Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг /цахим/,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын …-ний өдөр  Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн … настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., эхнэр, … хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, регистрийн дугаар:*******, *******ын .

 

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр  Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., эхнэр,  хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг,  гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээгээгүй регистрийн дугаар:, *******ын .

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь 2021 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө мөн 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн зам ангийн кемпийн модон сууцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,610,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 05 дугаар сарын 08-нд шилжих шөнө *******ын хамт кемп дээрээс банз авсан. Тэгээд цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 05 дугаар сарын 08-ны шөнө ахынх руу очсон.  Бид хоёр  11 цаг өнгөрөөгөөд зам ангийн кемп дээр очиж банз авсан. Тэгээд сумын цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна  гэв.  

 

2130001290158 дугаартай эрүүгийн хэргийн хэргээс:

 

Хохирогч ийн : “...Манай “” ХХК нь  2010-2013 оны хооронд ******* сумын нутаг гэх газраас Дорнод аймгийн чиглэлд сумын нутад дэвсгэрээр дамжин 53 км авто замыг хучилтыг хийсэн. Тухай үед сумын 2 дугаар баг  гэх газарт зам ангийн кемпээ байгуулсан. Манай компани ажлаа хийж гүйцэтгэчхээд тодорхой шалтгааны улмаас асфалтын үйлдвэрээ нүүлгэж чадаагүй байсан.  Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 8-10-нд шилжих шөнө уг кемп дээр байсан хүн амьдрах зориулалттай  зөөврийн сууцны мод алга болсон байна гэж манай малчин надад хэлсэн. Манай модон сууц 6х8-ын харьцаатай. Манайх 2011 оны онд 1, 800, 000 төгрөгөөр нэг бүрийг нь худалдаж авч байсан.  1,800, 000 төгрөгөөр үнэлнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 х /,

 

Гэрч ын : “...Миний бие сумын 2 дугаар баг  гэх газарт нутагладаг. Тус багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн захирал  Мөнхтөрийг 2015 оноос хойш таньдаг болсон. Манайх тус компанийн асфалтын үйлдвэрийн ойролцоо байдаг... Мөнхтөр намайг манай кемпийг харж байгаарай гэж захисан. Би өдөртөө 1,2 удаа очиж эргэж тойрдог байсан. 2021 оны 05 дугаар сарын 8-10-нд шилжих шөнө уг кемпийн хүн амьдрах зориулалттай модон сууцны модыг буулгаад аваад явчихсан байсан ... ” гэх мэдүүлэг  /хх-ийн 25-26 х/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2103146 дугаартай “...хүн амьдрах зориулалттай  модон сууцны зах зээлийн үнэлгээ  2,610,000  төгрөг байна ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-59 х/

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 21031116 дугаартай “... СҮА улсын дугаартай портер маркийн  тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 5,143,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-75 х/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 04-05 х/

 

Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11, 13-14 х/

Иргэн ын эзэмшлийн 03159661 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 15 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104 х/

 

Шүүгдэгч *******ын байнга оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 106 х/

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 х/

 

Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 114 х/

 

Шүүгдэгч байнга оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 116 х/

 

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 х/ зэрэг баримтууд болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2021 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө мөн 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн зам ангийн кемпийн модон сууцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,610,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******, ******* нарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2103146 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 2103116 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын хохирогч ийн зам ангийн кемпийн модон сууцыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Улсын яллагчаас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогчид 2,610,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд өгсөн тайлбартаа “ Миний хохирлыг дансаар төлж барагдуулсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх

төлбөргүй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  иргэн ын эзэмшлийн Цагаан өнгийн портер маркийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,143,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн  гаргуулан улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 08 дугаар сарын 19-ний  17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******, ******* нард ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэж заасан шударга ёсны зарчимд харшлахгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжихээр хуульчилсан байна.

Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2021 оны 5 дугаар сарын 08-наас 9-нд шилжих шөнө үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нард оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, оршин суугаа нутаг дэвсгэр буюу Сүхбаатар аймгийн *******, ******* сумдын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдэв.

  

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ын , *******ын нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд   Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс, *******ыг ******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нард авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.. 

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн ын эзэмшлийн Цагаан өнгийн портер маркийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,143,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 08 дугаар сарын 19-ний 17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй

 

9. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний хувийн бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БАЯРБААТАР