Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

 Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын -ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, эмээ, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* тоотод  оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:******* ......... *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 23 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э.*******г хэрүүл, маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, дээд уруулын гадна болон дотор хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Э.*******гийн “... Би өөрийн хамтран амьдрагч *******, 7 сартай хүүгийн хамт ******* тоотод хадмындаа амьдардаг юм. Манай нөхөр ******* бид хоёр одоохондоо албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Манай нөхөр 2021 оны 06 дугаар сарын 10-ны үед Улаанбаатар хот руу самар түүх ажил хийнэ гэж яваад 2021 оны 08 дугаар сарын 20-ны үед  ирээд хэдхэн хонож байгаа юм. Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр миний танил эгч , манай нөхөр ******* бид гурав тоотод байх эгчийнд ойрд уулзалдаагүй гээд 3 ширхэг 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво, 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад эгч бид хоёр нэлээд согтсон бөгөөд ******* арай гайгүй байсан. Гэтэл манай нөхөр согтчихоод “Намайг эзгүй хойгуур чи өөр залуустай бааранд явж байсан гэсэн юун хүмүүс байсан юм бэ? үнэнээ хэл” гэхээр нь “Тэр үед эгч бид цуг явж байсан. Хоёр залуу, дөрвөн эмэгтэй явж байсан. Тэр хүмүүс эгчийн найзууд байсан. Надад ямар ч хамааралгүй хүмүүс” гэж учирлаж хэлээд ойлгохгүй байсан юм. Тухайн үед манай нөхрийн найз Билгүүн, Төгөлдөр гэх 2 залуу таарчхаад “Чи манай найзын эхнэр байж өөр хүмүүстэй юу хийж яваа юм бэ?” гэж байсан болохоор манай нөхөрт надтай таарснаа хэлсэн юм билээ. Би ч тэр талаар нөхөртөө буруу ойлголт төрүүлчихвий гэж бодоод хэлж байсан. Гэтэл архи ууж согтохоороо нөгөө асуудлыг ярьж эхэлсэн. Хүү миний өвөр дээр байснаа уйлаад байхаар нь аавд нь өгтөл тэр чигтээ гадагшаа аваад гарчихаар нь араас нь гартал хүүгээ аваад хашаанаас гараад явчихсан. Тэгж байтал хадам эмээ ирж манай хүүг аваад гэр рүүгээ явчихаар нь би хүүгээ өгч явуулахгүй гэтэл ******* намайг нүүр рүү хэд хэдэн удаа цохиж зодсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 х/,

 

Гэрч ын “...******* бид 2 хоол идчихээд харих замдаа дэлгүүрээс 2.5 литрийн пиво 2 ширхгийг аваад *******ийг дуудаж ойрд  уулзалдаагүй гээд манай гэрт гурвуулаа пиво уусан.  ******* хэдэн сараар эзгүй байсан учир түүний чихэнд эхнэрийнх нь талаар янз бүрийн найз нөхдөөсөө дуулсан байсан.  Тэгээд ******* пиво ууж байхдаа яриан дундуураа *******д хандан чи намайг эзгүйд өөр хүмүүстэй уулзсан байна ямар учиртай хүмүүс байсан юм гэж асууж байсан.  ******* бид 2 тухайн үед хүмүүс таарсан ямар ч хардах асуудал болоогүй талаар тайлбарлаж ойлгуулсан... Бид 3 дахин 0.75 литрийн архи авчирч уугаад гурвуулаа нэлээд согтсон ******* дахин нөгөө яриагаа эхлүүлж маргасан. ******* манай хононо гэхэд ******* хүүгээ аваад эмээгийндээ очиж хононо гээд гарсан. Гэтэл ******* араас нь гараад цуг явцгаасан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-15 х/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн  2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн  408 дугаартай “... Хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, дээд уруулын гадна болон дотор хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл учирчээ...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна... Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 х /,

 

 Яллагдагч *******ийн “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай найз , манай эхнэр ******* бид гурав уулзалдаагүй гээд тоотод ын гэрт орой 18 цаг гэж очоод хоол унд идэж, жоохон ууц суусан юм. Бид гурав 2.5 литрийн 3 ширхэг пиво, 0.75 литрийн нэг шил  Хараа уусан. Орой 22 цаг өнгөрч байх үед эхнэр бид хоёр  жаахан согтож, ялихгүй зүйлээс болж маргалдаж уур амьсгал жаахан таарамжгүй болсон. Учир нь намайг хөдөө ажлаар явсан хойгуур манай эхнэр, нар хэд хэдэн удаа гадуур гарч, бааранд орсон гэж би дуулсан гэдгийг найзаасаа сонсчхоод би эхнэрээ хардаж “Чи хэн хэнтэй явж байсан юм бэ? Олон залуучууд явж байсан гэсэн. Чи хэнтэй нь уулздаг юм бэ?” гэхэд “Тэр хүмүүс надад огт хамаагүй хүмүүс. ын найзууд байсан юм” гэхэд нь би итгэж өгөхгүй маргалдаж муудсан. Тэр үед манай хүү уйлаад байхаар нь би хүүгээ аваад “би хүүгээ аваад эмээгийнд хонолоо чи наанаа хоноорой” гээд арын эгнээнд байдаг эмээ гийнх руу гарсан. Гэтэл ******* араас “хүүхэд аваад ир” гэж гудамжаар бахираад явж байтал эмээ сонсчхоод гарч ирээд хүүг гэр рүүгээ аваад орсон. Гэтэл ******* “хүүхдээ та нарт өгөхгүй, хүүхэд аваад ир” гэж уурлан, хашгирч миний үснээс зулгааж, хацар руу 2-3 удаа алгадаад өөдөөс дайраад байхаар нь “Чи болиоч ээ” гээд нүүрэн тус газар нь 2 удаа баруун гараараа цохитол уруул амнаас нь цус гарч, гудамжаар нэг бархирч, тэр үед нь би араас нь тэврээд аргадаад байж байтал цагдаа нар ирж бид хоёрыг авч явсан...Би өөрийн хэргээ хүлээн зөвшөөрч, их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 х/,

 

яаралтай тусламжийн хуудас /хх-18-19/,

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 х/

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 х/

 

Шүүгдэгч *******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 55 х/

 

Хохирогч Э.*******гийн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт / хх-ийн 54 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021  оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 87 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 56 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 87 дугаартай санал /хх-ийн 59-60 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 23 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э.*******г хэрүүл, маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, дээд уруулын гадна болон дотор хэсэгт язарсан шарх бүхий  гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч  Э.*******, гэрч  нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Э.*******г бусадтай хардаж маргалдсаны улмаас түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь  зүүн нүдний дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, дээд уруулын гадна болон дотор хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

*******ийн үйлдлийн улмаас хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг прокурорт гаргажээ.

Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Э.******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******т мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........... *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Э.******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР