Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

 

 

 

 

 

 

 

  2022           3            10                                        2022/ШЦТ/193

      

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805001660064 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эх, эгчийн хамт Баянгол дүүргийн  дугаар хороо, Зүүн Нарангийн тоотод оршин суух хаягтай,

-урьд нь 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан,

-2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 3 жил 6 cap хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялуудыг багтаан, биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 06 cap хорих ялаар тогтоосон,

-2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 241-Я дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 15 хоногийн хорих ялаас өршөөн сулласан,

-2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 795 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

-2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:/, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” нэртэй баарны үүдэнд хохирогч М.Б-ыг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй. Хохирогчид эхлээд 400.000 төгрөг, дараа нь  500.000 төгрөг нийтдээ  900.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг.

 

Нэг. Эрүүгийн 1805001660064 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч М.Б- мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “...Би энэ хэрэг маргаантай холбоотой ямар нэг гомдол санал гэвэл надад эмчилгээний төлбөр болох 400.000 төгрөг өгсөн бөгөөд одоо үлдэгдэл мөнгө болох 400.000 төгрөг байгаа тэр мөнгөө барагдуулах юм бол өөр гомдол гэх зүйл байхгүй миний гэмтэл бэртэл эдгэрсэн байгаа бөгөөд одоо энэ хэрэг маргаанаа хаалгамаар байна. Би хэрэг маргаан дууссанаас хойш нэг газар борлуулагч хийж байгаад дараа нь том тэрэг бариад Өмнөговь аймагт хэсэг байсан бөгөөд одоо би Улаанбаатар хотод Тахилтын нэгдүгээр буудал СХД цагдаа толгойн задгай гэх газар байгаа бөгөөд “Таванбогд” ХХК-д борлуулагч хийж байгаа. Би ********* дугаартай байгаа дүү Б.Б- ямар дугаартай байгаа талаар дараа мэдээд хэлээд өгч болно. Би дүү Б.Б-н хамт байсан бөгөөд надад хэлэхдээ намайг нэлээд өндөр биетэй ойролцоогоор би өөрөө 178 см өндөр бөгөөд надаас бараг 10 см өндөр буюу 188 см орчим биедээ таарсан махтай эрэгтэй хүн байсан гэж хэлсэн бөгөөд тэр хүн намайг юм ярьж байгаад шууд гараараа нүүр хэсэгт цохиод би хойш саваад замын боржуур дээр толгойгоороо савж унасан байсан бөгөөд намайг дүү эргээд харах үед хурхираад байсан гэж хэлсэн. Би энэ үеийн юмыг огт санахгүй байгаа. Би өөрөө сайн дураараа энэ шийдвэрээ гаргаж байгаа бөгөөд. Одоо энэ хэрэг маргаанаа хаалгасан ч гомдох зүйлгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал)  

 

2. Гэрч О.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 28-нд найз Төөгий, *******- хоёр 21 цагийн орчим РС тоглоомын газар байна гэж дуудаад очиж уулзсан тэгээд 23 цаг хүртэл интернэтэд сууж байгаад бид гурав хорооллын эцэст Батбаяртай очиж уулзаад “Файр” бааранд орсон. Бааранд ороод нэг пиво уугаад *******-гийн А8 маркийн гар утсыг нь текэн дээр барьцаанд тавиад нэг шил Болор архи дөрвөн ширхэг кола ундаа аваад уусан. Би “Файр” баарны дотор ээжийнхээ ажлын газрын Даариймаа эгчийн хүү Б.Б-тэй таараад Б.Б- бид хоёр баарны гадаа гарч чи юу хийж байгаа юм бэ гэж асуухад ахаа би найзуудтайгаа явж байна ээжид битгий хэлээрэй гэсэн тэгээд би баар руу ороод бүжиглэж байсан чинь *******-, Төөгий, Батбаяр гурав гаднаас орж ирээд хувцсаа аваад явъя гэхээр нь гараад явсан. Би тэр хэдийг гадаа гарсныг мэдээгүй байсан, баарнаас гараад явахдаа *******- надад сая чамтай уулзсан дүүгийн чинь найзуудтай маргалдлаа гэж хэлсэн би юу болоод маргалдсан талаар асуугаагүй *******- ч хэлээгүй, баарнаас гараад хорооллын шөлөндөө гэх хоолны газар орж хоол идээд Төөгий зам ажил руугаа явсан тухайн үед 01 цаг болж байсан. *******-, Батбаяр бид 3 шууд харьсан. *******-гийн биед гэмтэл учраагүй байсан ямар нэгэн шарх сорви хөхөрсөн няцарсан зүйл байгаагүй. *******-гийн гэр нь Баянгол дүүргийн 10-р хороо Зүүн Нарангийн 01-д байдаг очвол зааж өгч чадна. *******- манай 13 сургуулийн дээд ангид сурч байсан...*******- гэртээ бараг байдаггүй гадуур их яваад байх шиг байдаг. *******-тэй сайн найз бол биш хааяа шоудаад явахаараа нийлдэг, Төөгийтэй *******- 1 жилийн өмнө танилцуулсан, 19-т үсчин хийдэг байсан, хэд хэдэн удаа үсээ засуулаад хэд хэдэн удаа Төөгийтэй нийлж шоудаж байсан. Төөгийтэй хорооллын бааруудаар явж шоуддаг, Төөгий утасгүй, гэрийг нь мэдэхгүй очиж үзээгүй уулзах болохоороо ажил дээр нь очоод л уулзчихдаг...”гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

 

3. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим би Зоригоо руу залгахад Зоригоо би Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 27а байрны орцонд байна хүрээд ир гэсэн. Тэгээд би явж очтол *******-, Зоригоо, Төөгий гурав 2 литрийн пиво ууж байсныг хувааж уусан. Тэгээд 27а байрнаас гараад хорооллын эцсийн “Файр” бааранд ороод нэг пиво уугаад дахиад юм уух гээд “Файр” баарны барменд *******-гийн гар утсыг 60.000 төгрөгийн барьцаанд тавиад 1 шил архи ууж дуусгаад гар утсыг нь барменаас нь аваад ломбардад би гарч тавиад ирсэн.Тэгээд бид дөрөв баарнаас гарч 100 айлын WE гэдэг бааранд очиж нэг шил архи хувааж уугаад хорооллын шөлөндөө орж хоол идээд харьцгаасан. Гар утсаа 60.000 төгрөгөөр барьцаанд тавьснаа аваад ломбардад 160.000 төгрөгөөр *******-гийн гар утсыг барьцаанд тавьж мөнгөтэй болсон. Би мэдэхгүй байна ломбардад гар утас тавих гээд явсан хойгуур юу болсныг мэдэхгүй, зодоон цохион болсон зүйл надад хэн ч яриагүй. Зоригоо харин өчигдөр надад зодоон цохион болсон. *******- нэг залууг зодсон гэж хэлсэн. *******- миний найз байгаа юм, гэр нь манай хойно байдаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

 

4. Гэрч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн:2017 оны 12 дугаар сарын  28-29-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” нэртэй бааранд хамгаалагчаар үүрэг гүйцэтгэсэн. Би уг бааранд 1 жил тогтвор суурьшилтай ажиллаж байна. Орой бааранд 21 цагийн орчим нээгээд үйлчлүүлэгч нар 22 цагийн орчим орж ирсэн, бааран дотор 01 цагийн орчим *******- гээд манайд байнга үйлчлүүлдэг залуу бааран дотор нэг залуутай маргалдаад би салгасан. *******-тэй маргасан залуу баарнаас гараад явтал хойноос нь *******- гараад явсан. Тэгэхээр нь хоёулаа гарчихлаа үүдэнд маргаж магадгүй гээд би баарны үүд рүү гартал баарны үүдэнд машины зогсоолын хажууд хоорондоо маргалдаж байсан. Тэгэхээр нь *******-тэй маргаж байсан залууг боль гээд хориод зүүн тийшээ салгаад аваад явсан эргээд хартал нэг залуу газар унаж байсан хажууд нь *******- зогсож байсан. Тэгэхээр нь би хориод авч явж байсан залуугаа орхиод нөгөө газар унасан залуу руу гүйж ирээд *******-г хориод чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гэтэл би энэ хүнийг цохиогүй чиний энэ залууг цааш нь авч явахад энэ залуу намайг хойноос тэврээд авлаа тэгэхээр нь би хавсарциймаа гэсэн тэгээд би газар хэвтэж байсан залууг босохгүй болохоор *******-г наана зогсож байгаарай гэж хэлээд нөгөө хэвтэж байсан залуу дээр очоод сэргэхгүй байхаар нь хүнээс үнэртэй ус гуйж цацаад уруулын дээд талын хонхорхой дээр дарж байгаад сэрээсэн, газар унасан залуугийн 2 найз нь ирсэн байсан. Тэр 2 найз нь ирээд манай найз согтсон бана аваад явна гэхээр нь гайгүй юм уу сая 2 минут ухаангүй байлаа гэмтэл явахгүй юм уу гэтэл үгүй бид нар өөрсдөө мэдэж байна гээд таксинд суулгаад аваад явсан. Тэр хугацаанд *******- цаашаа явж байхаар нь дуудаад энэ залуу их хүчтэй уналаа чи цохисон уу гэхэд намайг тэврээд байхаар нь би хавсраад унагаасан юм аа гэж хэлсэн. Би *******-д миний харснаар аймар унасан шүү чи байж бай гээд дотор асуудал гарлаа гэхээр нь би бааран дотор орсон. Буцаад гараад ирэхэд *******- явсан байсан.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 50-51 дэх тал)

 

5. Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “Тухайн хэрэг гарсан дараа надад ямар нэг чимээ өгөөгүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 19-нд надад хэрэг хийсэн гээд зугтаасан байгаа бөгөөд эрэн сурвалжлах зарласан байгаа хүний ар гэрээс нь өгсөн гэж хэлсэн. Тэр хүний эгч нь гээд эмэгтэй мөн надтай уулзсан бөгөөд цувуулаад хохирол барагдуулна гэж байсан бөгөөд надад 400.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Миний хүү одоогоор тархи нь гэмтсэн явдлаас хойш урд том тэрэг барьдаг байсан бөгөөд тухайн ажлаа больсон. Нэг сар ажил хийгээд толгой нь өвдөөд байгаа мөн жаахан ядраад ирэхээрээ маш их гацаж ярьдаг болсон. Гэм буруутай хүнийг олж хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дэх тал)

 

6. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:2017 оны 12 дугаар сарын 29-нд хуучин манай гэр Сонгино хайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байдаг байхад ах дүү шиг болсон хүн болох М.Б-ах над руу залгаад ах нь согтоод байна ганцаараа байгаа тул миний дүү ирээд хүргээд өгөөч гэж хэлсэн тул шөнө 23 цаг өнгөрч байхад дуудсан газар нь буюу Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Файр” гэх шөнийн цэнгээний газар очсон бөгөөд хаалгаар ороод гарах гэж байгаад үл таних нэлээд өндөр ойролцоогоор 190 см орчим өндөр саравчтай малгай дараад өмссөн онигор нүдтэй эрүүний хэлбэр нь тод гарсан жаахан өргөнд үү гэмээр шанаатай ойролцоогоор тухайн үедээ 25 орчим насны шардуу царайтай эрэгтэй хүнтэй шүргэлцсэн юм. Гэтэл би тухайн хүнээс уучлалт гуйтал намайг замаа хараач гөлөг минь гээд хараалын үг хэлсэн. Тухайн үед М.Б-ах тухайн хүнтэй намайг өмөөрөөд дүү яагаад байгаа юм гэж хэлсэн энэ үед хамгаалагч нар нь гар гээд гаргасан бөгөөд гадаа гартал нөгөө эрэгтэй хамт гараад гадаа үргэлжлүүлэн М.Б-ахтай маргаан хийсэн энэ үед би хажуугаас нь хараад зогсож байхад хэн нэг хүн ирээд намайг юу хийж байгаа юм харь энэ тэр гэх зүйлээд байж байсан чинь нөгөө үл таних өндөр залуу шууд М.Б-ахын нүүрний урд хэсэгт нэг удаа цохисон юм. Энэ үед М.Б-ах эгц хойшоо савж унаад шууд хурхираад эхэлсэн энэ үед ахыг цохисон залуу хамт байсан хоёр хүнтэйгээ цуг яваад өгсөн би тэднийг харахад миний өмнө нь таньдаг хүн байсан бөгөөд Зоригоо ах байсан. Ахын ээж нь манай ээжтэй нэг газар ажилдаг болохоор би хараад шууд таньсан юм. Тухайн үед М.Б-ахыг газар унасан дараа тэр хавиар байсан хүмүүс тойроод үнэртэй ус энэ тэр гэх зүйл цацаж үнэртүүлж байгаад арай гэж босгосон. М.Б-ах босож ирээд ямар нэг зүйл хэлээгүй тул би такси бариад гэрт нь хүргэж өгөөд харьсан. Ингээд М.Б-ахтай баярын дараа гэрийн ойролцоо таарсан бөгөөд цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэж хэлсэн түүнээс хойш би гадаадад ажиллаж байгаад ирсэн тэгээд 2020 онд манайх наашаа нүүгээд хороололд ирсэн тул ахин холбоо бариагүй юм. Ингээд саяхнаас цагдаагаас дуудахаар нь ирж мэдүүлэг өгч байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин ахыг цохиж унагаасан залуу жаахан хэрэглэсэн байсан ч М.Б-ахыг бодвол согтолт нь гайгүй байсан. Би тэр хүнийг хараад шууд танина би өмнө нь огт харж байгаагүй бөгөөд хэрэг гарснаас хойш ч хараагүй. М.Б-ахыг цохиж унагаасан гэх хүн нь эхлээд надтай муудалцаад байсан тул би хараад шууд танина.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал)

 

            7. Шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн:  “Би тухайн өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой найз нар болох Зоригтбаатар, Батбаяр нартай хамт гадуур явж байгаад 00 цагийн үед хорооллын эцсийн “Файр” гэх бааранд орсон юм тэгээд тэндээ нэг шил 0,5 литрийн хар Чингис гэх архи аваад сул ширээ байхгүй байсан учир текний хажуугийн өндөр сандал дээр суугаад уусан хэсэг байж байгаад би босож бүжиглэж байгаад суух гэтэл нөгөө сандал дээр өөр нэг үл таних эрэгтэй хүн суусан байсан бөгөөд би тэр хүнд би наана чинь сууж байгаа юм одоо босчих гээд хэлсэн тэгээд нөгөө залуутай маргаан хийж хэсэг болж байгаад салсан юм. Ингээд би ахин босож бие засахаар 00 өрөө ороод иргээд ирсэн чинь нөгөө залуу ахиад миний сандал дээр суусан байсан тэгэхээр нь би тэр залууд хандаад чи одоо балай юм уу, хааший юм би наана чинь сууж байгаа гээд хэлсэн юм. Тэгээд бид хоёр маргаан хийж байгаад дотроос гарахаар болсон бид хоёр гадаа гарах болоод гарсан энэ үед нөгөө залуутай хамт байсан гээд нэг үл таних залуу болон манай найз Зоригтбаатар гарч ирсэн бөгөөд энэ үед манай найз Батбаяр өөр тийшээ юманд явсан байсан юм. Би нөгөө үл таних залуутай үүдэнд маргаан хийж хэсэг зогсож байгаад нэг удаа зүүн гараараа баруун шанаанд нь нэг удаа цохисон тэр үед нөгөө эрэгтэй шууд газар унаад хэвтээд өгсөн тул би шууд салаад явсан харин нөгөө залуутай хамт байсан эрэгтэй үлдсэн. Ингээд Зоригтбаатар бид хоёр тухайн газраас явах гэж байхад Батбаяр хүрч ирээд бид нар хамт яваад харьсан. Дараа нь нөгөө миний цохисон гэх залуу бие нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаа гэж сонссон ч айгаад очиж уулзаж чадаагүй ч хохирогч гэх залуугийн хамт явсан найз нь манай найз Зоригтбаатарын таньдаг хүн болж таарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 110-111 дэх тал)

 

           

 

        8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1104 дугаартай “М.Б-ын биед тархины дунд зэргийн няцрал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, дагз ясны хугарал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 70 дахь тал)

 

        9.  Таньж олуулах ажиллагаа хийсэн “ зургаар таньж олуулах ажиллагаа явуулах гэж буй 206 тоот өрөөнд гэрч Б.Б- нь хүснэгтэд байрлуулсан гэрэл зурагнуудаас аль этгээд нь М.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хүн аль нь бэ гэж асуухад тэмдэглэл (хавтаст хэргийн 67-68 дахь тал)

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 118 дахь тал), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 133-136 дахь тал), Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 136-140 дэх тал), Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 795 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 141-142 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны 519 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 141-149 дэх тал), ялын тооцооны хуудас (хавтаст хэргийн 117 дахь тал)  болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.            

Хоёр . Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *******- нь 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” нэртэй баарны үүдэнд хохирогч М.Б-ын биед тархины дунд зэргийн няцрал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, дагз ясны хугарал зэрэг хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 хохирогч М.Б-ын “...намайг нэлээд өндөр биетэй ойролцоогоор би өөрөө 178 см өндөр бөгөөд надаас бараг 10 см өндөр буюу 188 см орчим биедээ таарсан махтай эрэгтэй хүн байсан гэж хэлсэн бөгөөд тэр хүн намайг юм ярьж байгаад шууд гараараа нүүр хэсэгт цохиод би хойш саваад замын боржуур дээр толгойгоороо савж унасан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал), гэрч О.З-ын “...Би тэр хэдийг гадаа гарсныг мэдээгүй байсан, баарнаас гараад явахдаа *******- надад сая чамтай уулзсан дүүгийн чинь найзуудтай маргалдлаа гэж хэлсэн би юу болоод маргалдсан талаар асуугаагүй *******- ч хэлээгүй...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал), гэрч Б.Б-ын “...Зоригоо харин өчигдөр надад зодоон цохион болсон. *******- нэг залууг зодсон гэж хэлсэн. *******- миний найз байгаа юм, гэр нь манай хойно байдаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал), гэрч Б.Л-ын “*******-тэй маргаж байсан залууг боль гээд хориод зүүн тийшээ салгаад аваад явсан эргээд хартал нэг залуу газар унаж байсан хажууд нь *******- зогсож байсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 50-51 дэх тал),  гэрч Б.Б-н “...харин ахыг цохиж унагаасан залуу жаахан хэрэглэсэн байсан ч М.Б-ахыг бодвол согтолт нь гайгүй байсан. Би тэр хүнийг хараад шууд танина би өмнө нь огт харж байгаагүй бөгөөд хэрэг гарснаас хойш ч хараагүй. М.Б-ахыг цохиж унагаасан гэх хүн нь эхлээд надтай муудалцаад байсан тул би хараад шууд танина.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал), үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-гийн “Би нөгөө үл таних залуутай үүдэнд маргаан хийж хэсэг зогсож байгаад нэг удаа зүүн гараараа баруун шанаанд нь нэг удаа цохисон тэр үед нөгөө эрэгтэй шууд газар унаад хэвтээд өгсөн тул би шууд салаад явсан харин нөгөө залуутай хамт байсан эрэгтэй үлдсэн.” .” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 110-111 дэх тал), шинжээчийн 1104 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 70 дахь тал), таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 67-68 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Гэм буруугийн талаар улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *******- нь 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” нэртэй баарны үүдэнд хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах ” гэсэн;

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд нь “Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч *******- нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй.

          Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *******-, хохирогч М.Б- нарын хооронд харилцаа үүсээгүй, шүүгдэгч *******- нь гэрч Б.Б-тэй маргалдаж байсан үйл баримт байгаа боловч халдсан объект нь хэн байхаас үл хамаарч хохирогч М.Б-ын нүүр хэсэг рүү цохисны улмаас хохирогч толгойн хэсгээрээ газарт унасан нь шүүгдэгчийн шууд чиглэсэн санаатай үйлдэл бөгөөд энэхүү үйлдэл, хор уршигт хандаж байгаа сэтгэхгүйн харьцаа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг  ухамсарласан боловч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн болох нь нотлогдон тогтоогджээ.

Мөн гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүй, хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба шүүгдэгч *******-гийн үйлдлийн улмаас хохирогч М.Б-ын эрүүл мэндэд тархины дунд зэргийн няцрал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, дагз ясны хугарал буюу хүнд хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч  *******-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”  гэм буруутайд тооцов.

           Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-д  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 18 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, 

          -шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболдоос “миний үйлчлүүлэгч нь хохирлоо нөхөн төлсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах саналтай байна. Ял оногдуулахдаа тус тусад нь эдлүүлж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хянан магадланд орох боломжийг олгож өгнө үү.” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

          “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан хэрэглэх зохицуулалт бөгөөд заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн (императив) шинжтэй хэм хэмжээ биш юм.

 

          Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй.

 

           Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас хүний биед тархины дунд зэргийн няцрал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, дагз ясны хугарал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “...оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй юм. 

 

          Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан “...торгох...хорих” хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч *******-д 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

 

          *******- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар: биеэр 00 жил 10 сар 12 хоног, шагналыг 00 жил 01 сар 00 хоног, өршөөл 00 жил 00 сар 00 хоног, бүгд эдэлсэн 11 сар 12 хоног, үлдсэн 00 жил 03 сар 18 хоног  (хавтаст хэргийн 117 дахь тал)-д авагдсан ялын тооцооны хуудсаар тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч *******-  2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” нэртэй баарны үүдэнд хохирогч М.Б-ын биед хүнд хохирол санаатай учруулсан  дээрх үйлдэл нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байх тул дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.

         

          Дээрх хуулийн агуулгаас үзвэл, ялын хугацаа дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулахын зэрэгцээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь нэмж нэгтгэхээр зохицуулагдсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “ялыг тус тусад нь эдлүүлэх” талаар гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.  

 

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан *******-д энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос  эдлээгүй үлдсэн 03 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сар 18 хоногийн хорих ялаар тогтоов.

 

          Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

         

          Хавтаст хэргийн 164 дүгээр талд хохирогч М.Б- миний бие “...хохиролоо барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, надад одоо нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн бичгийн хүсэлт хавсаргагдсан байх тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

 

Бусад асуудлын талаар:

         *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт  2022 оны 01 дүгээр сарын 17-ны  өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 31 дугаартай захирамжаар “...425 дугаар нээлттэй хорих ангиас ...461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан”  байна.

 

*******-г цагдан хорих 461 дүгээр хорих ангид 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 06/11 дугаартай прокурорын хоригдол шилжүүлэх зөвшөөрлөөр шилжүүлэхийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Дөлгөөнтамирт шилжүүлэх зөвшөөрлийг олгосон байна.

 

*******- шүүхийн өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа хорих 425 дугаар Нээлттэй хорих ангид эдэлж 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тус  хорих ангиас гаргасан ялын тооцоогоор: биеэр 00 жил 10 сар 12 хоног, шагналыг 00 жил 01 сар 00 хоног, өршөөл 00 жил 00 сар 00 хоног, бүгд эдэлсэн 11 сар 12 хоног, үлдсэн 00 жил 03 сар 18 хоног гэжээ. (хавтаст хэргийн 117 дахь тал)

 

Ялын тооцоо 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болж, энэ өдрөөс Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид  2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

 Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. *******-г  “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/  сар 18 /арван найм/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. *******-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч *******- бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Б- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ДАЙРИЙЖАВ