| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/00203/И |
| Дугаар | 00264 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 00264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1962 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хараа 1-р баг 5-р хэсэгт оршин суух, /ПБ:62013022/ Бөлдөө овогт Цагаачийн Оюунжавын гаргасан хүсэлттэй,
Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Оюунжав, нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Оюунжав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь Ховд аймгийн Алтай сумын хүн эмнэлэгт эрхлэгч их эмчээр 1986 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, Ховд аймгийн Булган сумын сум дундын эмнэлэгт 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүний их эмчээр тус тус ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч зарим нэг тушаалууд олдохгүйн улмаас ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Ховд аймгийн Алтай сумын хүн эмнэлэгт эрхлэгч их эмчээр 1986 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, Ховд аймгийн Булган сумын сум дундын эмнэлэгт 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүний их эмчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Ц.Оюунжавын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ц.Оюунжав нь Ховд аймгийн Алтай сумын хүн эмнэлэгт эрхлэгч их эмчээр 1986 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, Ховд аймгийн Булган сумын сум дундын эмнэлэгт 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүний их эмчээр тус тус ажиллаж байсан нь 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-ийн 2-3 дугаар хуудас/, 1986 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн №68 дугаартай Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаал /ХХ-ийн 5 дугаар хуудас/, 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №71 дугаартай Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаал /ХХ-ийн 6 дугаар хуудас/, Үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх /ХХ-ийн 13 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан Д.Оюунцэцэг, Ш.Хартолгой, Р.Батхишиг нарын тодорхойлолт, гэрч Д.Оюунцэцэг, Ш.Хартолгой, Р.Батхишиг нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Ц.Оюунжавыг Ховд аймгийн Алтай сумын хүн эмнэлэгт эрхлэгч их эмчээр 1986 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, Ховд аймгийн Булган сумын сум дундын эмнэлэгт 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүний их эмчээр тус тус ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бөлдөө овогт Цагаачийн Оюунжавыг Ховд аймгийн Алтай сумын хүн эмнэлэгт эрхлэгч их эмчээр 1986 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, Ховд аймгийн Булган сумын сум дундын эмнэлэгт 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүний их эмчээр тус тус ажиллаж байсныг улсад ажиллаж байснаар сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Оюунжавын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.