Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагчаар Г.Сумъяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******, .......... *******,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт *******ийн малыг түр хугацаагаар маллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 4 тооны хонийг завшиж 527,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэв.

 

******* дугаартай хавтаст хэрээс:

 

  • Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай хадам аав нь намайг ******* сумын төвд гэртээ байхад над руу утсаар ярьж “Хэнтий аймаг руу мал борлуулахаар явах гэсэн юм. Чи ирээд хэд хоног хонь хараад өг” гэхээр нь би зөвшөөрч, тэр оройдоо ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газар хадам аав ийнд ирсэн. Маргааш нь хадам аав, эхнэр ын хамт өөрсдийн “Bongo-3” маркийн ачааны машинтай хонь, ямаа ачиж Хэнтий аймгийн төв рүү борлуулахаар явсан. Энэ хугацаанд би гэрт нь ганцаараа үлдэж, хонь малыг нь хариулж байсан. Тэр хоёрыг эзгүйд нь хониноос нь хэдийг борлуулж, мөнгөтэй болмоор санагдаад, ойролцоо нутагладаг, миний танил дүү нар болох ,д нарын хамт 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хадам аавын гэрийнх нь гадаа байсан, өөрийнх нь эзэмшлийн Probox маркийн ХЭҮ дугаартай машинд 4 тооны эм хонь ачиж, ******* сумын төвд мал, махны ченж гэдэг хүнд 400,000 төгрөгөөр тохирч өгсөн. Гэхдээ хониныхоо мөнгийг ахаас аваагүй. Учир нь ах мөнгөгүй байна, маргааш авчих гэхээр нь хашаанд нь буулгаад орхисон. Тэр оройдоо сумын төвөөр машинтай нь явж байгаад цагдаа нарт шалгуулан, хонь ачиж ирсэн гэдгээ хэлж баригдсан...” гэх /хх 54-55 дугаар хуудас/,

 

- Хохирогч *******ийн: “... Би ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газар нутагладаг. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймаг руу мах борлуулах ажлаар эхнэр чулууны хамт явсан. Хэнтий аймаг руу явахдаа мал дээрээ өөрийн хүргэн болох *******йг орхиод  явсан. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******йн утас руу залгахад авахгүй байхаар нь өөрийн дүү г гэр лүүгээ явуулахад “гэрт хүн байхгүй байна, мал чинь эзэнгүй байна” гэхээр нь би Хэнтий аймгаас гараад гэртээ ирэхэд хүнгүй байсан. Би хонио бүртгэхэд зүсээрээ 4-н тооны хонь дутсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан. Манай хүргэн ******* нь намайг Хэнтий аймаг явсан хойгуур манай хониноос 4 тооны эм хонь авч ******* сумын 4 дүгээр багийн иргэн гэх хүнд өгсөн гэж надад цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа хэлсэн. Би хөдөө гэрээс хонио очиж авсан...” гэх /хх 7-8 дугаар хуудас/,

 

- Насанд хүрээгүй гэрч ын: “... Би ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газар аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. 2021 оны 10 дугаар сарын 12-ны орой найз ийн гэрт хань болж хонох гээд унтах гэж байхад 22 цагийн үед ******* ах цагаан өнгийн “Probox” маркийн СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд “гурвуулаа ******* сум ороод ирье” цуг хань болоод явчих гэхээр нь “тэгье” гээд бид хоёр машинд нь суугаад ******* сумын зүг урагшаа явсан. Замаар явж байгаад ******* ахын гэрийн баруун талд ирээд “хадам аавын гэрээр оръё” гээд зүүн тийш эргэхэд нь би “гэр рүүгээ орж яах гэж байгаа юм” гэхэд ******* ах “эндээс хонь авч борлуулах гэж байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр “юун хонь борлуулах гэж байгаа юм” гэхэд “ах нь өөрийнхөө хониноос борлуулна” гээд гэрийн гадаа очсон. Гэрийн гадаа ирэхэд хонь нь гэрийн урд талд хэвтэж байсан. ******* ах хонины захаар явж байгаад дөрвөн хонь бариад машины ард хийсэн. Бид хоёр хонийг нь хурааж өгсөн. Тэндээсээ хөдлөөд ******* суманд ирээд гэдэг хүнд өгсөн... ” гэх /хх 15-16 дугаар хуудас/,

          

- Насанд хүрээгүй гэрч ийн: “... Би ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газар ахын малыг малладаг. 2021 оны 10 дугаар сарын 12-ны орой найздын гэрт очоод “надтай хань болоод хоночих” гээд бид хоёр манай гэрт ирээд унтах гэж байхад 22 цагийн үед ******* ах цагаан өнгийн “Probox” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд “гурвуулаа ******* сум ороод ирье, цуг хань болоод явчих” гэхээр нь “тэгье” гээд бид хоёр машинд нь суугаад ******* сумын зүг урагшаа явсан. Замаар явж байгаад ******* ахын гэрийн баруун талд ирээд “хадам аавын гэрээр оръё” гээд зүүн тийш эргэхэд нь би “гэр рүүгээ орж яах гэж байгаа юм” гэхэд ******* ах “эндээс хонь авч борлуулах гэж байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр “юун хонь борлуулах гэж байгаа юм” гэхэд ******* ах “өөрийнхөө хониноос борлуулна” гээд гэрийн гадаа очсон. Гэрийн гадаа ирэхэд хонь нь гэрийн урд талд хэвтэж байсан. ******* ах хонины захаар явж байгаад дөрвөн хонь барьж аваад машины ард хийсэн. Бид хоёр хонийг нь хурааж өгч байсан. Тэндээсээ хөдлөөд ******* суманд ирээд Дэнжийн байранд гэх хүнд өгсөн...” гэх /хх 19-20 дугаар хуудас/,

 

- Гэрч гийн: “ ... 2021 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед миний 98007200 дугаар руу ******* залгаад “танайх хонь авч байгаа юу” гэхээр нь би “авч байгаа” гэхэд төд удалгүй хашаан дотор цагаан өнгийн “Probox” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд “дөрвөн хонь аваад ирлээ авах уу” гэхээр нь “авч байгаа, чи хонио ачааны машин дээр гаргаад тавьчих” гэхэд ******* “за” гээд машин дээр гаргаж тавиад машинтайгаа хөдлөөд явсан. Төд удалгүй ******* дахиж залгаад “та надад бензиний 100,000 төгрөг өгчих” гээд надад Төрийн банкны данс өгөхөөр нь би данс руу нь 100,000 төгрөг хийсэн...” гэх /хх 23-24 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,

 

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2103245 дугаартай: “... Дөрвөн тооны эм хонины зах зээлийн үнэлгээ 527,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх 32-40 дүгээр хуудас/,

 

  • Шүүгдэгч *******йн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 57 дугаар хуудас/,

 

  •  Шүүгдэгч ******* нь эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /хх 58 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэлтэй эсэх талаарх лавлагаа /хх 59 дүгээр хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 266 дугаартай “******* нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх” гэх тодорхойлолт /хх 60 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/368 дугаартай тодорхойлолт /хх 61 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч *******йн Төрийн банк нь дахь Харилцах дансны харилцагчийн хуулга /хх 62-65 дугаар хуудас/

 

  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 66 дугаар хуудас/

 

  • *******йн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх 67-68 дугаар хуудас/

 

  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2103366 дугаартай: “... СҮЭ улсын дугаартай “Probox” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 4,530,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх 74-84 дүгээр хуудас/,

 

  • ХУР сангаас өгөгдсөн “ СҮЭ улсын дугаартай “Probox” маркийн тээврийн хэрэгсэл”-ийн мэдээлэл /хх 89 дүгээр хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх 90-91 дүгээр хуудас/

 

  • Прокурорын томилолт зэрэг нотлох баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт *******ийн малыг түр хугацаагаар маллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 4 тооны хонийг завшиж, 527,000 төгрөгийг хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч хохирогч *******, насанд хүрээгүй гэрч , насанд хүрээгүй гэрч , гэрч нарын мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2103245 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******йн Төрийн банк нь дахь Харилцах дансны харилцагчийн хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч *******йн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

3. Шүүгдэгч ******* нь хөрөнгө завших гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг завшиж хохирогчийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байна.

 

4. Шүүгдэгч *******йн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул *******йг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчаас *******йн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******йг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчтой эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

******* үйлдлийн улмаас хохирогч *******эд 527,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь “би хүргэнээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг нааштай шийдэж өгнө үү” /хх 8/ гэж хэрэгт мэдүүлжээ. Иймд шүүгдэгч *******йг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй байх тул хэрэгт битүүмжлэгдсэн иргэн Х.Алтанхуягийн эзэмшлийн “ СҮЭ улсын дугаартай “Probox” маркийн тээврийн хэрэгслийг буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай .

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............. *******йг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******йг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хохирол төлбөр нөхөн төлөгдсөн тул 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАЯРБААТАР