Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2017/00325

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2017/00325

******* хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2017/00325

******* хот

 

 

 

2017 8 08 103/ШШ2017/00325  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* хэлтсийн хүсэлттэй,

Зөрчил гаргагч: 19******* оны 9 дүгээр сарын *******-ны өдөр ******* хот ******* дүүрэгт төрсөн, 52 настай, *******, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, ******* овогт Дүрзээгийн архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2017 оны 06 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Одгэрэл, хүсэлт гаргагч Багануур дүүргийн ******* хэлтсийг төлөөлж хэсгийн байцаагч ******* а/д Г., хариуцагч Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Багануур дүүргийн ******* хэлтсийг төлөөлж а/д Г. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д. байнга архидан согтуурч нийтийн хэв журам зөрчин, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан орчин тойрондоо түгшүүр төрүүлж 2016 онд 18 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж, 2 удаа баривчилгаанд явж, нэг удаа архины албадан эмчилгээнд явсан. 2017 онд 8 удаа МУ-ын Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан бөгөөд дахин архидан согтуурч нийтийн хэв журам зөрчиж байх тул архины албадан эмчилгээнд явуулах шийдвэх гаргаж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: .. гэжээ.

Шүүхээс согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, удаа дараа эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчлийн тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судалж хэлэлцүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Д. нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, архинд донтох өвчнөө эмчлүүлэхээс зайлсхийдэг, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архинаас хамааралтай болсон болох нь архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, ******* хэлтсийн удаа дараа эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчлийн тухай тэмдэглэл, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д. архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Д. нь хөдөлмөрийн чадвартай зэргээс үзэхэд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан архины албадан эмчилгээнд хамрагдах шаардлагыг хангасан байна.

Д.ын архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг 4 эмчийн бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, ******* хэлтсээс ирүүлсэн эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврийн хуулбар зэрэг баримтууд нь бичгийн нотлох баримтын хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан ******* овогт Дүрзээгийн Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт эмчлүүлэхээр тогтоосугай.

2.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.

3.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Д. Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Багануур дүүргийн ******* хэлтэст даалгасугай.

4.Д. албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.

5.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО