Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/шцт/171

 

 

 

 

 

 

 

 

  2022           02          21                                 2022/ШЦТ/171

 

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин

Улсын яллагч: Г.Цогтмагнай нар оролцсон эрүүгийн 2109009960109 дугаартай хялбаршуулсан хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Б.Б, /РД:............., 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүү менежмент мэргэжилтэй, Гацуурт ХХК-нд эдийн засагч ажилтай, ам бүл 4, төрсөн эх, эцэг, дүү нарын хамт амьдардаг. Дархан-Уул аймгийн Хонгор 1 дүгээр баг орон сууц 5 дугаар байр 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 501 дүгээр байрны 2 дугаар орц 3 давхар 18 тоотод найз охиныхоо гэрт эгчтэй нь хамт амьдарч байгаа, урьд ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Балжиннямын “ЕВIКЕ Сонирхогчдын групп” гэсэн нэртэй фейсбүүк груп-т нийтэлсэн “Мотоцикл бэлэн мөнгөнд худалдаж авна” гэсэн зарын дагуу түүний “Б.Балжинням” гэсэн фейсбүүк хаяг руу өөрийн “Uyngaa Queen” гэсэн фейсбүүк хаягаас “Мотоцикл байна. Авах уу” гэсэн хувийн зурвас (facebook messenger)-ээр бичиж холбогдон мотоциклийн зураг илгээж “Сонирхож байна уу”, “Өөрөө хэдэд хайгаад байгаа юм бэ”, “Чи өөрөө замын зардлаа даагаад 550.000 төгрөгөөр ав” гэж цахим хэрэгсэл буюу facebook (фейсбүүк) ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч Б.Балжиннямаас 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн төрсөн эгч Тангуд овогт Батсайханы Уянгын Хаан банкны 5114166712 тоот дансаар 550.000 төгрөг шилжүүлэн авч залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2109009960109 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Гэрч П.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг  /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

             Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

             Хаан банкны 5114166712 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67 дугаар хуудас/,

             Uyngaa Queen гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгчтэй мессенжерээр болон мессежээр хоорондоо харилцсан мессежийг дэлгэцийн зураг болгон хэвлэсэн баримт /хх-ийн 68 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Балжиннямын “ЕВIКЕ” Сонирхогчдын групп” гэсэн нэртэй фейсбүүк групп-т нийтэлсэн “Мотоцикл бэлэн мөнгөнд худалдаж авна” гэсэн зарын дагуу түүний “Б.Балжинням” гэсэн фейсбүүк хаяг руу өөрийн “Uyngaa Queen” гэсэн фейсбүүк хаягаас “мотоцикл зарна гэж  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг хуурч Б.Балжиннямаас 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Батсайханы Уянгын Хаан банкны 5114166712 тоот дансаар 550.000 төгрөг шилжүүлэн авсан  залилах гэмт хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Балжиннямын "... Би 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Б.Балжинням” гэсэн өөрийн facebook цахим хаягаар “Мотоцикл худалдаж авна” гэсэн зар тавьсан. Тэгтэл удалгүй “Uyngaa Queen” гэсэн хаягаас “Мотоцикл байна. Авах уу” гээд зураг над руу явуулаад “Сонирхож байна уу” гэхээр нь би хэд гэж байгаа талаар нь асуугаад чат бичсэн. Тэгтэл “800,000 төгрөг гэж байгаа юмаа. Өөрөө хэдэд хайгаад байгаа юм бэ” гэж надаас асуухаар нь би “500,000 төгрөгт хайж байна. Гэхдээ надад 600,000 төгрөг байгаа” гэсэн чинь “Чи өөрөө замын зардпаа даагаад 550,000 төгрөгөөр ав” гэсэн. Тэгэхээр нь би “За болж байна” гээд мөнгөө шилжүүлсэн чинь өөрийн facebookUyngaa Queen” гэсэн хаягаа устгаад алга болоод тэр үед би мөнгөө хийж байхдаа надтай ярьж байсан 86819801 гэсэн дугаараа бас салгаад алга болсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Уянгын “2008 оны үед Хаан банкны Улаанбаатар хотод байрлах салбарт очиж 5114166712 тоот дугаарын данс нээлгэж аваад одоог хүртэл эзэмшиж ашиглаж байна. Манай төрсөн дүү Б.Баттулгын гар утасны дугаар...Би хийгдсэн гүйлгээнүүдийн талаар мэдэхгүй байна. Тухайн үед миний төрсөн дүү Батсайхан овогтой Б.Бд Хаан банкны карт маань явж байсан. Энэ бичлэг дээр гарч байгаа халимаг үстэй цагаан маск зүүсэн, цэнхэр костюм цагаан цамц, цэнхэр зангиатай, баруун гартаа хүрэн бугуйн цагтай, хар өмд, хар ботинктой АТМ дээр гүйлгээ хийж байгаа залуу миний төрсөн дүү Б.Б мөн байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч П.Оргилын “...Энэ бичлэг дээр гарч байгаа цэнхэр өнгийн зангиа, цэнхэр өнгийн энгэрийн алчуур, цагаан цамц, судалтай саарал хөх өнгийн пиджак, хар өнгийн өмд, хар өнгийн ботинк өмссөн, цагаан өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн манай найз Б.Б мөн байна...Манай найз Б.Б миний “Капитрон” банкны дансны дугаар болон нэрийг ашиглаж хүн залилсанд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

             Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны 5114166712 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Uyngaa Queen” гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгчтэй мессенжерээр болон мессежээр хоорондоо харилцсан мессежийг дэлгэцийн зураг болгон хэвлэсэн баримт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  нь эд хөрөнгийг нь буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгоор, анхнаасаа биелэгдэх боломжгүй зүйлийг амлах буюу “мотоцикл зарна” гэж эзэмшигчийн төөрөгдөлд оруулан,  хуурч 550.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хохирогч Б.Балжинням, гэрч Б.Уянга, П.Оргил нарын мэдүүлэг,  камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баттулгын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.Б нь зохиомол байдлыг бий болгож хохирогчийг төөрөгдөлд оруулж залилсан үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас хохирогч Б.Балжиннямд 550.000 төгрөгийн хохирол учруулсан  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Баттулгыг “Залилах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч  Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Б.Баттулгын гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Балжиннямд хохиролыг бүрэн төлж барагдуулсан талаар хохирогчоос хүсэлт гаргасан зэргийг хянан үзэхэд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Тангуд овогт Батсайханы Баттулгыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  Залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН