсан хохирол, хор уршигт 70.000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч *******- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хавтаст хэргийн 59 дэх тал) 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-т холбогдох эрүүгийн 2205000000152 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******- нь Баянгол дүүргийн 02 дугаар хороо, Модны хоёрын дунд замаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой таксины үйлчилгээнд явж байсан Ц.П-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд сууж явахдаа “гар утсаа хаячихлаа та өөрийнхөө утсыг түр хэрэглүүлээч” гэж худал хэлж гар утсыг нь авч Ц.П-ын фейсбүүк хаягийг ашиглан түүний найз Ц.Ц-аас Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны гэртээ байхад нь мөнгө зээлээч гэж цахим хэрэгсэл ашиглан 70.000 төгрөгийг Хаан банкны 0000000000 тоот данс руу шилжүүлэн авсан болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “тухайн таксины жолоочийн ахын фейсбүүк чатаар нь орж хүмүүсээс мөнгө гуйсан бөгөөд нэг хүн 70.000 төгрөг байна гэхээр нь тухайн хүн рүү жолооч ахын фейсбүүк чатаар нь тэр 70.000 төгрөг байна гэсэн хүн рүү өөрийн найз Батбаярын аавынх нь Хаан банкны 0000000000 тоот дансны дугаарыг өгсөн бөгөөд надад виза карт байхгүй байсан тул би тухайн үйл явдал болохоос хэд хоногийн өмнө найз Батбаяраасаа аав Бат-Эрдэнийнх нь виза карт болон дансны дугаарыг нь мэдэж аваад картыг нь ашиглаж байсан. Тэгээд натур орох гээд явж байтал тухайн 70.000 төгрөг өгөхөөр болсон хүн 70.000 төгрөг шилжүүлсэн гэхээр нь би жолооч ахын фейсбүүкээр бичсэн чатнуудыг устгаад эргүүлээд жолооч ахад утсыг нь өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал)

Хохирогч Ц.Ц- “Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой гэртээ байхад 22 цаг 57 минутын үед манай төрсөн дүү болох Ц.П-ын “Puujee Mongol” гэх фейсбүүк хаягаас над руу байна уу маргааш өглөө хүртэл та над над руу 100.000 төгрөг зээлээч гэхэд нь надад 100.000 төгрөг байхгүй, 70.000 төгрөг байна юу болов гэхэд за зээлчих хэрэг болоод байна гэж хариу бичихээр нь Хаан банкны 0000000000 тоот дугаарын дансыг өгөхөд өөрийн Хаан банкны 0000000000 тоот данснаас 70.000 төгрөгийг шилжүүлэхэд Бат-Эрдэнэ гэх нэр гарч ирж байна гэж дүү рүүгээ бичихэд мөн наадах руугаа явуулчих гэж хэлэхэд нь тухайн данс руу 70.000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө манай гэр бүлийн групп чатад мөнгө зээлээч гэж бичсэн бол заавал над руу залгаж лавлаарай гэж бичсэн учир залилуулсан гэдгээ мэдсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

Гэрч Ц.П- “Тэр охин ах аа, би гар утсаа хулгайд алдчихлаа та гар утсаа өгч байгаач би гар утсаа алдсан гээд чатаар хүмүүст хэлье гэж хэлээд миний гар утсыг авсан. Тэгээд сансрын туннелд хүргэж ирэхэд таксинд суусан охин заза ахаа, натур оръё гэж хэлээд Натур луу хөдөлсөн. Натур дээр ирээд нөгөө охин Голомт банкны АТМ ороод мөнгө авах гэхэд тус АТМ нь ажиллахгүй байгаа юм шиг байна хоёулаа “Нard Rоск” дотор байдаг Хаан банкны АТМ оръё гэж хэлээд тус Хаан банкны АТМ рүү очиж нөгөө охин ороод гарч ирэхдээ гартаа 20.000 төгрөгийг барьж гарч ирсэн, таксины мөнгө нь 13.000 төгрөг болсон учир би тэр охинд хариулт мөнгө гэж 7.000 төгрөгийг өгөөд цааш хөдөлсөн. Цааш хөдлөөд удаагүй байхад манай эхнэр залгаад чиний фейсбүүкээр хүмүүсээс мөнгө гуйгаад байх шиг байна хүмүүс над руу залгаж асуугаад байна гэж надад хэлэхэд нь түрүүний охин миний фейсбүүкээр ороод хүмүүсээс мөнгө асуусан юм байна даа гэж ойлгосон. Миний төрсөн ах Ц.Ц- нь тухайн хүнд хулхидуулж 70.000 төгрөгийг Бат-Эрдэнэ гэх нэртэй Хаан банкны данс руу шилжүүлж залилуулсан байсан... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

Фейсбүүкээр харилцсан чат (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

Ц.Ц-ын Хаан банкны 0000000000 тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 70.000 төгрөгийг 0000000000 тоот данс руу шилжүүлсэн тухай дипозит дансны дэлгэрэнгүй хуулганы баримт  (хавтаст хэргийн 35 дахь тал)

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 45-52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч *******- нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой Баянгол дүүргийн 02 дугаар хороо, Модны хоёрын дунд замаас такси барин Ц.П-ын тээврийн хэрэгсэлд явж байхдаа гар утсаа хаячихлаа та өөрийнхөө утсыг түр хэрэглүүлээч гэж утсыг нь авч Ц.П-ын фейсбүүк хаягийг ашиглан түүний төрсөн ах Ц.Ц-аас Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны гэртээ байхад нь 70.000 төгрөгийг Хаан банкны 0000000000 тоот данс руу шилжүүлэн авсан үйлдэл нь “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн “...зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэсэн шинж үгүйсгэгдэж байна.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******- нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

“Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-т 70.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.      

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хавтаст хэргийн 60 дахь тал)-д тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч *******- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэх үндэслэлтэй.             

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Ц-ын хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.  

 

Мөн ялын санал үйлдэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон орлого олох боломж зэргийг нотолсон баримтыг хэрэгт хавсаргаснаар Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. *******-ыг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

         

            2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         

            3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ