Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга

 Улсын яллагч З.Алтансолонго

Шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн дугаартай, 178/2022/0052/Э/ индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Х.******* нь ******* аймгийн ******* сумын толгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг зах дээр 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ч.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл / хэргийн 5-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 23-29-р хуудас/

Хохирогч овогт гийн *******ийн / 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зах дээр байж байхад Х.******* ирээд “ чи миний эвдэрсэн хөгжмийг засаад өгөөч” гэхээр нь би “ чадахгүй надад тэгж байдаг зав алга “ гэхэд Х.******* “ чамайг тэр түрээслэж байгаа байрнаас чинь хөөж гаргана” гэхээр нь би “ чи юугаа мэддэг юм, чи бол зүгээр л зарц ш дээ” гэж хэлсэн чинь Х.******* миний зүүн шанаа руу нэг удаа, зүүн нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгтэл миний зүүн нүднээс цус гараад байхаар нь би гийн амбаар луу ороод цусаа тогтоож, цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/

Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Манай зах дээр байдаг гэрийн нэг өрөөнд Х.******* сууж, түлээний зах дээр түлээ нүүрс зарж амьдардаг.Манай хашааг хардаг юм. Тухайн өдөр Х.******* Ч.******* хоёр төмөрнөөс болж маргасан юм шиг байна лээ. Тэр төмөр нь манай түлээний захын нэг буланг түрээсэлж байсан хүн түрээсээ өгч чадахгүй түрээсийнхээ мөнгөнд үлдээгээд явсан өлгүүр шиг төмөр байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 42-43-р хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 376 дугаартай шинжээчийн...Ч.*******ийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, зүн нүдний доод хэсгийн оёдол тавиулсан шарх, хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 50-51-р хуудас/

Шинжээч эмч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ч.******* нь зүүн нүдний цус хуралт, зүүн нүдний доод хэсэгт 4 ширхэг оёдол тавиулсан шархтай, тэр хэсэгтээ хаван хавдартай байсан. 5см 2-аас 10см 2  хүртэл их хязгаарлагдмал гадаргуутай механик нөлөө үзүүлэхүйц мохоо хүчин зүйлийн олон удаагийн цохих эсвэл . 5см2-аас 10см2  хүртэл их хязгаарлагдмал гадаргуутай  их хэмжээний хүч үйлчилсэн дарах механизмаар дээрх гэмтэл үүсэх боломжтой, эсхүл 5см2 –с бага хязгаарлагдмал гадаргуутай мохоо хүчин зүйлийн нэг удаагийн цохих механизмаар дээрх гэмтэл үүссэн байх боломжтой... гэх мэдүүлэг / хэргийн 54-р хуудас/

Шүүгдэгч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Мамай ахын хашаанд мод хагалаад сууж байтал зах дээр зурагт засдаг Ч.******* гэх залуу Мамай ахын хашаанд орж ирээд хашааны хойт талын буланд байсан төмрийг аваад гарах гэхээр нь би “ чи наадах төмрөө Мамай ах Айсэвлэ эгч хоёроос асууж байгаад ав” гэж хэлэхэд “ чамд ямар хамаатай юм бэ” гээд над руу 3 удаа салаавч гаргахаар нь би төмрийг өгөхгүй гээд зууралдаад татаж байгаад булаацалдаад байхаар нь тавьчихсан чинь тухайн төмөрний нэг өнцгөөр нүд рүү нь цохигдчих шиг болсон.Ч.*******ийн нүднээс цус гараад бид хоёр маргалдаад байж байтал эгч ирээд юу болсныг асуугаад байж байтал эмнэлгийн машин ирээд Ч.*******ийн нүдийг үзээд гайгүй байна гээд явсан удалгүй цагдаагийн машин ирээд бид хоёрыг авч явсан... гэх мэдүүлэг /хэргийн 58-59-р хуудас/ зэрэг баримтууд болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Х.******* нь хохирогч Ч.*******ийг Т.гийн хашаанд байх  өлгүүр хэлбэрийн төмөрийг зөвшөөрөлгүй авч явах гэхэд нь түүнийг өгөхгүй гэж булаацалдаж, түүний нүүр хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт тогтоогдаж байна.

Шүүгдэгч Х.*******  нь  хохирогч Ч.*******ийн нүүр хэсэгт цохиход түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж үйлдсэн нь  гэмт хэргийг  санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.******* нь түүний хариуцаж хардаг Т.гийн хашаан дотроос Ч.*******  дур мэдэн өлгүүр хэлбэрийн төмрийг авч явах гэснээс үүдэн тухайн төмрийг өгөхгүй гэж булаалдаж Ч.*******ийн биед нь халдсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон ба тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан  гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.******* нь хохирогч Ч.*******ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Х.*******  2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түлээний зах дотор  хохирогч Ч.*******тай маргалдан биед нь халдан нүүрэн хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ч.*******ийн мэдүүлэг, гэрч Т.гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 376 дугаартай шинжээчийн дүгнэлт,шинжээч эмч ын мэдүүлэг, шүүгдэгч Х.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь хохирогч Ч.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 376 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Ч.*******ийн... тухайн үед Х.******* миний нүд хэсэг рүү цохьсон. Миний нүдний шилний зүүн талын шил нь хагарч зүүн гуя нь рамнаасаа салсан байсныг засуулаад зүүж байгаа.Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 39-р хуудас/, өгсөн ба хохирогчийн 99435238 дугаарын утсаар шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ надад нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн байх тул шүүгдэгч Х.*******ыг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Х.******* нь урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 75-р хуудас/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.*******ы хувийн байдлын талаар гэрч Т.Айсэвлэгийн өгсөн...Х.******* нь манай зах дээр 4-5 жил болж байна. Бага зэрэг сэтгэл мэдрэлийн өвчтэй, 2019 онд Улаанбаатар хотод Шар хадны эмнэлэгт нэг жил эмчилгээ хийлгэж байгаад ирсэн.Хүний үгнээс гардаггүй, илүү дутуу зангүй, түлээний зах дээр түлээ зараад амь зуудаг хүн байгаа юм ... гэх мэдүүлэг /хэргийн 43-р хуудас/,шүүх сэтгэцийн эмч нарын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаартай... Х.******* нь сэтгэцийн тасгийн хяналтанд байдаггүй, хэрэг хариуцах чадвартай, асуултыг зөвөөр ойлгож, зөвөөр хариулна, сэтгэц мэдрэлийн хувьд тархины гэмтлийн үлдэц, зан төрхийн өөрчлөлттэй байна... гэх дүгнэлт, шүүгдэгч Х.*******ы  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ы өмгөөлөгч : шүүгдэгч Х.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, ганцаараа хүний гэрт амьдардаг,түлээний зах дээр түлээ зарж амь зуудаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна  гэх тайлбар,дүгнэлт

Шүүгдэгч Х.*******ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Х.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******д 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******  овогт *******ын *******ыг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ыг түүний оршин суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, гарч явахыг хориглосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******д мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС