Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/шцт/89

 

 

 

 

 

 

 

 

2022         01          19                                   2021/ШЦТ/89

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 

Шүүгдэгч: Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Д.Мөнхтогоо нар оролцсон эрүүгийн 2109000001577 дугаартай хэргийг 2022 оны 01  дүгээр сарын 19-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...........1981 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 23 дугаар гудамжны 387 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 80 дугаар гудамжны 21 тоотод оршин суух, ”Монгол чулуу” ХХК-д мужаан ажилтай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, дээрх ялыг нэмж нэгтгэн 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 2 сарын 12 хоногийн зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 81 тоотод байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Н Даваадуламын эрх чөлөөнд халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд “дух, баруун зүүн нүдний эргэн тойрон, хамрын, баруун зүүн хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд, доод уруулын дотор салстад шарх, баруун бугалгын гадна дээд хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2109000001577 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Хохирогч Н.Даваадуламын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 16-18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №11134 дугаартай дүгнэлт:

1.  Н.Даваадуламын биед дух, баруун зүүн нүдний эргэн тойрон, хамрын, баруун зүүн хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд, доод уруулын дотор салстад шарх, баруун бугалгын гадна дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 25-26 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжны 81 тоотод байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Н Даваадуламын эрх чөлөөнд халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд нь “дух, баруун зүүн нүдний эргэн тойрон, хамрын, баруун зүүн хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд, доод уруулын дотор салстад шарх, баруун бугалгын гадна дээд хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Н.Даваадуламаас цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл,

Хохирогч Н.Даваадуламын “... Би 3 сарын өмнөөс Ц.Бтэй Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 21-81 тоотод байрлах нийтийн байранд хамтран амьдарч эхэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой бид хоёр орой 3 лааз пиво, 0.5 граммын дарс хувааж уусан. Тэгээд Ц.Б согтоод ирэнгүүтээ намайг нүүр, нүдгүй зодоод, хутга заазуур барьж надад тулгаад алчихна шүү дуугүй байгаарай гээд намайг зодсон Ди ви ди тоглуулагч оруулж ирээд тавьсан байхаар нь чи энэ хүүхэнд юмаа өгсөн гэхийн буцаагаад авсан гэхийн та хоёр ямар учиртай юм бэ гээд Ди ви ди тоглуулагчийг нь аваад шидсэн чинь Бат-Эрдэнийг оночихсон. Тэгсэн чинь Ц.Б миний нүүр хэсэг рүү гараараа цохиж, зодсон ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №11134 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь хүч хэрэглэн  хохирогч Н.Даваадуламын биед халдаж дух, баруун зүүн нүдний эргэн тойрон, хамрын, баруун зүүн хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд, доод уруулын дотор салстад шарх, баруун бугалгын гадна дээд хэсэгт шарх гэмтэл учруулсан болох нь хохирогч Н.Даваадуламын мэдүүлэг, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Ц.Б  нь хамтран амьдрагч болох хохирогч Н.Даваадуламын биед халдан цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас түүний  биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Бэт-эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд , тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг  гэр бүлийн хүчирхийлэл гэнэ...гэж заасан.

 Хохирогч Н.Даваадулам нь шүүгдэгч Ц.Бтэй хамтран амьдардаг болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч Ц.Б нь хохирогч гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Н.Даваадуламын Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:   

Шүүх шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бд 900.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулах санал тус тус гаргаж байна.  

Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Даваадуламд 200.000 төгрөг төлсөн, гомдол саналгүй талаар мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэнчимэдийн Ц.Бд гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.  Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН