Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 01535

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 30 өдөр       Дугаар 181/ШШ2017/01535        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

  Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа НҮН гудамж, 5 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, ЧЛ:85100165 тоот регистрийн дугаартай, Баяруут овогт Баянбулагийн Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй,   

    

 Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслан, 228 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, УК:82041319 тоот регистрийн дугаартай, Хайртынхан овогт Цэдэнбалын Энхболдод холбогдох

 

 Хүүхдийн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг, хариуцагч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Өнөржаргал нар оролцов.

 

                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Отгонцэцэг миний бие 2013 онд Ц.Энхболдтой танилцаж хамтран амьдрах болсон. Бид тодорхой шалтгааны улмаас гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бидний хамтран амьдарч байх хугацаанд Ц.Энхболд нь архи ууж, гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй байсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, намайг 7 сартай жирэмсэн байх үед салж тус тусдаа амьдрах болсон. Улмаар 2014 оны11 дүгээр сарын 25-нд охин О.Мөнх-Энэрэл төрж надаар овоглож, миний асрамжид өсч торниж байна. Охиныг төрснөөс хойш Ц.Энхболд нэг ч удаа охиноо асууж, сураглаж ирээгүй. Одоо бид тус тусын амьдралтай болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд охин О.Мөнх-Энэрэлийн эцгээр Ц.Энхболдыг тогтоож, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Ц.Энхболдыг охинтойгоо уулзана гэвэл би татгалзахгүй, уулзуулж байх болно гэв.

 

  Хариуцагч Ц.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Б.Отгонцэцэгтэй 2013 онд танилцаж, хамт амьдарч байсан. Бидний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 25-нд охин О.Мөнх-Энэрэл төрсөн бөгөөд миний охин мөн, намайг хүүхдийн эцгээр тогтооход тагалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Охиндоо хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөх болно. Охинтойгоо уулзаж байх болно гэв.

   

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                        

 

                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

         Ц.Энхболд, Б.Отгонцэцэг нар 2013 онд танилцаж хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 25-нд охин О.Мөнх-Энэрэл төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх ба  Ц.Энхболд нь охин О.Мөнх-Энэрэлийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

 

        Иймд хүүхдийн эцгээр Ц.Энхболдыг тогтоож, хуульд зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 25-нд төрсөн охин О.Мөнх-Энэрэлийг эцэг Ц.Энхболдоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: