Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар  сарын  18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Сүхбаатар аймгийн ******* суманд 19.. оны .. дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багт *******гийн задгай тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2001 онд Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 123.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 138 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн  хорих  ял, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.11, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар:*******, ******* *******. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас гийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сард гэх хүнээс хурдан морь өгөөд үхэр авна гэж тохирсон боловч өгөхгүй болчихсон. Тэгээд *******хээр орчхоод морьтой явж байхад тэдний гэрийн зүүн талд нь 2 үхэр байсан. Эргэж уулзаж бэлнээр нь мөнгийг өгнө гээд  2 үхрийг авч яваад хийсэн гэв.

 

******* дугаартай хавтаст хэргээс:

 

- Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсан болохоо ойлголоо. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг ойрын хугацаанд бүрэн гүйцэд төлж барагдуулна. 2 үхрийг хөөж явсан морь бол ширээтэй хас тамгатай хонгор зүсмийн өвөл гаднаа тэжээж байсан миний өөрийн морь юм” гэж хэлээд аваад явсан...” гэх /хх-ийн 58-59 дугаар хуудас/

 

- Хохирогч гийн: ...“ 2020 оны 12 дугаар сарын 20-нд нүүдэл хийхэд манай үхэр бүрэн байсан. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар очиж үхрээ хураахад зүүн чих урдаасаа дан ганзага, баруун чих араасаа давхар ганзага имтэй хөх зүсмийн сувай бүдүүн үнээ, им ижил хар хүрэн зүсмийн эр бяруу,  2 тооны үхэр дутуу байсан,  тухайн үед нь сумын ойрхон нутагладаг айлуудын үхэрт үзээд асууж сурагласан боловч одоо хүртэл олдохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Хөх үнээ нь том биетэй,  тугал нь эрт салсан сувай номхон үнээ, хар хүрэн бяруу нь зэрлэг,  им ижилтэй үхэр байгаа Би хөх үнээгээ 1.0 сая төгрөгөөр, хар хүрэн бяруугаа 600,000 төгрөгөөр үнэлнэ.******* хулгайлсан болохыг мэдсэн. ******* нь надад бэлнээр  1.0 сая төгрөг, хонгор зүсмийн адуу өгч, хохиролгүй  болгосон учир гаргах санал гомдолгүй...” гэх /хх-ийн 06-12 дугаар хуудас/

 

- Гэрч ийн: ... “ 2020 оны 12 дугаар сарын 25-ны үед манайд ******* сумын Бүдүүн /*******/ гэдэг залуу ирээд манай нөхөр эс үхэр хэрэгтэй байна гэхээр нь би яаж авах юм гэхэд хурдан удмын адуу өгнө гэхээр нь манайд ганц сувай үнээ байгаа,  бэлэн мөнгөөр авбал ав гэхэд манай нөхөртэй 2,5 литрийн 1 пиво хувааж уугаад орой 18 цагийн үед морьтойгоо явсан,  дараа нь 20 цагийн үед эхнэр нь манай нөхөр танайд байна уу?,  утас нь холбогдохгүй байна гэж 2 удаа залгаж байсан. Маргааш нь би *******ы утсыг олж үхрээ авах юм уу гэж асуухад үхэр авахаа больсон гэж хэлсэн. гийн үхэр манай зүүн талд 1 км гаран зайтай хонхор газарт хэвтдэг ******* авсан байж магадгүй гэж бодож байна. ******* морьтой явж байсан зүсийг мэдэхгүй байна...”  гэх /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

- Гэрч гийн:....“Би 2020 оны 12 дугаар сарын сүүлээр аймаг явж эмнэлэгт үзүүлээд 3-4 хоноод ирэхэд манай нөхөр идшээ идсэн гэж байсан ямар үхэр идсэн талаар мэдэхгүй. Би тухайн үед аймагт байсан болохоор хэдэн үхэр идсэн талаар мэдэхгүй, Улаанбаатар хотод сурдаг охиндоо мах явуулсан гэж байсан. Манайх өөрийн гэсэн үхэр байхгүй,  хонь ямаа, хэдэн адуутай манай нөхөр ******* адуугаар үхэр сольж иднэ гэж ярьж байсан...”  гэх /хх-ийн 17-18 дугаар хуудас/, мэдүүлгүүд

 

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮС-21/052 дугаартай шинжээчийн “2 тооны үхрийг 1500000 төгрөгөөр үнэлсэн“ үнэлгээний дүгнэлт /хх-ийн  26-31 дугаар хуудас/,   

 

- “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Г/А/20/01/05 дугаартай дүгнэлт / хх-ийн 39-48 дугаар хуудас/,

 

 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол  / хх-ийн 21 дугаар хуудас/,

 

 *******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 60 дугаар хуудас/

 

 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

Хохирогч гийн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “... хохирол барагдуулсан тул гомдолгүй ...” гэх өргөдөл /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас гийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг ойрын хугацаанд бүрэн гүйцэд төлж барагдуулсан...” гэх,

хохирогч гийн “... 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар очиж үхрээ хураахад зүүн чих урдаасаа дан ганзага, баруун чих араасаа давхар ганзага имтэй хөх зүсмийн сувай бүдүүн үнээ, им ижил хар хүрэн зүсмийн эр бяруу, 2 тооны үхэр дутуу байсан,  тухайн үед нь сумын ойрхон нутагладаг айлуудын үхэрт үзээд асууж сурагласан боловч одоо хүртэл олдохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ******* хулгайлсан болохыг мэдсэн.” гэх,

- гэрч ийн “... Маргааш нь би *******ы утсыг олж үхрээ авах юмуу гэж асуухад үхэр авахаа больсон гэж хэлсэн. гийн үхэр манай зүүн талд 1 км гаран зайтай хонхор газарт хэвтдэг ******* авсан байж магадгүй гэж бодож байна. ******* морьтой явж байсан зүсийг мэдэхгүй байна”  гэх,  

- гэрч гийн “...Би 2020 оны 12 дугаар сарын сүүлээр аймаг явж эмнэлэгт үзүүлээд 3-4 хоноод ирэхэд манай нөхөр идшээ идсэн гэж байсан ямар үхэр идсэн талаар мэдэхгүй. Би тухайн үед аймагт байсан болохоор хэдэн үхэр идсэн талаар мэдэхгүй, Улаанбаатар хотод сурдаг охиндоо мах явуулсан гэж байсан. Манайх өөрийн гэсэн үхэр байхгүй,  хонь ямаа, хэдэн адуутай манай нөхөр ******* адуугаар үхэр сольж иднэ гэж ярьж байсан...”  гэх мэдүүлгүүд,

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮС-21/052 дугаартай шинжээчийн “2 тооны үхрийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн“ үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хохирогч гийн 2 үхрийг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч *******ы 2 тооны үхэр буюу бог малыг хулгайлсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хулгайлагдсан хөх зүсмийн сувай бүдүүн үнээг 1,000,000 төгрөгөөр, хар хүрэн зүсмийн эр бярууг 500,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогч д 1,000,000 төгрөгийг бэлнээр, 500,000 төгрөгт хонгор үрээ өгч хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Иймд шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай ба тэрээр ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч д учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

            Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.

Иймд шүүгдэгч *******ы үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулах 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь хэдийгээр Улаанбаатар хотын үндсэн хаягтай ч Сүхбаатар аймгийн ******* суманд түр оршин сууж, ажиллаж амьдардаг, цаашид тус сумандаа байна гэж шүүх хуралдааны явцад мэдүүлж байх тул  түүнд оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Сүхбаатар аймгийн ******* сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 2 жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн ******* сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдлаа.

 

Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхээ ашигласан түүний өмчлөлийн ширээтэй хас тамгатай хонгор зүсмийн хязаалан насны морины үнийг гаргуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон болно. Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан уналга, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч *******аас морины үнэ болох 906.700 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Г/А/20/01/05 дугаартай дүгнэлтээр уг морийг 906,700 төгрөгөөр үнэлжээ.

Шүүх шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнийг гаргуулахаар тогтоосон тул уг морийг битүүмжилсэн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* *******ыг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Сүхбаатар аймгийн ******* сумын хилийн дээсээр тогтоож, 2 (хоёр) жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн ******* сумаас гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоож түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч *******д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогч д учирсан 1,500,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы өмчлөлийн ширээтэй хас тамгатай хонгор зүсмийн хязаалан насны морины үнэ 906,700 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлогод оруулж, уг морийг битүүмжилсэн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй..

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БАЯРБААТАР