Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/шцт/75

 

 

 

 

 

 

 

2022         01        13                                    2021/ШЦТ/75        

 

                                  

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 

 Шүүгдэгч: Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Н.Сүхчулуун нар оролцсон эрүүгийн 2109003201652 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Балганжавын Б.О /РД:ХЖ73050502/, 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 52-690в тоотод оршин суух хаягтай, 1 удаагийн ял шийтгэлтэй,  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 617 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай, 

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 34-432 тоотод оршин суух Э.Сэлэнгээгийн гэрээс гарахдаа “нэхий дээл, ном, гоо сайхны хэрэгсэл, гутал, цүнх, цамц зэрэг 896.700 төгрөгний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна. Хохирлоо нөхөн төлсөн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү”...гэв.

Эрүүгийн 2109003201652 дугаартай хэргээс:

Хохирогч Э.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-49 дүгээр хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34 дүгээр хуудас/,  

 Дамно эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65 дугаар хуудас/, 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 34-432 тоотод оршин суух Э.Сэлэнгээгийн гэрээс гарахдаа “нэхий дээл, ном, гоо сайхны хэрэгсэл, гутал, цүнх, цамц зэрэг 896.700 төгрөгний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 Хохирогч Э.Сэлэнгийн “...Англи хэлний Оксфорд толь 2013 оны 60000 төгрөгөөр авч байсан "Сонгомол эссэ”-г үнийг нь мэдэхгүй, нэхий хүрэм 2018 онд эгчээрээ “Турк нэхий” гэдэг газраас авахуулж байсан, урт комбинзон хүрэм 2019 онд эгчээрээ авхуулж байсан үнийг нь мэдэхгүй, хавар намрын урт гутал 2019 оны зун 60.000 төгрөгөөр авч байсан, 2 ширхэг нүдний тэнн 65.000 төгрөгөөр авч байсан бараг шинээрээ байгаа, хайрцагтай багс 2018 онд 10.000 төгрөгөөр авч байсан, нүүрний маск-9 ширхэг үнийг нь мэдэхгүй, савтай нүүрний маск үнийг нь мэдэхгүй, үнэртэй ус үнийг нь мэдэхгүй, цэнэглэгч 15.000 төгрөгөөр 2020 оны хавар авч байсан, цамц шинээрээ байсан бэлгэнд авч байсан, “Самсунг эс-3” гар утас 50.000 төгрөгөөр үнэлж байна дэлгэц нь хагархай, нөгөө гар утас нь ”Лж” загварын гар утас байсан ямар нэгэн гэмтэлгүй, хүүхдийн ноолууран түрийтэй оймс 15.000 төгрөгөөр үнэлж байна. Би хавар намрын гутал 1 хос 120.000 төгрөгөөр үнэлнэ. Нэхий хүрмийг 2017 онд Туркээс 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Өвлийн куртик 2019 онд Улаанбаатар их дэлгүүрээс 380.000 төгрөгөөр авч байсан. Гар цүнх 2019 онд Швэдээс авч байсан. Шинэ цамцыг 2020 онд хүнээс бэлгэнд авч байсан. Эрэгтэй ноосон цамц 2 ширхэг алдагдсан. 2020 оны 11 дүгээр сард 80000 төгрөгөөр авч байсан. Эрэгтэй жинсэн өмд 2020 оны 11 дүгээр сард 45000 төгрөгөөр авч байсан. нүүрний будагнууд 1 комыг нь 2020 оны 11 дүгээр сард 45000 төгрөгөөр худалдаж авсан. Алдагдсан ном Оксфорд толь 60000 төгрөг, ногоон нүдэн лам 25000 “Нүүрээ угаабүсгүй минь” “Оройгүй сүм” 25000 төгрөг “Сонгомол эссенүүд” “Энэрэлгүй хорвоо” 20 000 төгрөг, “Хорвоогүй өнгө” 20 000 төгрөг, “Эр хүн уйлах эрхтэй” ном 20 000 төгрөг, “Үнэний хорвоо” 20 000 төгрөг. Мөн би гэрээсээ 2 ширхэг гар утас, хүүхдийн ноолууран түрийтэй оймс, 2 ширхэг “Самсунг” гар утас гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлүүдээ олсон...” гэх мэдүүлэг,

Камерийн бичлэгт “гудамжны үзүүрээс бор өнгийн нэхий дээлтэй, хар өнгийн өмдтэй, урт саарал өнгийн ороолттой баруун гартаа цайвар ногоон өнгийн цүнхтэй, зүүн гартаа цайвар бор өнгийн цүнхтэй зүйл барьсан уг цүнхийг эрэгтэй хүүхэд дамжилж тусалж байгаа ” үзлэг хийсэн тэмдэглэл ,

Дамно эд хөрөнгийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2020 оны 10 сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 896.700 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч Б.Огийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, хохирогч Э.Сэлэнгийн өмчлөлийн эд хөрөнгө болох эд зүйлсийг нууцаар авч бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

 Иймд шүүгдэгч Б.Од Сүхбаатар дүүргийн Прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Б.Од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  прокуророос гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 617 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх ба шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 617 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоон шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 12 сарын 16-наас эхлэн шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл 28 хоног цагдан хоригдсон тул  цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 224 цагийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хохирогч нь эд зүйлээ буцаан авсан гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Балганжавын Б.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Од  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 617 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар С.Отгонтуяагийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлаар тооцож, түүний эдлэх ялаас 224 цагийг хасаж 466 /дөрвөн зуун ерэн зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            7. Шүүгдэгч Б.О нь хохирогч Э.Сэлэнгэд төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од  энэ өдрөөс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН