Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2017/00324

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2017/00324

Улаанбаатар хот

 

 

                         

 

 

 

2017 8 8 103/ШШ2017/00324

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* гэх газар оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* ******* тоотод оршин суух овогт , овогт нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.570.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч Б., шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015.12.10-ны өдөр Б., Д. нартай 6 адуу, 6 ямаа, 4 хонины худалдаа хийж одоог хүртэл үнэ хөлсийг авч чадахгүй байна. 1 адууг 400.000 төгрөг, 1 ямааг 50.000 төгрөг, 1 хонийг 75.000 төгрөгөөр худалдаж, нийт 3.000.000 төгрөгийг махаа борлуулаад дансаар шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар мөнгөө өгөхгүй болохоор нь 2016 оны 2 дугаар сард ынд очиж 600.000 төгрөг аваад буцсан. Үлдсэн мөнгөө 6 сард дансаар авч өгөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл мөнгөө өгөхгүй зардал чирэгдэл болж байна. Иймд үлдсэн төлбөр 2.400.000 төгрөг, 5 удаа ирж буцсан замын зардал 170.000 төгрөг, нийт 2.570.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь 2.570.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 1.320.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б., Д. нар нь үлдэх 1.250.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 450.000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч Б., Д. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч Б., Д. нараас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.570.000 төгрөг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс, шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овогт , овогт нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.570.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1.320.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нь үлдэх 1.250.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 450.000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 56.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1.250.000 төгрөгт төлбөл зохих тэмдэгтийн хураамж 34.550 төгрөгийг хариуцагч Б., Д. нараас гаргуулж нэхэмжлэгч Ж.ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО