Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 75

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Ш.*******, Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******, ******* овгийн *******ын ******* нарт холбогдох 201616000027 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 

2.Монгол Улсын иргэн,

Ш.*******, Р.******* нар нь шунахайн сэдэлтээр, бүлэглэж улсын хил нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 42 килограмм ямааны мах буюу 126.000 төгрөгийн, 1 ширхэг эм чоно буюу экологи эдийн засгийн үнэлгээгээр 600.000 төгрөгийн үнэ бүхий зүйлүүдийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ******* хилийн боомтоор “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай Норд бенз маркийн автомашины запас дугуйнд нууж, Монгол Улсын хил хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.******* мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Поошиг гэх газрын цайны газарт *******тай анх танилцаад жаахан мах хилээр гаргамаар байна гэхээр нь ярилцаж тохиролцоод би 01 дүгээр сарын 18-ны өдөр запас дугуйгаа *******ад үлдээгээд дугуйнд махаа хийгээрэй гээд үлдээсэн. Тэгээд 01 дүгээр сарын 19-ний өдөр *******тай уулзаж запас дугуйгаа аваад хил гарах гэж байгаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй гэдгээ хэлье гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.******* мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* бид хоёр цайны газар танилцаад мах гарахаар тохиролцоод ийм зүйл болсон. Өмнө нь Бат-Эрдэнийн таньдаггүй байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.гийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь ******* хилийн боомтоор үхсэн чоно хууль бусаар гаргах гэж байгаад баригдсан гэж сонссон. Чоно агнах ямар нэг зөвшөөрөл байхгүй. ******* гэх хүний агнасан гэх чоно эм 5 настай чоно байсан төлбөр төлж зөвшөөрөл аваагүй чоно агнасан бол Монгол Улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын дагуу чонын үнэлгээ болох 600.000 төгрөгийг 2 нугалж төлөх ёстой тул 1.200.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. /хх-36-37/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.ийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаалийн хяналтын бүсэд очиход , нар ******* улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл шалгаад байж байсан. Тагнуулын мэдээллээр шалгаж байна гээд тухайн автомашины запас дугуйг тайлуулахад тэнд нь мах байсан тэрийг нь гэсгээж байгаад үзлэг хийхэд хөлдүү чоно болон 42 кг малын мах гарч ирснийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэжээ. /хх-43/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.ын мэдүүлсэн мэдүүлэгт: Би ******* ХХК-ийн захирал байгаа юм. Манай компани Монгол Улсын хилээр нүүрс зөөвөрлөөд БНХАУ руу гаргадаг юм. Манай тээврийг хийдэг нийт 21 машинаас 1 машины жолооч болох Ш.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай компанийн эзэмшлийн ******* улсын дугаартай Норд бенз маркийн ачааны машиныг жолоодож тээвэр хийх хугацаандаа хориотой бараа болох хөлдүү чоно, ямааны мах тээвэрлэж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ******* хилийн боомт дээр гаалийн байцаагч нарт баригдсан гэж надад мэдэгдсэн. Тухайн хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа би өөрийн биеэр хэрэг болсон газар очиж нөхцөл байдалтай танилцахад манай компаний жолооч Ш.******* нь надад мэдэгдээгүй тухайн хэргийг үйлдсэн байсан. Тиймээс би гаалийн байцаагч нарт өөрийн машинд ачсан байсан нүүрсээ БНХАУ-руу оруулж буулгах хүсэлт гаргаад энэ хүсэлтийн дагуу ачиж явсан нүүрсээ буулгаад 2 хоногийн дараа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Цагдаагийн тасагт уг машиныг хүлээлгэж өгсөн. Манай компани өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай машинаа цагдаагийн газраас авсан боловч бичиг баримтаа аваагүй байгаа. Хэрэг эцэслэн шийдвэрлэх үед машиныг манай эзэмшилд бүрэн өгсөн тохиолдолд манай компаниас нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-39-40, 131/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.гийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө ахлах хэлэхдээ ******* улсын дугаартай автомашиныг сайн шалгах шаардлагатай тагнуулын мэдээлэл ирсэн гэж хэлсэн. 15 цагийн үед ******* боомтын гаалийн хяналтын бүсэд нүүрс тээврийн хэрэгсэл гарах урсгалаар ******* улсын дугаартай Норд бенз маркийн автомашин нүүрс тээвэрлэж орж ирэхэд үзлэг шалгалт хийгээд машины запас дугуйг тайлуулж буулгаад үзэхэд уг дугуй их хүнд байхаар нь тэр дугуйг жолооч *******эр тайлуулан үзэхэд дотор нь ууттай мах байсан. Тэгэхээр нь уг дугуйг 1 хоног дулаан газар оруулаад маргааш нь гаалийн улсын байцаагч Амангельд, гаалийн улсын ахлах байцаагч нар машины жолооч Бат-Эрдэнийг 2 хөндлөнгийн гэрч байлцуулан уг дугуйг задлаж үзэхэд дотроос нь 2 ширхэг ямааны мах 42 кг, 1 ширхэг бүтэн саарал чоно гарч ирсэн. Ингээд хойшлуулашгүй ажиллагаа хариуцсан байцаагч Амангельд уг зөрчлийг хянан шалгасан. Монгол улсын хилээр мах нь хязгаарласан бараанд ордог. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хязгаарласан байдаг. Монгол улсын хилээр мах, махан бүтээгдэхүүнийг Гаалийн тухай хууль болон хүнсний тухай хуулийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг юм гэжээ. /хх-44, 132/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ын мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Тагнуулын албанаас өгсөн мэдээллийн дагуу ******* улсын дугаар бүхий Норд бенз маркийн автомашинд шалгалт хийхэд юм олоогүй. Запас дугуй нь шинэ байхаар нь гаалийн байцаагч гаар шалгуулаад ******* гэх жолоочоор нь задлуулахад дотроос нь хөлдүү чоно болон 42 кг малын мах байсан учир цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэжээ. /хх-45/, Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Ундармаагийн мэдүүлсэн мэдүүлэгт: Цагдаагийн байгууллагаас 1 бүтэн чоно болон 42 кг ямааны мах хүлээж авсан. Уг чоно болон ямааны мах нь зориулалтын бус газарт удаан хадгалагдаад өмхийрч үнэр ороод хүнсний эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан учраас уг 42 кг ямааны мах болон чоныг шатааж устгалд оруулсан гэжээ. /хх-46/,

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Бат-Эрдэнийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хятад улс руу гарахаар явсан. Тэгээд хил дээр очиход гаалийн байцаагч нар шалгаад запас дугуйнд хийсэн байсан махыг илрүүлсэн. Тухайн мах нь ******* гэх хүний эзэмшлийн мах байсан. Чоно хийсэн талаар мэдээгүй гэжээ. /хх-68/, Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Р.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: Запас дугуйнд чоно болон 42 кг мах хийж янзлаад 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *******д өгөхөд машиндаа зүүгээд Хятад улс руу гаргахаар явсан. Тэгэхэд нь би хүний машинд дайгдаж суугаад Хятад улс руу ороод хүлээж байсан. Тэгэхэд ******* миний утас руу залгаад Монгол улсын хил дээр баригдсан гараад ир гэж хэлсэн. Тэгээд би Монгол улс руу орж гаалийн байцаагч нартай уулзсан гэжээ. /хх-71/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, ******* боомт дахь гаалийн газрын зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч Ч.Амангельдээс ирүүлсэн материалыг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, Материал шилжүүлсэн тухай тэмдэглэл /хх-6/, Тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-7-8/, Ш.Бат-Эрдэнийн ******* боомт дахь гаалийн газарт гаргасан тайлбар /хх-9/, Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-10/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13/, Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-14/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17/, Хураан авах тогтоол /хх-18, 27/, Хураан авсан тухай тэмдэглэл /хх-19-20, 28/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-29/, Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-30/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-31/, ******* ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15/93 тоот тушаал /хх-32/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарны 25-ны өдрийн 1/81 тоот итгэмжлэл олгох тухай албан бичиг /хх-34/, Шинжээч томилж эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай тогтоол /хх-47/, Вендо ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 901/016 тоот хөрөнгө үнэлгээний тайлан /хх-48/, Вендо ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 902/016 тоот хөрөнгө үнэлгээний тайлан /хх-49/, улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээ, ******* улсын дугаартай Northbenz маркийн авто чирэгчийн гэрчилгээ /хх-50/, Шинжээч томилж, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай тогтоол /хх-52/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын дүгнэлт /хх-53/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-55/, Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16/02/10/29 тоот шинжилгээний дүнгийн тухай дүгнэлт /хх-56/, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ /хх-58/, Гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-59, 63/, Хяналт шалгалтаар хураагдсан эд зүйлийг устгасан тухай акт /хх-76-77/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын бугант тосгоны Захирагчийн албаны 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 121 тоот тодорхойлолт /хх-78/, Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 тоот тодорхойлолт /хх-79/, Хүнд даацын автомашин түрээслэх гэрээ /хх-80-82/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83, 84/, Ш.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-85/, Р.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-86/ зэрэг болно.

Шүүгдэгч Ш.*******, Р.******* нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 42 килограмм ямааны мах, 1 ширхэг эм чоныг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ******* хилийн боомтоор “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай Норд бенз маркийн автомашины запас дугуйнд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.ийн “...2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаалийн хяналтын бүсэд очиход , нар ******* улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл шалгаад байж байсан. Тагнуулын мэдээллээр шалгаж байна гээд тухайн автомашины запас дугуйг тайлуулахад тэнд нь мах байсан тэрийг нь гэсгээж байгаад үзлэг хийхэд хөлдүү чоно болон 42 кг малын мах гарч ирснийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-43/, иргэний нэхэмжлэгч Б.ын “...Би ЖинЗэнг ХХК-ийн захирал байгаа юм. Манай компани Монгол Улсын хилээр нүүрс зөөвөрлөөд БНХАУ-руу гаргадаг юм. Манай тээврийг хийдэг машины жолооч болох Ш.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр манай компанийн эзэмшлийн ******* улсын дугаартай Норд бенз маркийн ачааны машиныг жолоодож тээвэр хийх хугацаандаа хориотой бараа болох хөлдүү чоно, ямааны мах тээвэрлэж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ******* хилийн боомт дээр гаалийн байцаагч нарт баригдсан гэж надад мэдэгдсэн. Тухайн хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа би өөрийн биеэр хэрэг болсон газар очиж нөхцөл байдалтай танилцахад манай компанийн жолооч Ш.******* нь надад мэдэгдэхгүйгээр тухайн хэргийг үйлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-131/, гэрч П.гийн “...2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед ******* боомтын гаалийн хяналтын бүсэд нүүрс тээврийн хэрэгсэл гарах урсгалаар ******* улсын дугаартай Норд бенз маркийн автомашин нүүрс тээвэрлэж орж ирэхэд үзлэг шалгалт хийгээд машины запас дугуйг тайлуулж буулгаад үзэхэд уг дугуй их хүнд байхаар нь тэр дугуйг жолооч *******эр тайлуулан үзэхэд дотор нь ууттай мах байсан. Тэгэхээр нь уг дугуйг 1 хоног дулаан газар оруулаад маргааш нь гаалийн улсын байцаагч Амангельд, гаалийн улсын ахлах байцаагч нар уг машины жолооч Бат-Эрдэнийг 2 хөндлөнгийн гэрч байлцуулан уг дугуйг задлаж үзэхэд дотроос нь 2 ширхэг ямааны мах 42 кг, 1 ширхэг бүтэн саарал чоно гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-132/,

гэрч Б.ын “...2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Тагнуулын албанаас өгсөн мэдээллийн дагуу ******* улсын дугаар бүхий Норд бенз маркийн автомашинд шалгалт хийхэд юм олоогүй. Запас дугуй нь шинэ байхаар нь гаалийн байцаагч гаар шалгуулаад ******* гэх жолоочоор задлуулахад дотроос нь хөлдүү чоно болон 42 кг малын мах байсан учир цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-45/, гэрч Ч.Ундармаагийн “...Цагдаагийн байгууллагаас 1 бүтэн чоно болон 42 кг ямааны мах хүлээж авсан. Уг чоно болон ямааны мах нь зориулалтын бус газарт удаан хадгалагдаад өмхийрөөд үнэр ороод хүнсний эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан учраас уг 42 кг ямааны мах болон чоныг шатааж устгалд оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-46/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Бат-Эрдэнийн “...2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хятад улс руу гарахаар явсан .Тэгээд хил дээр очиход гаалийн байцаагч нар шалгаад запас дугуйнд хийсэн байсан махыг илрүүлсэн. Тухайн мах нь ******* гэх хүний эзэмшлийн мах байсан. Чоно хийсэн талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-68/, мөн яллагдагч Р.*******ын “...Запас дугуйнд чоно болон 42 кг мах хийж янзлаад 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *******д өгөхөд машиндаа зүүгээд Хятад улс руу гаргахаар явсан. Тэгэхэд нь би хүний машинд дайгдаж суугаад Хятад улс руу ороод хүлээж байсан. Тэгэхэд ******* миний утас руу залгаад Монгол улсын хил дээр баригдсан гараад ир гэж хэлсэн. Тэгээд би Монгол улс руу орж гаалийн байцаагч нартай уулзсан...” гэсэн мэдүүлэг /хх-71/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тэрээр Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарласан эд зүйлд ямааны мах, чоно хамаардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан Монгол улсын Засгийн газрын тогтоол, улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци, жагсаалт, Монгол улсын их хурлын улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас Ш.*******, Р.******* нарын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирсон байна. Иймд шүүгдэгч Ш.*******, Р.******* нарыг Монгол Улсын хилээр 42 килограмм ямааны мах буюу 126.000 төгрөгийн, 1 ширхэг эм чоно буюу экологи эдийн засгийн үнэлгээгээр 600.000 төгрөгийн үнэ бүхий хязгаарласан эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. Тэрээр Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлж байгаа нь эдийн засгийн утгаараа нийгэмд аюултай төдийгүй, улсын хилийн халдашгүй, дархан байдлыг алдагдуулж, Гаалийн хууль тогтоомжийг зөрчдөгт түүний нийгмийн аюул оршдог. Шүүгдэгч Ш.Бат-Эрдэнийн жолоодож явсан ******* улсын дугаартай Норд бенз маркийн автомашин болон улсын дугаар бүхий чиргүүл нь ******* ХХК-ний эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан тус компанийн захирал Б.Намхайнямбуугийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.ыг томилсон тушаал /хх-32/,

Б.ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол /хх-38/, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр байцаасан тэмдэглэл /хх-39-40/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба уг автомашин болон чиргүүлийн үнийг Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар ******* улсын дугаартай Норд бенз маркийн автомашин 22.000.000 төгрөг, улсын дугаар бүхий чиргүүл 10.000.000 төгрөгөөр тус тус үнэлж уг үнэлгээ, дүгнэлттэй хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар танилцаж гарын үсэг зурж үнийн дүн дээр маргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг... эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан боловч гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугаартай чиргүүлийг хууль ёсны эзэмшигч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 07 хороо, 11 дүгээр хороолол Хүүхдэд туслах сангийн байр 91, ******* ХХК байх тул дээрх тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт хууль ёсны эзэмшигч ******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв. Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлтээр ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл 22.000.000 төгрөг, улсын дугаар бүхий чиргүүл 10.000.000 төгрөг, нийт 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгөөр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын дүгнэлтээр 1 кг ямааны махыг 3.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заасан байх тул гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 32.000.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваарилж, шүүгдэгч Ш.*******эс 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг, шүүгдэгч Р.*******аас 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 42 кг ямааны махны үнэ 126.000 /нэг зуун хорин зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч нарт мөн тэнцүү хэмжээгээр хуваарилж, шүүгдэгч Ш.*******эс 63.000 төгрөгийг, шүүгдэгч Р.*******аас 63.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч нараас дээрх эд хөрөнгийг хураахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг тус тус удирдлага болгон эд хөрөнгийн үнийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Тус эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.Амангельд нь мөрдөн байцаалтын шатанд “...шүүх хуралд суухгүй, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч Ш.*******, Р.******* нар нь чонын нөхөн төлбөр болох 1.200.000 төгрөгийг төрийн санд төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Нөхөн төлбөр төлсөн Хаан банкны баримтад шүүгдэгч Р.*******ын гарын үсэг байгаа хэдий ч шүүгдэгч нар нь уг төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан төлсөн талаараа шүүх хуралдаанд тайлбарлан мэдүүлсэн тул хэн алиныг нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-83-84/ тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэн нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эд хөрөнгө хураахаар хуульчилсан байх тул шүүгдэгч нарын тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг байдал болон улсын яллагчийн саналыг харгалзан үзэж шүүгдэгч тус бүрээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдаж ирсэн тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн АЯ №0135326, АЯ №0135315 дугаартай гэрчилгээг уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хууль ёсны эзэмшигч ......-нд буцаан өгч, хуулбарыг хэрэгт хавсаргахаар, мөн запас дугуйг шүүгдэгч Ш.Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу тэмдэглэл үйлдэн буцаан өгч тэмдэглэлийг хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Р.*******, Ш.******* нарт 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овгийн *******гийн *******, ******* овгийн Рэнчинтогтохын ******* нарыг бүлэглэн хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Р.*******ад 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, шүүгдэгч Р.******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн үнэ 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг, улсын дугаартай чиргүүлийн үнэ 10.000.000 /арван сая/ төгрөг, нийт 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувиарилж, шүүгдэгч Ш.*******эс 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг, шүүгдэгч Р.*******аас 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон ямааны махны үнэ болох 126.000 /нэг зуун хорих зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувиарилж, шүүгдэгч Ш.*******эс 63.000 /жаран гурван мянга/ төгрөгийг, шүүгдэгч Р.*******аас 63.000 /жаран гурван мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ******* улсын дугаартай Норд бенз маркийн автомашин, улсын дугаартай чиргүүлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АЯ №0135326, АЯ №0135315 дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 07 хороо, 11 дүгээр хороолол Хүүхдэд туслах сангийн байр 91, ******* ХХК-нд олгож, хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Р.*******ад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын буюу Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч Ш.*******, шүүгдэгч Р.******* нарт мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, шүүгдэгч Р.******* нар нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх тэдэнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******, шүүгдэгч Р.******* нарт урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.*******, шүүгдэгч Р.******* нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ