Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 418

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг, 34-357 тоотод оршин суух, Боржигон овгийн Ичинхоролын Энхтуяа,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг, 34-357 тоотод оршин суух, Боржигон овгийн Нарантөмөрийн Баттөмөр нарт холбогдох

991248,77 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч И.Энхтуяа, Н.Баттөмөр нар нь тус банкны Арвайхээр тооцооны төвөөс 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14742 тоот зээлийн гэрээ байгуулан 4000000 төгрөгийг зээлийг жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 338 хоног өнгөрсөн, зээлийн гэрээг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд И.Энхтуяа, Н.Баттөмөр нараас 991248.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжэээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттөмөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь хаан банкны нэхэмжилж буй 991248.77 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард 500000 төгрөг, үлдэгдэл 491248 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбатын нэхэмжлэлтэй И.Энхтуяа, Н.Баттөмөр нараас 991248,77 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттөмөр нь 991248,77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбатын нэхэмжлэлтэй И.Энхтуяа, Н.Баттөмөр нараас 991248,77 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгтхариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчО.Буянжаргалаас 14179 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 14179 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28358 төгрөгөөс 14179 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА