Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 240/2016/0073/Э |
Дугаар | 74 |
Огноо | 2016-08-29 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 74
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,
Шүүгдэгч: Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 201616000119 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Ц.******* нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэрт хохирогч П.*******ыг худал хэлсэн гэж уурлаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: ******* нь ах, дүү нарын дунд худал ярьж хэрүүл маргаан үүсгэсэн учраас би уураа барьж чадалгүй цохиж зодсон. Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогч ******* сүүлд надтай уулзаж надаас би буруу зүйл хийсэн байна гэж уучлалт гуйсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: Би аавын аавын талаар ах дүү болдог ******* эгчийнд буюу *******ынд хөлсөөр мал маллаж байсан юм. ******* нь манай өвөөтэй эцэг нэгтэй хүн гэсэн гэхдээ би бас сайн мэддэггүй юм. Ингээд тэднийд мал маллаж байх хугацаанд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* гэж хүн *******ынхаас адуугаа авахаар ирсэн юм. Би 2009 онд *******ынд хөлсөөр мал маллаж байсан юм. Тэгээд би таньдаг юм. ******* нь *******, ******* нарын төрсөн дүү нь байгаа юм. Тэгээд намайг ишиг мал хураагаад байж байтал гэр дотроос ******* намайг ороод ир гэж дуудсан юм. Би яваад орсон чинь ******* чи муу яагаад худлаа шаагаад байгаа юм гээд баруун гараараа миний зүүн хацар руу 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гэж хэлсэн. ******* нь тэр үед боль чи яагаад хүүхэд зодоод байгаа юм, үнэн зөвөө ололц гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* зуухны хойд талд газар суусан. *******ын зүүн талд нь ******* газар хэвтэж байсан, гэрийн баруун өмнө талд ******* ах сууж байсан. Цаана зуухны хажууд буюу зүүн талд ******* сууж байсан. Би *******ийн хойд талд нь сууж байсан. Тэгээд ******* би чамд 30.000 төгрөг өгсөн биздээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгөөгүй гэдгийг нь хэлсэн. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхнэр төрөх үед би ******* ахаас 30000 төгрөг байна уу гэж гуйж утсаар асууж байсан юм. Тэгсэн чинь ******* ах ахад нь мөнгө байхгүй гэж хэлж байсан юм. Тэгэж хэлээд өгөөгүй мөнгөө надад өгсөн биз дээ гээд асуугаад байсан юм. Тэгэхээр нь би өгөөгүй учраас өгөөгүй гэдгийг нь хэлсэн. Тэгтэл ******* чи яасан худлаа шаадаг пизда вэ гээд босож ирээд баруун гараараа миний зүүн шанаа хамар хавь руу хоёр цохиод авсан. Тэгээд 2 удаа өшиглөсөн. Эхний өшиглөх үед зүүн хацар шүргээд өнгөрсөн. Бараг оноогүй. Тэгээд буцаад эргэж хараад цаашаа явах гэсэн дахин буцаж эргээд дахиад нэг удаа өшиглөсөн тэгсэн чинь миний хамар руу өшиглөсөн. Тэгтэл ******* ах *******ыг аваад гарсан. Миний хамарнаас цус гарсан. ******* эгч надад цусаа тогтоо гэж даавуу өгсөн. Даавуу чихээд тогтохгүй байхаар нь гадаа гарч усаар хамраа угаасан. Тэгээд баруун гэрт нь орж хоносон. Нэг өвчин намдаах эм уугаад унтсан. Маргааш нь би Дэлгэрхангай руу *******аар хүргүүлсэн. Тэндээс Улаанбаатар хот руу хамрынхаа чихээсийг гаргуулахаар ганцаараа явсан. Тэгээд хотод очиход амралтын өдрүүд таарсан учраас эмчид үзүүлээгүй байж байгаад 2016 оны 05 дугаар сарны 08-ны өдөр Гэмтэл согогийн эмчид үзүүлээд томографийн зураг авахуулсан. Тэгээд эмчилгээгээ хийлгэсэн гэжээ. /хх-8/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: Би 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би эгч *******ийнд буюу *******ынх гэдэг айлынд гэрийн мод тааруулахаар сумын төвөөс ганцаараа очсон. Тэгээд гэрт нь очсон чинь гэрт нь ******* ирчихсэн ганцаараа сууж байсан. Тэгээд ******* надтай золгоё гэж хэлсэн. Тэгэхээр нь би золгоогүй. Чамтай золгохгүй гэж хэлсэн. ******* нь намайг муугаар хэлээд өөрөө дэлхийд байхгүй хүн шиг байдаг занд нь би дургүй хүрээд золгохгүй гэж хэлсэн. Тэгээд гэрийн модыг нь янзлаад байж байтал ******* тэнд мал төл туугаад ирж байх шиг байсан. Тэгээд ******* намайг төлөлсөн мал зөөе гэж хэлэхээр нь хамт би төлөлсөн малыг нь зөөж өгөөд эрийн гадаа ирсэн. Тэгсэн чинь ******* мал усалъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоцикльтой *******ыг сундлаад худаг дээр очоод мал услаад дуусаж байтал хойноос ******* машинтай ирж байсан юм. Тэгэхээр нь чигээрээ айл руу яваад өгсөн чинь ******* ч гэсэн тэр айлд хүрээд ирсэн. Тэгсэн чинь ******* төлтэй малаа цуглуулахаар дахиад явсан. ******* айлд байж байгаад буцаад *******ынд очихоор явсан. Би тэр айлд хэсэг байж байгаад араас нь *******ынд очсон чинь ******* эгч ******* нар сумын төвөөс ирчихсэн ******* мөн хамт уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би үнэн худал хоёрын хооронд гурван хуруу зайтай байдаг юм. Одоо бүгдээрээ хэлж ярилцъя гэж хэлсэн. Тэгтэл ******* гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би *******т чи болсон бүх үйл явдлыг ярь гэж хэлсэн. Тэгэж хэлдэг учир нь ******* нь манай эгч *******т ******* намайг наанаа байгаад яах гэсэн юм хүрч ирж манайд мал малла тэгвэл би 50 охин ишиг, 50 хурга өгье гэж хэлсэн байсан. ******* эгч надад хэлсэн юм. Тэгээд тэр хоёрыг хоёуланг нь байж байхад энэ асуудлыг нэг мөр болгоё гэсэндээ тэгэж хэлсэн юм. *******, ******* хоёрыг алийг нь аль гэлтгүй хоёулаа худал ярьдаг хүмүүс байгаа юм. Тэгсэн чинь ******* та надад 50 ишиг 50 хурга өгнө гээ биздээ гэх зүйл ярьсан чинь ******* гэнэт босож ирээд чи ингэж худлаа яриад гэж хэлээд гараараа нүүрэнд нь нэг шааж аваад дараа нь нэг өшиглөсөн. Яг хаана нь оносон мэдэхгүй байна. Зуухны ард байсан учраас харагдаагүй. Тэгсэн чинь хүргэн ******* *******ыг хориод аваад гарсан. *******ын хамарнаас нь цус гоожоод байсан. Тэгээд эгч гадаа авч гараад цусыг нь угаагаад цэвэрлэсэн. Тэгэж цэвэрлэсэн хойно нь харсан чинь хамар нь муруйгаад нэг хацар нь халцарсан байсан. Тэгээд би ийм хэрүүл дээр байгаад яахав гэж бодоод би сумын төв рүү гэрлүүгээ явсан. Тэгээд маргааш нь 10 цагийн үед ******* өөрөө яриад та намайг Дундговь аймгийн Дэлгэрхангай сум хүргээд өг тэндээс би эхнэр хүүхдээ авч ирж тэмээ ноосолно гэж хэлэхээр нь би *******ыг Дэлгэрхангай сум хүргэж өгсөн. Тэгэхэд ******* нь надад ******* ах иргэний үнэмлэх авч өгсөн нь үнэн харин 30000 төгрөг өгсөн нь худлаа гэж хэлж байсан. Гэхдээ энэ хоёрын хэнд нь ч итгэх аргагүй. ******* орж ирсэн чинь ******* *******т би чамайг иргэний үнэмлэхтэй болгоо биздээ тэгээд яахад гэлээ 30.000 төгрөг хүртэл өгөө биздээ гэж хэлж байсан. Тэр үгийг бол зодохоосоо өмнө ч зодож байхдаа ч гэсэн үглээтэй байсан. Харин ******* нь намайг юмаа ярь гэхэд та 50 ишиг 50 хурга өгнө гээ биздээ гэж хэлж байсан. Тэгэхэд л нөгөө ******* нь би чамайг Монгол улсын иргэн болгоо биздээ гээд нөгөө бас 30000 төгрөг өгөө биздээ гээд л цохиод өшиглөөд авсан. Ерөөсөө гэр тийм л зүйл болсон гэжээ. /хх-ийн 22/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.гийн мэдүүлсэн мэдүүлэгт: Би бол хэргийн талаар бол мэдэхгүй байна. ******* нь манай нөхрийн аавынх нь ахынх нь хүүхдийнх нь хүүхэд юм билээ. Тэгээд ******* нь манайд 2008 онд малчнаар буюу бүлээр хамт байж байсан. Би бол тэр утгаар нь *******ыг танина. Манай адуу манай нөхрийн эгчийнд нь байдаг юм. Тэгээд адуу малаа өөрийн биеэр ирж үзэж хар гэж дуудсан. Тэгээд манай нөхөр явсан юм. Тэгээд эгчийндээ очсон чинь эгч нь ******* тэгэж ингэж ярьсан гэж манай нөхөрт хэлсэн юм шиг байгаа юм. Тэгсэн манай нөхөр *******т уурлаад би чамд ингэж ингэж тус болж байхад чи худлаа ярьлаа гээд уурлаад зодчихсон юм шиг байгаа юм. Гэхдээ би тэнд байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ер нь тиймэрхүү зүйл болсон гэж би дуулсан. Тэгсэн авч байсан. ******* нь 2015 оны 04-р сарын сүүлээр ******* нь ******* руу утсаар яриад эхнэр жирэмсэн байгаа юм. Тэгээд эмчид үзүүлсэн чинь эм авч уу гэсэн юм. Тэгээд мөнгө байвал 30000 төгрөг өгөөч гэж ярьсан. Тэгсэн чинь ******* нь өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би за яадаг юм өгчихгүй юу гэж хэлж байгаад ******* зөвшөөрөөд тэгээд ******* 5091260104 дугаартай данс ******* өгсөн байсан. Тэгээд би яг уг дансанд нь 30000 төгрөгийг нь өөрөө маргааш нь явж хийж өгч байсан юм. Уг данс нь *******ын өөрийнх данс биш байсан. Эрдэнэбулган гэдэг хүний данс байсан. Би өөрийн дансны хуулгаа өгчихсөн байгаа гэжээ. /хх-ийн 14/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт: Би 2016 оны 05 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд төрсөн дүү ******* ирсэн байсан болохоор хууч хөөрөөд сууж байтал манай туслах малчин ******* надад хэлсэн үгийг санаад дүүдээ гомдоод хэлтэл би юу гэж тийм юм ярьж байдаг юм гээд сууж байтал гаднаас ******* ороод иртэл ******* чи яахаараа эгч дүү хоёрын хооронд худлаа яриад явдаг юм гэсэн чинь ******* үгүй ш дээ гэсэн чинь ******* босч ирээд гараараа цохиж унагаагаад нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн чинь манай нөхөр ******* аваад гарсан. ******* гэрийн зүүн урд хоолны шкафны урд доошоо хараад хэвтэж байхаар нь босгоод ирсэн чинь хамарны дээд тал нь чихэгдсэн зүүнээсээ баруун талруугаа хонхойсон байсан. Тэгэхээр нь цусыг нь угаагаад зүүн талын илүү гэрт унтъя гэхээр нь ор засч өгч хэвтүүлээд хүйтэн жин тавьж өгөөд өвдөж байна уу гэж асуухад гайгүй байна гэхээр нь 1 ширхэг цитромон өгөөд буцаж шөнө 02 цагийн үед санаа зовоод очиж асуухад гайгүй байна гэхээр нь унтаад өглөө нь цайгаа уу гэсэн чинь ******* ахыг явахаар нь цайгаа ууна гэсэн. *******ыг явсных нь дарах орж ирж цайгаа уугаад овоон дээр гараад бууж ирсэн. Нээх удалгүй төрсөн дүү ******* ява мотоцикльтой ирсэн. ******* би ******* ахыг дуудсан юм,Дэлгэрхангай руу хүргүүлнэ маргааш Улаанбаатар хот руу шуудан явдаг юм гэж хэлэхээр нь явуулсан гэжээ. /хх-18-19/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 275 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1.П.*******ын биед баруун гайморын урд, дотор хана, зүүн ухархайн доо^ хана, баруун, зүүн ухархайн дотор хана, хамрын таславч, хамар яснь хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархины доргилт бүхий гэмтэг тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгэз эдгэрэлтээс хамаарна. /хх-22/,
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: Эгч *******, хүргэн ах ******* нарт ******* нь ******* ах намайг манайд очоод юу хийдэг юм чи манайд ир би чамд гэр барьж, мал таслаж өгье, сард 1 сая төгрөгний цалин өгч байя гэж хэлсэн байсан. Түүнийг эгч *******, ******* нар тухайн өдөр *******ыг тэгэж хэлсэн гэж надад хэлсэн. Мөн манай адуу тэднийд өсөхгүй байна чи манай адууг малла гэж хэлсэн байсан гэж эгч хэлээд надад уурлаад би чамайг ирж адуугаа ав гэж хэлсэн юм гэж байсан.******* нь эгч ах хоёрт 2015 оны 10 сарын орчимд эгчийнд очихдоо хэлсэн гэж байсан. Энэ ярианаас үүдэлтэй маргаанаас болоод би *******ыг худлаа ярьлаа гээд зодсон юм гэжээ. /хх-37/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Шинжилгээ хийх шинжээч томилсон тогтоол /хх-21/, Brillance clinic-ийн компьютерт томографийн оношилгоо /хх-23/, Батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-27-30/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-38/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 567 тоот тодорхойлолт /хх-39/, Ц.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-40/, Банкуудын тодорхойлолт /хх-42-49/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/,
Шүүгдэгч нь хохирогч П.*******т хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-51/, Шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч Ц.*******ын өргөмжлөл, талархал, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт зэрэг болно. Ц.******* нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэрт хохирогч П.*******ыг худал хэлсэн гэж уурлаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөн бие махбодид нь баруун гайморын урд, дотор хана, зүүн ухархайн доод хана, баруун, зүүн ухархайн дотор хана, хамрын таславч, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархины доргилт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.*******ын “...Тэгтэл ******* чи яасан худлаа шаадаг пизда вэ гээд босож ирээд баруун гараараа миний зүүн шанаа хамар хавь руу хоёр цохиод авсан. Тэгээд 2 удаа өшиглөсөн. Эхний өшиглөх үед зүүн хацар шүргээд өнгөрсөн. Бараг оноогүй. Тэгээд буцаад эргэж хараад цаашаа явах гэсэн дахин буцаж эргээд дахиад нэг удаа өшиглөсөн тэгсэн чинь миний хамар руу өшиглөсөн. Миний хамарнаас цус гарсан. ******* эгч надад цусаа тогтоо гэж даавуу өгсөн. Даавуу чихээд тогтохгүй байхаар нь гадаа гарч усаар хамраа угаасан. Нэг өвчин намдаах эм уугаад унтсан. Улаанбаатар хот руу хамрынхаа чихээсийг гаргуулахаар ганцаараа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-8/, гэрч Ц.*******ын “...Тэгсэн чинь ******* та надад 50 ишиг 50 хурга өгнө гээ биздээ гэх зүйл ярьсан чинь ******* гэнэт босож ирээд чи ингэж худлаа яриад гэж хэлээд гараараа нүүрэнд нь нэг шааж аваад дараа нь нэг өшиглөсөн. Ундрархбаярын хамарнаас нь цус гоожоод байсан. Тэгээд эгч гадаа авч гараад цусыг нь угаагаад цэвэрлэсэн. Тэгэж цэвэрлэсэн хойно нь харсан чинь хамар нь муруйгаад нэг хацар нь халцарсан байсан. ...******* нь би чамайг Монгол улсын иргэн болгоо биздээ гээд нөгөө бас 30000 төгрөг өгөө биздээ гээд л цохиод өшиглөөд авсан. Ерөөсөө гэрт тийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч М.гийн “...манай нөхөр *******т уурлаад би чамд ингэж ингэж тус болж байхад чи худлаа ярьлаа гээд уурлаад зодчихсон юм шиг байгаа юм. Гэхдээ би тэнд байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,
гэрч Ц.*******ийн “... ******* ороод иртэл ******* чи яахаараа эгч дүү хоёрын хооронд худлаа яриад явдаг юм гэсэн чинь ******* үгүй ш дээ гэсэн чинь ******* босч ирээд гараараа цохиж унагаагаад нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн чинь манай нөхөр ******* аваад гарсан. ******* гэрийн зүүн урд хоолны шкафны урд доошоо хараад хэвтэж байхаар нь босгоод ирсэн чинь хамарны дээд тал нь чихэгдсэн зүүнээсээ баруун талруугаа хонхойсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-20/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 275 тоот шинжээчийн” П.*******ын биед баруун гайморын урд, дотор хана, зүүн ухархайн доо^ хана, баруун, зүүн ухархайн дотор хана, хамрын таславч, хамар яснь хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархины доргилт бүхий гэмтэг тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгэз эдгэрэлтээс хамаарна. “ гэсэн дүгнэлт /хх-22/, яллагдагч Ц.*******ын “...Эгч *******, хүргэн ах ******* нарт ******* нь ******* ах намайг манайд очоод юу хийдэг юм чи манайд ир би чамд гэр барьж, мал таслаж өгье, сард 1 сая төгрөгний цалин өгч байя гэж хэлсэн байсан. Түүнийг эгч *******, ******* нар тухайн өдөр *******ыг тэгэж хэлсэн гэж надад хэлсэн. Мөн манай адуу тэднийд өсөхгүй байна чи манай адууг малла гэж хэлсэн байсан гэж эгч хэлээд надад уурлаад би чамайг ирж адуугаа ав гэж хэлсэн юм гэж байсан.******* нь эгч ах хоёрт 2015 оны 10 сарын орчимд эгчийнд очихдоо хэлсэн гэж байсан. Энэ ярианаас үүдэлтэй маргаанаас болоод би *******ыг худлаа ярьлаа гээд зодсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-37/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Ц.*******ын үйлдэлд тохирсон байна. Иймд шүүгдэгч Ц.*******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-50/ тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.*******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ц.******* нь хохирогч П.*******ын эмчилгээний зардалд 600.000 төгрөг шилжүүлсэн болох нь төрийн банкны орлогын мэдүүлэг /хх-51/,
хохирогч П.*******ын “...Надад ******* нь 600.000 төгрөг өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-9/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Тэрээр хохирогч П.******* нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******аас нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг өгсөн боловч хавтаст хэрэгт эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч П.******* нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ц.******* нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс батдан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* овгийн *******гийн *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ц.*******д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Ц.******* нь хохирогч П.*******т 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.******* нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч Ц.*******д мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ