| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0154/э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2021-09-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагчаар М.Сумъяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ид холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух хаягтай, РД: /*******/, ******* *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* тоотод ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хамрын таславчийн хугарал, баруун талын гайморын хөндий дотор хана, зүүн талын гайморын хөндийн урд доод хананы хугарал бүхий гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ш¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хохирогч ийн “...Хохирогч ийн “...Би тухайн үед архи их уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа юм. Ямар ч байсан тэр 3 залуутай танилцаж байсан шиг санаж байна. Нэгийг нь ямар ч байсан ******* гэж байсан. Сүүлд сонсох нь тэр ******* нь аагийн баз болох залуу юм гэсэн. Нэг мэдсэн тэр 3 залуутай муудаад байх шиг байсан. Нэг мэдсэн гэрийн баруун орон дээр миний дээр нэг хүн суучихсан нүүр рүү гараараа цохиод байсныг санаж байгаа юм. Миний бодлоор ыг тэдгээр залуустай муудахаар нь би өмөөрч муудсан байж магадгүй гэж бодож байна... Намайг ******* гэх залуу нь зодсон. ******* нь намайг зодсон гэдгээ хэлж, уучлалт гуйж манай хөдөө гэр очиж надтай уулзсан. Миний биед тархины доргилт, хамрын яс хугарч, тархины гялгар хальсан доор цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт зэрэг гэмтлүүд учирсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарч, сар гаран гам барьж, эмчилгээтэй байсан... Би эмчилгээний зардалд 2.308.600 төгрөг зарцуулсан. Эмчилгээний зардлыг манай ах дүү нар эвлүүлж байгаад гаргасан. ******* нь эмчилгээний зардал гэж надад огт мөнгө одоогоор өгөөгүй байгаа... ******* нь эмчилгээний зардлыг гаргаад өгчихвөл миний зүгээс гаргах ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 х/,
Гэрч ын “...Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал ******* гэх манай найз намайг дуудсан. *******ийн гэрт очиход гийн хамт байж байсан. Бид 3 нийлээд 0.75 литрийн шилтэй архины талыг хувааж уусан. Хэсэг хугацааны дараа ******* хүнтэй уулзъя гээд гарсан ба тэр айл руу нь очиход , нар 1 ширхэг 2.5 литрийн пиво задалчихсан хувааж уугаад сууж байсан. Тэр айл руу ороод , , , ******* нарын хамт 5-лаа 1 шил 0.75 литрийн Хараа, 1 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд сууж байтал нь над руу хандаж “Чи ахыгаа мэдэх үү? Та нарыг зодчих юм бол цагдаа дуудаж гоншигнохгүй юм байгаа биз дээ, чи цагдаагийн хэн хэн гэж таних уу? манай зуд найзууд байгаа, би одоо дуудаж үзүүлэх юм уу?” гээд томроод байсан. Тэгэхээр нь би д хандаж “Би хүнтэй муудалцдаг хүн бишээ, тэрний оронд хоёулаа 100м халз гүйчих юм уу? тэгээд та түрүүлбэл намайг зодсон болог” гээд инээж байсан. Тэгээд бүүр болохгүй байхаар нь би гарч тамхи татчихаад ороод ирсэн чинь нь *******ийн өмнөөс “Чи надад хадаг яндар барьж ирэх ёстой хүн, ахын дүү ахынхаа үгийг одоо сонсоно” гэх мэт юм ярьсан. Сүүлдээ ******* нь тэсэлгүй та яагаад байгаа юм бэ? Одоо зүгээр байгаарай гэж хэлсэн чинь нь *******ийн эхлээд заамдаж татаад уруул хэсэг рүү нь мөргөсөн. Тэгтэл ******* нь зөрүүлээд нүүрэн тус газар нь 3-4 удаа цохисон ба сүүлдээ зууралдаад орон дээр хэвтэхээр нь би *******ийг салгаж аваад гарсан. Тэр үед нь орон дээр хэвтчихээд “Ахын дүү ахыгаа зодож амжихгүй ээ” гээд инээгээд хэвтэж байсан. ******* нь гарч гэрээс гарч ирчхээд “Чи намайг зодуулчихлаа шүү дээ” гээд надад хандаж уруулаа үзүүлэхэд уруул нь язарчихсан, хамраас нь цус гарчихсан, хүзүү нь улаан эрээн болчихсон байсан. Тэгээд тэндээс яваад харьцгаасан. Надаас өөр хүн байгаагүй. нь тэр 2-г муудалцаж эхлэхэд нь гараад явчихсан байсан. найз охинтойгоо уулзана гээд гараад явчихсан байсан. Тийм зүйл байгаагүй, унтаад нойрмоглочихсон, согтуу хүн шиг байсан. Тэрнээс гэмтэл шарх учраагүй байсан. ийн зүүн шанаа хөхөрчихсөн байсан, *******ийн уруул сэтэрч, хамраас нь цус гарсан байсан. Өөр зүйл харагдаагүй. Тэрийг сайн мэдэхгүй. Би анх удаа гэх хүнийг харсан. ******* таньдаг байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 х /,
Шүүх эмнэлгийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 354 дугаартай “...”ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хамрын таславчийн хугарал, баруун талын гайморын хөндийн дотор хана, зүүн талын гайморын хөндийн урд доод хананы хугарал бүхий гэмтэл учирчээ...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 27 х/,
Яллагдагч *******ийн: ... нь чи Баяр хүргэн хүргэн юм бол чи миний өмнө хадаг авч ирэх ёстой, бараг сөгдөх ёстой гээд байсан. Тэгвэл намайг “Чи шар ******* гэж мэдэх үү? Та нарыг зодчих юм бол цагдаа гээд байхгүй юм байгаа биз дээ. Ах нь ч гэсэн та нар шиг нусан таглаануудад ах нь гай болохгүй” гээд байсан. Удалгүй тэгээд намайг заамдаад мөргөчихсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 3-4 цохисон. Тэгээд намайг заамдчихсан байсан гараа тавихаар нь би цохихоо больсон... нь намайг доромжилж байгаад, сүүлдээ согтуурхаад намайг заамдаад мөргөсөн юм. Тэгээд би зөрүүлээд заамдаад тавихгүй болохоор нүүрэн тус газар 3-4 цохисон....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо нөхөн барагдуулна... /хх-ийн 46-47 х/
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49 х/
Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 50 х/
Шүүгдэгч *******ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51-54 х/
Шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 х/
Хохирогч ийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 61-62 х/
Хохирогч ийн Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 63-73 х/
Шүүгдэгч *******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 77 х/
Хохирогч ийн прокурорт гаргасан гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 78 х /
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 82 дугаартай тогтоол /хх-ийн 79-80 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* тоотод ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хамрын таславчийн хугарал, баруун талын гайморын хөндий дотор хана, зүүн талын гайморын хөндийн урд доод хананы хугарал бүхий гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч , гэрч нарын мэдүүлэг, 07 дугаар сарын 22-ны өдрийн 354 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч тэй маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хамрын таславчийн хугарал, баруун талын гайморын хөндий дотор хана, зүүн талын гайморын хөндийн урд доод хананы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
*******ийн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг прокурорт гаргажээ.
Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахад хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч *******ийг хэл амаар доромжилж, түүний нүүрэн тус газарт түрүүлж мөргөсөн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан зодсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******ид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.
Шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид авсан таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР