Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын -ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, Эхнэр 4-н  хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******, *******ийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт ын биед халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, дээд уруулын дээд хэсэгт өнгөц шарх, цээжинд няцрал  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: сумаас аймаг руу явж байж байсан. Хохирогчтой маргалдсан. Яг юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. Хохирогч надад хэлэхдээ “чи намайг шалтгаангүйгээр 2 удаа цохисон” гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

Хохирогч ын “... 2021 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Сүхбаатар аймгийн сумаас төв замаараа аймгийн төв рүү явах замд 20 гаруй км яваад зогссон. Тухайн газар нь тус сумын 3 дугаар баг “” гэх газарт гэдгийг сүүлд нь мэдсэн. Тухайн газарт хамт байсан хүмүүс “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи ууж байгаад хоорондоо маргалдсан. Би жолооны ард сууж байтал жолооч талын машины хаалгыг нээж ямар нэгэн шалтгаангүй нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Нүдний шил цохиулснаас болж хагарсан, гадна харанхуй байсан тул дахин цохиж магадгүй гээд өөрийгөө хамгаалж хүзүүнээс нь зүүгдэж унагаад дээр нь хэвтэж “чи одоо боль” гэсэн. ******* нь хэсэг хэвтэж байгаад “би согтуу байгаа учраас хоёулаа маргалдаж муудахаа больё” гэхээр нь зөвшөөрсөн... Тэгээд майхнаа бариад “өнөөдөр энэ газраа унтаж амраад өглөө эрт аймгийн төв рүү явна” гэхэд ******* нь “одоо гэр рүүгээ явъя” гээд хэвтэж байхад миний баруун талын хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд *******ын эхнэр салгаад аваад явсан. *******т цохиж зодуулсны улмаас зүүн нүд хөхөрч хавдсан. Нүдний шилний зүүн талын шил нь хагарсан учраас аймгийн төвд ирээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн... би *******т холбогдуулан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 08-10 х/ ,

 

 Гэрч “... бид хоёр уусан архиндаа согтоод тасарч унасан байсан. Замдаа явж байгаад сэрээд 00 ороод бие засахад манай майхныг бариад машиныхаа ард сууж байсан. /Тухайн үед харанхуй болсон байсан/ Тэгэхээр нь машин дотор ороод нөхөр *******аас юу болсон талаар асуухад ******* нь бид хоёр  хоорондоо маргалдсан. Учир нь нь намайг Мөнхзултай хардаад байна гэхээр нь дээр очоод юу болсон талаар асуухад манай нөхөр *******ыг тай хардаад байхаар нь та нар уг асуудлаа эрүүлдээ учраа ол согтуу хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаж муудаад хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд *******, , нар хоорондоо хэрэлдэж байгаад ******* нь майхны гадна талаас ын биеийнх нь хаашаа өшиглөсөн гэдгийг нь хараагүй, ямар ч байсан нэг удаа өшиглөөд дахин өшиглөх гэхээр нь болиулсан. Тэгээд бид нар тухайн газраа хоноод өглөө эрт аймаг руу явсан. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед ын зүүн нүд нь бага зэргийн хөхөрсөн, хамраас цус гарсан байсан. Харин нөхөр *******ын нүүрэнд ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан. Би бодохдоо нөхөр ******* нь ын нүүр рүү 2 удаа цохисон гэхээр нүдний шил нь хагарсан байх гэж бодож байна  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/ ,

 

 Гэрч ын  “... 2021 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Сүхбаатар аймгийн сумаас Сүхбаатар аймаг явах замд манай машинд найз , , *******, 2-10 насны хүүхдүүдийн хамт явж байсан. Би тухайн үед архи их уусан байсан учраас тасраад машины арын суудал дээр унтаад өгсөн байсан. Сэрээд харсан чинь хөдөө зогсож байсан. Мөн *******,  нар хоорондоо муудсан байдалтай байсан. майханд унтаж байсан. Тэгээд өглөө босоод замд гараад Сүхбаатар аймагт 17 цагийн үед орж ирсэн. Би монгол архи хольж уусан болохоор тасраад юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 13 х/ ,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн  2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн  398 дугаартай “... Хохирогч ын эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар дээд уруулын дээд хэсэгт өнгөц шарх, цээжинд няцрал  бүхий гэмтэл учирчээ...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна... Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 х/ ,

 

Яллагдагч *******ын “...Би...уусан архиндаа согтоод унтсан...Унтаж байгаад сэрэхэд машин зогссон байсан. Тэгээд юунаас болоод тай муудсан гэдгээ мэдэхгүй байна. Мөн тухайн хүний машин дотор байхад нь гараараа цохисон уу, эсвэл машины гадна цохисон гэдгээ мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн хүнийг удаа дараалан цохисон. Тэгээд бид хоёр маргалдаж байснаа санаж байгаа. Тэгээд хэсэг унтаж байгаад сэрэхэд нь машиныхаа ард талд майханд архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь ямар учраас ганцаараа сууж байгаа талаар асуухад нь “чи намайг ямар нэгэн шалтгаангүйгээр 2 удаа гараараа цохисон” гээд уурлаад байхаар нь би “чамайг цохисон гэдгээ мэдэхгүй байна, санахгүй” гээд бид хоёр хэрэлдэж маргалдаад байж байхад энхэр болон нар нь машинаас бууж ирцгээсэн. Тэгээд эдгээр хүмүүс нь юунаас болоод маргалдаж муудаад байгаа талаар асуухаар нь “ нь “намайг шалтгаангүйгээр зодсон” гээд байна, би энэ хүнийг цохиж зодсон зүйл байхгүй” гэхэд “чи намайг зодсон хуулийн дагуу бүх зүйлийг шалгуулна” гэсэн. Тэгэхээр нь “одоо бүгдээрээ аймгийн төв рүү явъя” гэхэд нь “явахгүй энэ газартаа хоноод маргааш өглөө эрт явна” гэхээр нь уур хүрээд ыг нэг удаа өшиглөсөн...Хэд хоногийн өмнө нь руу залгаад “болсон асуудалд намайг уучлаарай, би согтуудаа өөрийг чинь цохиж зодсон байна, эмчилгээний бүх зардлыг гаргаж өгнө” гэхэд “надаас уучлалт гуйж байгаа бол чамд холбогдуулан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар хэлээд бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 х/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 х/

 

*******ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 44 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 х/

 

Шүүгдэгч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 57 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021  оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 86 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 58-60 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 79 дугаартай санал /хх-ийн 61-62 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт ын биед халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, дээд уруулын дээд хэсэгт өнгөц шарх, цээжинд няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч  , гэрч , нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 398 дугаартай шинжээчийн дүгнэлт, ад үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ыг  гараараа  нүүр рүү нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь  зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, дээд уруулын дээд хэсэгт өнгөц шарх, цээжинд няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

*******ын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 5 сарын  дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******т мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.

 

Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........... *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР