| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00323/И |
| Дугаар | 103/ШШ2017/00330 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2017/00330
20******* 8 14 103/ШШ20*******/00330
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, *******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* ангийн 1 дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 219.850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч З.- гаргасан хүсэлтийг 20******* оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн төлөөлөгч Х.- шүүхэд гаргасан хүсэлтэндээ: *******-******* ХХК нь Д.******* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн биелэлт 219.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагч нь үүргийн биелэлтийг хангасан болно гэжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн татгалзсан бичгийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд зээлийн гэрээний үүргийн биелэлт 219.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна. Учир нь: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 219.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ Хариуцагч нь үүргийн биелэлтийг хангасан гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.*******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 219.850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 7.*******5 төгрөг урьдчилан төлснөөс 3.622 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 3.622 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч *******-******* ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО