| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0159/э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2021-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч М.Сумъяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч.Хүдэр
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс Халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл .., эхнэр, … хүүгийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, ******* гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:******* *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн ………. сумын 1 дүгээр баг “*******” гэх газарт *******ийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалгад цус хуралт, баруун сарвуунд няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдолтой байна. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгчийн эхнэр нь манайд ирээд намайг элдэв бусаар хэлэхэд нь чамтай муудаад яах вэ аав, дүү хоёрын хаваржаа учраас манай дүүтэй учраа ол гэж хэлсэн. Манай аав, дүү хоёр хурган туулга өгөхөөр явсан, чи очоод уулз, чи очиж чадахгүй бол хамт очиж уулзъя гэж хэлэхэд чадахгүй писданууд гэж элдвээр хэлсэн. Тэгээд аймгийн цагдаа руу яриад намайг энд хүн элдвээр хэлээд байна, ямар арга хэмжээ байна уу гэхэд тухайн үед төлөөлөгч нь ирээгүй. Маргааш шүүгдэгчийн хонь нь манай гэрийн гадаа ирсэн. Тэр үед нь хүнтэй муудаад яах вэ гээд дуугүй л байсан. Дараа нь хонь нь гэрийн гадаа ирээд байхаар нь хэдэн хоньтойгоо айлын хонь нийлүүлээд яах вэ гээд хонийг хөөхөд ******* намайг учир зүггүй зодсон. Мөн манай 14 настай хүүхдийг элдэв бусаар хэлсэн байсан. Энэ талаар манай нөхөр надад хэлсэн. Эмнэлгээр явж эмчилгээ хийлгэнэ. 7 хоног бүр ирж хувь хүнд толгойгоо бариулж байгаа. Миний хувьд бага насны хүүхэдтэйгээ учраас үзүүлэхээ явж чадахгүй байна. Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэнэ. Энэ асуудлаас болж надад маш их зардал гарсан гэв.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн дүү манай гэрт ирээд *******т /бороо/ “манай булгийн усанд малаа усалсан бол хаваржааны өвсийг битгий идүүлж бай” гэж хэлсэн. Манай нөхөр , дүү нар нь хургандаа туулга өгнө гээд зунжаа руугаа яваад би 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед шиг санаж тухайн өдөр бор хүүхэдтэйгээ хонио хараад үлдсэн. Удалгүй *******ын эхнэр нь манай гэрийн гадаа машинтайгаа ирээд одоо юу вэ, танайхан угаасаа ийм шүү дээ, нэг шалбааг харамлалаа, писда минь” гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод байхаар нь “чи манай гэрээс гар, уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлье” гэж хэлээд хэсгийн төлөөлөгчийн утас руу залгахад гэрээс гараад явсан. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед шиг санаж байна. Тухайн өдөр бороотой өдөр байсан учраас манайх хонио хотлуулаагүй. Харин гийн хонь манай гэрийн гадаа ирэхээр нь би машинтайгаа очоод цааш нь гэр лүү нь сигналдаад хөөж байтал гэрээсээ мотоциклтойгоо давхиж ирээд “чи муу миний хонийг хөөдөг хэн бэ, чамайг ална шүү бүгдийг нь хоолойг нь тастана, Батхүрэлийн шээс минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь “чи намайг хэл амаар доромжилж болно, миний аавыг доромжлох эрх байхгүй” гэхэд чамайг ална гээд өмсөж явсан хувцаснаас заамдаж байгаад ам руу салаавч өгөөд байсан. Тухайн үед би той маргалдаж байхдаа жолооч талын хаалгыг нээсэн. Тэгэхэд намайг заамдаад татаж буулгаж байгаад зодох гээд байхаар нь би жолооны хүрднээс тавиагүй. Тэгэхэд хоёр гарын бугуйгаас гараараа базаад хүрднээс тавиулах гээд л байсан. Тэгснээ 2 гараараа миний толгой руу удаа дараалан цохиод байхаар нь нүүр лүүгээ цохиулж магадгүй гэж бодоод нүүрээ хамгаалсан. Миний толгой руу хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан олон удаа цохисон. Гэрт ирээд өмсөж явсан цамцаа харахад цамцны зах урагдсан байсан. Тухайн цамц нь ногоон өнгийн сороочикон цамц байсан бөгөөд тухайн цамцыг 2019 онд Дорноговь аймгаас 20.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би уг цамцны мөнгийг нэхэмжлэхгүй. Эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй. Тэгээд түлхэж байгаад зугтаад гэрүүгээ явсан. д цохиж зодуулсны улмаас тархи доргисон, баруун гарын булчин, шуу хөхөрсөн, баруун гарын чигчий хуруу үе хавдсан байсан. Тухайн үед бид хоёр ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Бид нарын маргалдаж муудах болсон шалтгаан нь газар нутаг бэлчээрийн асуудлаас болоод хоорондоо маргалдаж муудах болсон шалтгаан нь газар нутаг бэлчээрийн асуудлаас болоод хоорондоо маргалдаж муудаж гэх хүнд зодуулаад байна. Тэрнээс бид нар хоорондоо ямар нэгэн өш хонзонгийн сэдэл санаа байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 х/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “.. Хадам дүү манайд ирээд хурга ишгэндээ туулга өгөх гэж байна, надад туслаач гэхээр нь ийн хамт явсан. Тэгээд өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр ******* нь надад хэлэхдээ та хоёрыг яваад удаагүй байхад нь манай гэрийн гадаа машинтайгаа ирээд “танайх нэг муу шалбааг харамлалаа, писда минь” гэх мэтээр доромжилсон талаар хэлсэн. Тэгээд эхнэр “уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргана” гэхэд нь гэрээс гараад явсан гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өглөө хонио бэлчээрт гаргаад усалчхаад өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр уйлчихсан байхаар нь юу болсон талаар асуухад “******* буюу гийн хонь мал нь манай хонь малтай нийлэх гээд нэлээн ойртохоор нь тухайн айлын малыг машинтайгаа хөөж гэрийнхэн зүг рүү явуулахад бороо нь ирээд “чи миний малыг хөөдөг хэн бэ” гээд эхнэр *******, хоёр хоорондоо маргалдаж муудаж байгаад манай эхнэрийг гараараа цохиж зодсон, мөн өмсөж явсан ногоон өнгийн сороочикон цамцны захыг нь урсан” талаар надад хэлсэн. Би уг асуудлыг болох үед нь хажууд нь байгаагүй болохоор уур хүрээд ямар учраас манай эхнэрийг ганцааранг нь байх үед нь цохиж зодож байгаа юм бол гэж бодоод гийн гэрт очиход , түүний эхнэр нарын хүмүүс байсан. Тэгэхээр нь д “чи ямар учраас манай эхнэрийг цохиж зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд нь “би танай эхнэрийг цохиж зодсон асуудал байхгүй, бид хоёр зууралдсан, түлхсэн, гараас хоёр гараараа базсан” гэж ярьсан. “Танай эхнэр ******* бид хоёр бэлчээр нутгаас болоод маргалдаж муудсан” гэхээр нь “танайх манай гэрийн гадаа малаа бэлчээж байгаа юм чинь хэн ч уурлана, танайх өөр тийшээ малаа гаргаж болохгүй юм уу, манайх өөр тийшээ малаа гаргахад өнөөдрийн болсон асуудал болохгүй” гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 х/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “... Удалгүй ******* нь доголонгуудаа манай гэрийн гаднаас хөөж гэрийнхээ гадаа аваачиж үлдээгээд буцаад манай хургануудыг машинтайгаа сигналдаад хөөгөөд байсан. Тэгэхэд нөхөр ******* буюу нь гэрийн гадаа ирээд “******* нь манай малыг машинтайгаа хөөж сигналдаад байна” гэж хэлээд *******тэй уулзахаар явсан. Хэсэг хугацааны дараа нөхөр ирэхээр нь юу болсон талаар асуухад ******* нь миний өөдөөс салаавч өгөөд байхаар нь гарыг нь барьж авсан гэсэн. /Надад тухайн хүнийг цохиж зодсон талаар огт хэлээгүй/” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 х/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 394 дугаартай “... Хохирогч *******ийн биед тархи доргилт, баруун бугалгад цус хуралт баруун сарвуунд няцрал бүхий гэмтэл учирчээ. .. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна... Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна... Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 х/
Яллагдагч *******ын: “... 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд *******ийнх хонио хотлуулаагүй байсан. Харин манай хонь мал тухайн айлын урд талд нь бэлчиж байхаар нь хургануудаа усалж байхад “*******ийн доголонгууд нь манай хургануудтай нийлэх гээд нэлээн ойртоод ирэхээр нь би мориороо ширүүхэн тухайн доголонгуудыг хөөгөөд тухайн айлын гадаа хүргэж өгсөн. Тэгэхэд ******* нь машинтайгаа манай малыг элдэж хөөгөөд сигналдаад манай гэр рүү хөөж явж байхаар нь уур хүрээд *******тэй очиж уулзаад “чи ямар учраас манай малыг машинаараа хөөгөөд байгаа юм бэ” гэхэд ******* нь “чи манай доголонгуудыг хөөгөөд гэрийн гадаа авчирсан биз дээ” гээд бид хоёр хэрэлдэж маргалдаж муудсан. Тэгээд ******* нь миний өөдөөс салаавч гаргаад байхаар нь “ямар их хүн рүү салаавч өгдөг юм бэ” гэж хэлээд тухайн хүний баруун гараас бариад арагшаа нь түлхсэн... Мөн зууралдаж байхад ******* нь толгойгоороо машины буланг мөргөж толгойдоо гэмтэл авсан. Тухайн үед бид хоёр хоорондоо маргалдаж муудаж байгаад *******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тухайн гэмтлүүдийг би *******ийн биед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 х /
Хохирогч *******ийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 х/
*******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 х
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “*******” гэх газарт *******ийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалгад цус хуралт, баруун сарвуунд няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч *******, гэрч , нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч *******тэй малын бэлчээр дээрээс болж маргалдсаны улмаас түүний гарын шууг базаж, толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалгад цус хуралт баруун сарвуунд няцрал бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
*******ын үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь “Би эмнэлгээр явж эмчилгээ хийлгэнэ. 7 хоног бүр ирж хувь хүнд толгойгоо бариулж байгаа. Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэнэ. Энэ асуудлаас болж надад маш их зардал гарсан” гэх боловч хэрэгт нотлох баримт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР