Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2017/00329

 

 

 

 

 

 



 

*******0******* 8 14 103/ШШ*******0*******/003*******9



Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* ангийн 1 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч З.*******-******* гаргасан хүсэлтийг *******0******* оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.*******- шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие З.*******- нь К. холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 700.000 төгрөг гаргуулах тухай *******0******* оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Бид харилцан тохиролцсон болно гэжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн татгалзсан бичгийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна. Учир нь: Нэхэмжлэгч З.*******- нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ Бид харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1.******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид *******1.350 төгрөг урьдчилан төлснөөс 10.675 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 10.675 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч З.*******-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО